Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ГвинейУншсан64

Бүгд Найрамдах Гвиней Улс нь Атлантын далайд гарцтай бөгөөд хойд талаараа Гвиней-Бисау, Сенегал, Мали, урд талаараа Кот-д'Ивуар, Либери, Сьерра-Леоне гэх 6 улстай газраар хил залгадаг. Албан ёсоор Гвинейн бүгд найрамдах улс гэж нэрлэгддэг, Африкийн баруун эргийн улс юм.

 Тусгаар тогтнол

Гвиней улсын газар нутаг дээр анх 30,000 жилийн өмнөөс Африк тивийн анчин овог аймгууд суурьшиж, газар тариалан эрхэлж эхэлжээ. Гвиней нь 13-15-р зууны хооронд баруун Африкийн өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан Мали гүрний нэг хэсэг байсан.

1981 онд Гвиней улс Францын колони орон болсон бөгөөд 1906 онд Баруун Африкийн Францын Холбооны нэг хэсэг болж Францын Гвиней гэж нэрлэгдэх болсон. Улмаар гвинейчүүд 1956 онд тусгаар тогтнолоо олж авчээ.

Гвиней байгалийн асар их нөөцтэй

Гвиней байгалийн баялаг ихтэй хэдий ч буурай орнуудын тоонд багтсаар байна. Тус улс хөнгөн цагаан, төмөр болон бокситын нөөц ихтэй. Үүнээс гадна алт болон алмазын нөөцтэй орон юм.

Нимба уул

Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг газар Гвиней улсад байдаг. Нимба уулын байгалийн дархан цаазат газар нь олон төрлийн ховор амьтад болон ургамалтай бөгөөд уг газрын тодорхой хувь нь Кот д’Ивуар улсад харьяалагддаг.

Мөн Нимба уул нь далайн түвшнээс дээш 1,752 метрийн өндөрт оршдог бөгөөд уг хэмжээгээрээ Гвиней болон Кот д’Ивуар улсуудын хоёулангийнх нь хамгийн өндөрлөг цэгээр нэрлэгддэг.

Талботиелла Чеекий 

Талботиелла Чеекий гэх нэртэй шинэ төрөл зүйлийн мод 2017 онд Гвиней улсын газар нутагт хамгийн анх бүртгэгдсэн. Уг төрөл зүйлийн мод нь 24 метр хүртэл өндөр болж ургах боломжтой бөгөөд улаан номд багтжээ.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]