Хан уулын чуулганы дарга, Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жил нэг хүү төрсөн нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайжийн шууд удмын, алтан урагийн сурвалжит, Монгол төрийн нэрт зүтгэлтэн аугаа их эх оронч М.Ханддорж бөлгөө. Ван Цэрэндорж ач хүүдээ Ханддорж гэж нэр өгсөн нь учиртай бөгөөд Ханд гэдэг нь санскритээр огторгүйгээр явагч, Дорж гэдэг нь чулууны хаан гэсэн үг юм гэдэг.
Ханд ван бага насаа гол төлөв ордны тансаг амьдралд өнгөрөөжээ. Зуны дэлгэр цагт Минжиддорж гүнийх Булган уулын зүүн суга, Хан-Жаргалантын өвөр гэх мэт үзэсгэлэнт нутгаар зусна. Бяцхан Ханд ван уул усны цэнгэг горхинд умбан, тугал бяруу эргүүлдэн, үеийнхэнтэйгээ дээлээ уралдан барилдаж, бусдын адил нүүдэлчин Монголчуудын нийтлэг дурдатгалыг тойрон өнгөрөөгүй нь лавтай.
Ханд вангийн бага насны амьдралд түүний эх Сосорхатны саруул ухаан, ажилч хичээнгүй чанар асар ихээр нөлөөлснийг мартахын аргагүй ээ. Гүн Минжиддорж тэр үеийн ихэс дээдсийн нэгэн адил Ханддорж ноёнтонд гэрийн багш авч 6-7 нас орчимд нь Монгол бичиг заалгаж эхэлсэн байна. Ханд вангийн багш Данигай абугай Монгол бичигт гарамгай, манж, төвд хэлийг сайн мэддэг, төрт ёс, эрх зүй, дорно дахины гүн ухааныг нэлээд гадарладаг, Вангийн хүрээнд номтой нэгэнд тооцогддог томоохон сэхээтний нэг байжээ.
Өвөг эцэг ван Цэрэндорж нь өөрийн ач хүү Ханддоржийг ордны амьдралын дэг жаяг, язгууртны ёсонд сургах талаар илүү анхаарч байв.
1880 он буюу Ханд ванг 11 настай байхад түүний эцэг Минжиддорж бие барснаар тэдний гэр бүлд асар их хүнд гарз хохирол учирсан бөгөөд эр төөлөх нас хүрээгүй түүнд албат харъяатаа захирах, амьдралаа залгуулах хатуу алба түүний нуруун дээр ирсэн гэдэг.
Өөрийн өв удмаа залгуулах хүүгээ алдсан Цэрэндорж ван гол найдлагаа ач хүү Ханддорждоо тавих болж, түүнийг бүх зүйлээр дэмжиж хөхүүлэхийг эрмэлзэх болов. Энэ хугацаанд өвөг эцэг нь Ханд ванг Хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаанд суралцуулж, манж, хятад хэлийг сайн сургаж сайжруулахаар шахаж байсан байна. Үүний зэрэгцээ нутаг олондоо “амбан ван” хэмээн алдаршсан Цэрэндорж ач хүүгээ төр засах, ард олноо ачлах эрдэм ухаанд дагалдуулан сургачухуй. 23 настай Ханд ван 1892 онд засаг хошой Чин вангийн зэргийг 8 дахь үед нь залгамжилсан байна. Тэрбээр ингэж халхын хойд замын баруун гарын зүүн хошууг /одоогийн Булган аймгийн Булган хот, Орхон, Хангал, Бугат, Сайхан сум, Хутаг-Өндөр, Тэшиг сумын зарим хэсэг/ захирах болжээ.
Тэр үед хошуу захирагч болсон хүн Манжийн хаанд, биеэ үзүүлэх ёстой байсан бөгөөд Манжийн хааны ордны хатуу дэг жаягын улмаас Ханд ванг хаантай нүүр учруулаагүй байна. Учир нь вантан цагаан, улаан бурханаар өвдөөгүй байсан гэдэг.
Залуу ноёны өмнө нэг талаар хошуу нутгаа өөд татаж, хамжлагат ардынхаа итгэлийг олох, нөгөө талаар Манж, Хятад, Түвд, Монголын ихэс дээдсийн ааш аягийг тааруулж, учрыг олж харьцах яггүй асуудал тулгарав. Нэгэнт улс гүрнээрээ харийн эрхшээлд байгаа нөхцөлд юм л бол гэдийн цахлах аргагүй, бас үргэлж толгой гудайж, бөхөлзөх бүр ч хэцүү байжээ.
Чингээд Ханддорж үл тэвчих сэтгэлээ дотроо болгоож, аливаад ухаан зарах хэрэгтэй хэмээн үзэж байв.
1900 онд Манжийн хаан Чин ванг хүлээж авах болоход залуу ноёны толгойд харийн дээдэст муугаа үзүүлэхгүй байх, Монголоо хөөдөхгүй байх гэсэн үзэл бодол давамгайлж байлаа. Гуансюй хаан “За хө, чиний хошуу баруунаас зүүн тийш, хойшоогоос урагш хүртэл хэдэн газар юм дээ /газар гэдэг нь 550 м орчим Ш.П/” хэмээн басангуй асуухад Ханд ван “Манай халхад хошуу нутгийнхаа хэмжээг газраар биш өртөөгөөр хэлэлцдэг. Өрнөөс дорно хүртэл 12 өртөө /1 өртөө нь 30 орчим км. Ш.П/” хэмээн даруухан мөртлөө төв ихэмсэгээр хариулсан байна. Үүнийг мэдсэн Цыси хатан “Үнэхээр сэргэлэн залуу” хэмээн манжилсан гэдэг.
Чин ван Ханддорж унасан газар, угаасан усанд нь бузар гар дүрж, дураар авирлахыг эсэргүүцэн заргалдахын хамт үндэсний ноёд ихэсийн эрх ямба хязгаарлагдаж, албат иргэд нь хоосорч байгаад ихэд дургүйцэж байлаа. Тухайлбал, 1890 онд Улиастайн амбан Монголчуудад дааж давшгүй алба гувчуур ногдуулж, элдвээр дарлаж буй тухай Жалханз гэгээн, Ялгуулсан хутагт, Дамбийжаа буюу Жа лам нарын хамтаар Бээжинд зарга мэдүүлэхдээ “Хэрэв хэрэг явдал цаашид ийм байвал Монголчууд зэвсэг барихаас өөр аргагүйд хүрнэ” хэмээн Чин улсын эрх баригчдад анхааруулж байжээ. Энэ явдлын дараагаар тэднийг мөшгин мөрдөж, шахаж хавчиж эхлэсэн агаад энэ хэргийг мөрдөхийг Ханд вангийн өвөг эцэг Цэрэндоржид даатгахад тэрбээр уг хэргийн учгийг мэдэж байсан учир аргацаалан хаацайлж, тэднийг цаазлахгүй байхыг Бээжингээс хүсч байсан гэдэг.
1903 онд Бээжин хотноо Ханддорж ван Халхын ноёдын түр жасаанд ээлж тааран очиж, төрийн хэрэг хэлэлцэхэд оролцсон нь Манжийн хааны бодлогын цаад санааг илүү сайн таньж мэдэх бололцоог олгожээ. Манжийн төр Ханд ванд ямба хэргэм, цалин пүнлүү шагнал чамгүй хүртээж, олон арван зэрэг нэмж, тэмдэглэж байсан боловч “Буруу элэгтэн” хэмээн хардаж мөшгөн тандахаа ч хойш тавиагүй байна. Ханддоржийг өвөг эцэг шиг нь дээгүүрхэн албан тушаалд талбихаас аль болохоор цэрвэн болгоомжилж, ойр зуурхан “аргамжилж” алхах гишгэх бүрийг нь ажин тагнаж байв.
Бээжин Ханд чин вангийн цаад санааг мэдэж итгэл муутай хүмүүсийн дансанд оруулсан тэр 1904 оны Х сард, ХIII Далай лам Түвдэнжамц ойр дотно шадар нөхдийнхөө хамтаар Хүрээнд ирсэн байна. Английн түрэмгийллээс зугтсан Их ламтан Буриадын хамба лам Агваан Доржжив Лхарамбыг даган Оросын цагаан хааны нөмөр нөөлөгт хоргодох санаатайгаар Монголд ирсэн нь энэ ажээ. Чин улсын Засгийн газар түүнийг сүйд болон хүлээж авахгүй байхыг Их хүрээний манж, Түвд, Монгол эрх баригчдад чандлан тушаасан хэдий ч Далай ламыг сүсэглэн биширсэн олны давалгааг хэн ч хориглож чадсангүй. Тэр бүү хэл Өвөр Байгаль, Астра¬ханиас хүртэл шарын шажинтан Монголчууд цуван ирж мөргөх болжээ. Хол ойрын сүсэгтэн олноос өргөл барьц авсаар Далай лам ихээхэн хөлжиж бэлжсэн юм гэдэг. Далай ламын нэр хүнд Богд Жавзандамбын нэр хүндэд нөлөөлөн түүнийг дарж эхлэсэн учир Богдын талынхан Далай ламыг хавчиж эхлэсэн нь түүнд хэцүү байсан бөгөөд тэрбээр Чин ван Ханддоржийн багш Дандар аграмбын урилгаар Вангийн хүрээнд анир чимээгүй өвөлжихөөр явсан байна.
Далай лам Вангийн хүрээнд өвөлжихдөө Чин вантай байнга уулзаж, санаа бодлоо солилцож байсны дотор “Монгол улс Цагаан хаант Орос улстай хил залгасан учир хорвоогийн бусад гүрнүүдтэй холбоо тогтоож болмоор юм байна” гэсэн нь Монголчуудад түвдүүдээс илүү хувь заяа байна хэмээснийг илэрхийлнэ.
Далай лам, Ханд чин вангийн багш Дандар аграмбатай ном хаялцаж түүнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч шавь барилцсан байна. Үүнд дургүйлхсэн шадарлаж явсан лам нар нь Далай ламд хатуу үг хэлж, хүндээ хөнгөнөөс өгч, хөдөөний хийдийн ламд шавь орлоо хэмээн зэмлэсэнд үүнийг няцаах зорилгоор өөрийг нь дагаж ирсэн номч хамба зэрэг нэлээд номтой гэвш нараа Дандар аграмбатай ном хаялцуулахад аграмбыг дийлэх лам гараагүй бөгөөд ингэснээр тэдний хэл ам дарагджээ. Далай лам Монголд ирсэн, ялангуяа вангийн хүрээнд хэдэн сар саатсан нь цэвэр шашин номын бус, улс төрийн, тухайлбал Монголоор дамжин Хаант Оростой холбоо барихын хамт Монголын ихэс дээдэс, лам нартай Манжаас тусгаарлах асуудлаар санал солилцох, цаашид хүч хамтатгах холын бодолтой байсан ажгуу. Чин улсын Засгийн газар Монголд явуулах “Шинэ засгийн бодлого” гэгчээ хүчлэн дэлгэрүүлж эхлэв. Ийм нөхцөл байдалд Чин ван Ханддоржийн Манж-Хятадын дарлалаас ангижрах гэсэн улс төрийн үйл ажиллагаа улам идэвхижжээ. Яг энэ үед Далай ламыг даган ном эрдэм сурахаар алс газар одсон хүүг нь Чин улс зэрлэгээр цаазалсан цадиггүй аллага, Ханд ванд, үгээр дүрслэн хэлэхийн аргагүй хорсон зэвүүцлийг төрүүлж, “Монхор хүүгээсээ хагацах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно..., Жагар Түвд орноос хамба хэзээ ч залахгүй Жанчхүүгийн даваанаас хойш шаахай мөр хэзээ ч гаргахгүй...” хэмээх алдарт үгээ хэлж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө эргэж буцалтгүй эрслэн тэмцэхэд хүргэжээ.
Odoonii mglchuud xoolnii munxag savnuud
Энэ тэгээд тэр цагаас хойш хятад хүн Монголын хилийг давж орж ирээгүй байхнээ!
Жагар ТҮВДИЙН ОРНООС ХАМБА ЗАЛАХ байтугай түвд сангасваагийн удам женко хочтой пиздааг ерөнхийлөгчөөрөө сонгосон малууд одоо яах вэ дээ мөхлийн зам руугаа марш боллоо
MANJIIN DARLALIIN UYD BOGD HAANII EHNER EEMEG ZUIKT MONGOLVHUUDIIG TEJEEH UNED HURDEG BAISAN
Энэ чинь зүгээр л хувь хүний үзэл бодол. Тэр хүн хохирсон байна. Тиймээс үгээ хэлжээ. Түүнийг нь нийт үндэстэнд нялзаан ойлгож болохгүй. Шаахай мөр гардагаа гарсан. Бид 90-ээд оны шилжилт өөрчлөлтөөс хойш чухам шаахайны эздийн ач тусаар өдий зэрэгтэй хүрцгээсэн шүү дээ. Бид мөнхийн хөршүүдтэйгээ ийм гоомой зүйлээр ул барин харилцаж болохгүй. Цагийн юм цагтаа. Мөнхийн юм гэж үгүй.
шаахайн мөр гаргахгүй гэдэг нь хятадуудыг эзэн суулгахгүй гэсэн үг. худалдаа наймаа хийлгэхгүй гэсэн үг биш шүү жижин тархит гуай
хаха гоё хэллээ
Гоё хэллээ яг зөв
Yg zuv hellee
ядаж тэр алдарт үгийг нь зөв бичээд цээжилцгээё дээ.....Жагар Түвдийн орноос хутагтыг дахин залахгүй.Жанчхүүгын даваанаас нааш шаахайтны мөрийг гаргахгүй ээ...гэж
яг ингэж хэлсэн гэдэг юм шүү!!!!мухар сүсэгтнүүд эн
ЗӨВ ЗӨВ
Жагар Түвд орноос хамба хэзээ ч залахгүй Жанчхүүгийн даваанаас хойш шаахай мөр хэзээ ч гаргахгүй