Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кавказаас Монголын тал нутагт ирж аймаг болсон асудуудУншсан52,672

Асуд аймаг бол Монголын нэгэн овог аймаг юм. Асудын өвөг дээдэс нь Алан нар болно

Асуд аймаг бол Монголын нэгэн овог аймаг юм. Асудын өвөг дээдэс нь Алан нар болно. XIII зууны үед Алан нарын зарим хэсгийг Монголд авчран суулгасанаар Асуд аймаг бүрэлдэн бий болжээ. Одоо үед Асуд нар Өвөр Монголын Өөртөө Засах оронд суудаг.

Асуд нарын өвөг дээдэс нь Алан нар юм. Аланчууд Кавказын нурууны хойд талын нутагт амьдардаг бөгөөд Бат ханы байлдан дагуулалтын үед Монголын захиргаанд орсон байна. Олзлогдсон аланчуудыг Монгол руу илгээж, цэрэг, аж ахуйн ажил хийлгэх болж улмаар монголчуудтай цус холилдож, Асуд хэмээх аймгийг бүрдүүлжээ. Кавказын нуруунд үлдсэн аланчууд нь сүүлд осетчуудын өвөг дээдэс болжээ.

 

Монголчууд аланчуудыг Ас хэмээн нэрлэдэг байсан. Ас гэдэг нь араб хэлээр аланчуудыг нэрлэсэн нэр бөгөөд Монголд байсан аланчуудыг Асууд хэмээдэг байв. Энэхүү Асууд нь Монголын Асуд аймгийн нэр болсон ажээ.

XIII зууны сүүл үед Асудууд Юань улсын захиргаанд хамрагдах болсон байна. 1368 онд Юань улс Хятадад унасаны дараа монголчууд олон ноёдын эзэмшилд хуваагдах үеэр Асуд аймаг хүчирхэгжиж эхэлсэн түүхтэй. XV зууны үед Асуд аймгийн Аругтай тайш ихээхэн хүчирхэгжиж, Ойрадын тайш Үгэчи Хашихагийн дэргэд нэгэн хэсэг байжээ. Үгэчи Хашиха алагдсаны дараа Аругтай тайш Ойрадын Батула чинсанд олзлогдож, дараа суллагдсан ба Элбэг Нигүүлсэгч хааны хүү Өлзийтөмөрийг доголон Төмөрийн ордноос залж авч ирээд Буяншир хэмээх цол олгон Монголын хаанд өргөмжилж, Ойрадын Батула чинсантай тэмцэлдэх болжээ. Мин улсын хаан Юнло Буяншир хаанд бууж өгөхийг тулган шаардсан захидал илгээсэнд Буяншир хаан түүнийг эс тоов. Түүний улмаас Мин улсын хаан Юнло хаан Монгол руу 100000 цэрэг илгээв.

Буяншир хаан, Аругтай тайш нар Мин улсын цэргийг бут цохиж, тэдний тэргүүлэгч таван том жанжныг алсан байна. Монголчууд энэ ялалтынхаа эрчээр Мин улс руу довтолж, Датун зэрэг мужуудыг нь цөлмөн сүйтгэжээ. Үүнийг сонсоод Мин улсын хаан Юнло өөрийн биеэр 500000 цэрэг удирдан Монгол руу довтолжээ. Мин улсын хэмжээлшгүй их цэрэг ирж яваа тухай мэдээг аваад Буяншир хаан баруун зүг рүү доголон Төмөрийн дэргэд очих санал тавихад Аругтай тайш түүнийг эс зөвшөөрч маргалдсан тул Аругтай тайш цэргээ авч зүүн зүг рүү явжээ.

Буяншир хаан Хэрлэн мөрний орчим Мин улсын цэрэгтэй тулалдаж ялагдаад баруун зүг рүү доголон Төмөрийн зүгт явж байтал нь Батула чинсан довтолж алаад тамгыг нь олзлон авч, түүний хүү Дэлбэгийг Монголын хаанд өргөмжилжээ. Аругтай тайш түүний эсрэг Адай тайжийг хаанд өргөмжилж Батула чинсантай тэмцэлдэх болов. Дэлбэг хаан, Батула чинсан нар Туул голын орчим Мин улсын цэрэгтэй дайтаж их хохирол амссан байна. Адай хаан, Аругтай тайш нар үүнийг ашиглан Ойрад руу довтолж, Батула чинсанг алж, эхнэр, хүүхэд, албат, хөрөнгийг нь олзлон авчээ. Батула чинсаны хүү Бахамуг Аругтай тайш урьд Батула чинсанд олзлогдож, арган доор хөмрүүлж, Аругтай хэмээх нэр авсан өшөөгөө авч, тогоон доор хөмөрч Тогоон хэмээх нэр өгчээ.

Удалгүй Адай хаан Тогооны эх Самар хатны ятгалгаар Тогооныг суллаж, Ойрад руу буцаажээ. Тогоон Ойрадад очоод эцгийнхээ суурийг залгамжилж, улмаар бүх Ойрадыг нэгтгэжээ. Мөн Чингис хааны угсааны Тодбухыг Тайсун цолтойгоор Монголын хаанд өргөмжилсөн тул Адай хаан, Аругтай тайш нарын эзэмшлээс бусад Монголын газар нутаг Тогоон тайшийн захиргаанд оржээ. Адай хаан, Аругтай тайш нар Тайсун хаан, Тогоон тайш нартай тэмцэлдсээр байсан бөгөөд эн тэмцлийн явцад Аругтай тайш өөрийн хүүгийн хамт Тогоон тайшид алагдсан юм. Аругтай тайшийн харъяат албатуудыг Ойрадууд хоорондоо хувааж авсан ба Аругтай тайшийн зарим албатууд нь Аругтай тайшийн нэг хүүгээр удирдуулан баруун зүг рүү нүүж, доголон Төмөрийн улсад очиж суужээ.

Адай хаан Доржбай чинсаны хамт Ойрадуудтай тэмцэлдсээр байсан ба улмаар Мин улс, Ойрадын хамтарсан цэрэгт ялагдаж алагджээ. Тогоон тайш нас барсны дараа түүний хүү Эсэн тайшийн сууринд сууж, бүх Монголыг Тайсун хааны манлайлал доор нэгтгэв. Гэвч 1450-иад оноос нэгдсэн Монгол улс дотоодын хямралд автагдаж, Тайсун хаан, Эсэн тайш зэрэг төрийн том зүтгэлтнүүд бүгд алагдав. Энэ хямралын улмаас Ойрадын нэгдэл суларч, хэдэн хэсэг болон задарчээ. Энэ үед Асуд аймаг Ойрадын бүрэлдэхүүнд байж байгаад улмаар зүүн Монголын захиргаанд оржээ. 1480 онд Батмөнх Даян хаан Монголчуудыг захирах болсон үеэс хойш Асудууд говийн өмнөх Монголчуудын дотор багтах болжээ.

XVI зууны үед Батмөнх Даян хааны удмын ноёдоор удирдуулах болсон асудууд XVII зууны үед говийн өмнөх Монголчууд Манжид дагаар ороход мөн Манжид дагаар орсон байдаг. XVIII зууны туршид Асудууд Манжийн захиргаанд байсан юм. Харин XIX зууны үед өвөр Монголд Хятад, Япон, Англи, Франц, АНУ, Орос зэрэг гадаадын улсуудын нөлөө хүчтэй болж ялангуяа хятад тариачид олноороо орж ирж суух болов. Манжийн "Шинэ засгийн бодлого" явагдах болсноос хойш энэ явдал улам ч эрчимжив. Энэ явдлын эсрэг өвөр Монголчууд олон удаа бослого гаргаж байжээ. Асудууд ч мөн бослого гаргаж байв.

1912 онд Манж Цинь улс мөхөж, Дундад Иргэн Улс байгуулагдав. 1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдаж, өвөр Монголыг өөртөө нэгтгэхийн тулд олон талын оролдлого хийх боллоо. ДИУ Өвөр Монголыг захиргаандаа барьж байх, Монгол улсыг өөртөө нэгтгэх бодлого явуулж хариуд нь 1912 онд Монгол улсын таван замын их цэрэг өвөр Монголд давшин орж, Хятадын цэргүүдтэй тулалдаж эхлэв. Өвөр Монголчууд Монголын цэргийг элдвээр дэмжиж, өөрсдөө цэрэгт элсэх нь улам их болсоор байв. Тэдний дунд асудууд ч ихээр байсан гэдэг.

Сүүлд 1945 онд Япон улс дэлхийн II дайнд ялагдсаны дараа өвөрмонголчууд БНХАУ-ын захиргаанд орж хятадууд өөрийн захиргаан дахь цөөн тоот үндэстнүүдийг аймаглан устгах бодлого явуулснаас болж, 2 сая гаруй өвөрмонголчууд алагдахад эртний түүхт аланы удам асудууд ч ихээр байсан гэдэг.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 11 сар 4. 9:32
Зочин

Аргагүй л эрэлхэг зоригтой хүмүүсийг бий болгохын тулд Монгол нутагт маань янз бүрийн улсаас хүмүүсийг авчирч юу хийж чадах гар урлал , зэр зэвсэг дархан хийлгэх зэргээр хүмүүсийг авчирч бсан гэдэг бол үнэн одоо удам дамжсан дарх , цоож хийдэг ясархаг, үсэрхэг гялалзсан хар нүд хөмсөгтөй хүмүүсийн удам хаа нэг байдагтай таарч бсан. как чечень мэт

2016, 10 сар 11. 16:39
Зочин

asud bol alan nariin hoichis mun uvurmongold bas baisan odo baigaa esehiig medehgui yamarch baisan Hubilai haand odoogoor nerlehiin bol tusgai albanii tserguud baisan gedeg tedgeer kavkaz tserguud mash daichin zorigtoi tulalddag baisan tuhai domog yaria bii

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]