Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансраас ирсэн харь гаригийн хүмүүс нэрээр виз авч Америк орсон хүмүүсУншсан10,958

Харин 40 гаран жилийн дараа эдгээр хүүхдүүд нь Франц, Итали АНУ-ын Каддафиг унагах гэсэн үйлдлийг зөвтгөж, Ливи улсыг бөмбөгдөхийг дэмжиж байсан билээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Олон хүн тэр болгон мэддэггүй, хувь хүмүүсийн болон улс орны хачин жигтэй тохиолдол болж үлдсэн түүх ба тэдгээрийн гэрэл зургуудыг сонирхуулж байна.

2009 он. Жон Эдвард Жонс

АНУ-д байдаг Nutty Putty хэмээх агуйн нэгэн нарийн нүхэнд Жон Эдвард Жонс хэмээх залуу гацжээ. Манай Монголын янз бүрийн умай-хад руу шургадаг шиг л юм болсон бололтой ба наашаа ч үгүй гацсан эр 28 цагийн дараа нас барсан гэдэг. Цогцсыг нь гаргаж авч чадаагүй учир тэнд нь орхиж, агуйн уг хэсгийг тэр чигээр нь цементээр дүүргэн дахиж хүн орохооргүй болгосон байна. Энэ хүн чухам юу бодож тэр нарийн нүх рүү шургасан юм бол?

1905 он

Энэхүү хаан шиг тухлан байгаа эрийг Жорж Харри Халт гэнэ. Британийн офицер Жорж гуай нь Африкт ирээд ийш тийшээ явах бол нутгийн залуусыг тэрэгний морь шиг дамнуургад оруулж явах ба нэгэн удаагийн 3 км аяллын дараа ядарч эцсэн Рутарак хэмээх нэртэй залуу нь Британи офицерын цээжинд жад з о о ч и х о о д яваад өгсөн байна. 

1970 он

Энэ зураг дээр Арабын нэгдсэн Эмират улсын султан Аль Нахьян нь Ливийн удирдагч агсан Муамар Каддафитай цуг байгаа нь энэ. Харин урдуур нь байгаа хүүхдүүд бол султаны үр хүүхдүүд. Эдгээр хүүхдүүд бараг бүгдээрээ өвчин тусаж нутагтаа эмчлэх аргагүй болон сандарч байхад нь Кадаффи онгоц явуулж бүгдийг нь нутагтаа авчран эрүүл саруул болгосон гэдэг. Тухайн үед Арабын Эмират нь санхүүгийн гүн хямралтай орон байсан бөгөөд Каддафи эдгээр хүүхдийг авчрах, эмчлэх, байршуулах, буцах бүх л зардлыг нь гаргаж өгсөн ачтан нь болсон байна.

Харин 40 гаран жилийн дараа эдгээр хүүхдүүд нь Франц, Итали АНУ-ын Каддафиг унагах гэсэн үйлдлийг зөвтгөж, Ливи улсыг бөмбөгдөхийг дэмжиж байсан билээ.

1880 он

Сиамын хааны эхнэр болох 19 настай Сунанда Кумариратана нь өөрийн нялх охины хамт Банглаин ордныхоо өмнөх нууранд завиар зугаалж явжээ. Завинд зөвхөн ээж охин хоёр л байх ба энэ завийг өөр нэг жижиг усан онгоц чирэн явдаг байв. Усан онгоц дээр бүх л хамгаалагч, зарц, үйлчлэгч нар нь байх ба хааны хатан зэрэг “тэнгэрлэг хүмүүстэй” албат боолууд биед нь хүрэх байтугай ойрхон ч байж болохгүй хатуу хуультай байж.

Гэнэт хатны сууж явсан завь хөмөрч хатан гүнж хоёр усанд унасан ба усанд сэлж чаддаггүй ээж охин хоёрыг аврах хүн чирэгч усан онгоцонд байсангүй. Байсангүй гэхээсээ илүү байсан боловч хатны биед хүрч болохгүй хуультай хойно ус руу үсэрч орох хүн олдсонгүй. Хий дэмий л кокос шидэн, худлаа сандарсаар байгаад өнөө хоёр нь өнгөрсөн гэдэг. Хэрвээ хэн нэг нь ус руу үсэрч орон хатан гүнж хоёрыг аварсан бол тэр хүн гарч ирээд л толгойгоо а в а х у у л а х хойно арга ч үгүй юм болов уу.

1988 он

Энэ зураг дээр хөл бөмбөгийн домог болсон гурван хүн байна. Пеле, Марадона, Платини. Энэ удаа Пелег орхиод нөгөө хоёрын хувцсыг нэг сайн хараарай. Марадона нь хар тамхийг эсэргүүцсэн бичигтэй цамц өмссөн бол Платини нь авилгыг эсэргүүцсэн бичигтэй хувцастай байгаа биз. 

Марадона нь олон жилийн турш хар тамхинд донтон, үүнээсээ болж хэд хэдэн тэмцээн уралдаанаас хасагдаж хөөгдөж байсан бол Платини нь авилгын хэргээр УЕФА-гийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байсан түүхтэй. Урьдчилж харсан юм шиг л...

1959 он

Шведийн хоккейн лигийн хагас шигшээ тоглолтын үеэр болсон явдал. Амь насаараа хохирсон хүн байхгүй!

1980-аад он

1980-аад оны үед Америкийн A&W түргэн хоолны сүлжээ нь McDonald’s той өрсөлдөхөөр олон шинэ зүйл хийсний нэг нь 1/3 фунтын бургер байв. McDonald’s-ийн ¼ фунтын алдартай бургертэй адилхан үнэтэй боловч илүү том учраас ихээхэн амжилт болно гэж бодож байсан боловч хамаг зүйл эсрэгээр эргэжээ. Учир нь олонх Америкчууд 1/3 гэдэг бол ¼-ээс бага тоо гэж ойлгож байсантай холбоотой юм. 

1995 он

Энэ хоёр хүнийг хэн гэж бодож байна? Сансар огторгуй сонирхдог хүмүүс бол дээрх хоёр нөхрийг Владимир Дежуров, Геннадий Стрекалов гэсэн Оросын сансрын нисгэгчид гэж хэлэх байх. Андуураад л байна даа. Энэ хоёр бол харь гаригийн амьтад.

Тэд сансарт Оросын хөлгөөр гараад буцаж буухдаа Америкийн хөлгөөр, Америкийн нутагт газардах байсан боловч... гэв гэнэт Америкийн визгүй гэдгээ мэдлээ. Сансар, ОУСС, техник... гэж яваад хоёр талын удирдлагууд энэ тухай бодсонгүй алдаа хийсэн байжээ. Ингээд Америкийн цагаачлалын алба яаралтай арга хэмжээ авах гэж хууль номоо үзэж үзэж байгаад “сансраас ирсэн харь гаригийн хүмүүс” гэсэн нэрээр виз өгч Америкт оруулбал ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг тогтоон, ийм нэрээр хүлээж авсан гэдэг. Тэгэхээр манай дэлхийд бууж ирсэн анхны харь гаригийн хүмүүс бол дээрх хоёр нөхөр шүү гэж албан ёсоор хэлж болох нь байна шүү.

P.S.

1966 он

Энэ зураг дээрх өвгөнийг нэг сайн хараарай? Таны сайн л таних ёстой хүн дээ...

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 9 сар 4. 0:22
Зочин

ботит ертөнцийг муулаал шаачих юмаа лалар хулмас чинь

2022, 7 сар 27. 10:43
Зочин

сонирхолтой нийтлэл байна.

2021, 12 сар 27. 10:02
Зочин

Өвгөний хоёр хүүхэн ч аймаар хөөрхөн байна даа.

2022, 1 сар 15. 17:06
Зочин

заа чи дут аа..

2021, 12 сар 18. 20:36
Зочин

Чарли Чаплен бн даа!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]