Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Николас Алкмейдийн итгэхийн аргагүй ч үнэн түүхУншсан35,733

Одтой тэнгэрийг харсаар унан байсан Алкмейд нь бараг 120 миль/цаг (200 км/цаг орчим) хурдтай доошилж байсан ба нэгэн хэсэг бүр ухаан алдсан бололтой. Түүнийг газар хүрэхээс өмнө өөрийнх нь Werewolf (онгоцных нь нэр ) агаарт дэлбэ үсэрснийг тэр мэдсэнгүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1944 оны 3-р сарын 23-24-нд шилжих шөнө. Их Британийн нисэх хүчний 115-р эскадрилийн Avro Lancaster бөмбөгдөгч онгоц Берлин хотыг бөмбөгдөөд буцан нисэж явлаа. Хүнд бөмбөг дөлтийг эсэн мэнд хийсэндээ тайвширсан онгоцны даргаа чиглэлээсээ хазайж аажмаар бүлгээсээ тасарч байгаагаа анзаарсангүй. Нэг л мэдэхэд энэ онгоц ганцаараа болчихсон, тэртээ холоос Германы хоёр сөнөөгч онгоц дайрахаар бэлдэж байгааг багийнхан харжээ. Ганцаараа яваа бөмбөгдөгч онгоц гэдэг бол сө нөөгч онгоцонд ёстой сайхан бай гэдэг нь ойлгомжтой ба Германы сө нөөгч давхин ирж хэд хэдэн дай ралт хийсний дараа Avro Lancaster ша таж эхэлсэн байна. Онгоцны сүүл хэсэгт байрлах бууч Николас Алкмейд өөрийн хэр чадлаараа дайсныг онгоцны дайралтыг хаан тулал даж байх үедээ гэнэт өөрөө ш а т а ж байгаагаа мэджээ. Шүхэрт нь гал авалцаж, биеийн хамгаалалтгүй хэсэг нь тү лэгдэж эхэлсэн ба өндрийн хүчилтөрөгчийн баг нь хайлж нүүрний арьсанд нь наалдаж эхэллээ.

Унаж яваа онгоцныхоо урд хэсэг рүү орох гэж тусгаарласан хаалтыг нээхэд бүр ч их гал өөдөөс нь өрвөлзөн байсан тул хаалгаа хаалаа. Өөрөө ш а т а ж байдаг, дайсныхаа газар нутаг дээр нисэж байдаг, шүхэр нь шатаад хэрэггүй болсон байдаг...

“Надад унаж байгаа онгоцонд үлдэх үү, эсвэл харайх уу гэдэг хоёрхон сонголт л үлдсэн байлаа. Хэрвээ үлдвэл а м ь д а а р а а ш а т а ж дуусах нь тодорхой, хамаг хувцас маань ш а т а ж, гар нүүр аль хэзээний т ү л э гдэж эхэлсэн байлаа. Гэхдээ яг тэр үедээ би ямар ч өвчин мэдрээгүй юм...

Би энэ бүх аймшигт явдлаас нэг мөсөн салахын тулд үсрэхээр шийдлээ. Үхс эн ч зоволгүй хурдан түргэн... Буудлагын кабинаа баруун тийш эргүүлээд, ш а т а ж байгаа дуулга, холбоо барих хэрэгсэл зэргээ ч салгалгүй шууд шөнийн тэнгэр рүү ар нуруугаараа унасан юм. Унаж явах үед чив чимээгүй, ганцхан ш а т а ж байгаа онгоцны маань хөдөлгүүрийн дуу улам бүр алслан холдож байгаа нь сонсогдож байсан ба тэрхэн үедээ унаж байгаа гэдгээ огт мэдэрсэнгүй. Яг л асар өндөрт хөдөлгөөнгүй зүүгдсэн юм шиг. Энэ үед “Гэртээ харьж чадсангүй дээ“ гэсэн харамсах бодол төрж байсан боловч одоо ингээд хэдхэн секундийн дараа б я ц унана гэдгээсээ яагаад ч юм огт айхаа больсон байлаа. Хүн ү х э х и й н өмнө урьдын амьдралаа эргэн харж амждаг гэж ярьдаг ч надад тийм юм ер болсонгүй.”

Одтой тэнгэрийг харсаар унан байсан Алкмейд бараг 120 миль/цаг (200 км/цаг орчим) хурдтай доошилж байсан ба нэгэн хэсэг бүр ухаан алдсан бололтой. Түүнийг газар хүрэхээс өмнө өөрийнх нь Werewolf (онгоцных нь нэр) агаарт д э л б э үсэрснийг тэр мэдсэнгүй.

Гурван цагийн дараа Алкмейд ухаан орлоо. 5500 метрийн өндрөөс чулуу шиг у н а с а н хүн амьд байгаа нь энэ. Гайхсан Алкмейд өндийн сууж хөл, гар бүх юмаа шалгаж үзэхэд зөвхөн хөл нь л булг арсан бололтой жаахан өвдөж байсан ба хоёр гутал нь алга болсон байв. Итгэж ядан тэнгэр лүү хартал дахиад л одтой тэнгэр. Чухам энэ үед л мань эр яагаад амьд үлдсэнээ ойлголоо. Моддын мөчир, хунгарласан цас!

Алмайрч гайхсан Алкмейд тайвшрах гэж тамхи хүртэл татсан гэдэг. Тэнгэрээс уна чихаад тамхи татаад сууж байсан гэхэд итгэмээргүй.

Удалгүй Германы цэргүүд Алкмейдыг олж аван цэргийн хуаранд авчран байцааж эхэлжээ. Тэд шүхрээр үсэрсэн дайсны тагнуулыг барилаа гэж итгэж байсан ба харин өнөөх нь тэнгэрээс шүхэргүй унасан гэсэн ямар нэг утгагүй юм яриад байдаг. Удалгүй Алкмейдын унасан газраас 30-аад км зайтай газар ша таж унасан онгоцны с э г олсон, дотор нь хоёр ч нисгэгч өн гөрсөн байсан, ша таж хэрэггүй болсон шүхэр энэ с э г дотор байсан гэсээр өөр цэргүүд хүрч ирлээ.

Дараа нь баригдсан Жон Клири, Жефри Беруэлл хоёрыг бас авчран байцааж эхэлж. Энэ хоёр нь Алкмейдын онгоцны багийнхан бөгөөд шүхрээр үсэрч амжсан хоёр нь. Харин багийн бусад 4 гишүүн бүгд үрэгд сэн байжээ.

Энэ бүхний дараа Алкмейдыг ямар нэг тагнуул туршуул биш (тагнуул туршуул бол шууд зүйл дуусгах байсан) харин олзлогд сон нисгэгч гэдгийг тогтоогоод Польшид байрлах хорих лагерьт хорьсон ба тэрээр энд мөн л үхэ лтэй тэмцэлдсээр ялалттай золгосон гэдэг.

1945 онд чөлөөлөгдсөн энэ эр 1946 онд нисэх хүчнээс халагдан жирийн хүн болжээ. Хорвоо ертөнц дээрх хамгийн азтай хүмүүсийн нэг болох Алкмейдын хачин жигтэй түүх үүгээр дууссангүй.

Тэрээр нэгэн химийн үйлдвэрт ажиллаж байхдаа цахилгаанд цох иулан унахдаа х о р т хийн багаа алдаж маш х о р т о й хлор бүхий агаараар 15 минутын турш амьсгалж байсан ч яагаа ч үгүй гэнэ. Ингээд зогсохгүй хажууханд нь байсан нэгэн хоолой задрахад хүхрийн хүчил цаца гдаж гар, хацар дээр нь дуссан ба (онгоцонд бас л гар хацар нь ш а т а ж эхэлсэн гэдгийг мартаагүй биз) мань эр энэ хүчил, жижиг дэл бэрэлтээс зугтан 40 литрийн химийн бодис бүхий сав руу ү с р э н орсон байна. Ингээд бүх юм дууссаны дараа мань эрийн уушги нэлээд г э м т э ж, гар болон нүүр нь 1-р зэргийн хэмжээнд тү лэгдсэн байв.

Бүр дараа нь, мөн л эндээ ажиллаж байхад нь дээрээс 3 метрийн урттай том төмөр унасан боловч бас л бараг гэмтэлгүй өнгөрсөн байна. Энэ бүхний дараа Алкмейд ажлаасаа гарч биед халгүй тавилгын худалдаа эрхэлж байгаад бүр сүүлд 1987 онд нас бар жээ. Итгэхэд бэрх иймэрхүү явдлууд дайны үед нэг биш тохиолдож байсан бөгөөд тэдгээрийн тухай дараа ярих боломж гарах биз ээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 4 сар 21. 18:34
Лол

Алтан аяганаас ус уусан гар байнашд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]