Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Галт уулын дэлбэрэлтүүд эртний түүхийг өгүүлж байнаУншсан8,448

Унгарын ШУА-ийн доктор, геологич, галт уул судлаач Харанги Саболчийн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Энэ нийтлэлийг Унгарын Шинжлэх ухааны академийн доктор, геологич, галт уул судлаач, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны Их сургуулийн Чулуулаг-Геохимийн Тэнхимийн эрхлэгч, их сургуулийн багш Харанги Саболч бэлтгэж Origo.hu сайтад нийтлүүлсэнийг Монгол хэлээр хөрвүүллээ.


 

Чулуулгуудад битүүмжлэгдсэн эх газрын түүхийн цаг үеийг хэрхэн тодорхойлох вэ? Энэ сонирхолтой  асуултад микро сансарын атомын судалгаа хариулт өгсөн байна.

Тодруулбал, энэ асуултад өгөх хариултыг атом агуулж байгаа юм.

Унгарын Шинжлэх ухааны академи, Өтвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны Их сургуулийн Галт уул судлах Судалгааны баг хамтарч нилээд ул суурьтай судалгааны үр дүнг нийтлүүлжээ. Энэ хоёр судалгаа хоёул нэлээн эртний галт уулын дэлбэрэлтийн цаг хугацааг тодорхойлж, үүний үндсэн дээр зохих дүгнэлтүүдийг гаргасан байна. Газрын түүхийн эрт үед болоод өнгөрсөн үйл явцыг хэрхэн тодорхойлох вэ? Энэ бүхэн маш их сэтгэл хөдөлгөсөн асуулт, шинжлэх ухааны өөр олон салбаруудад нэн хэрэгтэй баримт мэдээллүүдийг бас  өгч байгаа юм.

Зургийн тайлбар: Энэ нийтлэлийг бичигч Чомади галт уулын давхрагын эгнээг судалж байна. Эх сурвалж:  Харанги Саболч.

Насыг тодорхойлох физикийн гол үндэс нь цацраг идэвхит задралын явц юм. Цацраг идэвхт задралыг зуу гаруй жилийн өмнөөс нээжээ. Нээсний дараахан үүнд үндэслэсэн аргыг газарзүйн шинжлэх ухаан ашиглаж эхэлжээ. Эхлээд ураны агуулгатай ашигт малтмалуудын эрдэс бодисуудын насыг тодорхойлсон байна.

Зургийн тайлбар: Цацраг идэвхит чанарыг нээсэн Францын физикч, эрдэмтэн Antoine Henri Becquerel

Дараа нь хамгийн энгийн гэж хэлж болохоор Дэлхий - газар хэдэн настай вэ? гэсэн асуултад хариу олохоор судалж эхэлжээ.  Дэлхий-газрын насны тухай Arthur Holmes-ын ном асар том өөрчлөлтийг авчирсан. Энэ ном эхлээд дуулиан шуугиан, эсэргүүцэл, маргааныг дагуулж байсан.

Геоцаг хугацааны тоололын суурь мэдлэг

Цацраг идэвхит задрал гэдэг нь юуны өмнө их массын тоотой изотопууд дээр явагддаг байна. Химийн элементийн нейтроноор баян эсвэл ядуугаасаа болоод тогтвортой бус болсон изотоп нь (тухайн өгөгдсөн химийн элементийн янз бүрийн нейтроны тоотой, массын тоотой атомуудыг изотоп гэдэг) энерги чөлөөлөгдөх явцад химийн өөр нэг элементийн изотоп үүсгэдэг.

Цацраг идэвхит задралын цаг хугацааны явагдалт нь байнгын үйл явц ба эхлээд байсан бүх цацрагийн ген, атомын цөмийн хагас нь ямар хугацаанд задрах вэ гэдгийг хагас задралын хугацаа гэдэг.

Зургийн тайлбар: Газрын шинжлэх ухааны мэргэжилтнүүд эртний амьтдын чулуужсан ясны үндсэн дээр харьцангуйн (relative) буюу цацраг идэвхит задралын зүй тогтолыг ашиглан абсолют насыг тодорхойлон газрын түүхийн эрт болж өнгөрсөн үйл явцуудын цаг хугацааны заагуудыг гаргадаг байна. Эх сурвалж: Mark Witton

Янз бүрийн цацраг идэвхит үйл явцын (өгөгдсөн задарч байгаа изотоп болон үүсч байгаа изотопын системд харьцуулан) хагас задралын хугацааг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж болдог ба энэ нь насыг тодорхойлох үндэс болдог байна. Насыг тодорхойлох, өөрөөр хэлэх юм бол газрын түүхийн эрт дээр цагт болсон үйл явцын хугацааг тодорхойлохдоо (үүнийг геоцаг хугацааны тоолол гэдэг) цаг хугацааг хэмждэггүй, харин өгөгдсөн үүсч бий болсон биет доторхи цацраг идэвхээр задарч байгаа болон цацраг идэвхит задралаар үүссэн изотопуудын хэмжээг үздэг байна.

Зургийн тайлбар: Галт уулын чулуулгууд нь битүүмжлэгдсэн кристаллуудыг нь ашиглан нас тодорхойлоход маш тохиромжтой байдаг. Эх сурвалж: Wikimedia Commons

Газрын шинжлэх ухаанд өндөр нарийвчлалтайгаар хагас задралын хугацаа нь мэдэгдэж байгаа, тогтвортой бус бүх изотоп нь хараахан задарч гүйцээгүй байгаа болон задарч байгаа болон үүсч байгаа изотопын хэмжээ нь хэмжиж болохуйц хэмжээтэй байгаа, хагас задралын хугацаа ихтэй (олон зуун сая жил, эсвэл үүнээс ч их) изотоп хосуудыг энэ зорилгоор ашигладаг байна.

Зургийн тайлбар: Газрын шинжлэх ухаанд хагас задралын хугацаа ихтэй изотоп хосуудыг, насыг тодорхойлоход хэрэглэдэг. Эх сурвалж: ноён Харанги Саболч

Янз бүрийн изотоп хосуудаас одоогийн байдлаар ихэнхдээ уран (U), тори (Th)-гийн тогтвортой бус изотопуудыг болон цацраг идэвхит задралын явцад үүсдэг хар тугалгын (Pb) изотопуудыг энэ зорилгоор хэрэглэж байна. Үүний зэрэгцээ хэрэглэдэг олон изотопын хосууд бий. Жишээ нь Кали (K) болон Аргоны (Ar) хос юм.

Галт уулын үнсэнд дарагдаж үлдсэн ургамал "гэрчийн мэдүүлэг" өгч байна

Хэрэв хагас задралын хугацаа бага бол цаг хугацааны хязгаарлалтайгаар “буцаж харж” бид чадна. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн үйл явц болсон хугацааг зөвхөн нэг хязгаартай газрын түүхийн нас хүртэл тодорхойлж болно. Ийм систем жишээ нь нүүрстөрөгчийн изотопын арга юм. Цацраг идэвхит задралаар задагч байгаа изотоп гэдэг нь нүүрстөрөгчийн (C) 6 тоот массын тоотой атом юм. Энэ тохиолдолд хагас задралын хугацаа нь 5730 жил юм. Үүгээр дээд тал нь 50 мянган жилийн өмнө болсон үйл явцын насыг тодорхойлж болох юм.

Зургийн тайлбар: Газрын түүхийн өнгөрсөн нэн эртний үеийн абсолют насыг, чулуулгуудад битүүмжлэгдсэн изотоп буюу цацраг идэвхит задралын зүй тогтолын үндсэн дээр тодорхойлдог. Эх сурвалж: imgkid.com

Их хагас задралын хугацаатай изотопын системүүд нь удаан үргэлжлэх үйл явцын үед, хэмжих хэмжээний үлдэгдэл изотоп үүсгэх хугацаа болоогүй байдаг учраас хэрэглэж болохгүй байдаг тул “ойрхон болж өнгөрсөн” үйл явцын насыг тодорхойлохдоо  дээрхи аргыг хэрэглэхэд цэгцтэй яг таг баримтыг өгдөг. Нүүрстөрөгчийн изотопын насыг тодорхойлоход нүүрстөрөгч буюу өөрөөр хэлэх юм бол органик элемент хэрэгтэй болдог.

Галт уулын оргилоон үүссэн үед агаар мандалд гарсан асар их хэмжээний үнсэнд үлдсэн ургамалын үлдэгдэлүүд нь насыг тодорхойлоход тохиромжтой хэрэгслүүд болдог. Эх сурвалж: Origo

Галт уул ажиллаж байсан цаг хугацааг галт уулаас үүссэн, өндөр хэмийн нөлөөгөөр нүүрсжсэн ургамалын үлдэгдэлээр тодорхойлдог байна, эсвэл галт уулнаас гарсан зүйлүүдийн доорь орших хөрсөнд байгаа органик элементүүдийг энд хэрэглэдэг байна.

Бидний оршин сууж байгаа бүс нутагт хамгийн сүүлд гарсан галт уулын оргилоон болсон цаг хугацааг нүүрстөрөгчийн изотопын аргаар тодорхойлсон байна.

Зургийн тайлбар: Чомадын галт уулын билүү чулуунд шигдсэн нүүрсжсэн модны үлдэгдэл. Эх сурвалж: Tuzhanyoblog

Энэ галт уулын хамгийн сүүлчийн  ажиллагаа 31230 ба 32700 жилийн өмнө болжээ.

Цацраг идэвхит задрал бол газрын түүхийн халаасны цаг гэсэн үг.

50 мянган жилээс өмнө болсон галт уулын оргилооны хувьд одоогоор хамгийн их тархсан геоцаг хугацааны тоололын арга бол Циркони (Zr) кристаллууд дээр хийсэн нас тодорхойлох арга юм. Яагаад циркони гэж циркони-силикат гэдэг нь эрдэс чулуулаг ба бид түүнийг эхэлж хараад л цацраг идэвхитээр задарч байгаа изотопыг хардаг билүү?

Зургийн тайлбар: Яагаад яг циркони гэж? Эх сурвалж: Agates from Hungary

Эрдэс чулуулгуудын кристалл торнуудад хэрэв тэдний ионуудын хэмжээ болон цэнэг нь голлох бүрдэл хэсгийнхтэй ойролцоо байгаа бол, голлох бүрдэл хэсгүүдээс гадна элементийг орлох байдлаар ул мөр үлдээх хэмжээгээр гадны элементүүд түүнд шигдэж орж болох юм. 

Зургийн тайлбар: Унгарын  Балатон нуурын эрэг дээр байгаа гэрч болж байгаа базалт буюу хүрмэн чулуун галт уулуудын тогтоц. Эх сурвалж: Wikimedia Commons

Цирконийн (Zr) эрдэст чулуулгад цирконийг гафни (Hf) орлож болно. Цаашлаад уран (U),тори (Th) хоёр ч цирконийг орлох чадвартай юм. Уранд 238 ба 235 гэсэн массын тоотой изотопууд нь тогтвортой биш цацраг идэвхитээр задардаг хоёр изотоп юм. Торийн изотопуудаас 232 гэсэн массын тоотой атом нь цацраг идэвхит задралаар тогтвортой болдог байна.

Сонирхолтой нь энэ гурван тохиолдолын гурвууланд нь хар тугалгын аль нэгэн массын тоот атомын 206, 207, буюу 208 массын тоот изотоп үүсдэг байна. Эдгээр тохиолдлуудад цацраг идэвхит задрал нь нэг тийм энгийн үйл явц биш ба энэ нь олон шатаар дамжиж гелийн(He) атомын цөмүүдийг үүсгэж (үүнийг альфа-цацрагжилт гэж нэрлэдэг) явагддаг байна.

Зургийн тайлбар: Гелийн атомын цөмүүд. Эх сурвалж: bilimdili.com  

Гели нь 2 массын тоот элемент юм. Өөрөөр хэлэх юм бол цацраг идэвхитээр бүрэн задрахдаа 8, 7, 6 гелийн атом чөлөөлөгдөж ялгардаг байна. Эдгээр нь маш ихээр хялбарчилсан физикийн үндсүүд юм. Үүнээс аль эрт дээр үед болоод өнгөрсөн үйл явцын цаг хугацааг хэрхэн тодорхойлдог юм бол? Геоцаг хугацааны тоололын мэргэжилтэн юу хийх ёстой вэ?

Циркони нь дотор нь хэмжиж болохоор хэмжээний уран байдаг тул энд хамгийн сайн тохирох эрдэс чулуу юм. Учир нь нэгж хугацаа өнгөрөхөд цацраг идэвхит задралаараа олон хар тугалгын изотопыг (гелийн изотоп) үүсгэдэг байна.

Зургийн тайлбар: Цацраг идэвхит задралын явцыг харуулсан зураг. Эх сурвалж: The Worlds of David Darling

Орчин үеийн задлан  шинжлэх багаж хэрэгслүүдээр бага хэмжээтэй байсан ч гэсэн изотопуудын хэмжээг болон харьцааны тоон үзүүлэлтийг яг таг хэмждэг болоод байгаа. Түүгээр ч зогсохгүй одоо лазерийн цацраг эсвэл ион цацраг ашиглан маш бага хэмжээтэй бодисын изотопыг тодорхойлдог болоод байна. Энэ бол маш том ахиц, дэвшил.

Циркони кристалл нь яагаад хамгийн тохиромжтой цагийн сав бэ?

Циркони кристаллууд нь маш жижигхэн. Хэмжээ нь хүний үсний ширхэгний голчтой төстэй: ер нь бол 100-300 микрометр, (0,01-0,03мм).

Хэмжих багаж хэрэгсэлүүд нь одоогоор ийм жижиг эрдэсүүдийг лазерийн цацрагаар эсвэл ион цацрагийн багцаар өдөөж, 30-40 микрометрийн голчтой талбайгаас хангалттай хэмжээний эрдэсийг спектрометрт хүргэж тэнд изотопуудыг хэмждэг болжээ.

Зургийн тайлбар: Цирконийн кристалл. Эх сурвалж: Wikimedia Commons

Энэ эрдэсийн дунд хэсэгт болон захад байгаа изотопын бутархай жижиг хэсгийн изотопын хэмжээг бид хэмжих чадвартай болсон гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол үүссэн насыг нь бид тодорхойлж чаддаг болсон. Асуултын гол нь изотопуудын хэмжээнээс яаж насыг нь мэдэж болох вэ? гэдэгт байгаа юм. Үүний эхний алхам нь энэ бутархай жижиг хэсгүүдийн кристаллуудыг цуглуулж авах хэрэгтэй гэсэн үг. Энэ бутархай чулуулгуудыг “тоос” болгож бутлана гэсэн үг. Тэгээд 100-300 микрометрийн бутархай хэсгүүдээс цирконийн кристаллуудыг ялгаж авна.

Зургийн тайлбар: Цирконийн геоцаг хугацааны тоололын ар тал. Эх сурвалж: Tuzhanyoblog

Дээрээсээ нэг дүгээр эгнээ: Циркони доторхи Уран, Тори, Хар тугалгын (U-Th-Pb) изотопууд:-хаагдах хэм: нэмэх цельсийн 900 градусаас дээш

Цацраг идэвхит задрал    изотопуудыг хэмжих

-Циркони нь нэг сайн геологийн цаг. “Цагийг өөртөө битүүмжилдэг”

Дээрээсээ хоёр дахь эгнээ:U-Pb ба U-Th насууд:Талсжих (кристаллжих) хугацаа

Циркони дахь гелийн (He) изотоп:

-Битүүмжлэгдэх хэм: цельсийн нэмэх 150-180 градус

(U-Th)/He-гийн нас:-“хөрөх” нас, оргилох нас

Дээрээсээ гурав дахь эгнээ: (U-Th)/He насууд: галт уулын оргилох хугацаа

Энд хадгалагдсан физик шинж чанаруудыг тусламж болгож авч болно. Циркони кристаллын нягт нь чулуулгуудыг бүрдүүлж байгаа бусад эрдэсүүдийнхээс илүү байдаг. Чулуулгын жижиг бутархай хэсгүүдийг нягтын дагуу ялгаж ангилна. Хамгийн нягт ихтэй бутархай хэсгүүдийн дунд циркони байна гэсэн үг. Энэ бол маш их анхаарал шаардсан, олон шаттай, нарийн ажил юм. Тэгээд энэ нь хэмжилтүүдийг хийх үндэс болдог.

Зургийн тайлбар: Галт уулнаас үүссэн чулуулгуудын циркони кристаллууд дээр изотопыг хэмждэг. Эх сурвалж: ноён Харанги Саболч

Магма хөрсөнөөр цаг хугацаа ч гэсэн бас хөлддөг гэнэ.

Изотопуудын хэмжээнээс, өгөгдсөн изотопын хагас задралын хугацааг анхааралдаа авч, үүссэн цаг хугацааг тодорхойлоход дараах чухал нөхцөл бүрдсэн байх ёстой. Үүнд изотопууд үүссэний дараа кристалл бүтцээ хадгалж үлдсэн байх ёстой. Үүний тулд изотопууд хаалттай, битүүмжлэгдсэн байх ёстой. (өөрөөр хэлэх юм бол зөвхөн тийм хэмжээний цацраг идэвхит задралаар үүссэн үлдэгдэл изотоп байх ёстой ба цацраг идэвхит задралын дараа тийм хэмжээний үлдсэн, тогтвортой бус изотоп байх ёстой). Янз бүрийн изотопууд болон янз бүрийн эрдэсүүдийн хувьд өөр өөр температурт хүрсэний дараа ийм төлөвт ордог байна.

Зургийн тайлбар: Энэ төлөв нь хайлсан чулуулгын эрдэсийн төрөл болон магмагийн хөрөлтөөс хамааран өөр, өөр температурт бий болдог. Эх сурвалж: Origo 

Энэ температурыг хаагдсан буюу битүүмжлэгдсэн температур гэж нэрлэдэг. Энэ бол геологийн цаг хугацаа дахь түлхүүр юм. Насыг тодорхойлох явцад тухайн кристаллын хаагдах буюу битүүмжлэгдэх температураас (энэ температураас дээш температурт изотопууд кристалл болж бэхжэлгүй тэндээс гарч явж болох юм, ингэж цацраг идэвхит задралаар хичнээн хэмжээний изотоп үүссэн бэ гэдгийг бид хэмжиж хэлж чаддаггүй), доош хөрсөн хугацааг тодорхойлдог байна. Эрдэсүүдийн үүсэл нь магма гарах явцад чулуулгын хайлмагаас талсжиж (кристалл болж) бий болдог байна. Хэрэв чулуулгын хайлмаг дахь цирконийн хэмжээ нь, энэ хайлмаг тэр элементэд “хэт ханасан” (supersaturation) хэмжээгээр байгаа бол цирконийн кристалл ялгарч гардаг.

Зургийн тайлбар: Хэрэв чулуулгын хайлмаг дахь цирконийн хэмжээ нь тэр элемент дахь хайлмаг “хэт ханасан” хэмжээгээр байгаа бол цирконийн талст (кристалл) ялгарч гарч ирдэг. Эх сурвалж: Smith College. Zircon-циркони

Ер нь бол энэ нь цельсийн 800 градусаас дооших температурт болдог. Цирконы кристаллд цельсийн 900 градусаас дооших температурт уран болон хар тугалгын изотопууд ялгарч гарч ирдэггүй, өөрөө хэлэх юм бол талсжилт (кристаллжилт) хаагдах буюу битүүмжлэгдэх температураас дооших температурт явагдана гэсэн үг. Энэ нь геологийн цаг хугацааны хэмжилтээр цирконийн талсжилтын хугацааг тодорхойлж болно гэсэн үг. Цельсийн 180 градусаас дооших температурт кристалл дотор үлддэг гелийн (He) изотопын хувьд энэ нь боломжгүй зүйл юм.

Зургийн тайлбар: Галт уулын оргилолтоос гадаргууд гарч ирсэн цельсийн 700 градустай магма харьцангуй хурдан хөрдөг. Эх сурвалж: Wikimedia Commons

Магмагийн ховидол дотор байгаа циркони-гоос талсжилтын дараа цацраг идэвхит задралаар үүссэн гели (He) гарч явдаг. Галт уулын оргилоон явагдахад цельсийн 700 градусаас дээш температуртай магма гадаргууд гарч ирээд цельсийн 180 градусаас доошоо болж хурдан хөрдөг. Энэ үед гели бас хаагдах буюу битүүмжлэгддэг. Тэгээд цирконийн кристаллд байгаа гелийн изотоп болон ураны изотопуудыг хэмжиж чадвал галт уулын оргилолтоос хойш өнгөрсөн хугацааг тооцож гаргаж бид чадна.

Кристаллуудад хаагдаж, битүүмжлэгдсэн жилийн цагирагуудын нууцууд

Тооцоолох, тооцоолох...тэгвэл хугацааг яаж тодорхойлох вэ? Ялгаж авсан цирконийн кристаллуудыг хиймэл цавуунд хийгээд дотоод бүтэц нь гарч иртэл нь, өнгөлөг болтол нь нааш цааш нь хөдөлгөнө. Тэгээд нэг электронмикрошалгагч багаж хэрэгслээр электрон цацрагийг түүнд тусгавал дотоод бүтцийг нь харж болно. Энэ үед тэнд хөрөөдөж огтолсон модны доторхи шиг зүйл харагдана. Энэ тохиолдолд түүний “жилийн цагирагууд” нь өөр өөр орчинд үүссэн кристалл өсөлтийг харуулдаг.

Зургийн тайлбар: Циркони кристаллуудыг янз бүрийн аргуудаар болон өгөгдсөн изотоп системүүдийн янз бүрийн эрдэсүүдэд хамаатуулсан хаагдах буюу битүүмжлэгдэх температурын үндсэн дээр шинжилсэн байдал. –Геоцаг хугацааны тоололд энэ температураас бага болж хөрсөн хугацааг тодорхойлдог. Эх сурвалж: Tuzhanyoblog.

Өөр өөр орчин (температур, магмагийн бүрдэл хэсгүүд, бусад хүчин зүйлүүд), янз бүрийн химийн найрлагатай бүсүүдийг (regions) кристалл дотор бий болгодог. Насыг тодорхойлоход шаардлагатай изотопуудын хэмжээг лазер огтлолтой (ablation) ICP (inductively coupled plazma) индукцээр хавсаргасан жингийн (mass) спектрометрээр, эсвэл ион sonde шалгагчаар хэмжиж болно.

Зургийн тайлбар: Өөр өөр орчин, ингээд ялангуяа температур, магмагийн бүрдэл хэсгүүд нь химийн янз бүрийн найрлагатай бүсүүдийг (regions) кристаллууд дотор бий болгодог. Эх сурвалж: Tuzhanyoblog

Хэмжилтийн явцад хар тугалга ба ураны изотопуудын харьцааг гаргаж авдаг. Гаргаж авсан тоо, баримтуудыг дүгнэх ажил, нилээд урт хугацаа шаарддаг: Хэмжих багаж хэрэгслүүдийн физик, химийн ажиллагааг мэдсэн байх ёстой. Хэмжилтийн үр дүнгүүдийг урьд нь мэдэгдсэн изотоп-найрлагатай дээжүүдтэй харьцуулж харах хэрэгтэй. Гаргаж авсан дүн, баримтуудын үндсэн дээр хаагдсан буюу битүүмжлэгдсэн систем бий болж уу гэдгийг шинжлэнэ.

Лабораторийн хэмжилтүүдийн дараа урт тооцон бодолтууд хийгддэг.

Изотоп жижиг хэсгүүдээс хагас задралын хугацааны тусламжтайгаар цацраг идэвхит үйл явцын математикийн тэгштгэлүүдийг ашиглан эцэст нь үүссэн кристаллын насыг тооцоолон гаргаж болдог. Ердөө ганцхан дээжээс 20-50 нэг бүрчилсэн циркони кристаллаас гаргаж авсан хэмжилтийн үр дүнгүүд болон янз бүрийн наснуудыг тооцоолж гаргаж авдаг байна.

Эх сурвалж: Pinterest

Гелийг хэмжих үед нэг бүтэн циркони кристаллын гелийн изотопын агуулгыг хэмждэг. Дараа нь нэг өөр багаж хэрэгслээр уран болон торийн концентрацийг хэмждэг байна.

Гаргаж авсан баримт, мэдээллүүдийг ашиглан тооцоолж энэ бүхэн цацраг идэвхит задралын явцад ямар хугацаанд бүрдэж бий болов гэдгийг гаргадаг байна.

Энэ энгийн юм шиг сонсогдож байгаа байх. Энэ хоёр хэмжилтийн дараа урт удаан хугацааны тооцоолон бодолт явагддаг. Тэгээд эцэст нь хүсэн хүлээсэн эцсийн дүн болох нэг насыг гаргаж авдаг. Үүнийг тэгээд мэргэжлийн үүднээс тайлбарлах хэрэгтэй.

Зургийн тайлбар: Балатон нуурын дэргэдэх нэг хамгийн ихээр нэрд гарсан базалт буюу хүрмэн чулуун тогтоц.  Эх сурвалж: Wikimedia Commons

Нэг галт уул олон зуун мянган жил зүүрмэглэж байж болно.

Уран болон хар тугалгын изотопыг хэмжиж, циркони кристаллуудын үүссэн цаг хугацааг, уран болон гелийн изотопуудыг хэмжиж, галт уулын оргилсон цаг хугацааг тодорхойлж болно.

Зургийн тайлбар: Галт уулын чулуулгууд доторхи кристаллуудын илрэлт, болон түүний химийн найрлагын үндсэн дээр судлаачид магмагийн ховидолд юу болсон бэ, галт уулын оргилолтын өмнө юу болов, яагаад оргилох болов, энэ бүхэн ямар хугацааны дотор явагдав гэдгийг тогтоодог. Эх сурвалж: ноён Харанги Саболч
Янз бүрийн галт уулын системүүдийн хувьд циркони кристаллуудын үүссэн хугацаа нилээд зөрүүтэй байдаг. Циркони кристалл бүр, өөр өөр цаг хугацаанд үүссэн байдаг гэж хэлж болно. Эдгээр хугацаануудын мужийг задлан шинжилж, газрын царцдас давхрагад циркони кристаллууд гарч ирэх төлөв байдал хэдий хүртэл үргэлжилэсэн бэ, талсжилт (кристалчлал) явагдаж болох хайлмаг, газрын царцдас давхрагад хэдий болтол байсан байж болох вэ гэдгийг дүгнэж гаргадаг ажээ.

Зургийн тайлбар: Газрын гүнд хайлмаг оршин байх хүртэл талсжилт үргэлжлэн явагдаж байдаг. Эх сурвалж: Citizenside/(c) copyright citizenside.com/Citizenside/Vincenzo Barbagallo

Энэ бол маш урт хугацаа байдаг. Галт уул оргилохын өмнө олон арав, түүгээр ч барахгүй олон зуун мянган жил ч болж байж болох юм. Галт уулуудын доорь байх магма ховидол урт хугацааны туршид идэвхтэй байж болох юм, галт уулын тогоо ажиллаагүй байсан ч гэсэн талсжилт явагдаж байж болох гэдгийг эдгээр геоцаг хугацааны тоололын шинжилгээнүүд тогтоодог юм.

Зургийн тайлбар: Циркони гэдэг нэг жижигхэн эрдэсийг шинжилж, галт уулын оргилолтуудын хугацааг болон галт уул өмнө нь 40 мянган жил зүүрмэглэж байсан байж болох юм гэдгийг тогтоожээ. Тэгээд цааш нь магмагийн ховидол 350 мянган жил оршин тогтнож байсан байж болох юм гэдгийг тогтоожээ. Эх сурвалж: Харанги Саболч.

Хэрэв магмагийн ховидолд байгаа магма, оргилох чадвартай байгаа, өөрөөр хэлэх юм бол дээр нь байгаа олон км зузаан чулуулгын давхрагыг нэвтэлж, газрын гадаргуйд гарч ирэх чадвартай байгаа нөхцөлд галт уулын оргилолт болдог. Чомадын галт уулын хувьд жишээ нь сүүлчийн оргилолтын өмнө магма ховидол 300 мянган жилийн туршид оршин тогтнож байгаад магма нь газрын гадаргаруу хөдөлж галт уулын оргилолт болж байжээ гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Зургийн тайлбар: Карпатын сав нутагт байгаа сүүлд оргилсон Эрдейгийн бүс нутагт байх Чомад галт уул. Эх сурвалж: Picasa

Энэ бол магмагийн ховидолд байгаа магмагийн нэг жижиг хэсэг нь л оргилсон тохиолдол юм. Тэгээд магмагийн ховидолд үлдсэн байгаа магма дахиж шинээр дээш хөдөлж, галт уулын оргилолтыг үүсгэж болох юм.

Газрын царцдас давхрагад хайлмаг магма байгаа л бол ийм боломж байгаа л гэсэн үг юм.

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 22. 10:42
Зочин

Монгол хэлэнд ээ тун тааруухан орчуулагч байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]