Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аялж яваад учир битүүлгээр алга болсон хүмүүст юу тохиолддог вэ?Уншсан86,058

Харин азгүй тохиолдлоор аялаж яваад ор сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг энд сийрүүлж байна.

Гадны улс орнууд, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна гэдэг хүн бүрийн хувьд хамгийн гайхалтай, мартагдашгүй зүйлсийн нэг байдаг. Байгалийн үзэсгэлэнг бишрэнгээ, орон орны ёс заншилтай танилцана гэдэг хүн бүрт олдоод байхгүй завшаантай явдал юм. Гэвч харамсалтай нь тэдгээрийн зарим нь аймшигт түүх болон хувирч, тэрхүү түүхүүдээс сэдэвлэн шар үс босгом аймшгийн кинонууд бүтээгдэх нь бий. Харин азгүй тохиолдлоор аялаж яваад ор сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг энд сийрүүлж байна.

Хамгийн сүүлчийн гэрэл зураг

1991 онд 12 настай Жаред Негрет гэх хүү зусланд амарч байхдаа, ганцаараа  "San Gorgonio" ууланд авирсан байна. Харин уул руу гарсан хүү ор сураггүй алга болсон бөгөөд цагдаа нар түүнийг хайж, эд зүйлсийг нь олсон боловч, хүүг олж чадаагүй юм. Хүүгийн авч явсан камерыг цагдаа нар уулнаас олсон бөгөөд шалгаж үзэхэд үзэсгэлэнт байгалийн зургаар дүүрсэн байсан боловч, хамгийн сүүлд хүүгийн айсан төрх зургийн хальсанд буусан байв. Түүнд чухам юу тохиолдсоныг хэн ч мэдэж чадаагүй төдийгүй өрөвдөлтэй хүүг ч олж чадалгүй хэргийг хаасан байдаг.

Гахайнууд бүхнийг иднэ

1985 онд Дэвид Тилл болон Брайн Онгжан нар ан хийхээр хойд Мичиганыг зорьжээ. Харин тэд ойд төөрч, эргэж ирээгүй юм. Гэрчүүдийн хэлж байгаагаар, тэднийг Дуалын ахан дүүс гэх 2 залуу хөнөөсөн гэдэг. Цагдаа нар гэрчийн мэдээллийн дагуу шалгаж үзэхэд, хэргийн ул мөр олдож, Дуалын ахан дүүс бүх насаараа шоронд хоригдох ял авсан билээ.

Нууцлаг сүхтэй алуурчин

Терри Жэнз болон Авра Голдмэн нар нь 1977 онд дугуйгаар аялж яваад, Орегон дахь "Cline Falls State Park"-д буудаллахаар болжээ. Харин шөнө дунд тэдний майханг ачааны том машин дайрч, халдсан байна. Машинаас сүх барьсан хүдэр чийрэг биетэй нэгэн бууж ирэн, Терри, Авра хоёрыг алахаар завдсан бөгөөд бүсгүйчүүд тусламж эрэн зам дагуу зугтаж, амьд гарч чаджээ. Харин сүх барьсан этгээд ор сураггүй алга болсон бөгөөд цагдаа нар түүнийг багагүй хугацаанд хайж, судалсан ч, юу ч олж мэдээгүй юм.

Бөмбөгдөгч эр

1971 онд нэгэн эр Сиэтл хот орох онгоцонд сууж, үйлчлэгчийн хажуу талын суудлыг авчээ. Харин нууцлаг эр онгоцны үйлчлэгч бүсгүйд тэсрэх бөмбөг харуулж, 200,000 доллар өгвөл, онгоц газардтал бөмбөг дэлбэлэхгүй хэмээсэн байна. Бүсгүй энэхүү сүрдүүлгийг онгоцны ахмадад мэдэгдэж, яаралтай мөнгө олон, бөмбөгтэй эрд өгсөн аж. Харин өнөөх эр мөнгөө авсан даруйдаа онгоцноос шүхрээр бууж, ор сураггүй алга болсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь, түүний сүрдүүлж авсан мөнгийг 9 жилийн дараа ойд зугаалж явсан хүүхдүүд олж, цагдаад тушаасан байдаг.

Онгоцны ослын ард нуугдсан аймшигт түүх

19-р зуунд эхэн үед "Northwest Passage" тэнгисийг эрж хайж байсан  Эрбус, Террор хэмээх хоёр хөлөг онгоцон дээр явсан хүмүүс мөсөн уул мөргөж, 3 хүн амь насаа алджээ. Харин бусад хүмүүс нь алга болсон бөгөөд 3 жил ямар ч чимээ аниргүй байсан боловч, гэнэт л тэднийг хайх ажил эрчимтэй явагдаж эхэлсэн гэдэг. Хайлтын ажлын явцад, тэд хачирхалтай басхүү айдас төрүүлэм зүйлсийг олж мэдсэн бөгөөд идэх хоол, уух ундгүй хөлөг онгоцон дээр амь үлдэгсэд нэгнээрээ хооллож, гол зогоож байсан болохыг нь олж мэджээ.

Бяцхан охины аминд хүрсэн нохой

 

Азария Чемберлен гэх ердөө 9 сартай бяцхан охиныг аймшигт зэрлэг нохой хөнөөсөн гэх итгэхийн аргагүй хэрэг гарч байжээ. Тухайн үед хохирогч охины ээж аав зэрлэг нохой хэргийн гол эзэн гэдгийг мэдээгүй байсан бөгөөд цагдаа нарын тусламжтай хэргийг мөрдсөн байна. Харин бяцхан охины хувцасны өөдөс нохойны үүрнээс нь олдсон бөгөөд цагдаа нар нохойг бяцхан охиноос юу ч үлдээгээгүй болохыг тогтоосон байна. Хэргийн эзнийг барьсан ч гэлээ, бяцхан охиноо алдсан эцэг эхийн сэтгэлийг юу ч дэвтээж чадахааргүй байсан төдийгүй энэхүү хэрэг нь тухайн үедээ багагүй шуугианыг дэгдээж байжээ.

 

Нууцлаг үхэл

Оросын баруун хэсэгт байрлах Уралын нуруунд 9 хүний амь эрсдсэн хэрэг гарч байв. 1959 онд Дятлов тэргүүтэй 9 аялагч уулнаас бууж яваад амиа алдсан бөгөөд удалгүй тэдний цогцос олдсон юм. Цогцоснууд нь хүн харахын аргагүй аймшигтай болсон байсан төдийгүй юуны улмаас амиа алдсан нь тодорхойгүй байжээ. Цагдаагийн байгууллага мөрдлөгө явуулсан хэдий ч, хэргийн үнэн илрээгүй аж. Зүгээр л ууланд аялахаар явсан тэд нууцлаг байдлаар амиа алдсан нь олон хүний айдсыг төрүүлсэн юм.

Хөлдөж нас барсан уу, аль эсхүл...

Аав, өвөөтэйгээ ууланд авирч явсан Деррик гэх хүү 1998 онд төөрч алга болжээ. Гэрийнхэн нь түүнийг байж болох бүх газраар хайж эрсэн боловч, олж чадаагүй тул цагдаад мэдэгдэж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Харин цагдаа нар цус, сургуулийн хүүхдийн цамц, дэвтэр зэргийг олсон боловч, энэ нь Деррикийнх биш байжээ. Тухайн үед хүчтэй цасан шуурга болж байсан тул хүн бүхэн л Деррикийг хөлдөж үхсэн хэмээн таамаглаж байсан ч, хүчирхийлэлд автаж, хөнөөлгөсөн байж мэднэ гэх үндэслэл ч мөн урган гарч иржээ. Учир нь тухайн нутагт хүүхдүүд алга болж, тэдний эд зүйлс мэр сэр олдох болсон нь хэн нэгэн алуурчин нуугдаж байгаа мэт сэжиг төрүүлж, цагдаа нар эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. Харамсалтай нь тэд юу ч илрүүлж чадаагүй бөгөөд хүүгийн сургийг гаргаж чадалгүй хэргийг хаасан аж.

Мод тайрагч эр

Грант Хадвин гэх байгаль хамгаалагч эр Колумб улсад ургадаг маш ховор төрлийн мод тайрах ажлыг эхлүүлж, олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулсан байна. Тэрээр бусдын үг үйлдлээс айлгүй, өөрийн ажлаа үргэлжлүүлэх гэсэндээ 300 жилийн настай модыг тайрч, нүгэл үйлдсэн бөгөөд цагдаагийн газраас түүнийг шалгаж эхэлжээ. Энэ бүхнээс айсан эр зугтаж, өөр нутагт амьдрах болсон бөгөөд 5 сарын дараа түүний эдлэл хэрэгслийг ой дундаас олсон билээ. Харин Хадвинийг хаанаас ч хайгаад олоогүй төдийгүй ямар ч сураг дуулдалгүй өнөөг хүрсэн байна.

"Great Smoky Mountains" байгалийн үзэсгэлэнт газар

Теннеси, Хойд Каролина муж улсуудтай хил залгаа оршдог тус газарт хэд хэдэн хүн алга болж, шуугиан дэгдээж байжээ. 1969 онд 6 настай хүү найзуудтайгаа тоглож байгаад алга болсон байдаг бол, 16 настай охин ангийхантайгаа зугаалж яваад ор сураггүй болсон байдаг. Үүнээс гадна 58 настай эр 2 найзынхаа хамтаар ууланд алхаж байгаад, гэнэт алга болсон хэрэг гарсан бөгөөд эдгээр нь тус газрын нэр хүндийг унагаж, хүмүүсийн айдсыг төрүүлэх болсон юм.

Нислэг

Амелия Эрхарт гэж хэн болохыг та мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Тэрээр хамгийн анхны эмэгтэй нисгэгчдийн нэг байсан бөгөөд түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн юм. Харин тэрээр нэгэн удаа нислэг хийж яваад, ямар ч сураггүй болж, гэр бүл, найз нөхөддөө хүнд бэрх цаг мөчүүдийг мэдрүүлсэн байна. Цагдаа нар түүний онгоц сүйрсэн байж болзошгүй гэж дүгнэж, эрэл хайгуул явуулсан боловч, харамсалтай нь юу ч олж чадаагүй юм. Түүний онгоцыг хүртэл олж чадаагүй нь олон хүний гайхшралыг төрүүлдэг билээ.

Алга болсон шүлэг

1924 онд Эверет Расс нь олон газраар аялахаар төлөвлөж, ачаагаа аван замдаа гарсан байна. Тэрээр очсон газар бүрийнхээ гоё сайхан бүхнийг хамж шимэн дэвтэртээ буулгаж, шүлэг тэрлэдэг байжээ. Харин нэгэн удаа тэрээр гэрийнхэндээ "Намайг алга болчихвол, та нар хэзээ ч олж харахгүй" хэмээх зурвасыг илгээсэн бөгөөд удалгүй чимээ сураггүй алга болсон аж. 2009 онд түүний үхлийг гэрчлэх нэгэн гарч ирсэн боловч түүний нотолгоо залуугийнхтай таараагүй тул хэргийг хаасан байна. Мөн түүний утга яруу шүлэг, найраглал, захиануудыг ч гэсэн олж чадаагүй нь олон хүнд харамсал төрүүлж байв.

"Hudson Bay"

Канад улсад Гудзоны булан хэмээх газар байдаг аж. Энэ газрын ойролцоо алдарт судлаач Хенри Хадсон багийн нөхдийнхөө хамтаар аялж явсан гэдэг. Аян зам бартаа ихтэй, цаг агаар тун ч хүйтэн байсны зэрэгцээ хоол ундны хүрэлцээ муу байсан тул тэд амьдрал үхлийн зааг дээр багагүй хугацааг өнгөрүүлсэн байдаг. Хенри Хадсон багийн нөхдөө хооллон дулаацуулж, амийг нь аварсан атлаа өөрөө ор сураггүй алга болжээ. Түүнийг хичнээн хайж, эрэл сурал болсон ч хаанаас ч олж чадаагүй юм. Хамт явсан хүмүүсээс Хенригийн тухай асуухад бүгд л толгой сэгсрэн, мэдэхгүй хэмээн хариулж байсан гэдэг.

Судлаач эр алга болсон нь

Америкийн судлаач Жеймс Харрод Кентаки дахь Харьсбург хотод суурьшсаны дараа ан хийхээр аян замдаа гарчээ. Харин тэрээр анд яваад хэзээ ч эргэж ирээгүй бөгөөд хичнээн хайгаад ч олдоогүй юм. Хүмүүс түүний алга болсон тухай хэд хэдэн магадлал дэвшүүлж, хоорондоо зөрчилддөг байна. Зарим нь түүнийг гэр бүлийнхэнтэйгээ таагүй харилцаатай байсан тул зүгээр л чимээгүйхэн явсан, харин зарим нь мөнгөний эрэлд гарсан гэхчлэн тайлбарладаг. Ямартай ч түүнийг хаашаа яваад, хэрхэн алга болсныг өнөөдөр хэн ч мэддэггүй билээ.

Том Томпсоны сүүлчийн завь

Авьяас чадвар нь ундарсан, гайхалтай уран бүтээлч Том Томпсон нь нэгэн удаа "Canoe" нуураар зугаалж, зургийн санаа олохоор явжээ. Харин тэрээр ор сураггүй алга болж, цагдаа нар эрэл хайгуулаа эхлүүлсэн байна. Долоо хоногийн дараа нуураас зураач эрийн цогцсыг олсон бөгөөд тэрээр усанд живсэн байдалтай олдсон аж. Түүний үхлийн шалтгааныг тодорхойлж чадаагүй бөгөөд Томыг хайр дурлалын асуудлаас болж амиа хорлосон, эсвэл бусдын гарт амиа алдсан гэхчлэн ам дамжсан ярианууд олон байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]