Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Супермэн, Бэтментэй буддын шашны хийдУншсан4,992

Ват Рон Хун буюу гадаадынханд Цагаан хийд нэрээрээ алдаршсан орчин үеийн хийд Тайландын Чиан Райд оршдог.

 

Ват Рон Хун буюу гадаадынханд Цагаан хийд нэрээрээ алдаршсан орчин үеийн хийд Тайландын Чиан Райд оршдог. Энэ хийдийг 1997 онд Тайландын алдарт зураач, уран барилгач Chalermchai Kositpipat соёл уламжлал болон сюрреализмийг хослуулан бүтээжээ. Гол барилгыг Буддагийн цэвэр ариун байдлыг илэрхийлж цагаан өнгөөр будан, нарны гэрэл тусч цацарч байхаар толин шигтгэмлээр чимэглэжээ. Цогцолборын бусад хэсэгт буг чөтгөр, араг яс, модноос зүүсэн толгой гэх мэт олон этгээд зүйлс бий.

Хийд рүү ороход хүсэл шуналын илэрхийлэл олон тооны гар дээш сарвалзах гүүрэн дээгүүр явж өнгөрнө. Хийд рүү ороод уламжлалт хийдүүдэд байдаг зүйлс бус, орчин үеийн контемпорари урлагийн бүтээлүүдийг харах болно. Ад зэтгэртэй тулалдаж буй баатрын оронд сайн мууг илэрхийлэн зурж, үүнийгээ буддын шашны хэлбэрт оруулжээ. Мөн Batman, Superman, Predator, Matrix киноны Neo буюу жүжигчин Keanu Reeves-ийн зураг ч ханан дээр бий. Хараахан дуусгаж амжаагүй нэг ханан дээр ихэр цамхгийг мөргөсөн буй онгоцны дүр тэр чигээрээ буусан байв.

Chalermchai энэхүү сүмийг Бурханы шашинд анхлан орж буй болон бясалгаж буй хүмүүсийн сургалт бясалгалын төв болгохыг хүсч буй гэнэ.

Ват Рон Хун бүрэн баригдаж дуусахад дахин хэдэн жил шаардлагатай юм. Цогцолбор нийтдээ 3 акр талбайд баригдах бунхан, суварга, даяанчийн агуй, хийдийн танхим, ном айлдах танхим, музей, павилион, амралтын өрөө гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]