Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Дарьгангын хөх Хандыг гадаадаас олж устгасан ньУншсан19,975

Ингээд хоёул Өвөрмонголын Да ван­гийн хошууны Үхэр чулуу гэдэг газар очоод адуу эрж явсан Балжин гэгч хүнийг баривчилж, “Ханд хаана бай­гааг хэлж өг” гэсэнд нөгөө эр “Би та нарт бариад өгч чадна. Одоо гэртээ бий. Эхнэртэйгээ хоёулаа мухлагт унтдаг юм” гэлээ.

...Дарьгангын хөх Ханд гэгч хулгайч 1930 онд Өвөрмонголын Да вангийн хо­шуунд оргон гарсан байлаа. 1931 онд эргэж ирээд баригдсан ч Чоно голын ангийн шоронг эвдэж оргоод явчихсан юм. Намар нь буцаж ирэхэд бид нар барьж чадаагүй буудалцаж байгаад алдсан юм. 1932 оны хаврын нэг шөнө Ханд холбоо морьтой, буу зэвсэг агссан таван хүний хамт суман дээр дахин ирж эхнэрээ аваад явчихсан байв. Ингээд сар гаруй болж байтал Нарангийн ан­гиас намайг дуудаж төлөөлөгч Дамдинсүрэн, Сандагсүрэн, Доржсүрэн нар “Чилхаа таныг нэг хүнтэй хамт явж, хөх Хандыг гадаадаас олж устгах хэрэгтэй гэж Чоно голын ангийн дарга Батбаяр тушаал өгсөн. Та хэнтэй хамт явах вэ?” гэхэд нь Жанцан гэгчийг дагуулан явж тэр үүргийг гүйцэтгэхээр тохиров.

 

Ингээд хоёул Өвөрмонголын Да ван­гийн хошууны Үхэр чулуу гэдэг газар очоод адуу эрж явсан Балжин гэгч хүнийг баривчилж, “Ханд хаана бай­гааг хэлж өг” гэсэнд нөгөө эр “Би та нарт бариад өгч чадна. Одоо гэртээ бий. Эхнэртэйгээ хоёулаа мухлагт унтдаг юм” гэлээ. Бид хоёр эндээс өгсөн даалгавар ёсоор “Бид Хандтай өшөө­тэй хүмүүс. Бидний хэдэн морьдыг хул­гайлсан учир түүнийг барьж, агт морьдоос нь морь авах санаатай. Хандын адуу хаана байна вэ?” гэж асуун заалгаж аваад Хандын адуунаас хоёр хээр морийг нь барьж, нөгөө Балжинг хүлж орхиод Хандын гэр рүү үүрээр очив. Гурав, дөрвөн гэрийн баруун урд байгаа мухлагт Ханд байдаг юм байжээ. Би түрүүлэн мухлагны үүдийг онгойлготол Ханд босон харайхад буудаж орхисон чинь оносонгүй, харин эхнэрийг нь оночихов. Ханд зугтаж гэрт нүцгэн орлоо. Гэрээс Хандыг гаргахыг шаар­дан хашгирч, гэр рүү нь нэг бууд­санд гэрт нэг эмэгтэй хүн ёолон орилоход Ханд гэрээс нэг гартаа галын хүрз барьж, нөгөө гартаа улаан өнгийн боо­долтой жижиг зүйл барьж гарч ирээд дахин мухлаг руугаа ухасхийхэд нь буудсан чинь Хандын толгойг онож, боодолтой зүйлээ алдаж унагав.

Ингээд Хандын толгойг Нарангийн анги дээр авч ирэн, нөгөө гурван төлөө­лөгчид өгсөнд төлөөлөгч Доржсүрэн нь “Хандын толгой мөн байна” гэж таниад Жанцан Чоно голын анги руу өртөөгөөр хүргэж өгсөн юм. 1938 оны хавар бид­ний зургаан нөхөд сургагчийн хамт Наран­гийн отрядаас урагш Хашаат гэ­дэг газар хүрч, хоёр гэр барин тэндээ байрлав. Нарангийн отрядаас гурван хүн нэмж авч, даргаар нь түүнийг томи­лон хил нэвтрэн Бандид гэгээний хийдийн зүүн талд 4-5 километрт буй хоёроос гурван хүнд Японы радиотой нууц станц байгаа, түүнийг шатааж, зарим зүйлийг нь олзолж авчрах үүрэг өглөө. Бандид гэгээний хийд хүрэхэд 80 гаруй километр бөгөөд хүн бүр хос морьтой хил нэвтэрч, 40-50 километр орчим явж байтал нэг нөхөр маань алга болсонд бид буцаж, бас нэг нөхрөө хол­боо бариулахаар явуулав. Харин нөгөө алга болсон нөхөр маань хилийн харуулын цэрэгт баригдаад отряд дээр хүргэгдсэн байлаа. Сургагч нар манай хоёрыг отряд дээрээс машинд суулган бидэн дээр авчирсан ч баригдсан нөхрийг минь буцааж аваад явсанд бид есүүл цааш явсан юм.

Гэтэл нэг өдөр бидэн дээр захын харуул суулгасан хошуунаас арван долоон сайн морь авах бичигтэй Өвөр­монголын хоёр цэрэг яаж ч болсонгүй хүрээд ирэхээр нь баривчлан амьд гэрч үлдээж болохгүй даалгавартай тул ёсоор болгов. Ингээд цааш явж нэг гацаанд бүгэж байтал нэг морьтой хүн биднийг харж байгаад явсныг бид хүн хориглосонгүй, харин нөгөө хүн цааш очоод хүнд хэлсэн юм байлгүй машинтай хүмүүс ирж бидэнтэй хэсэг буудалцаж байгаад буцаад явсанд бид цааш явж чадалгүй буцаж ирэв. Тэгээд хэд хоног амарч байтал цаад талд хүч нэмээгүй байгаа тул дахин явах хэрэгтэй гээд нэг хүн нэмж, арван хүнтэй болоод явлаа. Бандид гэгээний хийд дээр очиход арван долоон байшин байна. Их л харанхуй шөнө байсансан. Нэг байшингийн цонхыг хага цохиж, бүгдийг сүйтгэж орхиё гэж би буруу шийдвэр гаргасан маань алдаа болсон юм. Бид нарыг цонх хага цохиж, гранат шидэх гэж байтал нөгөө цонхоор манай Яринпилийг буудаж онов. Бид нар сан­дарч, эсэргүүцэн хэд хэд буудалцаж, хоёр гранат шидээд Яринпилийн ша­рилыг авч зугтлаа. Тэд ч бас биднээс айсан бололтой бидний араас хөө­сөн­гүй. Өнөө устгах даалгавартай радио­доо ч хүрч чадалгүй буцаад явж байгаад Өвөрмонголын хорь гаруй цэрэгтэй тохиолдон буудалцаж, ямар ч хохиролгүй хил нэвтэрч ирсэн бөгөөд энэ удаа амжилтгүй явсан юм.

Ирээд тав, зургаа хонож байтал хилийн цаана хориод цэрэг байна. Түүнийг устгах даалгавар авч Рэнцэн, бүдүүн Гэндэн, Лхамсүрэн нарыг нэмж аваад арваад хүнтэй болоод Өвөрмонголын Мянтавын сүмийн хойд талд Мянтавын уулын энгэрт хүрэхэд Өвөрмонголын харуулын цэргийн дөрвөн гэр байлаа. Шөнө дөхөж очин гэр рүү нь буудаж эхэлсэнд нэг хүн гарч ирээд “Би аль ч улсад хэрэгтэй хүн. Түргэн тусламж үзүүлнэ үү” гэхэд нь бид нар “Цэргүүдээ гарга” гэж шаардсанд арваад цэрэг гарч ирснийг устгав. Ингээд даалгавраа биелүүлээд Мянтавын сүмийн урд талд байсан сууринд хүрэхэд түрүүчийн бидний очсон харуулаас гэрийн араар гарч зугтсан болон шөнө манаанд гарч бай­сан цэргүүд нутгийн хүмүүстэй нийлэн бидний эсрэг буудаж, бид ч буудалцсаар наашилж замдаа хулгайч сөөсгий Дорж гээчийн адуунаас унаа морио сэлбэж, Монгол руугаа буцаж ирсэн юм. 1939 оны зун намайг гэртээ байхад машинтай хүмүүс ирж дуудсанд гарч уулзвал отрядын сургагч Ролов, бас нэг хар нүдтэй сургагчийн хамт байв. Энэ хар нүдтэй сургагч Дотоод яамны ерөнхий зөвлөх байсан юм гэдгийг сүүлд нь мэдсэн юм. Тэд намайг Халх голын байлдаанд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр явуулах гэж дээрээс шийдвэрлэсэн юм билээ. Та дуртай хоёр хүнээ хамт авч явах хэрэгтэй гэсэн учир нутгийнхаа хоёр хүний хамт Манжуурын төмөр замыг дэлбэлэх үүрэг авч, Тамсаг, Баянбүрд, Нөмрөгийн харуулыг дайрч хил нэв­тэр­лээ. Авсан үүргээ биелүүлэхээр шөнийн 11 цагаас хойш өгсөн тоолыг /тэсрэх бодис хэлж байгаа бололтой/ булж ёсоор нь гүйцэтгэж Тамсаг дээр буцаад ирэхэд тусгай гэр барьж хоол унд бэлтгэсэн байжээ.

Тэнд амарч байтал маршал Чойбалсан, Цэдэнбал, Элчин сайд Иванов нар ирж бид нартай уулзаж гачигдал, зовлонг асууж, бид гурвыг Баянтүмэнгээр дайрч нутаг руугаа буц гэсэн юм. Сүүлд нь маршал надад хэлэхдээ “Халх голын байлдааны үед маш их хүч гаргаж юм бүтээсэн” гэж хэлсэн юм. Бодвол тэр “тоол” нь зохих үүргээ гүйцэтгэсэн юм байх аа. 1941 оны зун отрядын наадам дээр явж байтал намайг төвөөс дуудаж байна. Шуудангаар явах хэрэгтэй гэж замын зардал өгч, төвд ирүүлсэн бөгөөд Дотоод яамны ерөнхий зөвлөх байсан нэг сургагч нь маршал Чойбалсангийн зуны байранд аваачиж маршалтай уулзуулсанд “Та урьд нь их ажил хий­сэн, одоо ч бас чухал ажил хийх болно гэж хэлээд чамайг шагнуулах юм” гэлээ. Тэгээд тэр өдөр сайд Шагдаржавтай хамт явж Улсын Бага Хурлын дарга Бумцэнд дээр очиж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шаг­наг­дав. 1948 оны хавар Чоно голын пунктын дарга Сааралаас миний биеийг дуудаж, Дондог сайдын тушаалаар Бандид гэгээний хийд дээрээс хүн авч ирэх хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн юм. Тэр авч ирэх хүн нь манай эндээс суурин суулгасан радиотой тийм хүн байжээ. Би нэг хүний хамт явж тэр хүнийг авчирсан юм. Эх орныхоо төлөө гадаад, дотоодод явж үүрэг гүйцэтгэж байсан тухай миний амьдралд тохиолд­сон томоохон асуудлууд гэвэл энэ байна.

Bataar.mn

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 28. 16:06
цахар

Богино Чилаа гэдэг хүний тухай л бичсэн бололтой. Мань хүн өөрөө баахан хэрэг хийчихээд До яаманд баригдсан юм билээ. Тэр хэргээр нь нээнтэглэж урагшаа гарсан нутгийнхныг нь мань хүнээр хядуулсан гэж өвгөчүүл ярьдаг

2020, 8 сар 28. 8:38
Зочин

Энд болсон үйл явдлуудын зарим нь нутгийн ахмад хүмүүсийн аман ярианаас нилээд хол зөрүүтэй байдаг. Бодвол, НАХЯамны архивын материал дээр тулгуурласан байх. Ялангуяа, Хөх Хандыг барьсан тухай, түүнтэй хамт явсан хүн нь Пинаа Жанцан гэх мэт.

2019, 7 сар 19. 3:50
Зочин

Тушаал гүйцэтгэсэнээ батлах гээд толгойг нь огтлоод авчирдаг бас л маньяк гарууд байж дээ. Гэхдээ тухайн үед өөр баталгаажуулах зүйл байхгүй байсан болохоор яалтай ч билээ дээ хөөрхий

2018, 1 сар 16. 12:28
Зочин

Өвөр монголчуудаа л нухаж байсан нөхөр юмаа даа

2018, 3 сар 9. 1:47
Зочин Dambagochoo

Chilhaa gedeg Dornogoviin hun Uvurmongol ruu garsan Khand van gedeg huniig tushaalaar yavj ustgasan tuhai aman yarianaas sonsoj bsan. Tuunees arai uur baih yum ?0

2018, 1 сар 9. 22:23
Зочин

Дарьгангын алдарт тагнуулч "богино" Чилхаа гэдэг хүн дээ. "Далд фронтын дайчин" гэдэг түүний ту

2018, 1 сар 5. 19:01
Зочин

Гүйцэтгэл нь жаахан бохир болохоос, тусгай албаны тагнуул хүн л байж л дээ.

2018, 1 сар 5. 16:45
Зочин

хил гараад л хүн хядчаад ороод ирдэг хүнд гар юмаа

2018, 1 сар 7. 0:52
Зочинмонгол

Жинхэнэ алуурчин байж

2018, 1 сар 5. 16:55
Зочин

"Чонон Саарал" хэмээн алдаршсан Ч.Саарал гэдэг хүний талаар бичиж өгөөч.

2021, 1 сар 28. 11:04
Зочин

1938 онд Дорноговийн ДО яамны дарга Саарал гэдэг хүн байсан гэдэг Тэр хүн энэ САарал мөн үү?

2018, 3 сар 23. 21:31
Зочин

ЖИНХЭН алуурчин новш байна

2018, 5 сар 10. 22:39
Зочин

Бат-үүлээс баатар цолыг нь хураан авч энэ хүнд өгөх байж дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]