Монголын их хаан Мөнхийн үед Баруун Азид Исмайлитуудыг Хүлэгү нухчин дарснаар Аббасидын угсааны Багдадын Халифт улс дангаараа Монголчуудад өвдөг сөхрөлгүй үлджээ. Хүлэгү 1256 онд Каспи руу очин цэргээ амрааж байгаад их байлдан дагуулалтынхаа дараагийн алхамдаа орж,".. өөрийн биеэр ирж дагаар орон хүндэтгэл илэрхийлээгүй, исмайлитуудтай байлдахад туслах цэрэг гаргаагүй.." хэмээн халифыг буруутгажээ. Энэ үед Хүлэгүгийн цэргийн жанжин Бэхү ноён Азербейжанаас Хамзанд буцахдаа Багдад руу халдан довтлолгүй ирснээ "Энэ хот хүн ам цэрэг, зэр зэвсэг арвин хуримтлагдсан тул арга тактикаа сайтар боловсруулахгүй бол автахгүй" хэмээн тайлбарласан тул Хүлэгү цэргийнхээ бэлтгэлийг сайтар хангажээ.
Дайран довтлохын өмнө халифыг бууж өгөхийг уриалсан бичгийг удаа дараа өгч, өөрийн биеэр ирэх эс бөгөөс шадар сайдаа илгээхийг шаардсан боловч
"Сая саяар агт морьд, аян дайнд мордох эрчүүд бэлэн. Тэд гагцхүү миний зарлигийг хүлээж байна. Өш хорслыг минь өдөөх аваас бид тэнгисийн усыг ч ширгээнэ" хэмээн бардамхан хариулж, дагаар орохоос эрс татгалзжээ. Хүлэгү цэргээ гурван хэсэгт хуваасан бөгөөд Бэх ноён, Багатөмөр болон Санжак жанжины удирдсан цэрэг Тигр мөрнийг гатлан Багдадын баруун талаас, өөрөө гол хүчээ авч Багдадын зүүн жигүүрээс довтлохоор төлөвлөжээ. Халиф Монголчуудын гол хүч баруун талаас довтолно гэж таамаглан Бакуба бодон Басра хотын хооронд хуримтлуулаад байсан цэргээ авч Тигр мөрнийг гатлан Санжакийн удирдсан цөөн тооны цэрэгтэй учран байлдаж цохиод, цааш мөрдөн хөөж улмаар Бэх ноёны удирдсан гол цэрэгтэй учран ширүүн тулаан өрнүүлжээ. Энэ тулалдааны орой нь халифийн цэрэг тактикийн амжилтад хүрсэн боловч шөнө нь Монголчууд голын усыг боож халифийн цэргийн хуаранг ар талаас нь усанд автуулж шахамдуулан дайрснаар ялав.
Энэ тулаанаар халифын цэргийн гол жанжид амь үрэгдэн, 12 мянган цэрэг усанд үйж үхэн, үлдсэн цэрэг нь Шам /одоогийн Сири, Иордон/, Аль-Хилла, Аль Куфа хотын зүг дутаажээ. Зөвхөн халифын сан хөмрөгийн сайд тэргүүтэй цөөн бүлэг хүн Багдадад эргэн иржээ. Багдад тэр үед хэдэн сая хүн амтай нүсэр том хот байсан бөгөөд Тигр мөрнөөр зааглагдан хуваагдсан зүүн, баруун хоёр гол хэсгээс бүрдэж байжээ. Зүүн хэсэгт нь халифын ордон, Засгийн Газар байрлаж байснаас гол хэсэг гэгдэж байв. Бэх ноёны цэрэг хотыг баруун талаас хаасны дараа тэндэхийн ард иргэд олноор зүүн хэсэг рүү дүрвэж түүхчийн тэмдэглэснээр "... Зүүн хэсэгт аваачсан завины эздэд алтан бугуйвч, алтаар эмжээрлэсэн хувцас, мөчгө төгрөг юу байдаг бүхнээ өгч байжээ...". Энэ үед Хүлэгү хааны бас нэгэн гарамгай жанжин Хэт Бухагийн удирдсан толгойн анги цэрэг Дерденк хотын захирагч Хусам Эддин Агагийн цэргийг сүйрүүлж, улмаар Лурстаныг булаан эзэлж урагшилснаар Хүлэгүгийн гол хүч онц хохиролгүйгээр Багдадын зүүн хэсгийг тойрон бүсэлжээ. Монголчууд Багдадыг бүслэн байрласны дараа цайзын хананы дагуу шавар хана босгож, зарим хэрмийн араар далан ухах ажлыг нэг л хоногт амжуулснаар хот гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдав.
Түүнчлэн, Багатөмөр жанжин 10 мянган цэрэгтэйгээр хот орох бүх замыг хяналтад авч, Тигр мөрний эргээр хүнд зэвсэг зоож, завинуудад хүчээ хуваарилан суулгаж, хот орчны нурсан балгасыг зөөн өндөрлөг босгон, чулуу шидэгч их буу, шатагч бодисоор цэнэглэсэн хүнд зэвсгүүдийг байрлуулж, чулуу дутмаг байснаас 3 өдөрчийн газраас зөөлгөж, далдуу модны бүдүүн их биеийг чулуу хүрэлцэхээ болих үед ашиглахаар бэлтгэв. Хүлэгү өөрсдийн болон дайсны цэргийн сэтгэлзүйд онцгой анхаарч цэргүүдийнхээ цөсийг хөөргөн, зүрх зоригийг бадрааж байсны сацуу сумны үзүүрт "Эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн хэний ч гэсэн амийг өршөөн" гэсэн бичигтэй ухуулга бэхлэн дайсны цэргийн байрлал руу харван, тагнуул туршуул илгээн халифын сөрөг талынхантай холбоо тоггоож, хагарал үүсгэн хүчийг нь сулруулах арга хэмжээ шургуу авч эхлэв. Ийнхүү бэлтгэлийг сайтар хангасны дараа 1258 оны 1 дүгээр сарын 30-наас Багдадын зүүн хэсэг рүү дайралтыг эхлүүлснээр энэ хэсэгт 163 цамхаг байсны хамгийн чухал Аль Ажамын цамхаг тэргүүгэн нь 2 дугаар сарын 5 гэхэд бүхлээрээ Монголчуудад эзлэгдэв.
Халифын сангийн сайд эзнээ оргон зугтахыг ятгаад дийлэлгүй өөрөө зуггахаар завдсан ч 3 усан онгоцоо эрэгт байрлуулсан хүнд зэвсэгт харвуулан живснээр гэдрэг буцжээ. Бууж өгөхөөс өөр замаар бүслэлтээс гарах аргагүй болсныг ойлгосон халиф эхлээд шадар сайдаа Багдадын христийн тэргүүн ламтай, дараа нь ойрын 9 түшмэл, шашны том зүтгэлтнүүдээ илгээгээд нэмэр болсонгүй. Эцэст нь 1258 оны 2 дугаар сарын 10-нд өөрийн биеэр 3 хүү, 3000 орчим түшмэл, бараа бологчийн хамт очин Хүлэгүд бууж өгчээ. Гэхцээ үүгээр Багдад хотын эсэргүүцэл бүрэн унасангүй хотын ард иргэд үргэлжлэн эсэргүүцсээр байлаа. Иймд Хүлэгү тэдний эсрэг хатуу арга хэмжээ авахаар шийдэв. Тухайлбал, хотын дотроос харвасан сум Хүлэгүгийн бичээч Хиндугийн нүдэнд тусаж, сохолсны өс болгож энэ хэсгийн Аль Халабагын хаалганд ирээд бууж өгч байсан олон иргэдийг бүгдийг цаазлах тушаал өгчээ.
1258 оны 2 дугаар сард Монголчууд эцсийн шийдвэрлэх дайралтаа зүүн баруун хэсгээс хавсруулан хийж бүтэн хоног ширүүн тулалдсаны эцэст Багдад хотыг бүхэлд нь эзлэн улмаар 7 хоног талан дээрэмджээ.Ухуулгад автан Монголчуудыг эсэргүүцэн байлдаагүй, мөн Хүлэгүгийн христ шашинт Докуз хатны нөлөөгөөр Багдадын христ шашинтнууд аюулгүй нэгэн сүмд цугларч дээрэм халдлагад өртсөнгүй үлдсэн ба амь дүйсэн зарим лал шашинтан тэдэнтэй хамт сүмд орж бүх хөрөнгөө өгч амьд үлдэхийг эрмэлзсэн ч Багдадын христчүүдийн тэргүүн Несторын гэгээн хамба зөвшөөрсөнгүй тэднийг Монголчуудын сэлэмний дор орхижээ. Харин еврейчүүд мусульмануудтай мөр зэрэгцэн тулалдсаны төлөөс болж тэдэнтэй адил гай гамшгийн золиос болов.
Хэдийгээр түүхчид янз бүрийн тооцоо хийдэг ч хамгийн багаар бодоход Багдад хотод сая гаруй, ихдээ 2 сая хүн амь үрэгджээ. Халиф ордны төв хэсэгт алтаар дүүргэсэн газар доорхи зоорио Монголчуудад зааж өгөхөд үнэхээр их хэмжээний алтан эдлэл гарчээ. Иймд Хүлэгү хаан халифийн өмнө алт мөнгөн эдлэл, үнэт чулуу өрж "Чи юунд энэ эрдэнэсийг надад илгээсэнгүй. Эсэргүүцэн тулах үедээ үүгээрээ цэргээ юунд зассангүй. Өөрөөсөө хүртэл харамласан энэ эрдэнэсээрээ цадталаа хоолло..." хэмээн битүү өрөөнд түгжин өлсгөж алсан байна.
Багдадыг эзэлснээр Иракт Монголчуудын өөдөөс үзүүлэх бодит эсэргүүцэл үндсэндээ зогсчээ. Ялангуяа Иракийн төв хэсгийн шийтүүд элчээ илгээн Монгол захирагч илгээхийг санал болгож, Хилла хотын иргэд /750 жилийн дараа Монголчууд энд энхийг сахиулахаар очсон билээ/ Евфрат мөрөнд гүүр барьж Монгол цэргүүдийг талархан уггав. Энэ далимыг ашиглан Хүлэгүгийн хүргэн Багатөмөр жанжин өмнөд нутгийн гүн рүү хөдөлж 1258 оны 2 дугаар сарын 23 гэхэд эсэргүүцлийн сүүлчийн голомтуудыг дарж, арай хожим Тастр, Аль Басра зэрэг зангилаа хот бусад газруудыг бүрэн эзэлжээ.
https://mn.wikipedia.org
shan bla bayarllaa
Тэр үед исламынхан дэлхийн хаад болоход тун ойрхон байсан. Өнөөгийн европ ази африкийн газрын зураг шал ондоогоор зурагдах байлаа магадгүй америк тив бас орно. Өдийд дэлхийд шал ондоо соёл иргэншил ноёрхох байв
Уучлалт гуйх нь зөв гэж бодож байна. Учир нь бид та нарыг захирч явж байсан шүү гэдгээ эелдгээр илэрхийлэх арга гэж бодож байна.
Их хаадын тааллаар л болсон.
Тэд мөнх хөх тэнгэрийн зарлиг,сануулгыг хүлээж авалгүй өөрсдийнхөө үйлийн үрийг дуудсан.
12000 гаруй цэргийн аминд хүрсэн голын усыг боож, далан сэтлэх таахтагийг аль 13 р зуунд ашигласан гэхэд нүр их хүч хөдөлмөр оржээ, Нөгөө талаараа Багдад хотын нийтдээ 2 сая гаруй хүний аминд хүрснийхээ төлөө бид уучлалт гуйх нь зүй ёсны хэрэг, Исламын орны зарим хүмүүс бидэнд одоог хүртэл тааламжгүй байдаг нь энэ түүхтэй мэдээж холбоотой. 13 р зуунд Монголчуудад, 21 р зуунд Америкчуудад дарлуулсан энэ улсын ард иргэд их зовлон үзжээ.
maltaad bai. astnii chini uuchlal guih.
iimerhuu malnuud ih boljee.
gyrragchaa said uuchlal guigaa biz dee
Сонин юм битгий ярь
odoogiin mongolchuudaa muulah hereggui, hun am tsootai tusgaar togtnoson uls odii zeregtei baigaa ni ikh yum, hun amaa l sain osgoh heregtei mongol huuhen buriig olon udaa jiremsluuleh heregtei, sexee gondoomguigeer sai hiih heregtei, gondoomnuudiin zahialgaar tsoolj avchiruuldagiimuu yadag yum hehehe
Yanztai yanztai buur ogshooj orhiloo baina
Бишрээд мөргөөд баршгүй аугаа түүх.Буурал дээдэс минь ийм аугаа явж.Өнөөдрийн бид нохойн гөлөгний дуу ч гаргаж чадахгүй амьтад болж.Өнөөдрийн Монголчуудад гутарч байна.
Odoo Mobgoliin huuli gej buruu bnaa.Mongolchuud tuhain ued erx cholootei daichin bj,odoo buh yumiig huuliar horgilchloo ..zowhon Mongo huwaaj iddeg humuust zoriulsan.
Санал нэг байна.
зүгээрээ түр хүлээж бай. чи өөрийгөө мэдрэх хүртлээ
Yaaay uneheer aguu gaihamshigtai yalguusan gehed ch bagadna, Delhii Ertuntsiig ilben tohinuulagch Mongolchuud.. Bid unuugiin super gurnuudiin hiij chadahgui bgaag zuvhun Chingis haanii ach Hulegu gantsaaraa hiisen bn... Hulegu haanii suu aldar badartugai, Marco Polo gdeg guilgachnii hushuug nuraaj Hulegu esvel Bat Khaanii hushuug bosgoy.. Mongolchuudaa
Уулын өвгөний тухай оруулаач
Arail mundag baijee,baharhahgui baihiin argagui
Монголчууд л лалын түрэмгийлэлийг 750 жил зогсоож доройтуулсан шүү дээ ккк
mongol baharhal
iraq sirya.cvvd bidend aygui durgui shde huis temterch bsn gd uzdeggui unen ym bn
shiirtei yum be xxa
hyataduud unshaasai
Хятадуудыг ч бас ингэж л явсан шүү дээ. Өөсрдөө ч мэднэ.