Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хар арьст хүн АНУ-ын хуулийн дагуу цагаан хүн болох ньУншсан18,162

Энэ удаа хар байгаад цагаарсан Майкл Жексон агсны тухай биш харин Сара Ректор хэмээх хар арьст эмэгтэй нь хэрхэн хууль номын дагуу цагаан арьстанд тооцогдох болсон тухай сонин түүхийг сонирхуулъя.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Энэ удаа хар байгаад цагаарсан Майкл Жексон агсны тухай биш харин Сара Ректор хэмээх хар арьст эмэгтэй нь хэрхэн хууль номын дагуу цагаан арьстанд тооцогдох болсон тухай сонин түүхийг сонирхуулъя.

Сара Ректор нь хар арьст боол байлаа. Боол боолдоо бүр индианчуудын боол гээч. Цагаан арьстны боолоос долоон дор гэсэн үг. Удалгүй АНУ-ын иргэний дайн болж үр дүн багатай боолын хөдөлмөрийг халж шинэ эрх тэгш нийгэм байгуулах болж. (Умард, Өмнөдийн энэ дайн нь хөөрхий хар арьстныг өмгөөлсөн үйл явдал биш харин боолын үр дүн багатай эдийн засаг санхүүгийн системийг халж өөр дэвшилтэт, илүү их ашиг өгөх системийн төлөө тэмцэл болсон юм гэж зарим түүхчид үздэг байна)

Боол гэж үгүй болон хуучин боол байсан хүмүүст газар хуваариллаа. 1886 онд Сарагийн гэр бүл өөрт ногдсон газраа авсан боловч түүнд яаж ч хичээгээд юм ургуулах аргагүй нил чулуу болсон газар таарч. Цагаан арьстан болон индианчууд үржил шимтэй газрыг нь “тэгш эрхийнхээ хүрээ"-нд түрүүлээд авсан учир тэдэнд оногдсон нь ердөө л тэр хад чулуутай газар. Газрын төлбөр болох 30 долларыг олж чадахгүй байсан учир тэр газраа зарах гэж оролдсон ч хуулиар энэ нь хориотой байна гэнэ. Аргаа барсан Сарагийн эцэг янз бүрийн байдлаар газраасаа салах гэж оролдож явсаар шинээр хүчээ авч байгаа нефтийн салбарын нэгэн компанид газраа хямдханаар түрээслүүлэхээр тохирч чаджээ. Одоо сардаа 30 долларын өрөнд орж шаналдаг үе биш харин ч бага ч гэсэн ашиг олдог болж магадгүй боллоо.

Хар арьст Сара охин

Түрээсэлсэн компани тандалтын өрөмдөлт хийж нефть байгааг тогтоогоод бүрэн олборлолт хийж эхэлсэн бөгөөд өдөрт 2500 баррель нефть олборлож эхэлсэн байна. Тэр компани нь дэлхийн түүхэнд бичигдсэн  Standard Oil билээ. Удалгүй түрээсийн ашиг нь сард 300 доллар болж өссөн бөгөөд хоёр жилийн дараа өдөрт 12 000 долларын орлоготой болсон гэдэг. Сарын 30 доллар төлж чадахгүй байсан хүмүүс өдөрт 12 000! олдог болно гэдэг.

Тухайн орон нутагт Сара шиг сайхан хүүхэн үгүй болж түүний араас гүйлдэх хар, цагаан, өнгөт арьстнууд үй түмээрээ бий болсон ба тэдний хэн нь ч Сарагийн хар царайг анзаарахаа больсон байна. Гэтэл тэр баян, бараг цагаан шахам болсон бүсгүй маань яг үнэндээ 12 настай л охин байсан гэдэг.

Асар их мөнгө, түүнийг дагасан нэр нөлөө нь маш өндөр болсон бөгөөд түүндээ таарсан байр суурь эзлэх гэхээр арьсны өнгө саад болох, түүнд атаархах цагаан арьстнууд ч элдэв гомдол гаргаж эхэлсэн учир Оклахома мужийн хууль тогтоогчид хэлэлцэж хэлэлцэж Сараг хууль ёсны цагаан хүн гэж тооцох шийдвэр гаргасан байна. Одоо Сарагийн хийж байгаа үйлдэл болгон, гаргаж байгаа ааш зан болгон нь хууль номд тохирч, хар арьст биш цагаан арьст дээд хүн болж байгаа нь тэр. Хуучин дээд зэрэглэлийн галт тэргэнд сууж болохгүй байсан гэх мэттэй адил өчнөөн янз бүрийн асуудал үүсч байсан бол одоо тэр бүрэн эрхтэй цагаан арьст. Цагаан арьс гэдэг арьсны өнгө биш, энэ бол таны түрийвчийн хэмжээ, хадгаламжид байх мөнгөний тооны орон юм гэдгийг АНУ харууллаа.

Хуулийн дагуу цагаан арьст хэмээн тооцогдсон Сара хүүхэн

Цагаан арьст Сара нь Tuskegee University хэмээх сургуульд орсон бөгөөд янз бүрийн гоё сайхан машин унаж яваа цагаан Сара хүүхэн шиг сайхан зүйл гэж хаа байхав. Хар байсан бол машин унах байтугай энэ сургуульд ойртож зогсох ч эрхгүй байлаа шүү дээ.

18 насандаа Сара саятан болсон бөгөөд Канзас Ситид ирэн бүр том ордон худалдан авч олон том үйлдвэр хоршооны хувьцаа эзэмшигч болж, үржил шимтэй бүхэл бүтэн нугат хөндийнүүдийг эзэмшсэн "улам цагаан", улам сайхан хүүхэн боллоо. Байнга л тансаг нь дэндсэн гэмээр үдэшлэг гэртээ зохион байгуулж түүнд нь тухайн үеийн одод, улстөрчид ирэх гэж уралдацгаадаг болж. Сара ч дэлхийгээр хэрэн хэсэж зугаалан, гарын дор зарагдах өөрийн хувийн олон жолооч, зарц, үйлчлэгчтэй болсон бөгөөд тэд нь бодвол хар арьст нөхдүүд л байсан бололтой. “Муусайн харууд тийм л байх ёстой, би бол цагаан арьст дээдэс” гэсэн бодол түүнд төрдөг байсан эсэхийг мэдэхгүй юм.

Сара Ректорын газар 

Их хямралын үеэр хоёр ч удаа нөхөрт гарч амжаад байсан Сара маань хөрөнгөнийхөө нэлээд хэсгийг алдсан ч тэрээр дахиж ядуу зүдүү байдлыг үзэлгүй байсаар 1967 онд баян тарган "цагаан хатагтай" хэвээр нас барсан билээ. Өнгө гэж байдаггүй, зөвхөн гэрлийн хугарал гэх хүн байдаг юм билээ. Үгүй ээ! Өнгө гэж дээр хэлсэн ёсоор мөнгөний тоо, хадгаламжийн хэмжээнээс шалтгаалсан байдлыг л хэлдэг юм биш үү?

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 9 сар 22. 2:53
Зочинbold

Haruud adguusnaas dor maluud Ene unen shuu Amerikiin haruud adguus um chine afrikiin haruud buu uzegd

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]