Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансарын технологи ашиглан бүтээсэн хүнсний ногоо тарьдаг чингэлэгУншсан4,082

Өмнөд туйлыг судалдаг эрдэмтэд, ажилтангууд болон Олон улсын сансар судлалын станцын сансарын нисэгч нар маш олон зүйл дээр бие биетэйгээ адилхан байдаг.

 

Өмнөд туйлыг судалдаг эрдэмтэд, ажилтнууд болон Олон улсын сансар судлалын станцын сансарын нисэгч нар маш олон зүйл дээр бие биетэйгээ адилхан байдаг. Ер бусын орчинд, жижигхэн газарт, шахагдаж хаасан орчинд нарийн дэг журмын дагуу амьдардаг, хүссэн үедээ гэртээ харьж чадахгүй, гадаа гарч алхахад хүртэл нилээд бэлтгэх хэрэгтэй болдог. Өмнөд туйлын судалгааны станцын ажилтнууд яг л сансрын нисгэгчид шиг хангалт муутай, гадаад орчноос есөн сараар тусгаарлагдан шинэхэн хүнсний ногоо, жимсэнд хүрэх нь бараг үгүй. Гадна ертөнцөөс ирсэн шинэ хангалтын үед л сая шинэхэн жимс, ногооны барааг хардаг байна.

Германы Alfred Wegener-ийн судалгааны хүрээлэнгийн Өмнөд туйлаас 2000 км-ын зайтай өргөрөгийн 70 дахь тойрогт барьсан Neumayer III судалгааны станцын оршин суугчид ч гэсэн ингэж амьдардаг. Унгарын аеросол-физикийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач Юүрани Жофиа (Jurаnyi Zsоfia) бас энд ажилладаг.

Зургийн тайлбар: Өмнөд туйлд барьсан Neumayer III судалгааны станц

(Fotо: Jurаnyi Zsоfia / Alfred Wegener Institut fur Polar- und Meeresforschung)

Саяхан Германы сансар судлалын төв (DLR) Neumayer III-ийн дэргэд өндөр технологийн хүнсний ногоо тарьдаг хоёр чингэлэгийг байрлуулсан юм. Үүгээр EDEN ISS төслөөр сансарын технологиор хүнсний ногоо яаж тарих вэ гэдгийг турших юм.

Зургийн тайлбар: Хүнсний ногоо тарих 2 чингэлэгийг эцсийн цэгт нь байршуулж байгаа байдал. Fotо: DLR

Тусгай чингэлэгт байршуулсан хүнсний ногоо тарих энэ байрыг Өмнөд Африкийн S.A.Agulhas II гэдэг мөс зүсэгч хөлөг онгоцоор нэгдүгээр сарын 3-нд Өмнөд туйлд авчирчээ. Энэ хөлөг онгоцны зогссон газраас гинжит дугуйтай цасны трактороор чирч Neumayer III станцын дэргэд байрших газарт нь авчирчээ. Одоогоор үүнийг угсарч ажиллуулах тал дээр ажиллаж байна.

Зургийн тайлбар: Хүнсний ногоо тарих чингэлэгүүдийг мөс зүсэгч-хөлөг онгоцноос буулгаж байгаа нь

Fotо: DLR

Зургийн тайлбар: Цасны гинжит трактороор чингэлгүүдийг Neumayer III станц руу чирч яваа байдал.

Fotо: DLR

Станцаас 400 метрийн  зайд 2 чингэлгийг байршуулсан байдал. Fotо: Jurаnyi Zsоfia

Зургийн тайлбар: EDEN ISS чингэлгийн дотор тал Fotо: Jurаnyi Zsоfia

Зургийн тайлбар: Хангалтын ихэнх хэсэг жилд нэг удаа Герман улсаас хөлөг онгоцоор ирдэг. Хүнсний багагүй хэсгийг хөлдөөж хадгалдаг.  Зуны улиралд ӨАБНУ-ын Кайп хотоос (Cape Town) ойролцоогоор 3 удаа шинэхэн хүнсний ногоо, жимс нисэх онгоцоор ирдэг. Шинэхэн ирсэн хүнсний ногоо жимсийг бид баяр болгож тэмдэглэдэг. Ноднин жил хоёрдугаар сард ирсэн. (Fotо: Jurаnyi Zsоfia / Alfred Wegener Institut fur Polar- und Meeresforschung)

 
Нимбэгээс жүрж хүртэл

 

Хүнсний ногоо, жимснүүдийн үрүүдийг 1-2 долоо хоногийн дараа  байранд нь тавих ба гуравдугаар сарын сүүлчээр анхныхаа ургацыг хураана. 1-2 үрийг станц дээр тарьсан байгаа ба эдгээрийг эцсийн байранд нь тавьтал одоо станц дээр хүлээж байгаа. Нимбэг, жүрж, халуун ногоо, өргөст хэмх, лууван зэрэг олон хүнсний ногоо, жимсийг энд тарих юм.  

“Энэ туршилтын хүнсний ногоо, жимсний чингэлэгийг судалгааны энэ станцын оршин суугчдад зориулж Neumayer III станцын дэргэд авчраагүй юм. Энэ чингэлэгийн гол зорилго бол юуны өмнө ирээдүйд өөр гаригууд дээр барьсан сансрын баазууд дээр сансарт ургамал тарьж болох эсэхийг энэ технилогоор туршиж, сайжруулах зорилготой юм” гэж Юүраны Жофиа бичжээ.

Энэ чингэлэг нь хөрс болон нарны гэрэлгүйгээр бүрэн автоматаар ажилладаг ба агаарын чийглэг болон температурыг тооцоолон боддог машинууд тохируулж байдгаараа онцгой юм. Гэрлийг өдөр, шөнийг симулялцалдаг хөх болон улаан гэрлийн холимогийг өгдөг LED (Light-Emitting Diode) гэрлийн эх үүсвэрээс өгдөг байна. Хөх болон улаан өнгө гэдэг нь ургамалууд энэ өнгөнүүдийн долгионы урттай өнгийг хамгийн үр бүтээлтэй ашиглаж чаддагт байгаа юм.

 
Эдгээр ногоо, жимснүүдийн үндэсүүд нь агаарт өлгөгдсөн байдалтай байдаг

 

Эдгээр ургамалуудын услалт ч гэсэн бас автоматчлагдсан байдаг. Таван минут тутамд усалж байдаг. Энд усыг хамгийн бага хэмжээтэй зарцуулах зорилготой байдаг. Энэ чингэлэг нь битүү, хаалттай систем юм. Ургамалуудын ууршуулсан усыг ч гэсэн цуглуулж аваад дахин ашигладаг. Ингэж энд зөвхөн ургаж гүйцсэн ногоо, жимстэй цуг системээс гарч байгаа устай тэнцэх хэмжээний ус л эдгээр ургамалуудыг тарихад шаардлагатай болдог. Чингэлэгийн энэ систем нь бүрэн бие даасан ба тооцоолон бодох машинуудаар удирдагддаг, DLR-гийн төв байдаг Брема хотоос ч гэсэн үүнийг удирдах боломжтой юм.    

Хооронд нь холбосон хоёр чингэлэгээс бүтсэн ургамалын энэ байр нь цахилгааныг Neumayer-ын станцаас авах ба ургамал ургахад хэрэгтэй ус болон тэжээлийн уусмалыг тэнд нь савнуудад хадгалах ба эдгээр савнуудыг 2-3 сар тутамд дүүргэж байхад хангалттай хүрдэг,   усыг Neumayer-ын станцаас авдаг. Ургамалууд энд өрөмдөж тогтоосон тавцангууд дээр ургах ба ургамалуудыг энд үндсүүд нь тогтоож байдаггүй харин 3D-гээр хэвлэсэн баганууд тогтоож байдаг. Үндсүүд нь газрын ямар нэг хөрсгүйгээр зүгээр л агаарт өлгөгдсөн байдалтай байдаг ба 5 минут тутамд тэдгээрийг тэжээлийн уусмалаар шүршиж байдаг гэж Юүраны Жофиа тайлбарлав.

 
Олон улсын сансарын станц Дэлхийг дуудав

 

Олон улсын сансарын станцад халуунаа тогтмол барьдаг савнуудад (incubator) ургамал ургуулахаар нилээд эртнээс туршиж байгаа юм. DLR-ийн судлаачид нэг жижиг шүүгээний хэмжээтэй жижиг шилэн байшинг Neumayer-ын станцад авчирсан байгаа. Энэ шилэн байшинг олон улсын сансарын станцад суурилуулах тоног төхөрөмжүүдэд нийцэх, тохирох байдлаар угсарсан байжээ. Учир нь сансарын станцруу авч авах юм бүхэн тусгай стандартуудыг хангасан байх ёстой байдаг. Энэ шилэн байшингийн системийг энд  Neumayer-ын станцад турших юм. Энэ шилэн байшин тэгээд сансарын станцад очно. Тэнд нэг талаас энэ шилэн байшин сансарын нисэгч нарт хүнсний ногоо өгөх ба нөгөө талаас эдгээр ургамалуудад жингүйдэл яаж нөлөөлөх нь вэ гэдгийг бас шалгах юм.

Уншигчдад энэ чингэлэг болон шилэн байшинг яагаад заавал Өмнөд туйлын ойролцоо байршуулсан юм бол хүйтэн, харанхуй байдлыг өөр газарт ч гэсэн бий болгож болмоор юм гэж хэлэх байх. “Энд зөвхөн технологийг туршаад зогсохгүй харин хүний хүчин зүйлийг ч гэсэн турших зорилготой юм. Энэ Өмнөд туйлын өвлийн нөхцөл байдал ирээдүйд Ангарагруу хийх аялалтай ихэд төстэй юм. Хүмүүсийн нэг жижиг баг, нэг хүн амьдрах боломжгүй газарт, нэг станц дээр, ямар нэгэн даалгавартай ирээд урт хугацааны туршид тусгаарлагдан амьдарч, бүх зүйлийг өөрсдөө л шийдэх хэрэгтэй болвол яах вэ” гэдэгт байгаа юм гэж Юүрани Жофиа тайлбарлав.

Одоо Өмнөд туйлын дараагийн өвөл энд өвөлжих багийн гишүүд шинэхэн хүнсний ногоо, жимстэй байна гэдэг нь эцсийн зорилго биш юм. Шинэхэн хүнсний ногоо, жимстэй байна гэдэг нь хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлж байна вэ гэдгийг янз бүрийн туршилтаар шалгах юм. Энд шинэхэн жимс идэж байгаа хүмүүс илүү аз жаргалтай, сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой байж чадах уу. Бид есөн сарын туршид шинэхэн ногоо, жимсийг харуулдан санадаг байлаа. Бүүр тэгээд интернэт дээрээс ногоо, жимсээр салат хийж байгаа видео бичлэгийг үзэж доошоо ордог байлаа” гэж Юүрани Жофиа хуучлав. 

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 27. 3:42
S.GBGoogle-р нэвтэрсэн

Ёстой гайхалтай, бусад улс хөгжил ирээдүйд тэмүүлээд байдаг, бид дотроо ухандаад бдаг харамсалтаймоо.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]