Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Долоон тохой өндөр Цагаантөмөр жанжинУншсан52,645

Цагаантөмөр жанжин бол дагнан монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв.

Биеийн өндөр нь долоон тохой, хүнгэнэсэн чанга дуу хоолойтой, хөмсөг нь өргөн бөгөөд хүр хорхойн үүртэй адил, том давхраатай нүдтэй бөгөөд зүүн хацартаа гурван бут сахалтай. Тэр сахал үс нь уурлах үед босож их сүрдмээр болдог бөгөөд үнэхээр нэгэн үеийн баатар зоригтой хүн. Энэ бол Монголын Их Юань гүрний алдартай жанжин, улаан алчууртны бослогыг дарахад оройлон хүчин зүтгэж байсан нэрт хүмүүн Цагаантөмөр жанжин юм. Түүнийг Юань улсын сударт дээр дурдсанчлан дүрслэн бичсэн байдаг аж.

 Цагаантөмөр жанжин Хэнань мужид Монгол түшмэл байгаад, 25 насандаа цэрэг удирдан босогчдыг идэвхтэй дарж эхэлсэн. Цагаантөмөр жанжин Хэнань, Шаньдун мужуудыг бослогоос чөлөөлж хяналтдаа оруулж, 1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хааж байгаад 1362 оны 7 сарын 6-нд И доу хотод өөрийн туслах жанжин Тянь Фэньд хорлогдон амиа алдсан түүх бий.

 

Түүнийг тэнгэр болсноос хойш Юань улсын төр Хятад босогчдыг цаашид идэвхтэй дарахад бэрхшээлтэй тулгарах болсон юм. Цагаантөмөр жанжин бол дагнан Монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв. Түүний үйлсийг өргөмөл хүү Хөхтөмөр жанжин өвлөн авч босогчдын цэрэгтэй тулалдаж, олон жилийн турш Монгол төрийн хамгаалагчийн дайчин үүргийг гүйцэтгэж байв.

Цагаантөмөрийн элэнц эцэг Хөхтэй нь өмнөд Сүн улсыг дайлаар мордоход оролцож, хожим нь Хэнань мужид нутагшин суужээ.

Түүний угсаа гарал дээр судлаачид уйгар хүн, Монгол хүн, кидан хүн, хятад хүн, найман хүн гэх мэтээр нэгдсэн бус үзэл бодолтой байдаг. Түүхч Ч.Далай гуай үзэхдээ "...Цагаантөмөрийг уйгар хүн гэж хятад сурвалжид бичсэн байдаг. Гэвч түүний бүхий л үйл явдлыг судалж үзвэл гарцаагүй Монгол хүн байжээ..." гэж үзсэн байдаг. Харин хятадын түүхчид уйгар хүн хэмээн үздэг. Юань улсын судар-ын 141-р боть Цагаантөмөрийн цадигт "Цагаантөмөр бол уулдаа умард орноос гаралтай" хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнийг нь хятад судлаачид Биэ ши ба ли буюу одоогийн Шинжаан уйгурын Жимузар хэмээх газар гээд, түүнийг Уйгар гаралтай гэж нотлохыг хичээдэг. Энэ үзлийг одоогийн олонх ном бүтээлд өргөн ашиглаж байдаг.

Харин Оросын эрдэмтэн Л.А.Боровкова нь Цагаантөмөр жанжинг Кидан хүн гэж бичжээ. Тэр хүн чухам ямар учраас ингэж нэрлэсэн нь ойлгомжгүй.

Бас хятадын У Сы түүвэр, Мин улсын Тайзү хааны бичмэл зохиолын түүвэр, Чуан хэний Тогоонтөмөр хааны түүх гэсэн сурвалжид Цагаантөмөрийг Ли овогтой хэмээн тэмдэглэсэн байна. Магадгүй энэхүү Ли овгийг хожмын Мин улсын сударч түшмэд зохиож бичсэн бололтой. Учир нь түүний зээ хүү Хөхтөмөр жанжинг мөн адил Ван хэмээх хятад овогтой гэж Мин улсын бүх сурвалжид бичсэн байдаг. Гэтэл тэр нь 1990 онд Сайнчи даху ноёны онгон олдож, онгоны бичээс нийтэд ил болсноор тэдгээр сурвалжийн мэдээ худал болох нь илчлэгдсэнтэй адил байх үндэстэй.

Өвөр Монголын эрдэмтэн Н.Алтаншаа, Монголын судлаач Д.Идэр, хятадын судлаач Дан бао хай, Чин улсын Хуан жинь рү гэдэг хүний зохиосон Ся сянь-ий ойллого сурвалж зэрэгт Цагаантөмөр нь найман гаралтай гэж бичсэн.

Сайнчи даху ноёны (Хөхтөмөрийн эцэг) тахилын хөшөөн дээр бичсэн нь, "...Түүний хатан Хорь Найман овогтон ноёнтноос таван жилийн урьд Луо ян-д ... насандаа нас нөгчсөн ... Ууган хөвгүүнийг Хөхтөмөр хэмээдэг... Эхийн овогт Жун Сянь ван (Цагаантөмөрд улсаас шагнасан цол) өсгөн хүмүүжүүлэв..."

Ингэхээр тэр бол Уйгур хүн биш Хорь Найман овгийн хүн болж байна.

Түүний онгон нь одоогийн БНХАУ-ын Хэнань мужийн Луо ян хотын, Жинь гуо сянь-ий нутагт Ман уулын орчимд Вань фү сүмийн хажууд байдаг.

Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 42. ISBN 978-99962-2-012-8

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 26. 19:40
Зочин

Манай 13-14-р зууны түүх үндсэрхэг үзэлтнүүдийн нөлөөгөөр улам л хувьсгалжсан коммунист сурталд дөхөөд байна. Эцэстээ худал хуурмагийн далай болох вий.

2017, 3 сар 18. 22:58
Зочин

ТҮҮХ БАРИМТТАЙ ЭРМАТМЗИЙН ТЭР СУДАРТ ГЭДЭГ ЮМ УУ ТАЙВАНЫ АРХИВТ ГЭХ МЭТЭЭР БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ БААБАР ШИГ ЗОХИОСОН ЮМ БИТГИЙ ТАВИАРАА

2019, 11 сар 9. 9:11
Amaraa

Baabar heniig yu gej alsan bilee. Chi uuriin bodliig busdad bitgii tulga, buruu zuil baigaa bol ter huniig metgeltseend duudaach. Chi chadahgui za.

2019, 11 сар 27. 9:35
Зочин

Baabar mgld darhlagdsan hunhuuz ym bishuu

2017, 7 сар 17. 19:15
А. МандахFacebook-р нэвтэрсэн

баабар БОЛ түүх худлаа бичсэн гэмт хэрэгтэн оюуны АЛУУРЧИН ШҮҮ

2020, 8 сар 17. 8:34
Зочин

Худал юм бичсэн бол нотлох хэрэгтэй

2017, 10 сар 11. 21:15
Зочин

baabar bol neeree ouynii aluurchin ene huni galzuurald mongolchuud odoo itgej bolohgui

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]