Түүнийг ухаан мэдрэл муутай, жирийн нэг алуурчин байсан гэж хэлэх аргагүй. Педро хэмээгч нь маш сайн боловсрол эзэмшсэн, шүтлэгтэй нэгэн байв. Түүнийг бахдан шагшиж, үлгэр жишээ авдаг байсан хүн олон. Иймээс түүнийг 1474 онд Арагоны сүмийн тэргүүн шүүгчээр томилоо биз. Түүнээс хойш тэр олон, бүр маш олон хүнийг цааш харуулжээ. Тэгэхдээ зүгээр нэг алахгүй, тоглоом хийж бөөнөөр нь хороодог байв.
Испанийн хойгт орших жижигхэн хаант улсын дур зоргоороо авирлагч сүмийн шүүгчийн тухай яриа Европ даяар тархаж, зарим газар шашны харгислал дэврэхэд ч нөлөө үзүүлсэн гэдэг.
Педрод «Зугаацах»-ын тулд тодорхой тооны нүгэлтнүүд хэрэгтэй. Тэр хүн үнэхээр буруутай эсэх нь огт хамаагүй. Хар, цагаан хувцас өмсгөж шатрын хөлөг дээр байрлан зогсох газрыг нь зааж өгнө. Хоёр сохор лам энэхүү амьд шатраар нааддаг байж.
Аль нэг тал «идэх» болбол алуурчин гарч ирээд «амьд дүрсийг» хорооно. Хороох арга нь маш харгис, жадлан алах, толгойг нь авах гээд л олон янз. Тоглоом дуусах үед “шатрын хөлөг” цусаар будагдаж, хэлбэр дүрсгүй цогцсуудаар дүүрсэн байх нь мэдээж. Хожсон талын “дүрсийг” өршөөн хэлтрүүлж, суллан тавимаар даа. Үгүй шүү. Эдгээр “азтангууд”-ыг тоглоомын дараа түүдэг рүү илгээнэ. Үүнийгээ «галаар ариусгах» гэдэг байж.
Хамгийн хачирхалтай нь, католик шашныхан Педрог “Золиослогдсон хүн” гэж үздэг. Тэр 1485 онд алуулсан юм. Түүгээр ч үл барам, пап лам VII Александр 1661 онд Педрог “Гэгээнтэн” гэж өргөмжилжээ. Алдарт IX Пий түүнийг 1867 онд Хутагтын тоонд оруулсан байна.