Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчууд Сүн улсыг мөхөөж бүх Хятадыг эзэлсэн ньУншсан52,876

Хубилай хаанаар (1260-1294) удирдуулсан Сүн улсын байлдан дагуулал нь бүх Хятадыг эзлэхэд хийсэн эцсийн алхам байлаа.

Хубилай хаанаар (1260-1294) удирдуулсан Сүн улсын байлдан дагуулал нь бүх Хятадыг эзлэхэд хийсэн эцсийн алхам байлаа. Мөн энэ нь Их Монгол улсын цэргийн томоохон амжилтуудаас сүүлчийнх нь байсан хэмээн тооцогддог.

Монгол-Алтан улсын дайнаас өмнө, Сүн улсын тусгай элч Монголын түшмэдэд бараалхаж байсан нь Алтан улстай (1115–1234) хүчээ нэгтгэж дайтах санал тавьсан байх магадлалтай. Хэдийгээр Чингис хаан зөвшөөрөөгүй ч 1227 онд нас барахдаа Алтан улсын нийслэлийг Сүн улсын нутгаар дамжин довтлох төлөвлөгөөг гэрээслэн үлдээсэн байдаг. Үүний дараахан тодорхойгүй нөхцөл байдлын дор Монголын элчийг Сүн улсын захирагч хороосон байна.

Дайны өмнөх оршил

 

Ямарваа нэгэн тайлбар сонсохын завдалгүй Монголчууд Алтан улсын Хэнань дахь бэхлэлт рүү хүрэхийн тулд Сүн улсын газар нутаг руу нэвтрэн оров. 1223 онд Сүн улс нь Монголын талд орж Шар мөрний өмнөд хэсгийн нутгийг хамтарч эзэмшихээр болсон байна. Сүн улсын жанжин Мен Гонг нь Алтан улсын жанжин Вү Шианы цэргийг ялан, Жүрчидийн сүүлчийн ноён зугтаан очсон Цайжю хотыг бүслэхийг цэргүүддээ тушаав. Монголчуудын туслалцаатайгаар Сүн улс нь Хятадын хойд хэсгийг зуу гаран жил эзэгнэсэн Алтан улсыг устгасан байна. Жилийн дараа Сүн улсын жанжингууд цэргээ улсынхаа хуучин нийслэлдээ очиж суурьшихыг тушаасан боловч Тайчир ахлагчтай Монгол цэргүүдэд хөөгджээ. Тайчир нь Чингис хааны өрлөг жанжны нэг болох Боорчийн удмын хүн байв. Түүгээр ч барахгүй Өгөдэй хааны хөвгүүд өмнө зүг рүү аажим довтолсоор байв. Сүн улсын ширүүхэн эсэргүүцэл нь Монгол гүрний хувьд тулалдаж байсан хамгийн хүнд тулаануудын нэг байлаа. Монголчууд Хятадуудыг дийлэхийн тулд байгаа бүхий л нөөц боломж, тухайн цагийн цэргийн ов мэхээс бүгдийг шавхсан байна.

Монгол-Сүн дайны эхний шат (1235-1248)

 

1235 оноос эхлээд Күдуон Хэкү хэмээх Монгол жанжин Ченгдү хөндийгөөр дамжин Шичуан хэсгийг довтлох болов. Өмнө зүгийн аян дайн амжилттай болоход энэ газрыг эзлэх нь чухал алхам байсан. Янцийн хөндий рүү нэвтрэх үүд болох Шианян хэмээх чухал хот нь Сүн улсын жанжин Цао Юүвэнээр хамгаалагдсан байсан бөгөөд түүний толгойг 1236 онд авсан байна.

Тухайн үед дорно зүгт Мэн Гон, Дү Гүо зэрэг Сүн улсын жанжид Күовен Бухуагаар ахлуулсан Монголын хүчийг тогтоон барьж байв. Учир нь тухайн үед Монголын гол хүч Европ руу чиглэж байлаа. Шичуанд захирагч Юү Жи нь Ран Жин ба Ран Пү ах дүүсээр уулархаг хэсэгт чухал газруудад Дайюүшен шиг бэхлэлт бариулах төлөвлөгөө боловсруулжээ. Энэ аргаар 10 жилийн турш Шичуан мужийг хамгаалав. 1239 онд Мэн жанжин Монголчуудыг ялан Шианяныг буцаан авч ахиад хэдэн жил Шичуаныг мэдэлдээ байлгалаа. 1241 он гэхэд Монголчууд зөвхөн Чендүг баттай эзэлсэн байв. Хуай мөрний хэсэгт Турхан хатан болон Гүюг хаан довтлох зарлиг буулгасан боловч Сүн улсын хэдэн том хотыг эзэлснийг эс тооцвол Монголын Эзэнт гүрний командлагч нар хамгаалах талдаа байлаа.

Монгол болон Сүн улсын цэргийн мөргөлдөөн Чендү хэсэгт өрнөж байв. Турхан хатан энхийн хэлэлцээр хийхээр элчээ явуулахад Сүн улс барьж хорьсон байна. Монголчууд Ханжү мужийг эзлэн 1242 онд Шичуан руу довтоллоо. Тэдний командлагч нар Цагаан болон Зан Рү Сүн улс руу довтлохыг тушаажээ. Тэд Сүн улсын нутгыг дээрэмдэхэд Сүн улсын засаг гал зогсоох хэлэлцээр хийхээр төлөөлөгчээ илгээв. Монголын тал хэлэлцээрийн нөхцлийг хүлээн зөвшөөрсний дараа Цагаан болон Зан Рү хойшоо буцсан байна.

Монголын Нанжин рүү хийсэн довтолгоон болон Хятадуудын дарь ашигласан тухай тэмдэглэлд: “Монголчууд газар нүх ухан орсон үед тэд галт сумнаас хамгаалагдсан байсан. Бид чен-тиен-лэй хэмээх төмөр машиныг хавсаргахаар шийдэж … тэднийг доош буулгасан”

 
Дайны хоёрдугаар шат (1251-60)

1251 онд Мөнх Хаан хаан ширээнд өргөмжлөгдснөөр Хятадын Өмнөд Сүн улс рүү хийх довтолгоо эрчимжив. Шичуаны Чендү хөндийг гатлан Монголчууд 1253 онд одоогийн Юунан мужид байрлах Далийн хаант улсыг эзлэв. Мөнх хааны дүү Хубилай ба Урианхадай нар Юунан болон Төвдийг номхотгон Вьетнам дахь Тран улсыг байлдан дагуулжээ. Монголчууд Хо-чиүг хотыг бүслэн удалгүй 1254 эзлэн авсан байна.

1257 оны аравдугаар сард Мөнх хаан Өмнөд Хятад руу мордож дараа оны таван сар гэхэд Лиу-пан уулсын ойролцоо ирж суурьшжээ. Тэрээр 1258 онд Монголын нийт цэргийн хүчийн гуравны хоёрыг дагуулан Шичуанд нэвтрэн оров. 1259 онд Мөнх хаан Ван Жианаар хамгаалуулсан Даюучен хотын тулалдааны үед холер буюу дизентери тусан нас барсан байна. Хятадын жанжин Жиа Шидао Хубилайтай эвсэж Мөнх хааны өнгөрснийг далимдуулан Монголын өмнөөс Шичуаныг захирах болов.

Энэ үеээр Өмнөд Сүн улсын төр засаг Монголчуудын дайралт болон одоогийн Фүжиан ба Фунанд өрнөсөн тариачдын бослогыг намжааж хүчирхэхгүй байв. Эзэн хаан Лизонийн захиргаа нь Ян ба Жа, Дон Сончен ба Лү Юншенг тайган нарын эрхшээлд орсон байлаа. 1260 онд Жиа Шидао нь шинэ эзэн хаан Зао Чигээс төрийн эрхийг булааж өөрийгөө ерөнхий сайдаар өргөмжлөн Вэн Тианшанг ба Ли Фү зэрэг өрсөлдөгчдөө зайлуулав. Өмнөд Сүн улсын санхүүгийн орлого маш бага байсан тул Жиа Шидао газрын худалдааны дүрэм журмуудыг өөрчлөх оролдлого хийжээ.

Сүн улс бууж өгсөн нь (1268-76)

 

 

1260 онд Хубилай Их хуралдайгаар хаан ширээнд сонгогдож 1271 онд Юань гүрнийг байгуулав. 1260-аад оноос эхэлсэн тулалдаанууд 1265 онд Шичуаны Даиюуд томоохон тулаанд хүргэв. Монголын цэрэг Сүн улсын газрын болон тэнгисийн хүчийг буулгаж аван 100 гаруй хөлөг онгоцыг олзлов. Хятадууд галт зэвсгийг хамгаалалтдаа ашиглаж байлаа. Хубилай хаанд өмнөд зүгийг буулгаж авахад амаргүй байлаа. Эхлээд Хархоринд суурьшин хойд хэсгийг захирч байсан Аригбөхтэй дайтаж, дараа нь 1268 онд Хангзоу руу нэвтрэх хаалга болох Хөх мөрний хөвөөнд орших Шианяанд ирээд Монголын давшилт зогссон байв. Энэхүү хот нь голын нөгөө эрэг дээр байрлах Фенчэн хот руу хөвөгч гүүрээр холбогдсон байлаа. Шианяан хот нь зургаа, долоон метр зузаан хэрмээр хамгаалагдсан, таван километр өргөн, гол хаалга нь зуны цагт усан сувгаар, өвлийн цагт гатлаж боломгүй намаг шавраар хүрээлэгдсэн байв.

Шианяан болон Фенчэн ихэр хотуудыг хамгаалж байсан цэргүүд бүслэлтийг давах гэсэн боловч Ажу жанжнаар удирдуулсан Монгол цэргүүдэд удаа дараа дийлдэж байв. Сүн улсаас илгээсэн мянга мянгаар тоологдох хүнтэй нэмэлт хүчийг бүгдийг Монголчууд бут цохиж байлаа. Ажу жанжны хүсэлтийн дагуу Их Монгол улсын эзэн хааны зарлигаар Ил Хан, Исмайл болон Иракийн Ал-ауд-Дин улсуудаас тэсэрдэг сум харвадаг оньсон техник Өмнөд Хятадад ирсэн байна. Тэсэрдэг сумыг Хятадад хэдэн зууны өмнөөс хэрэглэж ирсэн боловч шинээр ирүүлсэн оньсон техник нь эрчлээт төрлийн бус эсрэг ачааны төрлийг хэрэглэсэн байсан нь хол зайнд харвах бөгөөд илүү өндөр нарийвчлалтай онилж байв. Мосулын персүүдээр хийлгэсэн оньсон техник нь хол зайнаас харваж Фанченг хотыг устгахад нэмэр болсон байна. Оньсон техникийг хятад болон мусульман инженерүүд ажиллуулж байв. Техникийн загварыг нь Хүлэгү хаан Багдадын ханыг буулгахад хэрэглэж байснаасаа илгээн санаа авахуулж олноор хийлгэжээ.

Хятадууд анх замтай оньсон техникийг зохион бүтээсэн бол одоо тэд мусульманчуудын зохиосон эсрэг ачааны оньсон техниктэй тулгарлаа. Хятадын тал өөрсдийн эсрэг ачааны оньсон техникийг хийж хариу үзүүлсэн бөгөөд Хятадын сурвалж бичиг дурдсанаар “1273 онд хилийн зурвасын хотууд бүгд эзлэгдсэн. Мусульманчуудын оньсон техник илүү шинэлэг бөгөөд дэвшилттэй байснаас гадна олон төрлөөр гарч ирж байсан нь өмнө хэрэглэж байснаас хамаагүй илүү байв.

Хятад болон Монголын талд хоёуланд нь тэсрэх бөмбөг байсан бөгөөд Монголчууд нумт болон замтай хөдөлгөөнт оньсон техник ашиглаж байв. Сүн улсын талаас өөрийн тэсрэх бөмбөгөөс гадна галт нум сум ба галт жад харвасан байна. Усан завин дээрээс мөн Монголчуудын эсрэг галт зэвсгээр харважээ. Хятадын Жэн тиан лэй нэртэй тэсрэх бөмбөгийг дариар дүүргэсэн төмөр хайлшаар хийж оньсон техникээр харвана. Энэхүү бөмбөг нь тэсрэх үедээ 50 километр зайд сонсогдох бөгөөд цэргийн төмөр хуягийг нэвтлэх чадвартай байжээ.

Сүн улсын дотоод улс төрийн тэмцэл нь Шианяан ба Фанчен хотуудын унах бас нэгэн шалтгаан байсан юм. Лүгийн гэр бүл хүчтэй байсан тул тэдний Сүн улсад үнэнч байхыг олон хүн эргэлзэж, эзэн хаан цэргийн эрх мэдлийг Жиа Шидаод бус түүний дайсан Ли Тинзид олгов. Ингээд Жиа жанжин Лигийн тушаалыг үл биелүүлэн нэгдмэл бус удирдлагатай болсноор Шианяан ба Фанченд ирэх хангамж тасалдсан байна.

Монголын цэргийн удирдагч Баян цэргийн тал хүчээ Яан-ло цайзыг эзлэхээр гол өөд өгсөн гүүр бариулах тушаал өгөв. Хан гол өөд Сүн улсын гурван мянга гаруй завь өгссөн боловч няцаагдан, тавин завь устаж 2,000 хүн үхсэн байна. Ингээд Шианяаны командлагч Яангцэ гол уруудаж байсан бүх усан цэргийн хүч, бэхлэлтүүд, мөн голын доод хэсэгт байсан цэргийн нэгтгэлүүдийн хамт Монголын талд бууж өгөн нэгдэв. 1270 онд Хубилай хаан таван мянган усан онгоц барих тушаал өгөв. Гурван жилийн дараа нэмж хоёр мянган усан онгоц барих үүрэг өгсөн нь Сүн улс руу дайрах 50,000 цэргийг зөөвөрлөнө. 1273 онд Фенчен хот эзлэгдэхэд Монголчууд Шианяан дахь хүчийг сүрдүүлэх гэж хотын бүх хүн амыг илдээр цавчсан байна. Шианяан хот бууж өгсний дараа хэдэн мянган усан онгоц байрлуулжээ. Сүн улсын усан флот хэдийгээр эргийн хамгаалалт төдий байсан ч Монголчуудад багагүй эсэргүүцэл үзүүлжээ. Их жанжин Баянаар удирдуулан Хубилай хаан Хан голоос Шианяан хот руу дайралт хийв. Монголчууд дийлсэн боловч үүний тулд таван жилийн турш ширүүхэн тулаан хийсэн.

1273 он гэхэд Монголчууд Хан гол дээр ялалтаа байгуулж Яангцэ гол томоохон усан флот Өмнөд Сүн улсыг байлдан дагуулахаар зорчиход нээлттэй болсон юм. Нэг жилийн дараа ханхүү Зао Шиан хаан ширээнд залрав. Эсэргүүцэл хүчтэй болж 1275 онд Баян жанжин Чангзоу хотын иргэдийг хоморголон устгаж, 1276 онд Чангша хотын хамгаалалт нийтээрээ амиа хорлов. Юан улсын цэргүүд Хятадын рүү гүн нэвтрэн мужуудыг нэг нэгээр Юан улсад нэгтгэхэд Жиа Шидао ч нэгдэх санал тавьсан боловч Юаны канцлер Баян зөвшөөрсөнгүй. Сүн улсын сүүлчийн бүрэлдэхүүн хэсэг хүндээр ялагдаж, эртний хот Жиангсу эзлэгдэн, Жиа Шидао алуулсан байна. Сүн улсын нийслэл Хангзоу нь Вэн Тианшангаар хамгаалуулсан байв. 1276 оны хоёрдугаар сард Баян болон Дон Венбинг нар Лин-Ан хотыг бүслээд байх үед Их Хатан хаан Шие болон Хатан хаан Күан нар насанд хүрээгүй Эзэн хаан Гонгийг төрийн тамганы хамт хүлээлгэн өгчээ. Эзэн хаан Гонг хэдийгээр хулгайлагдсан ч төрдөө үнэнч Занг Жүэ, Вен Тианшианг, Зан Шижиэ болон Лү Шиүфү нар эзэн хааны дүү болох Зао Ши болон Зао Бингийг хаан ширээнд өргөмжилсөн байна. Зао Шиг нийслэлээс алсад орших Сүн улсын эзэн хаан Дуанзоноор өргөмжилсөн боловч Гуангдонг руу зугатаж яваад амь эрсдэв. Зао Бингийг Хонконгийн Лантау арал дээр Сүн улсын Хуазонг эзэн хаанаар өргөмжилжээ. 1279 оны гуравдугаар сарын 19-нд Монголчууд Сүн улсын сүүлчийн хүчийг Яамен дахь усан дээрх тулаан дээр устгав. Тулааны дараа Лү Шиуфү найман настай эзэн хааныг тэврэн Яа уулын оргилоос үсэрч амиа хорлосноор Сүн улс мөхөж үгүй болсон байна.

Ийнхүү Монголчууд дэлхийн түүхэнд цорын ганц удаа тэмдэглэгдэн үлдсэн Хятад улсыг бүхлээр нь эзлэн авч чадсан юм. Ингэснээр энэ үндэстнийг нэгдсэн нэг улс болгоход ч нэмэр болсон гэж түүхчид үздэг.

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 8 сар 25. 1:00
Зочин

ingej ezelchiheed bur musun homroglon ustgasan bol saihan baihgui u

2022, 6 сар 3. 17:51
Зочин

Uruvdsun baih l daa odoo harin Mongol-g muhuuh gej bna daa

2020, 1 сар 31. 14:54
Зочин

thh hahaha. Udiid uwchin ch bhku bsn

2018, 4 сар 5. 20:36
Зочин

thh buur huis temtreh baisan yum yu ch uldeehgui

2018, 4 сар 5. 18:04
ЗочинМонгол

Монголчууд хятадыг нэгтгэхэд нэмэр болсон юм бишээ. Монголчууд Сүн, хойт хятадыг нэгтгэж чадаад нэгэ улс байгуулсан юм.

2018, 4 сар 5. 17:05
Зочин

Хүний амь устгахдаа гол асуудал байгаагүй болов уу? Тэдэнд Монгол гүрэн бүгдийг дийлнэ гэдгийг харуулан хоорондоо тэмцэлдэхгүй энх тайвнаар хэн хэнээ хүндэтгэн нэгэн шударга хаант улсын дүрмээр ганц монголоор зогсохгүй дэлхийн олон үндэстэн ард иргэдийг амар амгалан амьдруулах нь л ГОЛ ЗОРИЛГО НЬ БАЙСАН болов уу.

2020, 7 сар 21. 2:24
Зочин

мундаг

2020, 5 сар 7. 20:02
Зочин

та үнэхээр зөв хэллээ

2017, 12 сар 7. 20:01
Зочин

мал вэ чи яадаг. харин чамайг л устгавал зохилтой

2017, 8 сар 4. 22:01
Эрхэмээ

тэгсэн бол одоо чи ч би ч байхгүй байх байсан

2016, 8 сар 22. 21:36
увс

өнгөрсөн түүхийн үнэнийн нь ор тас марталгүй бага ярьж орчин үеийн монголын хөгжлийг их ярьж их бүтээл хиймээр байна

2017, 7 сар 4. 18:24
post.guest

Зөв хө

2016, 11 сар 30. 17:38
ХХХ

Зөв

2016, 8 сар 22. 21:23
Зочин

Mонгол хэл маруухан нөхөр бичиж дээ.

2016, 8 сар 22. 13:07
Зочин

Одоо бидний монголчууд чингэс хаанаа бага яримаар байнаа. Дотроо дахиж явбал яасан юм. Гадныхны дургүйг хүргэж, өөрсөддөө дайсан бэлдэж яах юм бэ ах дүү нар минь.

2016, 5 сар 30. 9:51
darvin

xytaduud odoo ulc dotroo 4 n oor bie bienee oilgoxgui xeleer yridag um bilee tegexeer neg l odor xoorondiin irgenii dain degdexed oirxon baidag um ylanguaa baga jijig undecntniig uctgax uucgax bodlogo ni bac l xytad ulcad corog ur dagabar abchirxana ni damjiggui um odoo delxiid terguulex guren bolox geed baigaa ni tur zuuriin um ugaac xytad ulc komunict deglem ni nuran unaxad irgenii daind cuirne tegeed olon jijig ulc bolon xoorondoo daitaj ulam moxono xarin ter ued Enetxeg ulc xuchirxeg bolj exlne

2017, 8 сар 4. 22:03
Эрхэмээ

иргэний дайн ч юм уу бослого гарвал төвд хонконг тайван нтр гээд бүгд салан тусгаарлах оролдлого хийнэ. Ингэж хямраасан цагт өвөрмонголчууд монголын нэг хэсэг болон. Бас дэлхий тэнцвэрт байдлаа алдах байх. миний л бодол

2017, 7 сар 4. 19:03
Зочин

tanid neg uzuuleh yumsan

2016, 5 сар 30. 9:22
Зочин

hujaa nar tiim oluula bj vnen archaagii odoo ch tiim

2018, 11 сар 13. 18:04
Dava

za tsaaduul chin aimaar bolson shoo. zugeer l shineer hevlegdej baigaa SCI paper-uudiig hen bichij bna harchihad hangalttai. Bid tuuh soyoloo medej ur huuheddee ulamjluulah yostoi hedii ch zarimdaa hetruuleed baih shig. 13-14 r zuund Mongol uneheer tuhain uyedee super power baij uuntei hen ch margahgui.Harin unuudur bidniig hench medehgui shahuu bgaa. er ni neeg ih toodogchgui. Bid l uursduu oligtoi baij ene uls ornoo uud ni tataj yadaj dund zergiin hugjungui ulsiin tuvshind hurgej chadval uvug deedsuudiin maani suns bayarlah busuu. Bid yostoi l erviih derviiheeree ajillaj zutgej baij Mongol uls ner hundtei ard irged ni bolovsroltoi bayan chineeleg huchirheg uls bolj chadna. Bid delhiigees surj baij delhiitei ursuldunu, tuunees bish ungursun tuuhee yariad baharhaad omogshood hol yavahgui. Harin ter omogshil baharhalaa busdaas door orohguin tuld ashigla.

2018, 4 сар 5. 17:23
Зочин

sansart hiimel daguul udirdaj bga 2,3 han ornii neg bolchoood yawj bna

2018, 4 сар 6. 9:21
Зочин

Түүхээ сайн судлахын ач хролбогдол ихийг хэзээ чүгүйсгэж болохгүй. Түүхээ судалж, мэдэж,ярьж , бахархаж уламжилж байх дэлхийд хосгүй түүхтэй улсаа бид

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]