Хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний нэг болох Вольф Мэссинг Дэлхийн II дайн 1945 оны 5 сарын 4-5 хавьцаа дуусна гэж 1943 онд Сталинд хэлж байжээ. Тэр ч ч бүү хэл Гитлер хэрхэн амиа хорлохыг он сар өдрөөр нь яг таг хэлсэн байна. Мэссингийг 1960-1970-аад онуудад ЗХУ-ын бүх хүн мэддэг байж.
ЗХУ-ын тухайн үеийн эрх баригчид алдарт ховсчин, зөнч Вольф Мессингийг өөрийн зорилгод ашиглаж байсан. Нэг удаа Сталин түүнийг дуудаж, цагаан цаас үзүүлэн, банкнаас 100 мянган рублийг авч ирэх даалгавар өгчээ. Мессинг кассчинд очоод тэр цаасыг 100 мянган рублийн чек гэж итгүүлж чадав. Туршилт дууссаны дараа кассчин эр гарт нь чек биш хоосон цаас байгааг хараад зүрхний шигдээс болсон юм. Сталин дараа нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны ардын комиссар Л.П.Бериягийн хамгаалалтыг аргалан, өрөөнд нь ямар ч үнэмлэхгүйгээр нэвтэрч орохыг Мессингэд тушаажээ. Мессинг үүнийг ч хялбархан биелүүлсэн гэдэг. Сталин түүнээс яаж чадсаныг нь асуухад тэр өөрийгөө Аюулгүй Албаны дарга Берия байна гэж бүх харуулуудыг ховсдон итгүүлж байранд нэвтэрсэн гэжээ. Тухайн үед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод өнгөрч байсан тухай тэрээр дурссан байдаг.
Энэхүү оюуны ба ховсын онцгой авьяастан, Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг Адольф Гитлер ба Иосиф Сталин нарт анх хэдэн жилээр урьдчилж хэлж байсан ер бусын чадвартай хүн чухам хэн байв.
Мессинг 1899 оны 9 сарын 1-нд Польшийн нийслэл Варшаваас 25км зайтай Гора Калвариа тосгонд еврей гэр бүлд мэндэлсэн. Түүний багын нэр нь Волик. Хүүг багаасаа ер бусын юмыг мэддэг чадвартайг нь эргэн тойрныхон нь мэддэг байжээ. ХХ зууны "Албин чөтгөр" гэгддэг Вольф Мессинг багадаа бие султай, шөнө сарны гэрэлд унтаагаараа явдаг, аймхай нэгэн байсан аж. Тэр гэрээсээ зугатан 11 настайдаа Германы нийслэл Берлин орох галт тэргэнд суусан. Гэвч түүнд тасалбар авах мөнгө байгаагүй тул юмны ард нуугдан сууж байтал шалгагч дөхөж ирээд тасалбараа шалгуулахыг шаардав. Айж сандарсан Мессинг гартаа тааралдсан цаасны тасархайг авч түүнд үзүүлэхдээ "энэ цаас тасалбар болон түүнд харагдаасай" хэмээн дотроо чин сэтгэлээсээ хүсчээ. Уг цаасыг авсан шалгагч хэсэг тойруулж харснаа цоолдог багажиндаа хийн дарснаа, "Чи тасалбартай байж юунд наанаа нуугдсан юм бэ. Тэнд суудал байна шүү дээ. Одоо хоёрхон цаг яваад Берлин орно" хэмээв. Ийнхүү айж сандарсан түүнд ид шийдийн гэмээр онцгой чадвар анх илэрсэн түүхтэй. Хүү Берлинд очсон хойноо ядуу зүдүү, өлсөж ядрахын туйлыг үзэж улмаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд азаар ирээдүйд түүний онцгой чадварыг нээх сэтгэл судлаач, профессор Эйбелтэй учирсан юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан гэж үзээд цогцос хадгаах газарт хийж орхисон байна. Азаар амьд гэдгийг мэдсэн профессор Эйбл хүүг гурав дахь хоног дээр нь ухаан оруулж чаджээ. Профессор Эйбл чадварлаг сэтгэл мэдрэлийн эмч байсан бөгөөд мэдрэлийн ядаргаанд орж, ядарч туйлдан, цус багадсаны улмаас "хагас үхлийн" байдалд ороод байсан түүнийг үзэх явцдаа бие махбодоо бүрэн удирдаж чаддагийг нь нээн, үүнийг нь "гайхамшигт завсрын байдал" хэмээн нэрлэжээ. Улмаар Эйбл эмч түүнийг театрын ажилд зуучилсан байна.
Ийнхүү түүний аливаа зүйлийг гайхалтай таах чанарыг концертын танхим Цельмейстер, Вангерпардены варьете циркт үзүүлсэнээр 15 насандаа Мессинг мөнгөтэй, нэр алдартай болсон юм. Түүний үзүүлбэрүүд тэр дороо нэрд гарсан байна. В. Мессингээс өөр нуусан зүйлийг олж, бодол уншиж, ирээдүйг зөгнөн, бусдын оюун бодолд нэвтрэн хүссэнээ хийлгэж чаддаг хүн үгүй байв.
В.Мессинг 16 настай байхдаа онцгой авьяасаа үзүүлэн Европоор тойрон аялал хийсэн байна. Ингэх явцдаа дэлхийн шинжлэх ухааны сорууд болох Альберт Эйнштейн, Зигмунд Фрейд нартай уулзжээ. Альберт Эйнштэйн түүнийг ихэд сонирхож, гэртээ урьсан бөгөөд тэнд алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейд байж. Фрейд бяцхан туршилт хийхийг санал болгосон байна. Туршилт нь Фрейд бодлоороо даалгавар өгч түүнийг нь Мессинг уншаад, биелүүлэх ёстой байв. Ингээд туршилт эхэлж, Фрейд Мессингийг ширээний шургуулганаас чимхүүр аваад Эйнштэйны хосгүй алдарт сахлаас зулгаах даалгаврыг дотроо бодсон байна. Мессинг ч суудлаасаа босч чимхүүрийг аваад эрдэмтний дэргэд очоод уучлал эрж, Фрейдийн юу хүсч байгааг хэлжээ. Хариуд нь Эйнштэйн инээмсэглээд Фрейдийн хүслийг гүйцээх боломжийг олгожээ.
Түүний алдар нэр түгсээр. Тэрээр огт машин барьж үзээгүй хэрнээ нүдээ хар даавуугаар боон жолоочийн суудалд сууж дэргэдээ сууж буй жинхэнэ жолоочийн бодлыг уншин машиныг жолоодож, алга болсон эрднэсийг эзэнд нь олж өгч ч байв. Зөвхөн үүгээр дуусахгүй.
1937 онд Варшавын театрт тэрээр олон мянган үзэгчийн өмнө Гитлерийг зүүн тийш аян дайн хийвэл үхэх болно гэж зөгнөсөн байна. Тэрээр "Польш германчуудад эзлэгдэнэ. Гэхдээ үүний дараа Гитлер яах нь тодорхойгүй байна. Тэр дорно уу, эсвэл өрнө зүгрүү дайтахуу гэдгээ шийдээгүй байна. Хэрвээ Гитлер ЗХУ-д довтлох юм бол Герман бут цохигдоно" гэж хэдээд хөлсөө арчин "1945 он бол Гитлер болон түүний дэглэм устах жил" хэмээн бараг нэг амьсгаагаар хэлжээ. Энэ үг А.Гитлерийн дургуйцлийг хүргэж ихэд хүргэж удалгүй түүнийг барьсан хүнд 200 мянган маркийн шагнал өгнө гэж Германы фашист засаглал амлах болжээ. Герман цэргүүд Польш руу яаран довтолгов. Мессинг ч герман цэргүүдэд баригдан хоригджээ. Гэвч тэрээр ховсдох чадвараа ашиглан аюулаас мултарч чадсан байна. Ингээд Мессинг ЗХУ руу зугтжээ. Анхандаа хэл мэдэхгүй, таних хүнгүй байсан тул Мессингэд амаргүй байв. Гэсэн ч Брест мужийн урлагийнхан түүнийг хүлээн авсан байна.
1938 онд Мессингийг Гомельд аялан тоглолт хийж байтал цэнхэр малгай бүхий хоёр цэргийн хүн шууд л гудамжнаас баривчилж үл таних газар аваачжээ. Энэ нь Сталины даалгавар байв. Түүнийг зуслангийн болов уу гэмээр байранд аваачаад байтал гаднаас гэнэт Сталин орж ирэв. Сталин Польшийн талаар тун их сонирхон асууж байв. Мөн аль эрт талийгаач болсон Пильсудский, Лондон дахь Засгийн газартай холбоо бүхий удирдагчдын талаар асууж тэд хоёр цаг шахам ярилцжээ. Сталины хараанд өртсөн түүнийг янз бүрээр сориход тэр бүх давааг амжилттай давжээ. 1939-1940 оны үед түүнийг ЗХУ-ын Германтай хийх болзошгүй дайны талаарх таамгийг Сталин лавлахад тэр "Берлины гол гудамжаар улаан таван хошуутай танкууд явж байна." гэсэн таамгийг Сталин сонсоод Германтай эвийн гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл байдаг. Сталин Мессингийг оролдох хэрэггүй хэмээн тушаасан гэлцдэг. Хожим дайны үед буюу 1943 онд Новосибирскийн тайзан дээр байхад нь түүнээс дайн хэзээ дуусахыг асуужээ.
1945 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр Мессингт гэнэт Засгийн газрын хаяг бүхий цахилгаан утас ирсэн байна. Тэнд дайн дуусах хугацааг тун нарийн тааж хэлсэнд Генералиссимус талархал илэрхийлсэн байв.
Вольф Мессинг хөрөнгө мөнгө хураан цуглуулж чадаагүй бөгөөд 15 жил ханилсан эхнэрийнхээ үхлийн дараа ихэд шаналжээ.Тэрээр эхнэрийнхээ, мөн өөрийнхөө үхэх өдрийг ч урьдаас мэдэж байв. В. Мессинг хамгийн сүүлийн удаа 1974 онд Москва хотын "Октябрь" кино театрын тайзнаа гарсан бөгөөд мөн оныхоо 11-р сард хүнд өвчний улмаас нас баржээ. XX зууны ер бусын хачирхалтай түүх ийм буюу.
О.Цэцэгсүрэн
Оюутан байхдаа түүхийг нь уншиж байлаа.Агуу хүн
Энэ Мессинг хэзээ ч Сталинтай уулзах битгий хэл кремльрүү нэг ч удаа орж байгаагүй гэдэг нь нотлогдсон хүн шүү дээ. Циркэд хүний бодол унших үзүүлбэр л тоглож явсан их худлаа бурдаг хүн байсан гэжуагаа.
solior
монголын казакууд тусгаар улс болж монголтой бүх талаар өрсөлдөх вий гэж бодогдох боллоо. Казакстанд очсон казакууд монголжсон гээд хэцүүддэг
T1 min kazakuud end yamar hamaatai
госцирк буюу улсын циркийн жүжигчин данстай байсан . оросын урлагийн томчуудын амьдралыг зааж өгсөн хүн . АЛЛА гэх мэт .
тэр хүн мөнгө хөрөнгөөр дуталгүй амьдарсан юм шүү