Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол оюутнуудаа агаараар авчирч чадахгүй бол Польшоор дамжуулан буцаах арга хэмжээ авнаУншсан1,382

Украин улс дайны цагийн байдалтай болсонтой холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украинд байгаа монгол оюутнуудын асуудлаар хэвлэлд мэдээлэл өглөө.

Украин улс дайны цагийн байдалтай болсонтой холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украинд байгаа монгол оюутнуудын асуудлаар хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрээр “Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. Тодруулбал, 22 иргэн байнгын аж төрдөг. Тэдний олонх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон эсвэл олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй. 68 оюутантай сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Украинд манай улсаас Элчин сайдын яам байхгүй, Өргөмжит консул ажилладаг. Өнгөрсөн сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Одоогоор 27 оюутан Украинд байна. Өчигдөр тэдэнтэй холбоо бариад цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн, хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд гэх мэт. Тэд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн.

Украинд олон улсын нислэгүүд цуцлагдсан. Эхний ээлжинд хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирэхээр болж, зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна.

Засгийн газар Украинд байгаа монгол иргэдийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2022. 02.24/  хурал товложээ. Тодруулбал, тус улсаас Монгол Улсын иргэдээ татан авах  зардлыг шийдвэрлэх асуудлаар хуралдаж байна.

Шадар сайд өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Украинд цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Онц байдал зарласан дайны нөхцөл байдал үүсч болзошгүй учраас улс орнууд өөрсдийн иргэдтэй холбоотой арга хэмжээг авч байна.  Монгол Улсын нийтдээ 60 гаруй иргэн, оюутан тус улсад байдаг. Одоо 30-аад иргэн бий. Гадаад харилцааны сайдтай уулзаж үүрэг даалгавар өгсөн. ОХУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яамтай хамтарч иргэдээ яаралтай татан авч, эх орондоо ирэх иргэдийг  буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 2 сар 25. 10:37
зочин

Оросууд энгийн иргэд амьдардаг байр сууц, газруудыг оролдохгүй гэсэн. харин байдал даамжирах юм бол Украйнчууд өөрсдөө барууныхантай нийлж хуйвалдан энгийн иргэдийн амьдараг газруудыг бөмбөгдөж пуужиндан дараа нь оросуудын хийсэн ажил гэж суртал ухуулгаараа орилж гарна. Эн бол тэдний шалгарсан арга. Үхэхдээ үхэр буу тавина гэдэг шиг энэ нь л энгийн ард иргэдэд жинхэнэ аюул учруулна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]