Соц үеийн алдаа завхарлыг гайхан шагширдаг, бүр үзэн ядаж, өш авах гэж буй мэт аашилдаг хүнтэй би огтхон ч санал нийлдэггүй ээ. Тэр үед алдаа завхрал байсаан, түүнийг үгүйсгээгүй. Бүгдийг нь цагаанаар будах ч гээгүй. Гэхдээ...
Соц үеийн 70 жилийн түүх бол Монгол үндэстний түүхэн дэх нэгэн сэргэн мандалтын үе гарцаагүй мөн юм. Эрүүл саруул сэтгэдэг түүхч, ер нь хэн ч бай, үүнтэй санал нийлэх байх гэж найдна. Энэ он жилүүдэд бидний олсон амжилт нь том суурь хүчин зүйлс байлаа. Тусгаар Тогтнолоо баталгаажуулж чадсан. Энэ нэн эрхэм. Харин түүнийхээ төлөө нэлээдгүй өртөг золио өргөсөн. Өртөггүй үнэт зүйл, тэр дундаа Тусгаар Тогтгол гэж хаана ч үгүй. Хэдэн мянган лам, сүм хийд, өв соёл. Гэхдээ энд ч бас лам сүм хийдийн асуудлыг өнөөдөр огт өөр өнцгөөр эргэж харах шаардлагатай. Ярих зүйл бишгүй бий. Юутай ч Тусгаар Тогтнол бол нэн чухал байв. Түүнгүйгээр юу ч, өнөөдрийн хийрхүү ардчилагчидын ямар ч сайхан үг хов хоосон байх болно.
Удаад нь хүн амаа огцом өсгөж, эрүүлжүүлж, бас боловсролтой болгож чадав. Энэ том амжилт биш гэж үү. Тэгэж хүн ардаа алж хядаад бараад дуусгаад байсан юм байхгүй ээ. Ерөнхий дүнгээр нь харвал хэд дахин өссөн байдаг юм. Нүдээ нээгээд харах хэрэгтэй, дөрвөн аргын тоо мэддэг бол өссөн, хэлмэгдсэн хоёрын тоог нэмээд хасаад үзэх хэрэгтэй.
Мөн улс ардын аж ахуй, хөнгөн хүнсний болон аж үйлдвэрийн бүхий л салбарын суурийг тавьж чадсан. Арьс ширний, нэхий нэхий эдлэлийн, эсгий эсгий гутлын, сүлжмэлийн, ноосны, шил шаазангийн, гутлын, шевроны, оёдлын, байшин угсрах, цемент, бүр нефтийн үйлдвэртэй хүртэл болоод амжсан байв. Зөвхөн гутлын үйлдвэр л гэхэд жилдээ 3,5 орчим сая хос гутал үйлдвэрлэж, заримыг нь экспортолдог байсан. Мэргэшсэн ажилчны давхарга бий болсон. 230 гаруй сум сангийн аж ахуйнууд улс орны өнцөг булан бүрд байгуулагдаж, хэд хэдэн хот, хотхонуудыг цоо шинээр бүтээн босгосон. Үр тариагаа, хүнс хүнсний ногоогоо дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй заримыг нь гадагш худалддаг ч байв. Мэдээж хэрэг эдийн засгийн үр ашиг, технологийн асуудлууд дээр бэрхшээл, алдаа дутагдлууд бий.
Ер ингэхэд соц системийн орнуудаас хамгийн их хожсон нь манай улс. Ялангуяа зүүн европын орнуудтай харьцуулахад бидний юутай байгаад юутай болсон нь үнэхээрийн тэнгэр газар шиг ялгаатай байв.
Эрдэм судлал, оюуны салбарын бүх суурь тавигдав. Юу юу юм бол гэж мэдэхгүй хүмүүс гайхаж магадгүй. ШУА, Их дээд сургуулиуд, Боловсрол, судалгаа, шинжилгээний байгууллагууд, төрөл бүрийн лаборториуд, ном хэвлэл, зохиолчдын болон орчуулагчдын байгууллага, элдэв хүрээлэнгүүд, бүр одон орон судлалын оргил хүртэл дахин шинээр байгуулсан. Янз бүрийн эрдэм судлалын судлаачид, эрдэмтэд олноор төрж, дээд боловсролтой сэхээтний гэгдэх бүхэл бүтэн давхарга ч бас бий болсон.
Товчхондоо улс оронд хэрэгтэй, байх ёстой бүхнийг бий болгосон юм. Тоо баримтууд дурдвал нэг коммет бүү хэл хэдэн боть номд багтахгүй их бий. Энэ бүхнийг амжилт гэдэг. Сэргэн мандалт гэдэг юм.
Ю.Цэдэнбал хэмээх энэ хүн бол яах аргагүй тэрхүү сэргэн мандалтын эрин үетэй бүрнээ холбоотой, ачаагаа нэр төртэй итгэл дүүрэн үүрч гарсан, Монгол үндэстний бахархал, үнэт зүйлсийн нь нэг болсон хүн.
Удирдагч жолоодогч хүнийг юугаар нь үнэлдэг вэ гэвэл, хүрч чадсан цэгээр нь үнэлдэг. Хөлгийнхөө жолоог баттай барьж, зарим үед дайвж, гуйвж байсан ч чигээ алдалгүй зорьж, хүрэх газраа хүрч чадсанаар нь. Түүнээс биш зам зуурт нь шуурга дайрахад тавцан дээрээс шидэгдсэн, эсвэл хугарсан шургаа засахаар авираад золиослогдсон далайчдын тоогоор, тэдний ар гэрийнхний эмгэнэл зовлонгоор Их удирдагчийг үнэлдэггүй юм.
Хэрвээ тиймсэн бол Оросууд Их Петрээ, Америкууд Вашингтоноо, Хятадууд Ши Хуандигаа одоо харааж суух учиртай болно. Тиймээс л Их Петр хүчирхэг орос гүрний суурийг тавих явцад хичнээн олон эр цэрэг эрсдэж, ард олон зовж, хэлмэгдэж, дүүжлүүлж байсныг гайхан шогширдоггүй юм. Харин түүнийг Их Перт хэмээн бахархан хүндэлдэг. Тэр бахархал, хүндэтгэл нь үндэстний оюун санааны нэг цэвэр тунгалаг ундарга нь болж байдаг юм.
Ардчиллын гажуудал юугаар илэрсэн бэ гэвэл юуны өмнө үндэстнийхээ үнэт зүйлрүү дайрцгаасан юм. Үнэт зүйлээ буртаглуулсан ард түмэн талцан хуваагдаж, юуг сайн, юуг муу гэдгээ ялгаж мэдэхээ больж, итгэл үнэмшил, цог жавхаагүй болон уруудан доройтдог. Тэгээд учраа олохгүй үймж бужигнаж байх завшааныг ов зальтнууд, өштөн дайснууд нь овжин ашиглаж, завшиж чаддаг учраас л үеийн үед нэг талаас ард түмэн үндэстнийхээ үнэт зүйлийг хэвээр нь хадгалж эрхэмлэхийн төлөө яг л газар нутгынхаа төлөө тэмцэж буй мэт тэмцэж, нөгөө талаас нь ов зальтнууд, өштнүүд тэр бүхнийг нь үгүйсгэж, гутааж, уллан дэвсчихийн төлөө улайран чардайж ирсэн түүх байдаг. Тийм Түүхэн сургамж байдаг юм шүү. Шүүмжлэхдээ ч учиртай шүүмжилж баймаар санагдах.
Миний бага нас тэнд өнгөрсөн, өнөөдрийн өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх олонхийн хажууд аз жаргалтай эрх тааваараа дутагдах гачигдах зүйлгүй байлаа. Ихэнхийнх маань миний л адил байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гар утас л байгаагүй бол тэр бүдүүлэг хоцрогдол, хөгжилгүй тэнэг явдал биш юм. Угаас тэр үед дэлхий нийтээрээ л гар утасгүй байв. Цагийн юм цагтаа л эрхэм байдаг.
Бид өнөөдөр өнгөрсөн үеийнхнийхээ цус, нулимс, хөлсөөр бүтсэн хөрсөн дээр зогсож байгаа. Тэдний ололт амжилт бидний хувь заяатай хамаатайн адилаар алдаа ч мөн адил. Тиймээс алдаа эндлийг нь хэтрүүлэлгүй, бодитоор харж, үнэлж шүүн цэгнэж байх хэрэгтэй юм. Тэднийхээ мөрөн дээр гишгэчин байж өнөөгийн өндөрлөгт зогсож буйгаа мартаад, мартах бүү хэл үгүйсгээд толгой руу нь саривал хожмоо бидний толгой дээр ч хойч үе маань мөн адил үйлдэх болно.
Хамрынхаа үзүүр дээр суусан ялааг тэмээ гэж хардаг зарим "ардчилсан" нэртэй хүмүүст хэлэхэд, нүдээ нээ, цаг эргэж байгаа, хийрхэл, туйлшралаасаа ангижир гэмээр... Гэхдээ би эргээд социализмаа байгуулая хэмээн уриалж, турхирч буй улаан коммунист биш шүү, өнгөрснөө санагалзан санааширч буй урагшаа гишгэх чадваргүй болчихсон хоцрогдсон нэгэн ч биш шүү. Гагцхүү өнгөрснөө бодитоор шүүе, энэ цаг үеэ ч эрүүлээр эргэцүүлье.
Хувьчилсан өмчийг эргүүлэн нийгэмчилж, дахиад тэр тоталитор тогтолцоотой хуарангийн нийгмийн байгуулах боломж ч байхгүй. Тийм юмаар хүүхэд нохой айлгадаг,улс төрийн коко үнэлгээ цохидог цаг чинь ч өнгөрсөн шүү. Бид өнөөдөр алдаатай, оноотой ч, ихээхэн золиос өртөгтэй ч алгуурхан урагшилж л байгаа, алдах хэрээрээ бид улам хэрсүүжин ухаажиж, хүчирхэгжиж, туйлшрал, хийрхэлээс бага багаар ангижирч байгаа.
Хөгжлийнхөө гарц замыг ч уйгагүй эрж хайж байгаа болно.
Нийтлэлч Б.Номинчимэд
социализмын үед бид их азтай байсан Халзан толгойтой Ленин гэгч еврэй өвгөнөөр удирдуулсан улаан оросууд Социализм гэж нэрэлсэн туршалтын харгис нийгэмээ бүхий л талаар давуутай мэт харагдуулах гэж худлаа дүр эсгэж саймширч алахыг нь алж хөөрөгдөхийг нь хөөрөгдөж байлаа тэрний ачаар л монгол улс тусгаар тогтонолоо олж аваад зогсохгүй үйлдвэржисэн орон болоод авсан юм Соц нийгмийн үед бодитой барих юм байгаагүй ухамсар гэгч хоосон юмыг анхдагчаа болгон захиргаадалтаар л бүх юмыг болгож байлаа ямар ч эрх чөлөөгүй. Жинхэнэ боломж 90 онд гарч ирсэнтэр болосжийг хэн ч ашиглаж чадаагүй эдийн засагаа нийгэмтэйгээ хамт солих байсан гэтэл ганцхан эдийн засагаа солиод нийгэмээ яг хуучнаар нь харгисаар нь үлдээсэн алдаа бол ердөө л энэ үүнээс болж шудрага ёс алдагдсан хүмүүс эх оронч сэтгэлгүй амин хувиа хичээгчид болсон газар шороо эх нутгаа хайралхаа болсон урваж шарвах нь их болсон эрх мэдэл албан тушаалд очхын төлөө ву ч хийхээс буцхаа больсон төр худалч хулгайчаар дүүрсэн шорон хэлмэгдэгчидээр дүүрсэн Эргээд хар соц нийгмийн 70 жилд бид тусгаар тогтонолоо олж авсан мөртлөө эрх чөлөөгүй байсан одоо бид эрх чөлөөтөй юм шиг мөртлөө тусгаар тогтонолоо алдаж байна энэ бол жинхэнэ ардчилсан нийгэм байгуулаагүй гэсэн үг Ардчилсан нийгэмд тусгаар тогтонол эрх чөлөө хоёулаа байдаг тэнд бодитой барих юмтай байдаг барих юмтай болхоороо шудрага ёстой байдаг иргэн бүрийнх нь зүрх сэтгэлд эх орон нь газар шороо нь анхдагч байдаг
khalkha ...
Элэгдорж, Бат-үүл, Баабар, Цэнддоо нар шаралхаад боож үхчих вий
ардчилсан хужаа нар боож үхээ. ха ха ха.
Яг үнэн.
Odoogin zaluus mungu shutej amidarch bn daa.
saihan ue bsn daa.
Монгол улсын болон Монголчуудын сэргэн мандалтын жилүүд байсан шүү . Бат үүл, Элбэгдорж хоёр л үгүйсгэх байх даа . Өөрсдийгөө лаг ардчилагчид гээд бодчихсон хошин шогийн үлгэрийн баатрууд
Яг тийм шүү
Тэр үед л улс шиг улс болсон нь ёстой үнэн шүү . Монгол улсыг мөнх хөх тэнгэр ивээх болтугай
Жинхэн монгол эр хүн нэг л тангарагтаа үнэнч байдаг юм.Би пионерын болон эвлэлийн тангараг өргөсөн хүн энэ тангаргаасаа няцаваас жинхэн олгирах болюу
Жинхэн монгол эр хүн нэг л тангарагтаа үнэнч байдаг юм.Би пионерын болон эвлэлийн тангараг өргөсөн хүн энэ тангаргаасаа няцаваас жинхэн олгирах болюу
соц үе сайхан л байх би лав мах талхны очерт үхтэл алалцаал заримдаа нөгөөх нь дуусаал тэрийгээ л сайн санадаг шдээ хүүхэд насандаа
Брежнев даргыг үхэхэд ангиараа уйлаад л кккк
Ergeed bodohod tegj alaltsah saihan sanagddag yum. Odoo bol guilgachidiin umnuur heevneg alhdag bolj.
zah zeel 20r togtooliin ueiin olon olsgolongiin ueiin huuhduud ardhilaliig jinhenburuu oilgoson haranhuillin ehen ue ed nariin setgehuin gajig deer tsaad ANARHI pisdanuud n oorsd deer n 20jil turshilt hiichihseniig odoo boltol olgoj chadahgui bool ZOMBI nar yg ene tsag ue baruunii asar ih huchtei tarhi ugaalt i davalgaalj bisan ue ene buzar huchind sotsializm neheer huchin mohosdson ene tarhi ugaalt delhiid yu avchirsan guilanchlal yduural dain baildaan arabiin oponuudiin alaan hydaan buh yum ennees uudeltei tehdee us duusdag ene sarmagchinguudiin ue ch bas duusaj bn saragchinguud oorsdiinhoo tenegees zaluu sihan nas zovlon gachigdalaar duuren ongorloo doo odoo bol gerel ehelsen sarmagchinguud amaa barij ataarhaad omgono haranhuizavsariin ue gej uuniig heldeg bihaa
чиний яриад байгаа үе зах зээлийн үе бололтой.20-р тогтоол гэх мэт
zavsariin zombi nariin ue
1982ond mahand uhtelee oocherlodog bsnaa sain sanaj bna.....ihenhdee avch chaddaggui bsan...uchir ni ariin haalgaar ihenh ni zaragddag bsan
Яг үнэн. Бүр мартсан байна.
muu tsadin turshiktiin booluudiin ue tarhi haranhui bihad hogjil bevshil saihan amidral bih n ugui ardchilaliig hun geed odtson hulgaich nar t naidsan medleg yu ch bihgui dundad zuunii ouyn uhaanuud devshil hogjil gej yu bidagiig 90ond huuhed bisan sarmagchinguud oilgohgui baruunii tarhi ugaalt ednii tarhi n deer buren utgaaraa heregjsen
чиний яриад байгаа үе зах зээлийн үе бололтой.20-р тогтоол гэх мэт
чиний яриад байгаа үе зах зээлийн үе бололтой.20-р тогтоол гэх мэт
Hodoonii huuhduud bid nart bol sots uye jinhene divaajingiin uye bailaa. Gemt hereg baihgui tsev tseverhen, deg juramtai uhamsar ondor, buh hun ajiltai tsalintai us zus saihan, stressgui soyol hamaagui ondor sport zaal bujgiin tanhim kino teatr amralt zuslan dutuu yumgui gudamjind guilgachingui hun buhen eh orniihoo toloo negdmel sanaatai odoogiin ene shuudaind hiisen uhriin ever shig bie bienee barij idehee shahsan shig bish neg ch muuhai yumiig ni sanahgui baina. Er ni hunii niigmiin 4 deh shatnaas uharch 3 dahi shat boloh kapitalizmd orson shuu dee, ner ni ardchilal bolohoos.
Талханд очерлоод бгаарай. Мах сүүнд л зогсдог байсан. Гэхдээ л хүрэлцдэг бсан.
Социализмын үед байгуулсан гутлын үйлдвэр улсын төсөвт валют оруулж байгаагүй эсрэгээр алдагдалтай ажилладаг байлаа Ашиг биш зөвхөн 1000000 ширхэг гэдэг тоо чухал байсан 100 хувь төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх гэдэг социализмын лоозон чухал байсан Алдагдалыг Зөвлөлт гэж том гүрний татаасаар нөхдөг байсан шүү Ганцхан татаас биш гутлын цавуугаа хүртэл Зөвлөлтөөс авдаг байсан Ийм байхад бүх юмаа өөрсдөө хийдэг дэлхийн зах зээлд ноёрхсон Итали гуталтай зөвлөлт стандартаар үйлдвэрлэсэн Монгол гутал өрсөлдөх ямар ч боломжгүй юм Монгол аажим ч гэсэн урагшилж байна Оросуудаар заалгахгүй Монголчууд олон юмыг үйлдвэрлэдэг хийдэг бүтээдэг цаг ирж байгаа
Чиний тархийг бүүбурдчихжээ... чимх үнэн атга худлаа бна даа. дахин сануулахад Бүүбурийн бүх юм чимх үнэнийг атга худлаатай холисон - гаднын захилга байдаг.
Soc uyeiin talaar yaringuut iim yaridag humuusiig mednee. Hed heden udaa tiim baidald orj baisnyg uguisgehgui. Gehdee olon zuun ajyln bair gargaad yawj chadaj baisan ni iluu chuhal gedeg yum. Yamar ch ulsyn tom companiud ulsyn tataas ach togtoh uye baidag. Toyota, Volkswagen, Opel, Hyundai geed odoo ch tataas avch baigaa gazruud olon baina ho.
ter n yahav tehdee l uildverjsen oron bisan yumiig goloh bish ood n tatahdaa bidagiin bid tovlorson tolovlogoot ediin zasagtai oron bisana choloot zah zeeliin ediin zasagtai bolgoj ashigtaigaar huviin sektor bolgoj holgoi ovdohgui hogjih estoi bital ardchilal gej hudaaa hoorson olnii setgehui deer heden gudamjinii ner zuusen hulgaich nar Mongoliin hogjiliig 25jil sanaatai haan boogduulj nuraasan shuude ene hulgaich nar bihgui bisn bolbid usereed 5jil busee cgangalah bisan ediin zasag osood zah zeeldee erthen orson bol uls torjih ymar ch shaardlaggui hogjij chadah bilaa
Hujaagiin daavuun gutlaas l deer baisan. Deer mi hamgiin saihan yum ni oorsdoo hiideg heregtseegee oorsdoo hangachihdag baisan. Odoo bol orh oyoj chaddag avgai baihgui bolj gej baina hodoo gazar
тэр үнэн шүү.Ганц борооны ая даахгүй ул салаад унадаг ангайчихдаг гутал байсан. Чанаргүй гутал л үйлдвэрлэдэг байсан.Жилд 3 сая гэдэг бол чанаргүй баахан гутал л байсан.Даанч тэрийг нь тоож ялангуяа эрхэм дээдэс МАН-"ын дарга нар тэдний үр хүүхдүүд тоож угладаггүй байсан.
Харин ч тэр үеийн гутал эдэлгээтэй байсан. Гутлыг багаар бодоход 3-5 жил, ганц пальтогоо насаараа өмсдөг л үе байлаа
Энэ бичсэн нийтлэлээс ганц гутлыг л олж харна гэдэг харамсалтай. Ийм хүмүүсийг сургуульд бэлдэж байсан гэхээр социализмын үеийн сургалт ч бас харамсалтай л юм даа.
чи тэгээд ю өмсдөг байсан юм бэ? хөл нүцгэн эсвэл даргын хүүхэд байсан юмүү
чи тэгээд ю өмсдөг байсан юм бэ? хөл нүцгэн эсвэл даргын хүүхэд байсан юмүү
Үнэн шүү. Социализмд бас хийсэн бүтээсэн давуу тал байсныг өгүүлжээ. Үгүйсгэх аргагүй. Өөрсдөө муулдаг социализмын ачаар хүн болж төрөөд эрүүл саруул аж төрж олон зүйлийг үзэж харж байгаа биз дээ. Одоогийн бүхнийг муулж доромжилж гутаах үзэл нэвт шингэсэн ардчилсан үзэлтэй чөлөөт сэтгэгчид иймхэн юмны наад цаадыг олоод харж чадахгүй л дээ.
социализм төгс нийгэм байсан бол Монголчууд гадаадад ажил хийх үүү Социализмд байгуулсан бүх үйлдвэрүүд одоогийн ойлголтоор дампуурсан байсан Дампууралаа нуух гэж МАХН гоё лоозон гоё үзэл суртал гоё одон тэмдгээр ард түмнээ хуурдаг байсан Үйлдвэрүүд Зөвлөлтийн татаасаар ажилладаг Зөвлөлт гэж нэг зах зээлд нийлүүлдэг байсан Зөвлөлт мөхлөө Татаасгүй болсон үйлдвэрүүдээ аварах гэж хувьчилсан ч алдаа гарсан Учир нь дэлхийн бренд компаниуд дэлхийн зах зээлд ноёрхдог гэдгийг мэдсэнгүй Өндөр өртгөөр бүтсэн чанаргүй гутал яаж итали гуталтай өрсөлдөх юм бээ Ингээд ихэнх дампуурч Эрдэнэт болон Говь ноолуурын үйлдвэр дэлхийн зах зээлийн ачаар амьд үлдсэн юм шүү Дор нэг тусгаар тогтнолын айдсаар барьцаалсан орос троллд хандахад тэмбүүний вакцинийг орос биш Америк бүтээсэн Америкчууд вакциний патентийг дэлхий орнуудад үнэгүй тараасан юм харин оросууд үзэл сурталын зэвсэг болгосон юм Монголчууд 600000 биш 2 сая хүнтэй байсан юм Юун мөхөж байсан ард түмэн бээ харин хөгжлөөс хоцрогдсон гэдэг нь үнэн шүү оросын хуучны үзэл суртал Монголын ард түмнийг айлгаж чадахгүй
Та ч бас эсрэгээр нь зөвхөн нэг талыг л харж байна. Социализмын үед нийгмийн хөгжил явагдсан уу гэвэл үнэхээр өндөр түвшинд явагдсан. Италитай харьцуулж байвал яагаад ч тийм болох боломжгүйгээр хоцрогдсон байсан нь үнэн шүү дээ. Тэмбүүний хувьд ч гэсэн бүгд биш ч гэсэн бас л байсан, эмч, Европи анагаах ухаан, шинжлэх ухаан хөгжөөгүй байсан бол юу болох байсан бэ? Тэгэхээр хөгжил бол яах аргагүй Итали, Герман руу хүртэл дөхөж чадсан хурдтай нийгмийн хөгжил явагдсан нь бол үнэн шүү дээ. Харин үйлдвэрлэлийн хувьд алдаа дутагдал юм байх нь байсан л даа. Гэхдээ л хийдэг бүтээдэг, нийлээд хийж чаддаг л болсон байсан шүү дээ. Өнгөрснөө бүү муул. Яалт ч үгүй хурдтай хөгжсөн үе юм шүү.
man iihan mongolchuudiig bugdiig ni tembuundee barigdchihsan hetsuuhen heden haltar yum bsaniig emchilj edgeej odii zeregtei bolgoson gej dandaa yarih yum. uuchlaarai minii ovoo emee ovog deedes tsoo eruul bsan bid ch bidnii huuhduud ch eruul saruul bna........harin sain medeed bga bol man namiin gishuudiin ovoo emee nar bugd tembuutei tedniig ni orosuud emchilj ogson ni bol batalgaatai uchraas ted ovoo emeegee muulsaar 100jil bolj bna.........tedend ovog deedes ni une tsenegui harin man ii uzel surtal ni oroi ni deed ni bna....iim mongol humuun bj boloh uuu
AMERIG AGAA, ta buruu gazar torchihdog ni yamar haramsaltai yum be yadaj amerikiin indian bolj torson bol oor baihgui yu getel ted nar bas baihgui shte.., yalaa baiz?
ene bichig vh hun bish MAL
kkkkkkkkkkkkkkkkkkk
Чи 2018 онд нүдээ нээж байгаа гөлөг юм. Цаад нөхөр чинь арай томоор нүдээ нээж арай крупныи планаар харж юм яриад байгаа юм биш үү.
Капиталис нийгэм гэхэд КОНДОМНЫ завсраар дуссан иймэрхүү юмнуудад аз байх юм даа
Ээжид нь хэлээд бөгсөнд суран бүсээр ороолгуулуул таарах толгой юу
manj hytaddiin erliiz uhruud ussun baih
Социализмын үед ололт байсныг хэн ч үгйүсгээгүй. Харин тэр үед монгол хүнийг өвчиндөө баригдаад мөхөж байгаа тэнэг малууд байсан гээд л монголчуудын эсрэг үзлээр залуу үеийг хүмүүжүүлж харийнхан сайн, сайхан гэдэг үзлээр өсгөж харийнхантай нийлж эгэл олноо дарлаж насаараа төрийн дээр заларч шүтүүлэх үзэл гаарч харийнхантай нийлвэл насаараа сайхан амьдарч болдог юм гэдэг үзлийг хөгжүүлж жишээ болгосонд хамаг гай байгаа юм. Оросыг шүтэн монгол хүнээ муулах долигнуурууд одоо зүсээ хувиргаад хятад, Америк гээд монгол л биш бол харийнхантай нийлэн шулж өөрийн чадлаар биш долигнохын хүчээр амьдрахыг хүсэгчид энэ мэтээр мөөг шиг олширсон учраас л манай бүх ажил гэрээ хэлцлүүд харийн төлөө гарч эгэл бид эх орондоо хүч хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй харьд боолын хөдөлмөр эрхэлж байна. Ийм харийг долигногчид хэт олширсноос бид муу амьдарч байгаагийн гол шалтгаан нь энэ Цэдэнбал гээч урвагч болсныг ойлгохгүй байна. Эрт үед бол энэ мэт нь их шагнал авч дэвших байсан даа.
Chi hichneen Tsedenbal gej hashiraad ch ter hunii hiisen buteesniig uguisgej hezee ch chadahgui, ard tumnee amidruuldagaa amidruulj hiidgee hiigeed burhniihaa orond zalarsan. Chamaig hen ch tanihgui, ataa horsoldoo barigdsan setgeliin sogogoo emchluuleh mongogui website bolgonoor hesch sain hunii neriig gutaah gej amjiltgui joroolson shizo l baina. Sots uye baisan bol yadaj iimerhuu humuusiig unegui emchluulj edgeedeg baisan odoo haramsaltai ni hen ch toohgui.
huvisgalaas omno mongol oron mohoj bsn shude 600000 huntei erchuudiin ni diilenh ni lam tembuundee barigdsan ard tumen bsn bur ulaan tarianii huuhnuud gej blashude hureend hamar ni unatsan hamargui humuus zondoo bsn gdg orosuud daind yavj bga yum shig l emch emnelgiinhen ni sistemtei uls dayar tom ajil ornuulj bj mongolchuudiig ovchiniis salgasan sotsializmoos omno mongold ariun tsever gej bgaagui shudee sotsializmd orood bidend aldsan yumnaasaa olson ni ih bii shu
Одоо ардачлал нэрийн дор хэн ч яаж ч юу чхийж болно гэдэг тархинд буй бохир бодол сэтгэлээ зүрхээ цэвэрлэх хэрэгтэй альч нийгмийн хийсэн бүтээсэн сайн сайхныг нь улам хөгжүүлээд цаашид авч явах юм бишүү Ганцхан газар нутаг эх оронтой шүү үеийн үедээ зүрх сэтгэл оюунаасаа салгаж болохгүи биздээ
үнэхээр үнэн шүү, бид өнгөрсөн үеийнхээ хөлс хөдөлмөр сэтгэл зүтгэл цус нулимсаар бүтсэн хөрс шороон дээр тусгаар улс гээд цээжээ дэлдээд амьдарч байна. 1900-аад он эхлэхэд бид хэн байсын бэ тэр үед дэлхийд юу болж ямар байсан бэ гэдэгтэй харьцуулаад харах хэрэгтэй, нээрээ соц-аас хамгийн их хожсон нь монгол улс, юу юу ч байхгүйгээс юм бүхэнтэй болсондоо
МӨХӨЖ 600-зуугаадхан хүн амтай тэд нь тэмбүүндээ баригдан хамар амгүй болсон ийм улс байснаа мардаж одоогийн муусайн ардчил нэртэй хулгайч баячуул эх орны баялгийг гадаадийнхантай хувилдан хулгайлж баяжин диваажинд байгаа мэт амьдарч байна соц нийгэмын үед байгуулсан бүхнийг харлуулж харагдуулж ахмад үеийн минь амь насаа золислон бүтээсэн бүхэн дээр дөрөөлөн өөрсдөө бүтээсэн мэт авирлан бурхангүй газарын буг мэт авирлаж байна гэвч та муусайнуудын сүйрэх цаг ирнэ ядуу нэртэй монгол ах дүүсийн минь зовлогийн нулмасад хэзээ нэгэн цагт живэх цаг чинь ирнэ гэдгийг муусайн хулгайч баячууд мэдвэл зохино тэр цагт та нартай нэгийгээ үзэе за,
сүүлдээ хуулийн шүүх нь арай л даварсан шүү дээ. Харин ардчиллын үед шүүх өөрчлөгдөх хэрэгтэй байна даа
Одоогийн хууль шүүхийн тогтолцоог юу гэх вэ?!
Ardchillal uls oroniig maani suireld hurgej baigaag bid harj baigaa biz dee Uls oronii heden huvi litsenz nereer hudaldagdsaniig bodooch Eh oron maani herhen suirch baigaag uhaarmaar ym daa
ter ued mongolchuud jinhene xoorondoo nuhursug ail hunii ami neg xurshiin xolboo negendee chin unench tualdag naiz gej xaanaas ch oldohgui erdene shig za ter zasag ni tumendee gesen buhniig ex orondoo xiij buteej baisan shuu MONGOL uls mandan badrag