Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зуугаад жилийн өмнөх гейша нарын гэрэл зургуудУншсан64,575

Зуугаад жилийн өмнөх гейша нарын фото зураг ба Гейшагийн нууцаас хэдэн үг

Үе үеийн Япон орныг сонирхогчдын анхаарлыг татаж ирсэн хүмүүс бол гейша хэмээгдэх эмэгтэйчүүд юм. “Гейша” гэдэг нь урлагийн хүн гэсэн утгатай үг бөгөөд үйлчлүүлэгч зочдоо бүжиг, дуу болон цайны ёслол, яриа хөөрөөгөөрөө зугаацуулдаг Японы уламжлалт жүжигчдийн нэр ажээ. Харийнхан гейша  нарыг шууд л биеэ  үнэлэгчид гэж эхэндээ ойлгож байсан ч цагийн уртад тийм биш гэдгийг нь ойлгож  мэдэрсэн байна. Гейшагийн соёл Японы Киото хотноо XVII зуунд үүсчээ. Анх гейшагийн дүрд кабуки театрын эрэгтэй жүжигчид хувирдаг байснаа хожим энэ мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүд эзэмших болсон байна.

Гейша нарын оргил үеийг Япон орон харийн гүрнүүдээс бүхий л техник, технологийн дэвшлийг нь сурч мэдэж аван дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн засгаа цэцэглэн хөгжүүлж, тэр чинээгээрээ зэвсэгт хүчнээ бэхжүүлж, болоогүй бүр эзлэн түрэмгийлэгч болж  хувирч байсан XIX зууны төгсгөл үе буюу 1870-1890-ээд оны үе хэмээн тооцдог.

 

Гейша нар Японы уламжлалт зоогийн газруудад ажилладаг. Тэд үдэшлэгт ирсэн зочдыг /эрчүүд/ хөгжөөн, тэдэнтэй сээтэгнэх авч өөрийн бахархал, үнэ цэнээ алдах ёсгүйг сайн ухамсарладаг. Гейша хөдөлмөрөө цагийн хөлсөөр үнэлүүлдэг. Авьяаслаг зарим нь олны өмнө хөгжим тоглон, дуулж бүжиглэх бөгөөд энэ нь тэдний амжилтад хүрч алдарших гол үзүүлэлт аж.

Бяцхан охидыг худалдан авч гейша нарын шивэгчин болгож, улмаар ирээдүйн гейша нарыг бэлддэг. Ёс жаягийг нэгд нэгэнгүй нямбай зааж сургадаг.

Голдуу ядуу айлаас охидыг худалдан авдаг, эсвэл өнчин охидыг худалдан авдаг.

Охид ардын хөгжим, дуу, бүжиг, цайны ёслол, цэцгийн урлал, уран бичлэг зэрэгт суралцах ёстой.

Ахимаг настай гейшаг харж хандах хугацаандаа сурагч охид хувцас сонгох, кимоног зүй зохисын дагуу өмсөж хэрэглэх болон харилцан ярианы урлагт шимтэж, зочдоо хөгжөөн баясгах дадлыг эзэмшдэг.

Охид 11-15 настай болох үест тэдэнд шинэ нэр өгч бага гейша болгодог. Энэ цагаас охид бага гейшагийн ёсоор хувцаслаж, үс зүсээ янзалж эхэлнэ.

Түүнчлэн жинхэнэ гейша нараар зуучлуулан үйлчлүүлэгч зочидтой нь танилцах үе. Алдар нэртэй болох тусам чинээлэг эрчүүд, сайн үйлчлүүлэгчдээр хүрээлүүлэх тул авьяас чадвараа хөгжүүлэх ёстой болно. Бага гейшагийн сургалт дуусахад үсээ жинхэнэ гейшагийн засалтаар самнахыг охидод зөвшөөрдөг.

Гейша 18 нас хүрмэгц бие даан ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, сонгосон эртэйгээ гэрээ байгуулж нууц амраг нь болох тохиолдол ч бий бөгөөд зарим үед хүүхдийг нь төрүүлснээр уг гэрээ төгсгөл болдог гэнэ. Бүсгүйтэй янаг амрагийн харилцаа тогтоосон эр гейшагийн байр, хоол, хувцас, хэрэглэлийн бүхий л зардлыг төлөхийн зэрэгцээ алдар нэрийг нь өсгөх нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Гейша болгон нууц амраг болох албагүй ч эр хүний дэмжлэггүйгээр амжилтад хүрэх магадлал тун бага аж.

Японы зугаа цэнгээний бизнест гейша болон биеэ үнэлэгчийг үзэх байр суурь ялгаатай.

Түүх ч үүнийг илтгэнэ. Биеэ үнэлэгчид кимоногийнхоо бүсийг урд талдаа ердийн уяагаар зангиддаг бөгөөд энэ нь өдөрт олон удаа өмсөж, тайлдагтай холбоотой байж.

Харин гейшагийн бүс ардаа нэлээд төвөгтэй зангилаатай байх агаад хөндлөнгийн тусламжгүйгээр тайлах боломжгүй.

Зарим үед гейша нар Японы нийгмийн бахархал байсаар ч ирсэн гэнэ.

Гейшаг биеэ үнэлэгч мэтээр ойлгох явдал дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ Японыг эзэлсэн цаг үеэс эхтэй. Америк цэргүүд залуу япон охидын биеийг үнэлэхдээ тэднийг “гейша” хэмээн нэрлэдэг байжээ.

Охид мөнгө олохын тулд өөрсдийгөө ийн танилцуулдаг байсныг үгүйсгэх аргагүй

Гадаадынхан Японоор аялсан дурсамжиндаа хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн "3 эрдэнэ"-ээр кабуки театр, сумогийн барилдаан, гейша эмэгтэй хэмээн бичсэн байдаг аж. Гейша нарын дотоод дэг жаягт чанд баримталдаг зарчмуудаас хоёрыг дурдая.

Гэрэлтэн туяарах. Энэ үгний утга нь шаазан хүүхэлдэй мэт будах бус түүнээс ч илүү гүн гүнзгий утгыг агуулдаг.

Японд охидуудыг бүр багаас нь амьдралыг зөвхөн эерэг талаас нь харахыг сургадаг. Өглөө сэрмэгцээ тэд мандаж буй нарыг харан баясна. Хүнд хүчир ажил ч тэднийг гуниглуулдаггүй.

Цэцэрлэгт хүрээлэнд жиргэх шувуудын жиргээн охидын царайд инээмсэглэл “бэлэглэж”, тоглож, зурж, бүжиглэх гээд балчир охидын хөдөлгөөн бүрт оюун бодлынх нь гэрэл гэгээ туяарч байдаг. Тиймээс насанд хүрсэн бүсгүй болохын цагт өөртөө итгэлтэй, тайван, амьдралын аз жаргалын тухай мэдлэгтэй болсон байдаг.

Япончууд хэрхэн эрүүлжихээ сайн мэднэ. Жор нь тун энгийн. Байгалтай нэг хэмнэлээр зохицон амьдрах.

Тиймээс бүр амьтдын зан авираас ч ихийг мэдэж болно гэж үздэг.

Оюун санааг унших. Энэ бол жинхэнэ таашаал, харилцан ойлголцолд хүрэх зам. Гейша нарыг сэтгэл зүйчид гэж хэлж болно. Тэд харилцан ярилцагчтайгаа хэзээд анхааралтай ханддаг. Тэдний бодлыг тааж уншихын тулд нүүрэнд нь илрэх эмоци, сэтгэл хөдлөл бүрийг ажиглангаа дур булаам инээмсэглэх төгс төгөлдөр зан чанараас суралцсан байдаг. Эр хүнийг мэдрэх урлаг нь тэдний уураг тархинд “Тэр ямар үзэсгэлэнтэй” гэсэн бодлыг суулган, оюун санаанд нь нээж өгөх явдал. Тэдний уриа бол “ нээх”. Гэхдээ ямар ч тохиолдолд орчин үеийн эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа болох өөрчлөн засах, өөртөө тааруулах гэдэггүй.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 3 сар 5. 16:20
Зочин

Япончууд өөрсдөө л ойлгох юм байна. Тэгээд тэр ивээн тэтгэгчийн эхнэр нь мэдвэл яах уу. Эмэгтэйчүүд нөхөртэй захирагдах ёстой гэж үздэг болохоор ёс уламжлал юм чинь гээд тоодоггүй юмуу хаха

2021, 2 сар 12. 14:20
Зочин

Япон эрчүүд одоо ч эхнэртэйгээ сексийн харилцаанд бараг ордоггүй гэж яригддаг шд. Хүүхэдтэй болмогцоо тусдаа унтаад л эхэлдэг.

2018, 4 сар 27. 19:30
Жанна

Ивээн тэтгэгч нууц амрагтай болох нь биеэ үнэлэлт биш юм уу?

2019, 10 сар 2. 21:36
Зочин

2 dahi ehner met biee avch yavdag bsan uym shig bgaa uym

2018, 7 сар 13. 20:05
zoloo

Ontsgoi nuhtsluur bie uneleh arga

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]