Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Халх голын дайны үед бактериологийн зэвсэг хэрэглэсэн ньУншсан6,512

Энэ мэдээллийн маргааш нь "Байкал 24" мэдээллийн агентлаг тус мэдээллийг дахин нийтэлж шуугиант мэдээлэл хэмээн нэрлэсэн юм.

2014 оны долоодугаар сарын 05-нд Хятадын “Синьхуа” агентлаг Хятадын Цинлинь мужийн архивын газрын тэргүүнүүд болох БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн ноён Инь Хуай болон ноён Зян Лифэн нарын гаргасан мэдээллийг нийтэд цацсан юм. Тэд 1939 онд Японы Эзэн хааны арми (дай-Ниппон тэйкоку рикугун) нь БНМАУ болон Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг биологи, бактериологийн зэвсэг хэрэглэсэн болохыг баталсан маш их баримт олдсон тухай мэдээлсэн билээ.

Энэ мэдээллийн маргааш нь "Байкал 24" мэдээллийн агентлаг тус мэдээллийг дахин нийтэлж шуугиант мэдээлэл хэмээн нэрлэсэн юм. Халх голын дайны судлаач нар (Японы түүхчид "Номун ханы хэрэг явдал" хэмээн нэрлэдэг) нийтэд ил болоогүй энэ асуудлыг эртнээс судалж байгаа билээ. Шинжилгээнд шинээр олдсон энэ баримт материалууд 1930-1940 онуудын эзлэн түрэмгийлэх дайндаа Японы тал биологийн зэвсэг хэрэглэсэн тухай (ингэхэд хүн төрөлхтөний дайны түүхэнд анх удаа) асуудлыг улам гүнзгий судлах боломж олгож байгаа юм.

Гэхдээ энэ удаа энгийн уншигч нарт эргээд хандая. Уншигч хүн товчхондоо эндээс юу мэдэж авч болох вэ? Дээр дурдсан Хятадын архивын ажилтнуудын өгүүлж буй материалууд харгис цагдаа болон Квантуны армийн японоор «Канто гун») халдварын төвийн штабт хамаарах бөгөөд дээрхи төв нь 1939 оны Халхын голын дайны талбарт "Исийгийн отряд" хэмээх нэрийн дор ажиллаж байсан юм. Энэхүү "Отряд 731" буюу японоор "нансан-ити бутай" хэмээх нэрээр алдаршсан Японы армийн онцгой нууц хэсэг үнэн хэрэгтээ биологийн зэвсэг бүтээх хийгээд түүнийг ашиглах зорилготой ажилладаг байжээ.

"Исийгийн отряд"-ынхан 1939 оны долоодугаар сараас найман сарын хооронд Халхын гол, Хулстай болон Аргунд тарваган тахал, булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, боом болон ям сахуу өвчний бактери тархаасан байдаг. Энэ халдварыг Исийгийн отрядын 22 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн эмч, хошууч Икари Цунэсатогоор толгойлуулсан сайн дурын амиа золиослогч нар (японоор «токкотай») хийж гүйцэтгэжээ.

Икарагийн бүлэг дөрвөн удаагийн биологийн халдлага үйлдсэн бөгөөд ингэхдээ голын эх рүү ойролцоогоор 100 кг орчим шингэнээр баяжуулж өтгөрүүлсэн бактери хийж байжээ. Үүнээс гадна 1939 оны наймдугаар сарын сүүлчээр Монгол-Зөвлөлтийн цэргийн байршилд тарваган тахлын сэжиг бүхий нохой бөөс ашигласан биологийн дайралт хийгдсэн нь илэрч байсан юм.

"Исийгийн отряд"-ын үйлдлийг фронт дээр амжилттай гэж тэмдэглэж байсан агаад Халх голд байлдааны ажиллагаа явуулахаар зориуд зохион байгуулагдсан тусгай 6 дугаар армийн командлагч дэслэгч генерал Огису Рюхея тус отрядын бие бүрэлдэхүүнд өөрийн биеэр баяр хүргэж байжээ. Үнэхээр ч Монгол-Зөвлөлтийн бие бүрэлдэхүүний гарз хохирол эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэлтээр алагдсан, шархдсан хийгээд битүү бэртэл авсан, олзлогдсон, сураггүй алга болсон тоо 709-д (нийт 25655 хүнээс) хүрчээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдөөс найман хүн амиа алдсан бөгөөд өвчин янз бүрийн байсан ч бүгд онц аюултай халдварт өвчлөл байжээ. Гэхдээ Зөвлөлтийн цэргийн өвчний тархалтыг судалдаг судлаач нар Японы биологийн зэвсгийн хөнөөлийг бууруулж чадсан юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн бие бүрэлдэхүүнийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж, тэднийг шаардлагатай ус, хоол хүнсээр хангахын зэрэгцээ буудалласан газрыг ариутгаж, ялангуяа усны эх үүсвэрийг ариутгах талаар их анхаарч байлаа.

Үүнээс гадна Японы Зургаадугаар армийн хувьд өвчний тархалт эсэргүүцэх ажиллагаа сул хийгдэж байснаас 1340 цэрэг, офицерууд өөрсдийнхөө биологийн зэвсэгт өртөж, булчин задрах тахал, цусан суулга, боомоор өвчилжээ. Тэдний олонхи нь үхсэн байна. Хайлаарт байх Японы Эзэн хааны армийн цэргийн эмнэлэг өвчлөгсдөөр дүүрсэн байв. Ийнхүү бактериологийн зэвсгээсээ болж Японы 8500 цэрэг халдвар авсан байлаа. Тус хот руу илгээгдсэн Квантуны армийн ахмад Ямасити Кэнжигээр толгойлуулсан халдвар судлалын тусгай комисс "Канто гун"-ы цэрэг, офицерууд "Исийгийн отряд"-ын үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэхэд сайн дурын амиа золиослогч нар үүрэг гүйцэтгэх явцдаа бүгд үхээгүй юм. Тус онцгой бүлгийн дарга байсан Икари Цунэсато дайны дараа Япон руу буцсан бөгөөд Америкийн эзэлсэн бүсээс оргон гарч чадсан байна.

Гэхдээ яг үнэн хэрэгтээ Японы Эзэн хааны армийн энэхүү дээд зэргийн нууц анги нэгтгэл юу хийж байсан байх вэ? Халхын голын дайны үед "Исийгийн отряд" тухайн үеийнхээ хамгийн сайн биологийн зэвсэг хийх "туршлага" хуримтлуулсан байлаа. Тэгээд ч энэ отрядын бүхий л түүх түүнийг үндэслэгч, халаагүй удирдагч, цэргийн микробиологич Исий Широтой салшгүй холбоотой юм. Японы биологийн зэвсэг бүтээх санаа цэргийн эмч Исийд 1920-иод оны эцсээр Европт шинжлэх ухааны томилолтоор яваад ирсний дараа төржээ. Тэрбээр 1921 оноос хойш Японы Эзэн хааны армид алба хаах болсон бөгөөд Европ дахь томилолтын үеэр ЗХУ-аар дайраад гарч байжээ. Исий байгалийн баялаг муутай Япон гүрнийг ирээдүйд үйлдвэрлэл хөгжсөн Барууныхантай хийх дайнд эн зэрэгцэхийн тулд хямд бөгөөд үй олноор нь устгах зэвсэг бүтээх шаардлагатай болно хэмээн үзэж байсан юм.

Энэ санаагаа Исий улсынхаа цэргийн дээд удирдлагад уламжилж, Эзэн хааны армийн яамны цэргийн хэргийн Армийн хэсгийн дарга, хошууч генерал Нагата Тэцузангийн зүгээс халуун дэмжлэг авчээ. Нагатагийн заавраар 1931 онд цэргийн ахлах эмч, хошууч Исий биологийн зэвсэг бүтээж, түүнийг байлдаанд ашиглах цэргийн тусгай хэлтэс байгуулахаар болжээ. Энэ хэлтсийг байгуулж удирдах үүргийг Исийд өглөө.

Эхлээд 1932 оны наймдугаар сард Токио дахь Цэргийн анагаахын академийн хажууд "Эзэн хааны армид халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх лаборатори" гээчийг Исийг оролцуулаад зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Мөн оны эцсээр уг лабораторийг эзлэн аваад байсан Хятадын зүүн хойд хэсэг буюу Манжуурт илгээжээ. Тэр лаборатори Харбинаас өмнөд хэсэгт байх Эрбэй нь мужийн Жонгма цайзад байрласан аж. Лабораторийг нууцлах үүднээс "Камогийн отряд" японоор "Камо бутай" хэмээн нэрлэж байлаа.

1935 онд "Камогийн отряд" Пинфань мужид шилжин байрлажээ. Шилжихээс өмнө тус газар 1933-1934 оны хооронд шинжлэх ухааны судлалын тусгай лагерь байгуулсан байна. 1939-1939 оны хооронд Пинфань мужийн уг лагерьт "Исийгийн отряд"-ад зориулан гол штабаас холгүй асар том цогцолбор баригдсан агаад үүнд олон тусгай хэлтсүүд, лабораторийн отрядууд нийт 2600 хүний бие бүрэлдэхүүнтэй, мөн 100 хоригдол хорих шорон, тусгай туршилтын полигон багтаж байлаа. Энд хоригдол, олзны хүмүүст онц халдварт өвчин халдааж туршилт хийхийн зэрэгцээ нохой бөөснөөс авахуулаад хулгана, харх үржүүлэн аймшигт өвчний бактери гарган авч байлаа. Хятадад байрласан Исийгийн энэ аймшигт лабораторид хүн төрөлхтөнийг бүгдийг нь устгаж хүрэх элдэв нян, бактери үйлдвэрлэн хадгалж байсан юм. Харин энэ аюулыг Монгол-Зөвлөлтийн арми зогсоож чадсан билээ. Гэхдээ үхэл таригч эмч Исий Широ 1959 он хүртэл амьдарч чадсан нь гайхалтай хэрэг.

http://asiarussia.ru/articles/4225/-аас товчлон авав.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 6 сар 14. 12:26
ХАМАС

Яг энэ сэдэвт яригдаж байгаа эмч нь бүүр сүүлд анагаах ухааны салбарт их амжилт нтр гаргасан гээд Тийм харгис балмад зүйл хийчихээд дараа нь юу ч болоогүй юм шиг Би тэр ажлыг хамгийн сайнаараа хийсээн гэж бодож явдаг гэснээ өчүүхэн ч харамсаагүйгээр хээвнэг ярьж байна лээ шүү тэр Оросын хийсэн баримтат кинонд үнэхээр нүд хальтрам дүр зургууд гарч байсан үнэхээр балмад

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]