Монголын Ардын Арми нь 1921 оны 3 сарын 18-наас 1992 он хүртэл БНМАУ-ын Зэвсэгт хүчнийг нэрлэж байсан албан ёсны нэр юм.
Социализмын үед Монгол орон улс орноо цэргийн хүчээр батлан хамгаалах, ЗХУ, түүнчлэн ах дүү социалист орнуудын Алс Дорнодын бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн үйл ажиллагаанд хавсарга маягаар цэргээ ашиглах үүрэг хүлээж байв. Гэхдээ Монгол цэрэг Зөвлөлт нөхдөөс дайн, цэргийн урлагийн талаар ихийг суралцсан билээ.
1960-1990-ээд он бол Ардын армийг өргөтгөн зохион байгуулсан он жилүүд байсан бөгөөд “Хятад улс бидний дайсан-№1” хэмээж байсан үе. “Хэрлэн-73”, “Говь-77”, “Найрамдал-79”, “Зоргол-87” томъёолсон нэртэй томоохон хээрийн сургуулиудыг хийж байв.
МАА-ийн голлох нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдалд шилжих чадвар, маршийн бололцоо, тактикийн нормативыг шалган зөвлөмж боловсруулах, нийслэлийн цэргийн хэлтэс, мотобуудлагын тусгай бригадын дайчилгааны бэлэн байдал, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны зарим асуудлыг тодотгох, төр засгийн удирдагчдад армийн хээрийн дадлагын түвшинг бодитоор харуулах зорилготой хээрийн томоохон сургуулилтуудыг үе үе зохион байгуулдаг байв.
Тухайлбал энд “Хэрлэн-73” сургуулилтыг нэрлэж болох юм. Энд анх удаа цөмийн цохилтын нөхцөл байдлыг дууриалган үзүүлж, энэ үед байлдах аргыг боловсруулан, учрах үр дагавар, уршиг, хөнөөлийг арилгах, цохилтонд өртсөн анги, салбарыг нөхөн сэргээх ажиллагааг зохион байгуулж байсан түүхтэй. Нэг ёсондоо Монголын Ардын арми нь харийн дайснаас ирэх цөмийн цохилтод тэсвэртэй байж хариу эсэргүүцэл үзүүлэх чадвартай байж, үүнийгээ цэргийн сургуулилтаар батлан харуулж байжээ.
Мөн “цөмийн цохилт”-ын хор уршгийг арилгах сургууль буюу үүргийг хими хамгаалалтын тусгай батальон ч байжээ. Архивын ил баримт, ном сурвалжаас харахад тэр үеийн хэллэгээр соц лагерийн армиудын бараг л бүх төрөл мэргэжлийн зэвсэг техникүүд Монголын Ардын армид байлаа.
МАА гэж нэрлэхээс өмнө МАХЦ гэж нэрлэдэг байсан юм шүү.
БНМАУ-н Ардын цэрэг гэдэг байсан үүнээс өмнө МАХЦ гэж нэрлэж байсан
Дараа нь 1993 оноос ардын цэргийн гэдэг болсон. Дараа нь ЗХ