Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Японы 10 цэрэгтэй ганцаараа тулсан БНМАУ-ын ууган баатар Ш.ГонгорУншсан56,438

БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу одоогийн Баянхутаг сумын нутагт төржээ.

БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу одоогийн Баянхутаг сумын нутагт төржээ. 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Халх голын Булан дэрсний харуулын Хуурай тойрмын зүүн хойд этгээдэд орших Цагаан ухаагийн хилийн постод морьт харуулд гарч байх үедээ цасан шуурга, харанхуй шөнөөр далимдуулан хил зөрчсөн арав гаруй дайсантай авхаалж самбаатайгаар байлдан өндөр гавьяа байгуулжээ. Зоригт хилчин Ш.Гонгорт 1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор анх удаа БНМАУ-ын баатар цол хүртээжээ.


 

1935 оны 11-р сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ. 1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв.

1936 оны 1-р сарын 28-ны шөнө боллоо. Халх голын тэнгэрт үзэгдэх гэрэлгүй түнэр харанхуй оршин байв. Цасан шуурга нүүр нүдгүй орж хамаг биеийг хүйт даалгасан энэ шөнө харуулд гарч буй гурван цэргийн нэг нь Гонгор гэгч малчин Шагдарын гурав дахь хүү байлаа. Гэтэл анир чимээгүй байдлыг эвдэн хилийн шугамны цаанаас туурайн чимээ бүдэг бадаг дуулдав. Улмаар 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор байлдагч Очирыг холбоо бариулахаар ар тал руугаа илгээж, байлдагч Базарсадаар морьдоо бариулж ганцаараа хоёр цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ.

Ингэхдээ тэрээр байлдааны мэргэн ухаан гаргажээ. Өөрсдийн нуувчны далд байдлыг ашиглан олон талаас буудаж байлаа. Ингэж байрлалаа олон дахин сольж буудахдаа хоосон дах өргөн тогтоосон ба энэ нь нэг биш олон цэрэг байгаа мэтээр япончуудад ойлгуулжээ. Ингэж тэднийг хуурсны дараа, дайсанд өгөөш тавьж сэмхэн ард талд нь гараад ухрах замыг хаав. Айж сандарсан япончууд морины хурдаар зугтах гэсэн боловч зөвхөн нэг нь л амьд мултран гарчээ. Ингэж дайсны олон цэргийн довтолгоог ганцаараа эрэлхэгээр тулалдан буцаасан нь үнэнхүү чин зориг байв. Гонгор харин амиа алдсан цэргүүдийн цүнхнээс онц чухал баримт бичиг олсон нь дайны нууцлалтай Япон цэргийн байлдааны төлөвлөгөө байжээ. Энэ нь Халх голын дайны үйл явцад ач тусаа өгсөн үнэт мэдээлэл байсан гэдэг. Сүүлд өөрөө ч гэсэн дайчин андууддаа ярихдаа “Олон японыг алсандаа биш, тэр цүнхийг олж авсан учир л би баатар болсон байх даа” хэмээн даруухан ярьдаг байжээ.

Булан Дэрсийн хилийн тулгаралтын дараа дайчин Гонгорын эрэлхэг гавьяаг өндрөөр үнэлж Улсын Бага Хурлын тогтоолоор “...нөхөр Гонгор нь бидний Монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн... манай хувьсгалт цэргийг баатар зоригтойг гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүдэд... үзүүлж чадсан учир" хэмээн тодотгоод Цэргийн гавъаны 1 дүгээр зэргийн одон тэмдэг мөн БНМАУ-ын баатар цолоор шагнав.

Ийнхүү Ш.Гонгор улсын ууган баатар болжээ.  Тулгаралтын дараа Ш.Гонгорыг дэслэгч болгож салаан даргаар томиллоо. 1936 оны 2-р сард Японы 500 орчим цэрэг, 20 машин, 40 хөнгөн пулемет, 4 их буу бүхий хүчээр халдав. Манай хилчид 3 дахин бага хүчтэй байсан ч гэсэн эрэлхэгээр тулалдаж байлаа. Энэхүү тулалдаанд Гонгорын командалсан салаа зүүн жигүүрийг амжилттай хамгаалж байсан учраас дайсан манай хилчдийг бүслэн устгах оролдлогууд нь талаар болж байв. Дайсны гол хүч Гонгорын салаан дээр төвлөрч, ширүүн галлаж байсан ч Гонгорын салаа дайсны 2 машиныг устгаж орхилоо. Энэ үед нэмэлт хүч ирж дайсныг бүслэн устгав. Энэ тулалдааны дараа Ш.Гонгор танкийн Баянтүмэнгийн танкийн салаан дарга, тагнуулын ангийн даргаар ажиллажээ.

Халх голын тулалдаанд хуягт бригад командлан оролцсон ууган баатар  маань 1943-1944 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгссөн. 1943 онд "Хувсгалт Монгол" танкийн бригад, "Монгол Ард" эскадрилийг хүлээлгэн өгөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явжээ. 1946 оноос цэргийн албанаас халагдан олон нийтийн байгууллагад ажилласан. “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд “Тамсагбулагийн хязгаарт” гэдэг ном бичжээ

Түүний чин зориг үеийн үед үл мартагдан он удаан жил бидний сэтгэл зүрхэнд итгэл найдварын гал асаах буй за. Улсын ууган баатар Гонгор олон олон цэрэг эрст эр зоригийн оч хайрлан эх нутгаа хамгаалах чин эрмэлзлийг төрүүлдэгт түүний жинхэнэ баатар цол, баатар гавьяа орших бөлгөө.

Сэтгэгдэл 48ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 17. 12:38
Үүлээгийн хүүЗочин

Лаларуудаа энэ Гонгор баатар бол юу ч биш Бат-Үүл баатар бол агаа баатар юм тэрбээр 300цагдаатай зодолдоод цусаар нь нүүрийг нь угаагаад гарч ирж байсан 40мянгатын атмаан баатар хүн шүү.

2021, 10 сар 16. 12:20
ЗочинБаасанцэрэн

Энэ хошигнол уу. Эсвэл үнэнээсээ юу

2021, 10 сар 12. 19:51
Зочин

Юу гээд бгаа лалар вэ өөрөө. Тэр батүүлийнхээ бөгсийг долоо

2021, 10 сар 12. 19:50
Зочин

Юу гээд бгаа алдар вэ өөрөө. Тэр батүүлийнхээ бөгсийг долоо

2021, 6 сар 20. 14:51
Зочин

Жаахан аймхай л болохоос. Одоо зөнөг залгаад айж ичихээ больсон байна лээ

2021, 10 сар 12. 21:52
Зочин

Гонгор баатарыг байлдаж байхад Бат-үүл баатар шатан доор хогын савны ард хориглолтод байсан гэсэн

2021, 3 сар 23. 22:29
Зочин

Yandaa yaan tuuhee uzehgu bj yuun atmaansag yumbde orovdoltoi yum de???

2019, 9 сар 1. 23:36
Зочин

мэдээллийг татаж авмаар байна

2019, 9 сар 9. 12:08
Ж.Билэгсайхан

Монгол Улсын баатрууд минь мөнхөд гэрэлтэн гийх болтугай.
Та бүхэн байгаагүй бол бид бүхэн үгүй билээ

2019, 5 сар 9. 9:37
Үнэний эрэлд

Гонгор гэхээр баатар хүний дүр дөрх санаанд буудаг байлаа. Царайг нь харахад жирийн мөртлөө дайчин эр санаанд буулаа. Ийм хүмүүсийн мөрөн дээр Монгол улс тогтдог юмдаа гэж бодоход түүхийн нууцийн гүн эхлэх шиг боллоо. Баатарын яруу алдар бадартугай.

2018, 10 сар 1. 21:54
Зочин

Бат Үүл ичээсэй.

2019, 8 сар 17. 9:07
Зочин

Монгол улсын БААТАР Бат-Үүл. хахаха

2019, 2 сар 21. 19:04
Зочин

ха ха зөв2

2018, 9 сар 18. 15:05
Дүүрэн

Дайны дараа энэ хүн ямар ямар ажил хийж байсан бэ. Тэр түүх гэж бас байгаа даа Оросод бол дайны баатар ч хөдөлмөрийн ч баатар болж байсан хүмүүс байсан юм билээ.

2021, 1 сар 4. 20:15
Ок

Дандар баатар дайнд ч баатарлагаар тулалдсан. Баатар цолоо хураалгаж асуудалд орж явахдаа Хөдөлмөрийн баатарын болзол биелүүлсэн гэдэг...

2018, 9 сар 18. 3:20
Зочин

Iim mundag huniig Baatar gedeg bolhoos Batuul shig huniig yu gej baatar gehiin be. Batuul icheesei

2018, 9 сар 21. 16:48
Зочинm

yaag unen

2018, 5 сар 1. 17:55
МОНГОЛ

БАРУУН ХЯЗГААРТ 500-ГААД ХАСАГЫН ДЭЭРЭМЧИДТЭЙ ГУРАВУУЛАХНАА БАЙЛДСАН ДОХИОЛДОЛЧ БАЙНА

2018, 5 сар 1. 17:55
МОНГОЛ

БАРУУН ХЯЗГААРТ 500-ГААД ХАСАГЫН ДЭЭРЭМЧИДТЭЙ ГУРАВУУЛАХНАА БАЙЛДСАН ДОХИОЛДОЛЧ БАЙНА

2019, 8 сар 10. 23:52
Хасаг

Сэтгэгдэл бичигч лав Монгол хүн биш бололтой. Хайран сайхан хэлийг яах гэж ингэж тамлаа вэ.

2021, 10 сар 10. 14:50
Зочин

яг яг, ха ха

2018, 4 сар 6. 23:04
utopia

japanuudiig olon say huntei hytad manj solongos diileegui ezlegdej tamluulj baihdaa tusgaar togtnoj chadaagui baihad manai baatruud delhiin shildeg baatruud baijee. odoogiin monmgol erchuud bol zolbin nohoi bolchihson setgehui n zolbin nohoinoos hetrehgui

2018, 3 сар 30. 21:47
Зочин

ter mori bariad zogsoj baisan tsereg hulchigar golog bna daa

2018, 9 сар 18. 7:48
Зочинok

Hehe mori barina gedeg hecuu l dee.urgej tsovhchino hen haanaas onsoniig medehgui .hecuu l dee bodhod

2018, 5 сар 1. 17:50
МОНГОЛ

МОРЬ БАРИНА ГЭДЭГ ЧИНЬ БАСАЛ ЧУХАЛ АЖИЛ ЖНЬ БҮСЛЭГДСЭН ДОХИОЛДОЛД МОРНИЙ ХУРДААР ДАЙРАН ГАРХАД БЭЛЭН БАЙЛГАХТЭГЭЭД Ч МОРЬД НЬ БЭЛЭН БАЙГАА УЧИРААС Л БАТААР МААНЬ ИЛҮҮ ЗОРИГТОЙ БАЙСАН НЬ МЭДЭЭЖ.МӨН ЭНЭ ДАЙНД ТУЛААНД ОРЖ БАЙСАН НӨХӨДИЙНХӨӨ МОРЬДИЙГ БАРЬЖ БАЙСАН БАЙЛДАГЧИД ХОШУУЧ ЦОЛ НЭХЭН ОЛГОЖ БАЙСАН БАЙДАГ

2018, 3 сар 22. 10:24
Зочин

Хүүхэд байхад хичээл дээр түүхийг нь заалгасан болохоор 120 мянгатынхаа энд тэнд их таарч Гонгор баатар явж байна гээд их хүндэлж биширнээ.Сайхан зантай үргэлж инээмсэглэж явдаг өвөө байсан даа.10хүнтэй байлдах байтугай 1хүнтэй барилдах ч хэцүү үнэхээр агуу баатарлаг гавъяа .

2019, 8 сар 17. 9:11
Зочин

Азтай юм аа. Би ч азгүй юм даа. Хотын дарга байсан "баатар"ыг л харах юм.

2021, 11 сар 19. 20:38
Зочин

ээ базарваань, Бат-үүл шиг мундаг баатар энэ дэлхийд Чингисээс өөр төрөөгүй байх.

2018, 3 сар 21. 11:20
tuuhee sudal. unsh

Bid onoodor tuurga tusgaar amidarch, busdiin bool bololgui ideh hooltoi, omsoh huvtsastai, laagaa idne uu, luuvangaa idne uu minii dur gej tom tom duugarch, ohiduud ni gadniihand setgel aldarch bgaa ene tsag ueiig hen bidend altan amiaraa bii bolgoj ogsoniig jijighen tarhindaa hun bur bodoh heregtei.

2018, 3 сар 21. 11:15
Зочин

Гонгор баатарын ачтай нэг ангид сурдаг байлаа гэж.Өвөө ирсэн гэхэд нь гэрт нь очдог байсан.Хуучнаар Ажилчны раойн одоогийн Хан-Уул дүүрэг 120мянгатын 22-р байр гэж.Нэг их сайхан инээд алдсан шар туранхай өндөр өвөө байдаг байсан./52-р сургууль 10А анги 1982 оны төгсөлт/Бидний бахарал.Энэ баатрын гараас чихэр авч явсан азтай шүү.Манай ангийнхан

2018, 3 сар 21. 11:08
Монгол хүү

ҮНЭХЭЭР Л БААТАРЛАСАН БАЙНА ДАА... АРГАГҮЙ Л МАЛЧИН ХҮНИЙ УХААН АРГА БАРИЛ МӨНӨӨСӨӨ МӨН БАЙЖ ШҮҮ ХӨ. АРВАН ЯПОНЫГ ЦАСАН ШУУРГАТАЙ ХАМЖААД ГАНЦААРАА ДИЙЛЖ МЭДЭЭ, БАРИМТ, ЗЭВСЭГ ОЛЗОЛНО ГЭДЭГ БААТАР ХҮНИЙ ҮЙЛДЭЛ МӨНӨӨСӨӨ МӨН. ОДОО Ч УНШИХАД САМСАА ШАРХИРЧ БАЙНА.

2018, 3 сар 21. 10:54
Цэрэн

Үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Тухайн үед Азийн талыг эзэлж байсан өндөр бэлтгэгдсэн армийн 10 цэрэгтэй ганцаараа байлдаад ялсан байна. Өнөө үеийнхний тусгаар улсдаа эрх чөлөөтэй амьдарч байгаа чинь энэ хүмүүсийн л гавьяа.

2018, 4 сар 27. 23:35
Зочин

Үүнийг л өмхий ардчилагчид үгүйсгэдэг болохоор уур хүрээд байдаг юм.Муу хужаа Зика вирус,алуурчин,луйварчин Эрдэнэ,Хуурамч баатар буурал Үүл

2018, 3 сар 19. 8:44
Зочин

10 хүнтэй барилдаад үз дээ нөхөд минь. Эсрэг талын 10 хүн чинь сайн бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэг шүү дээ

2018, 3 сар 18. 15:26
Баарууд ба тэнэг бацаануудЗочин

Одооны торхгуй бацаанууд хоногын ол даахгуй лаларууд хятадын боол болоод хамраа ухаад сууж байхдаа таарсан хунэн тологнуудийг дээ

2018, 3 сар 19. 8:43
Зочин

Мэргэжлийн армийн 10 цэрэгтэй ганцаараа үзнэ гэдэг ч амаргүй даваа даа. Хоёр хүнтэй ч зодолдоход хэцүү байдаг биз дээ

2018, 3 сар 18. 1:40
Зочин

Мундаг юм аа.бахархаж байна

2018, 3 сар 18. 12:21
ЗочинЯпон

Ийм тэнэг тэнэг юм бичихээ боль. Ганцаараа 10 японтой үзэлцээд, тэгээд ялаад...нтр гэж

2019, 2 сар 19. 19:07
Зочин

Iimerhvv yumnuudg mongoloos zailuulah hergte yum bgn

2018, 3 сар 21. 11:11
Зочин

чи зүрээл хугшгаа оролдоод хэвтэж бай

2018, 4 сар 27. 23:38
Зочин

Гоё хэллээ.Наадах чинь л нөгөө өмхий ардчилагч байна

2018, 3 сар 21. 13:27
Зочин

Гоё хэллээ.

2018, 3 сар 20. 20:05
АРГА БИЛЭГ

Би энэ хүний ач охинтой нь нэг ангид сурч байлаа.. Гонгор баатар 32-н тойрогт 57-р сургуулийн хажууд хашаанд амьдардаг байлаа. бидний багад пионерийн болон олон нийтийн ажил их явагддаг байх үед энэ хүнийг уриад үүх түүхийг нь өөрийнх амнаас сонсож ч байлаа.. худлаа яриагүй гэж бодож явдаг шүү. өөрийнх нь тоглосон кино \баримтат кино шиг\ гарч л байсан. 10 японтой байлдаад гэхээр чиний наад хушган тархи чинь зодолдсон гэж сэтгээд байх шиг байна. дугуй тойрог дотор сумо хийж 10 хүнтэй ноцолдсон гэж л сэтгээд байх шиг байна.

2018, 3 сар 18. 17:33
Зочин

Тэнэг япон минь дээ тухайн үеийн мгл эрчүүд гэдэг одооны та нартай адилгү шүү дээ хөөрхий япон чиний хэнд ч хэрэггүй амьдрал дуусахад хэээн ч чамайг дурсахгүй харин энэ хүн амьдрал нь дууссан ч му-н баатар болж мөнхөрсөн бн.

2018, 3 сар 18. 13:10
Зочин

яагаад болохгүй гэж. тэгээд өөрийн чинь боылоор алуулах байсан уу? түүх судраа сайн унш.

2018, 4 сар 9. 22:38
Зочин

Юу хэлж бгага мэдэхгүй мангар бацаан.оронд нь чи байлдсан бол өмдөндөө хамаг юмаа гаргаад яах бол

2018, 9 сар 19. 11:30
Зочинirgen

vvl bol hulhi baatar yum bn .

2021, 11 сар 19. 20:39
Зочин

Шатан дор хогийн савны ард хориглон байлдаад баатар болсон хүн ч бий.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]