Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ-д 14 настай хүүг яагаад цахилгаан сандалд суулгасан бэ?Уншсан16,727

Жорж Жунис Стинни хэмээх хар арьст хүү нь АНУ-ын өмнөд Каролин мужийн Алклоу хэмээх газарт 1929 оны 10-р сарын 21 нд төржээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Жорж Жунис Стинни хэмээх хар арьст хүү АНУ-ын Өмнөд Каролина мужийн Алклоу хэмээх газарт 1929 оны 10-р сарын 21-нд төржээ. Жорж таван хүүхэдтэй ядуу айлын нэг хүү бөгөөд эцэг нь ойн аж ахуйд ажилладаг байв. Тааруухан сэтгүүлч нар шиг бушуухан нэг он сар, газрын нэр тавиад авсан нь учиртай юм шүү гэж анхааруулаад тухайн үеийн АНУ, тэр тусмаа Өмнөд Каролина муж дахь арьс өнгөний үзлийн тухай эхлээд товчхон танилцуулъя.

Энэ муж хар арьстнуудад эртнээс хатуу газар байсан 1860 онд АНУ-д боолчлох ёсыг халсныг эсэргүүцэж тус улсын бүрэлдэхүүнээс гарч байгаа тухайгаа зарлаж байсан түүхтэй. Бас энэ нутгаас Конфедерацийн армид (Өмнөд мужуудын арми буюу боолчлох ёсны төлөөх арми) 60 000 хүн тулалдаж байсан, иргэний дайны дараа “Ку-клукс-клан”, “Улаан цамцатнууд” зэрэг арьс өнгөний үзлийн туйл болсон хөдөлгөөнүүд үүсэн бий болсон нь одоо хүртэл байсаар байгаа, 1895 онд Өмнөд Каролинд өөр арьс өнгө бүхий хүмүүс нэг бүл болохыг хориглосон хууль гарсан төдийгүй үүнээс өмнө болон хойно өнгөт арьстнуудын эрхийг хязгаарласан олон эрх зүйн актууд гарсаар байсан зэрэг нь тухай нутагт өнгөт арьстнуудад хэрхэн ханддаг байсан талаар олон юм хэлж өгч байгаа болов уу.

Жорж Стиннийн амьдран суудаг хот нь төмөр замын наана цаана гэж хуваагдах ба цаад талд нь цагаан арьстнууд, наад захад нь хар арьстнууд амьдран суудаг байлаа. Ингэж хуваагдсан өөр өнгө бүхий арьстнуудын хоорондох харилцаа гэж юм үнэндээ байсангүй. Хаяа цагаан арьстнууд харуудын байх газраар ирж үймүүлэх бол харууд цагаан арьстны оршин байдаг газар очно гэж саналтгүй.

 

Жорж Стинни

1944 оны 3-р сарын 23-нд Жонни төмөр зам дээр хоёр цагаан арьст охинтой таарч, өнөө хэд нь цэцэг сайн ургадаг газар хаа байдгийг асуусан бололтой. Маргааш өдөр нь өнөө хоёр охиныг том төмрөөр ц о х и ж хө нөөсөн байхыг цагдаа нар олж, хэргийн эзэн байж болох сэжигтэй нөхөр болсон Жонниг нэг дүүтэй нь цуг тэр даруй баривчилсан байна. Ах дүү хоёрыг байцаасны дараа дүүг нь явуулж Жонниг хорилоо. Учир нь Жонни хэргээ хүлээсэн, хоёр охиныг ц о х и с о н том төмөр хаана байгааг зааж өгсөн учраас тэр.

Хүүгийн эцэг эх ч хэдэн хүүхдээ аваад тэр даруй алга болсон ба ингэхгүй бол тэднийг уурсаж улайрсан цагаан арьстнууд барьж авангуутаа Линчийн шүүхээр оруулах аюултай тулгарсан байжээ. Ингэж дэндүү туранхай, үе тэнгийнхнээсээ жижгэвтэр биетэй Жорж хүн а м ь, х ү ч и н г и й н хэргээр хоригдон гаднаас нэмэр тус болох юу ч үгүй болж хоцорчээ.

Сарын дараа шүүх хурал эхэллээ. Жорж Стиннигийн өмгөөлөгчөөр өмнө нь татварын байцаагч хийж байсан, анхны удаа өмгөөлөгч хийж байгаа цагаан эр томилогдсон бол тангарагтан нар нь бүгд цагаан арьстнууд байв. Өмгөөлөгч нь гэмт хэргийн гэрчээр ганц ч хүн дуудаагүй бол яллагч тал 2-3 хүн дуудаж мэдүүлэг өгүүлсэн байна. Шүүх хурал 3 цаг үргэлжлээд, тангарагтан нар 10 минут зөвлөлдөөд хүүг буруутай гэж үзэн ц а а з а а р авах я л оноожээ.

Шүүхийн шийдвэрийг 1944 оны 6-р сарын 16-нд гүйцэтгэсэн ба 1929 онд төрсөн, ердөө 14-хөн настай хүүг цахилгаан сандалд суулгасан гэдэг. Хэтэрхий жаахан биетэй хүүгийн толгойд цахилгаанаар цо хиулах төмөр малгайг өмсгөх гэхээр намдаад хүрэхгүй байсан учир дор нь библи судар тавьж нэг юм төмөр малгайг өмсгөжээ. Бас хөл гарыг нь сандлын тусгай бүсээр хүлэх гэхэд хүү хэтэрхий туранхай учир зүгээр л сугарч гараад байснаас олсоор хөлийг нь сандалтай цуг хүлж байж нэг юм шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн буюу цахилгаанаар ц о х и у л ж э э.

Энэ явдлаас хойш 60 жилийн дараа 2004 онд Каролина мужийн нэгэн түүхч Уорж Фриерсон гээч эр уг явдлыг сонирхож хэргийн тухай материал цуглуулж эхлэхэд олон хачирхалтай зүйлс гарч эхэлсэн байна. Цугласан мэдээллээс харахад охидыг өөр газар хө нөөгөөд хэргийн газарт авчирч хаясан байх магадлал өндөр байжээ. Хэрвээ энэ үнэн бол Жонни хүү ийм үйлдэл хийж чадахааргүй жижиг биетэй байсан гэдэг нь тодорхой байдаг. Бас хүүгийн хэргээ хүлээсэн гэх ямар ч бичиг цаас, баримт материал байсангүй буюу зүгээр л алга болчихож. Бүр огт байгаагүй байж ч мэдэхээр байв.

Олон жилийн өмнө болсон энэ явдлын учрыг олох гэж яваа Фриерсоны талаархи мэдээ орон нутгийн сонинд гарсны дараа Стив Маккензи, Мэтт Бержесс хэмээх өмгөөлөгч нар уг хэргийг сонирхон хүч нэмснээр хэргийн тухай улсын хэмжээний хэвлэл мэдээлэл ч сонирхож, бичиж эхэлсэн байна. Олж цуглуулсан баримтаас харахад охид э р с э д с э н өдөр Жонни төмөр замаас шууд гэртээ ирээд гадагшаа гараагүй гэж олон хүн баталж байсан ба шоронд Жоннитой цуг х о р и г д о ж  байсан хүнийг олж асуухад “Би ямар ч хэрэг хийгээгүй шүү дээ” гээд өдөржин шөнөжин үглэдэг, уйлдаг байсан гэж хэлсэн байна.

Мөн гэмт хэргийн материалд буй төмөр эдлэл а л л а г ы н зэвсэг биш болох нь хараажаар ил байсан (өмгөөлөгч нарын хувьд) зэрэг шинээр эргэлзээтэй нөхцөл байдал бий болсны дараа өмгөөлөгч нар шүүхэд хандаж хэргийг дахин хянахыг хүсчээ. Мөн тэд энэ хэргийн үйлдсэн гэмт этгээд нь ойн аж ахуйн эзний хүү (цагаан арьстан) байж болох магадлалтайг бас дурдсан байна.

Шүүх хурал 2014 оны 1-р сарын 21-нд эхэлж бараг бүтэн жил үргэлжилсний эцэст шүүгч нь Жорж Стинниг ц а а з а а р авах я л ы г хүчингүйд тооцсон боловч цагаатгахаас татгалзжээ. Түүний хэлснээр бол гэмт хэргийг мөрдөн шалгах болон шүүх хурлын үеэр процессын маш бүдүүлэг алдаа гаргаж, яллагдагчид өөрийгөө хамгаалах боломж олгоогүй учир ц а а з ы н я л ы г хүчингүйд тооцсон байна. Харин Жорж Стинни хоёр охины а  м и й г х о х и р о о с о н байх магадлал өндөр учир цагаатгахаас татгалзсан гэжээ.

Нэг иймэрхүү зүйл болоод өнгөрч. Магадгүй 2014 онд биш, 2020 онд энэ хэргийг шүүхээр дахин хэлэлцсэн бол Жорж Стинниг бүрэн цагаатгах байсан ч байж болох юм. Яагаад, ямар учраас гэдгийг бид бүгд ойлгож байгаа ба Флойдын хэрэг явдал үүний нэг баталгаа. ("Хөөрхөн Флойд"-ыг ангуучилсан нь нийтлэлийг уншина уу)

Ер нь Жорж Стиннигийн хэргийг шүүсэн хоёр тохиолдол АНУ-ын нийгмийн мөн чанарыг харуулж байгаа бөгөөд иймэрхүү хэрэг төвөг, нийгмийн бусад харилцаа нь тухайн цаг үеийн улс төрийн байдал, олон нийтийн хүсэл захиалгаар л шийдэгддэг гэдгийг харуулж байна гэж цөөнгүй чөлөөт хэвлэлүүд тэр үед бичиж байсан юм гэнэ лээ. АНУ-д болж өнгөрсөн энэ явдал нь Монголд болсон нэгэн хэрэгтэй, түүнийг хэрхэн шүүж шийдсэнтэй, тэр нь одоо юу болж өөрчлөгдөж байгаатай төстэй санагдахгүй байна гэж үү?

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]