Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл" гурван ботийн нээлт боллооУншсан1,560

Доктор, профессор Ц.Төрбатын “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” хэмээх гурван боть цогц бүтээл өнгөрөгч долоо хоногт МУИС-ийн дугуй танхимд нээлтээ хийлээ.

Доктор, профессор Ц.Төрбатын “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” хэмээх гурван боть цогц бүтээл өнгөрөгч долоо хоногт МУИС-ийн дугуй танхимд нээлтээ хийлээ. Нэг ба хоёрдугаар боть нь Монголын 1241 буган хөшөөний каталог бөгөөд 2018 онд анх удаа хэвлэгдсэн ба хоёр дахь засаж сайжруулсан хэвлэлт нь энэ оны эхний хагаст хэвлэгдэж, гуравдугаар ботьтойгоо ийнхүү хамтатган нээлтээ хийж байгаа аж.

Гуравдугаар ботид 2018 оноос хойшхи гурван жил Монголд нэмж баримтжуулсан 80 гаруй буган хөшөө, хилийн чанад Орос, Алтай, Тува, Буриад, Шинжаан, Дундад Ази, Европын 300 гаруй буган хөшөөний эрдэм шинжилгээний каталогийг хавсралт болгон оруулсан байна. Ингэснээр дэлхийд байгаа бараг бүх буган хөшөөдийн нэг стандартаар хийсэн каталог гурван ботид багтсан онцлогтой болжээ. Буган хөшөөний бүрэн номзүй ба каталогийн хэсгийг хасаад үндсэн бичвэр нь 131.000 үгтэй, 31 газрын зураг, 49 хүснэгт, 10 диаграм, 1000 гаруй зураг ба харьцуулсан таблиц багтжээ. Ингэснээрээ археологийн сэдвээр Монголд хэвлэгдсэн хамгийн том номын нэгт тооцогдох юм.

Ботид буган хөшөөний судлалын бүх асуудлыг хөндөн дэлгэрэнгүй авч үзэж олон асуудлаар шинэ ба шинэлэг гаргалгаа дүгнэлт хийсний дотор гарал үүслийн асуудлаар цоо шинэ концепц гаргасан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]