Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Үсрээч Морис, энэ бол тушаал"Уншсан16,860

Аль 1940 оноос хойш цөөнгүй агаарын тулалдаанд оролцсон хашир нисгэгч нь цагтаа Францын “Дайны загалмай” хэмээх том одон хүртэж байсан гэдэг нь уг хүний ямархуу дайчин байсныг харуулж байгаа болов уу.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1940-өөд оны үеийн Европын хамгийн хүчирхэг арми бүхий Франц улс Гитлерийн Германд ялагдан бууж өгснөөр олон арван дайчид офицерууд нь өөр улс гүрэнд очиж дайсныхаа эсрэг тулалдаж байсны нэг хэсэг нь ЗХУ-д очсон нисгэгч нар байлаа. 1942 онд байгуулагдсан Норманд-Неман (францаар Normandie-Niémen) сөнөөгч хороо нь дан франц нисгэгч нараас бүрдэж байсан боловч техникчид нь харин Зөвлөлтийн инженерүүд байжээ.

Учир нь Германтай тулалдахаар санаа шулуудсан эдгээр зоригт эрс Зөвлөлтийн сөнөөгч онгоцыг байлдааныхаа зэвсэг болгон сонгож авсан учир механик, техникч нар нь Зөвлөлтийн иргэд байх нь аргагүй юм. Як-1, Як-9, Як-3 онгоцоор тулалдаж байсан энэ хороо Курскийн тулаан, Белорусийн нутаг, Дорнод Прусс, Кенигсберг (өнөөгийн Калининград) зэрэг олон газарт том дайн тулаанд ялж, ялагдаж явсан түүхтэй боловч энэ удаа тус хороотой холбоотой арай өөр нэгэн явдлын тухай сонирхуулъя.

Морис де Сейн хэмээх язгууртан гаралтай, Парис хотын унаган иргэн 1940 оноос хойш дайтаж яваад, Петений бууж өгсөн шившигт явдлыг хүлээн зөвшөөрч чадалгүй улс орноосоо зугтаж, Оросын энгүй их тал нутагт дайнаа үргэлжлүүлэхээр хүрч ирээд Як онгоцоор тус хороонд байлдаж эхэлжээ.

Аль 1940 оноос хойш цөөнгүй агаарын тулалдаанд оролцсон хашир нисгэгч цагтаа Францын “Дайны загалмай” хэмээх том одон хүртэж байсан гэдэг нь уг хүний ямархуу дайчин байсныг харуулж байгаа болов уу. Харин энэ хүний онгоцыг бэлдэх техникч нь Днепр орчмын нутагт төрсөн, Владимир Белозуб хэмээх залуухан эр байж. Олон удаагийн агаарын тулалдаанд Владимирийн бэлдсэн онгоцоор оролцож ялж ялагдаж явсан франц эр сүүлдээ механик залуутайгаа ижилсэн дасаж бараг л ах дүү болсон байж.

1944 оны 6-р сарын 15-ны өдөр буюу Белорусийг чөлөөлөх их тулалдааны шийдвэрлэх цаг үед Норманд-Неман хороог Смоленск орчимд шинэ нисэх буудал дээр бууж, дайсны бөмбөгдөгч онгоцуудыг амдан сөнөөж байх үүргийг дээрээс өгчээ. Цаг хугацаа давчуу, цагийн байдал ширүүн байсан учир техникчдээ газрын тээврээр (машин, галт тэрэг) биш өөрийнхөө онгоцны бүхээгийн арын жижиг зайд чихэн авч явахаар хорооныхон шийдсэн байна. Угаасаа газраар техникчдээ явуулбал өнөө хэд нь хороон дээрээ очих гэж 2-3 өдөр алдах ба энэ хооронд сөнөөгч онгоцууд ямар ч ажилгүй зогсож байж таарах учир аргагүйдэн ийм шийдэлд хүрчээ.

Ерөнхий инженерүүд түрүүлж ниссэний дараа сөнөөгч нисгэгч нар нь бүлэг бүлгээрээ ар араасаа гарсан ба тэдгээрийн бүхээгийн арын зайд нэг нэг “туулай зорчиж” явлаа. Эхний хэсгүүд ямарваа нэг адал явдалгүй хорооныхоо шинэ байрлалд ирсэн бол Морис де Сейний хэсэг зорьсон газраа бараг хүрч яваад Германы сөнөөгч онгоцтой таарлаа. Илүү ачаатай, хүндэрсэн Як-ууд аль болох тулалдаанд оролцолгүй зугтах санаатай байсан боловч Мессерүүд дайрч орон нэг онгоцыг нь г э м т э э г э э д зайлжээ. Энэ онгоц бол де Сений онгоц байв.

 Франц эр холбоогоор “Шатахууны гуурс оногдож, шатахуун алдаж, ш а т а ж эхэлж байгаагаа хэлэхэд газраас шүхрээр үсрэх тушаал өгчээ. Гэтэл онгоц дотор ганцхан де Сейн биш бас Володя байгаа гэдгийг тэрхэн үедээ мартсан бололтой. Де Сейн ч найзыгаа орхихгүй, шатаж байгаад ч хамаагүй газар буух гээд үзье гээд оролдсон боловч удалгүй онгоцны хамар хэсэг ш а т а ж тэрээр юу ч харахгүй болсноор хоёр ч удаа буух гэж оролдоод бүтэлгүйтэхэд нь Францын офицерууд де Сейнийг дахиад л үсрэхийг тушааж, де Сейн дахиад л татгалзлаа.

Удалгүй Морис де Сейн өөрөө ш а т а ж эхлэн, нүүр нь т ү л э г д с э н э э с юм огт харахгүй болж, онгоцоо удирдах чадваргүй болох үед дарга цэрэг төдийгүй агаарт хамгаалан явж байгаа бусад нөхөд нь үсэр гэж орил цгоож байсан ч де Сейн онгоцоо зөөлөн буулгах гэж оролдсоор л байв. Энэ онгоц газарт буух ямар ч аргагүй гэдгийг ойлгосон хорооны дарга Дельфино Зөвлөлтийн офицер, тус хорооны ерөнхий инженер С.Д.Агавельян дээр гүйн ирж “Агавельян! Чи энд Зөвлөлт засгийг толгойлж байгаа хүн. Энд тушаал өгөх эрхтэй хамгийн том цолтон нь чи учир одоо чи өөрөө холбоогоор үсрэхийг тушаа” гэж микрофоноо Зөвлөлтийн офицерт өгсөн байна. Агавельян тэр даруй холбоогоор “Морис одоо миний хэлэх зүйл бол байлдааны тушаал. Тушаал зөрчих эрх хэнд ч байхгүй... Бас дээрээс нь гуйя. Онгоцноос шүхрээр үсрээч...” гэлээ.

Мөн л татгалзсан хариу сонсогдсоны дараа нэг их удалгүй шатаж байсан Як-3 удирдлагагүй болон газарт у н а н д э л б э р ч э э.

Олон жилийн дараа Зөвлөлтийн офицерууд де Сейний ээжтэй нэгэн удаагийн уулзалтаар таарч хүү нь ямар нөхцөлд а м ь  ү р э г д с э н и й г, ямар мундаг баатар эр байсан тухай ярьж өгөхөд ээж нь энэ бүх яриаг уйлан сонсож байгаад “Ноёд офицеруудаа... би ганцхан хүүтэй байсан юм. Хүү маань амьд үлдэх дүүрэн боломжтой байсан ч гэр бүлийнхээ нэр нүүрийг унагахгүй гэж шийдсэн юм байж. Би хүүгээрээ бахархаж байна” гэсэн гэдэг. 

Их дайны үед болдог олон мянган баатарлаг, хүнлэг үйлдлийн нэг л хэсэг болох энэ явдлын тухай "Нормандия - Неман" хэмээх кино хийсэн бөгөөд (яагаад ч юм гол баатруудын нэрийг өөрчилсөн байна) хоёр залуугийн а м и а  а л д с а н газар мөн дурсгалын хөшөө босгосон билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 8 сар 2. 13:15
Зочин

Жинхэнэ баатар эр Влодьяагаа аварчий гэж бодлоо хөөрхий

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]