Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүбээдэйтэй эн зэрэгцэхүйц Чингисийн жанжинУншсан95,057

Жалайрын Мухулай Чингис хааны хамтран зүтгэгч нараас хамгийн өндөр байр сууринд гарч ирсэн цэргийн нэрт зүтгэлтэн, алдарт жанжин юм.

Сүхбаатарын талбайн хойморт байх Мухулайн хөшөө

Жалайрын Мухулай Чингис хааны хамтран зүтгэгч нараас хамгийн өндөр байр сууринд гарч ирсэн цэргийн нэрт зүтгэлтэн, алдарт жанжин юм. Мухулайн харьяалагдах Жалайр аймаг нь сурвалжит Монгол аймгуудын нэг бөгөөд Боржигон аймгийн унаган боол нь байжээ. Мухулайн өвөг дээдэс үе улиран Онон мөрний хөвөөнөө нутаглаж байсан ба Мухулай 1171 онд мэндэлжээ. Тэрээр 15 настайдаа Чингис хааны албанд зүтгэж эхэлжээ. Харин зарим эх сурвалжид Мухулай 27 настай байхдаа Чингис хаанд дагаар орсон гэж бичсэн байна. Мухулайн эцэг бол үнэнч шударга хүн байсан бөгөөд Чингис хаанд хүчин зүтгэж явжээ. Чингис хаан Мухулай нарын нөхөрлөсөн үе нь Монголчууд тарж бутарсан олон овог аймгууд нэгдэн нийлэх гэж буй тэмцлийн ид үе байсан юм.

Хүнд цагт Чингис хаантай нөхөрлөсөн Мухулайн цэргийн эрдэм, үнэнч шударга зангаараа эхнээсээ л үлгэр дуурайлал болж байв. Төрөлхийн авхаалжтай, хичээнгүй Мухулай нь Боорчи, Зэлмэ зэрэг хатуу жанждын гараар хүмүүжиж, 20 хүрэх насандаа Чингис хааны 4 хөлөг баатрын нэг болж, 30 насны босгон дээр 9 өрлөгийн нэгд багтжээ.

Түүнээс хойш бараг дараалан тушаал дэвшсээр хааны дараа орох улсын ван болсон юм. 1199 онд Мухулай Найманы Буюруг ханы эсрэг хийсэн тулалдааны үед шалгарч, Байдраг голын хөвөөнд Найманы Хөгсү Сабрага баатрын цэрэгтэй тулалдаж явжээ. 1200 онд Онон мөрний хөвөөнд Тайчуудтай байлдахад оролцож, мөн оны намар 11 овог аймгийн цэрэгтэй тулгаран дарж, 1201 онд Гүр хаан Жамухын эсрэг байлдан 1202 онд Найман-Мэргидийн холбоотны цэргийг Хүйтэн уулын дэргэд тосон байлдсан, 1202 онд Татарыг мөхөөсөн тулалдаан, 1203 оны хавар Мау өндрийн байлдаанд оролцож байжээ. 1197-1206 оны хооронд явагдсан хамгийн томоохон гэж хэлж болох тулгаралтуудад бүгдэд оролцож явжээ.

1206 онд Чингис хаан Монгол туургатныг нэгэн дээвэр дор нэгтгэж, Их Монгол улсыг байгуулсны дараа Мухулайг гоо ван болгон өргөмжилж, зүүн түмний захирагч болгожээ. Хаант төрийн 88 гавьяатны гурав дахь, 95 мянгатын 3 дахь мянганы ноёноор тус тус өргөмжилжээ. Тэр үед Мухулай ван 38 нас хүрч байсан бололтой. Өдгөө судлаачид гоо ван цолыг ерөнхий сайд, шадар сайд гэсэн цолтой дүйнэ гэж тайлбарладаг. Энэ утгаар Мухулай ванг Монгол улсын анхны ерөнхий сайд байсан гэж үзэх түүхчид бий. Гадаад элчтэй харилцах дээд эрхийг хаан өөрөө барих тул гадаадад явах бичгийг 2 хэл дээр үйлдэх, элчийг хүлээн авч тохирох зиндаанд нь хамааруулах хүндэтгэх, дайн, найрамдлын асуудлыг их хуралдайд бэлтгэн оруулах ажлыг Мухулай ван голдуу эрхэлж байв.

Мухулай бол амьдралынхаа 50 жилийг цэргийн майханд өнгөрөөж, аян дайныхаа хажуугаар гэрлэж, үр хүүхдээ өсгөж явсан гайхамшигт жанжин юм. Тэрээр Чингис хаанд олон ялалт бэлэглэсэн билээ. Түүнчлэн Мухулай ван Монгол цэрэг эрсийн зориг хийморийг тэтгэх зорилгоор бүх цэргийн хар тугийг шинээр бүтээн залах үйлийг Чингис хаанд сануулсан бөгөөд амжилттай гүйцэтгэсэн учраас бүх цэргийн тугчаар томилогдсон байна. Түүнээс хойш Хар сүлдийг дайн байлдаанд залах, авч явах, тахих, догшруулах, байрнаас нь хөдөлгөхөд гагцхүү Мухулайн үр удмынхан гардан гүйцэтгэх болжээ.

1211 онд Чингис хаан Алтан улстай дайтах үед Зэв, Мухулай нарын удирдсан цэрэг цохилтын үзүүр болон хөдөлж, Алтан улсын цэрэгт хэд хэдэн удаа хүчтэй цохилт өгчээ. 1213 онд Мухулай ван стратегийн чухал ач холбогдол бүхий Цавчаал боомтыг довтолсон боловч авч чадаагүй байна. Үүний дараа Мухулай ван Ляодуны хойгт амжилттай давшин, хойд Хятадын нутгийг бүрэн эрхшээлдээ оруулсан байна. Чингис хаан нутгийн зүг хүлгийн жолоог эргүүлэхдээ Хятадыг байлдан дагуулах ажлыг Мухулайд даалгасан нь ямар их итгэл хүлээлгэж байсныг харуулж байгаа юм. Мухулай ван ойролцоогоор 2,5 түмэн Монгол цэрэг, 2 түмэн Кидан цэрэг нийт 4,5 түмэн цэргийн хүчээр Алтан улсыг эзлэх дайнд орсон бөгөөд Алтан улсын дотоод зөрчлийг ашиглах, цэрэг-дипломатын аргыг хослуулан хэрэглэх, морины хурдаар давших зэрэг аргуудыг хослуулан хэрэглэж, Алтан улсын төрийг шахаанд оруулж байв. Байлдааны ажиллагааг амжилттай болгохын тулд Мухулай ван Хятадуудын өөрсдийн аргыг хэрэглэх шаардлагатай гэдгийг сайн ойлгож байлаа. Үүний дүнд ч Хятад цэргээс бүрдсэн явган цэргийн анги байгуулж байв. Мухулайн удирдан явуулсан байлдааны ажиллагааны үед буюу 1217-1223 оны хооронд Хятадын хойд хэсгийн асар их нутаг Монголчуудын гарт орсон боловч түүнийг эсэргүүцэх орон нутгийн иргэдийн тэмцэл бас байжээ. 6 жилийн дотор Мухулай ван 45000 цэргийн хүчээр нийтдээ 1500 км өргөн фронтоор байлдааны ажиллагаа явуулж, 500 км газар давшжээ.

Тэрээр Сүн улстай дипломат харилцаа тогтоон, холбоотны хувиар Алтан улсыг ганцаардуулах бодлого барьж байв. Энэ талаас нь аваад үзвэл Мухулай ван чадварлаг, алсын хараатай улс төрийн бодлоготон байжээ. Харамсалтай нь Мухулай ван өвчний улмаас 1223 оны 3-р сард нас баржээ. Алтан улсын эсрэг давшилт эрчимжиж байх тэр үед Мухулай ван нас барсан нь хүнд гарз байсан юм.

Хожмоо Чингис хаан Бяньжиныг байлдаж явахдаа бүх цэргүүд, жанжиддаа хандан “Мухулай маань амьд байсан бол би яалаа гэж ингэж явахав” хэмээн шүүрс алдсан гэдэг. Учир нь Монголчууд Алтан улсын эсрэг 1211-1234 он хүртэл даруй 23 жилийн турш үргэлжилсэн дайныг хийж байсан бөгөөд энэхүү аян дайн нь хамгийн их хүн хүч, цаг хугацаа шаардсан дайн байсан юм. 1211-1223 оны хооронд буюу 12 жилийн турш Мухулай вангийн удирдан явуулсан байлдааны ажиллагаа үнэхээр амжилттай байсан юм. Монголын цэрэг Мухулайн удирдлага дор 1217-1223 онд томоохон, шийдвэрлэх ялалтуудыг удаа дараалан байгуулж, хожмоо явагдах байлдааны ажиллагааны үндэс суурь нь болж өгчээ.

Мухулай бол Монгол жанжны авьяас билэг, арга ухан ямар ч нөхцөл байдалд уран чадварлаг, түргэн шаламгай шинж чанараа төвөггүй дасан зохицож чаддаг гайхамшигтай өрлөг жанжин байсан юм. Тиймдээ ч Монголын төрийн төлөө тасралтгүй 26 жил зүтгэсэн Мухулай жанжин Монгол цэргийн үлгэр жишээ жанжин болон мөнхөрсөн юм.

Б.Батмөнх

И. Чинбат. "Чингис хааны 9 өрлөг: Сүбээдэй баатар"
Т. Мандир. "21 хөрөг: Сүбээдэй баатар"
Ш. Насанбат. "Монголын түүхэнд тодорсон 33 жанжин"

Сэтгэгдэл 47ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 9. 10:58
Зочин тогоо

мухулай аян дайнд нэг их яваагүй байхаа.бид ханцуй дотороо худал хэлж болно.дэлхий нийт аль хэдийн судалаад тогтоочихсон байхад

2021, 2 сар 21. 15:52
Зочин

юу ярина вэ дээ Чингис хаан өөрөө биечлэн удирдах том дайнуудад л нэгэн биеийн минь тал хэмээн Мухулайг явуулдаг байсан. Алтан улстай хийсэн маш дайныг Мухулай л удирдсан. Үнэндээ бол Сүбэдэй жанжинаас хамаагүй илүү статустай байсан гээд бодохоор л юу гэхэв дээ.

2018, 7 сар 3. 12:32
Зочин

Заавал тэр нь илүү энэ тэр гээд яах вэ
Их хааныг тойроод хамгийн чадвартай жанжин, улс төрч, зөвлөхүүд багшран цугласан байсан нь хамгийн их сонирхол татах асуудал юм биш үү
Их хаан хүнийг сайн таньдаг. итгэл өгч улирдан чиглүүлэх, зохион байгуулах асар өндөр чадвартай шилдэг менежер байсан байна.
Их хаан түүний жанжид бүгд агуу.

2017, 11 сар 29. 13:21
ЭХ ОРОН

Одоо ч Эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс зөндөө бий. Гагцхүү цаг нь ирэхээр ард түмнээрээ нийтээрээ нэгэн үзүүрт сэтгэлээр босч Монголын төрд шургалсан ирлийз хурлийз ард түмнээсээ хулгай хийж эх орноо тонон дээрэмдэж байгаа урвасан хулгай нарыг үр үндэсээр нь суга татаж зохих шангийн хангалттай хүртээж биднээс хулгайлсан хөрөнгийг улсдаа авчрах хэрэгтэй. ЦАГ НЬ ИРЭХЭЭР БИД БҮГДЭЭРЭЭ БОСЧ ТЭМЦЭЦГЭЭЕ.

2018, 4 сар 15. 2:59
А

26 жил ч гэх шиг тэгсэн мөртлөө 50 жилийг цэргийн майханд өнгөрөөсөн ч гэх шиг

2017, 11 сар 20. 4:01
Зочин

бидний өвөг дээдэс үнэхээр сэтгэлтэн аугаа байжээ.... одоо ингэж эх орон ард түмэнээ боддог төрийн бодлого байна уу.... харьцуулбал... ЧОНО- гөлөг хоёр юм даа...

2017, 1 сар 21. 20:51
хөх чоноЗочин

Дэлхийн улс үндэстэнүүдэд нүүрэлсэн аюул бүхнийг Монголчууд арилгаж байсан юм. Одоо л боолынхоо хоронд хутгалдан эв нэгдэлгүй,төр нь бодлоггүй болж байна. Монголчуудаа хэзээ ухаарах юм бэ? Монгол гэсэн овог аймагт багтаж байсан бүгд л баатарууд байсан юм сэр сэр сэр

2017, 8 сар 17. 21:03
Зочин

Чингэсийн үед Монголчууд ёстой чоно шиг явж дээ. Одоо харин омог хүчин бурч огтоно ч айлгах сэхээгүй болжээ. Монголыг ингэж доройтуулж ,сульдуулж байгаа хүчин бол энэ НАМ хэнмээх бүлэглэл л ингэж доройтуулж байгаа юм шүү. Энэ нам хэмээх бүлэглэл нь улс орны төлөө биш ,өөрсдийн эрх ашгийн төлөө ард түмнийг амьдаар нь залгих хорт могой шиг болжээ. Ард түмнээ боддог бол яахав. Даанч нэг бодохгүй ,эх орноо гадныханд найр тавин ,хамаг баялагаа өгч өөрсдөө хахуул авч хагартлаа баяжин ,ард түмнээ хэрзийтэл ядууруулж байна. Эдгээр хувалзнуудыг устгая ардуудаа.

2017, 8 сар 22. 21:56
Зочин

SHAR ULAAN SHASHIN SHUTSENEES BOLJ URUUDAN DOROITOJ NOOMOI GOOMOI BOLSON BULGUUUU...

2018, 4 сар 10. 16:18
Зочин

tiim shu, shariin shashin bolboos mongol toriig mohooh manj bodlogo.

2016, 11 сар 24. 9:16
007

svbeedei tsergiin garamgai janjin baisan gedeg 110 nasalj nutagtaa honi hariulj ywaad uud bolson yum bilee uwug deedes mini munh orshig

2019, 12 сар 13. 2:43
Зочин

1247 онд нас барсан. Юун 110 бэ

2016, 11 сар 23. 17:36
Зочин

Мухулай жанжин бол Монголын төдийгүй Дэлхийн жанжин мөн.Дэлхийн цэргийн урлагт оруулсан асар их хувь нэмэртэй жанжин.Оросууд Суворов Кутузов гээд магтаад байдаг.Тэд манай Мухулай Зэв Сүбээдэй зэрэг олон жанждын дэргэд жирийн цэрэг бөлгөө.Гайхамшигт өвөг дээдэс минь биднийг бахархах түүхтэй хэний ч өмнө хэлэх үгтэй үлдээсэн дээ.Та нартаа сөгдөн мөргөе.

2017, 8 сар 17. 21:11
Зочин

Дээрхи эх оронч эрэлхэг жанжид, төрийн зүтгэлтнүүдийн дэргэд одоогийн төрийн өндөр тушаалтанууд ёстой нохойн нүдээ нээгээгүй гөлөгнүүд юм даа . Энэ гөлөгнүүдийг бүгдийг тонилгох юмсан

2016, 11 сар 8. 14:20
wow

wow mongol toriin min suld orshoo

2016, 10 сар 14. 2:31
Зочин

yun utgagui yum bicheed bgaan be?jalair aimag survaljit buguud borjigon aimgiin bool bjee???survaljit murtluu bool?!!!!!

2019, 12 сар 13. 15:29
Тугч

Мухулайн үе хүртэл боол, түүнээс хойш сурвалжит болж байгаамдаа

2016, 9 сар 22. 13:15
Бат

Мухулай жанжин бол Монголын төдийгүй Дэлхийн жанжин мөн.Дэлхийн цэргийн урлагт оруулсан асар их хувь нэмэртэй жанжин.Оросууд Суворов Кутузов гээд магтаад байдаг.Тэд манай Мухулай Зэв Сүбээдэй зэрэг олон жанждын дэргэд жирийн цэрэг бөлгөө.Гайхамшигт өвөг дээдэс минь биднийг бахархах түүхтэй хэний ч өмнө хэлэх үгтэй үлдээсэн дээ.Та нартаа сөгдөн мөргөе.

2016, 9 сар 19. 12:39
Зочин

Мухлай ноён гаралын хувьд бас урианхай хүн. тэдний удам боол байгаагүй, харин ч хүн ам хүч хэрэгсэлийн хувьд хиад боржигон аймагтай тэнцүү. Мухлай ноёныхон ухаантай хүмүүс байсан тулдаа Тэмүүжиний зөв бодлогыг дэмжиж хүчээ өгсөн

2019, 12 сар 14. 11:56
Жамух

Урианхайн Зэлмэ гэж сонссон болхоос Урианхайн Мухулай гэж сонсоогүй юм байна. Жалайр гэдэг чинэ одоо Казакстан улсад амьдарлаг сая гаруй хүнтэй казак овог байгаа

2019, 12 сар 13. 15:31
Тугч

Мухулай бол жалайр, харин Сүбээдэй бол урианхай хүмүүн бөлгөө.

2017, 9 сар 16. 18:14
Зочин

Жалайрын Мухулай. Юун Урианхай вэ

2016, 9 сар 18. 15:50
bold

unuugiin bidnii baij bgaag ichij vhmeer yum. uvug deedesiin min aldar gavyagaar setgeliin haranhuigaa giigvvlehees

2016, 9 сар 18. 14:54
Зочин

Гоо Ван Мухулай.

2016, 9 сар 16. 14:37
Зочин

Baildan gdg tuhain vndestnii tsusand ni orshdg yum.mgl chuud veiin ved dain ch uls bsan tiimeeree ch duusan.busad uls shig bbuj ugsun tvvh bhgui bsan gants neg ni tvvhiin gutamshig blson.

2016, 9 сар 18. 14:55
Зочин

нэгэн гутамшиг нь өнөөх Анхдугаар богд Занабазар Манжид бууж өгч дагаар орсон түүх болой

2016, 9 сар 14. 8:18
Зочин

Манай Монголчууд ч жаахан ч гэсэн үндэсний үзэлээ зөв зүйл дээр ашиглмаар байна. Монголчуудын нүүдэл суудалын үеэр олон Монголчууд ийш тийш тарч бутарж харь үндэстэнтэй холилдож харьжжээ. Одоо тэдний үр удам Монголын түүхийг үгүйсгэж ууссан үндэстэн руугаа Монголын түүхийг хамаатуулах оролдлого зарим нэг түүхгүй орон үндэстнүүдээс санаатай гаргаж Монголчуудыг үгүйсгэж байна. Энэ янзаар байвал Жалайрын Мухулай, Урианханы Зэлмэ Сүбэдэй Уруд Мангудын дайчид гээд тэр чигтээ Түрэг Казах Тува болж хувирах нь. Уул бид энэ агуу дайчдын үр сад билээ. Халх Монголчууд маань эртний Монголчуудын бүх эд ширхэг оролцсон билээ. Гэтэл гайт Оросуудын зохиомжолж өгсөн түүхнээс болж Халх монголчууд олиггүй хувхайгаараа дуудуулж хамаг үндэсний баатрууд харьшиж дууслаа. Энэ бол харийн бодлогод автаж одоо болтол түүнээс гарч чадахгүй байгаа бидний буруу. Уул нь Халх Монголчууд маань Чингисийн Боржигин Жалайрын Мухулай, Бэсүдийн Зэв, Урианханы Зэлмэ, Сүбээдэй нарын удам шүү дээ. Нууц товчоонлд ч гардаг Зүчи Ойн иргэд Тубаг эзлэв гэж. Сударын чуулган Монгол урианхан Түрэг гаралтай Ойн урианхай гэж ялгаж ч заасан байдаг. Гэтэл Монголд Урианханд хаа хамаагүй Тува нар Сүбээдэй баатарыг өмчилж гажуудсан түүхээрээ бидний бахархлыг булааж байна. Казахууд ч гэсэн Жалайр зэрэг Монголчууд тэнд очиж Түрэгжснийг уулаас Монголчууд Түрэг мэтээр ухуулга хийж үндэснтийхээ түүхийг зохиомжилж байна.

2021, 6 сар 21. 12:24
Бууз

нүүдэлчидийн хэл соёл бол уусаж алга болдог зүйд биш юм жалайр монгол хэлтэй байж байгаад казак хэлтэй болоогүй анхнаасаа л түрэг гаралтай овог байсан

2020, 1 сар 9. 11:03
Зочин тогоо

халхчууд бээжингээс зугтаж ирсэн тэгж ирэхдээ зарим эрлийз болсон хамагийн түрүүн манжид бууж өгөөд монголын эртний овог аймагуудыг хядахад гарамгай гавьяа байгуулсан шүү дэ манж хятадуудтай цуг манж гэж бхгүй хятад шүү дэ

2017, 1 сар 30. 3:10
Зочин

Ooroo ta guai n mongoliin ih ezent gurniig zovhon halhiinhaa hureend jijig setgej aldart janjinnud maani neg dovniih gesen hoorhon jijig tolgoidoo bodoj bval buruu! Mongoliin ih guren haanaas haa hurch bailaa? Ene gazriin 4 zug naiman zovhisoos ih ezen maani zovhon alt shig shildguudiig olj ajilluulj chaddag bailaa. Odoogiin bid shig nutag us avilgalaar bish chadamjaar ni tsugluulj bsan bolohoor delhiin guren baiguulj chadsiim. Chinges haan bolon tuunii baatruudiig zovhon onoodrrin jijig mongoliin haan bish 2 ih dalain hoorondoh ali ch ulsiin ali ch irgen minii haan minii baatruud hemeen baharhan heleh erhtei yagaad gevel tednii baiguulsan uls iim tom baisan!

2016, 9 сар 13. 23:31
zochin

202.131.252 chi mongol ulsiin tuluu nasaar chin tsergiin maihan baitugai zutguulehk udur irdeg yum.baga shig tom tenegteerei.

2016, 9 сар 13. 19:29
Зочин

1171 онд төрсөн 1223 онд нас барсан. Гэтэл амьдралынхаа 50 жилийг цэргийн майханд өнгөрөөсөн.
Утга санаа ойлгомж муутай зүйл бичжээ.Цаг хугацаа орон зай баймаар.

2020, 1 сар 9. 11:04
Зочин тогоо

худал мухулай тэгж дайтаагүй шүү дэ .тийм сүртэй хүн биш байхаа

2016, 9 сар 13. 19:48
Уншигч

За чи юун сүртэй юм. Агуу том алдааг олоод харлаа юу. Чи өөрөө тийм сайн юм бол ийм Web Site ажиллуулаад цагийн мэдрэмжтэй ямарч алдаа өөгүй явах чинь хайчсан юм. Утга санаа муутай байна ч гэх шиг. Юу ч хийж чадахгүй бас гараас юу ч гардаггүй худлаа шүүмжилдэг, бууны нохойнуудын нэг нь чи мөн бөлгөө.

2016, 9 сар 14. 10:47
Зочин

зөв хэллээ энэ мэт хэлээ зажилсан ноход байдаг юм

2016, 9 сар 13. 18:44
Зочин

Сүбэдэй жанжинг Александр Македоны энэ зэрэгт үздэг юм байналээ. Тэрээр хорин аян дайнд 32 үндэстэнг 65н том тулаанаар буулган авсан гэнэ. Түүнээс өөр ямар ч генерал ийм хэмжээний газар нутгийг эзэлж байсангүй. Мөн Сүбэдэй нь оросыг өвөл эзэлсэн анхны бас цор ганц хүн юм.

2018, 10 сар 8. 18:44
Зочин

Makedonski yaaj Subeedei Muhulai janjin-n zinsaand hureh ve dee

2020, 1 сар 9. 11:08
Зочин тогоо

монгол урианхайн сүбээдэй жанжины аян дайны энэ хүний намтар ыг .орос америк.герман хятад зэрэг улсын цэрэгийн аспирантур сурч байгаа бүх оюутануудаа заадаг юм билээ.дэлхий танигдсан агуу жанжин юмаа

2016, 9 сар 13. 18:36
anhaa

muhulai bailgui yahu

2016, 9 сар 13. 17:54
Зочин

muhali bish shte , Subudei hamgiin garamgai janjin.

2017, 9 сар 16. 18:17
Зочин

Сүбэдэй баатар Европт дайтаж явсан учраас илүү танигдсан. Харин хэн нь илүү хүнд зам туулсан бэ, гэвэл Мухулай гэж би хэлнэ. 2-хон түмэн Монгол цэргийн хүчээр бүхэл бүтэн Алтан улсын эсрэг дайтах хэцүү шүү дээ. Алтан улсын хүн ам нь 20 сая, цэргийн тоо 1 сая байсан гэдэг.

2017, 9 сар 16. 18:17
Зочин

Сүбэдэй баатар Европт дайтаж чвсан учраас илүү танигдсан. Харин хэн нь илүү хүнд зам туулсан бэ, гэвэл Мухулай гэж би хэлнэ. 2-хон түмэн Монгол цэргийн хүчээр бүхэл бүтэн Алтан улсын эсрэг дайтах хэцүү шүү дээ. Алтан улсын хүн ам нь 20 сая, цэргийн тоо 1 сая байсан гэдэг.

2017, 2 сар 8. 22:49
vilo

zev subedei zelme boorchi muhulai geed nuuts tovchoond daraalliig n hiigeed ogtson baigaan bishuu beleehen

2016, 9 сар 20. 2:30
Зочин

Yalgaa bhgui garamgai janjid neg n hoisho neg n uragsha dailaar mordson tgl bolo zamda ymagt yalan diilj yavsan.

2016, 9 сар 13. 17:50
Жалайр Зоригоо

ИХ ӨВӨГ ДЭЭДЭСДЭЭ СӨГДӨН МӨРГӨМҮҮ

2017, 2 сар 1. 16:48
Зочин

Жалайрын өвөг дээдсийн үрс банйа

2021, 2 сар 21. 21:09
Зочин

Жанжинч мөн юм уу сахалтай өвгөн бна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]