Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ираны бөхөд юу тохиолдов?Уншсан62,204

Афкарид тохиолдсон явдал ч Сайедыг улсаа орхиход том нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Ираны жүдоч,  ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн АШТ-ий мөнгө, хоёр хүрэл медальт Сайед Моллай 2019 онд иргэншлээ сольж, өдгөө Монгол Улсын нэрийн өмнөөс олимпын наадамд өрсөлдсөн юм.  29 настай Сайед Моллай 3 сая монгол түмний магнайг тэнийлгэж Олимпын наадмын мөнгөн медалийн эзэн болоод байгаа билээ.

Түүнийг олимпын наадамд өрсөлдөж медаль авахын төлөө, эрх чөлөөгөө олж авахын төлөө иргэншлээ сольсныг спорт шимтэгч, жүдо сонирхогчид андахгүй мэдэх билээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн улс төрийн явуулгын цаана ийм нэгэн гунигт түүх бий.

2018 онд дэлхийн аварга болсон Ираны бөхийн од Сайед Моллай 2019 оны дэлхийн аваргад хошой алттай болохоор оров. Гэвч тэмцээний хагас шигшээд Израйлийн бөх, дэлхийн аварга Саги Мүкитэй таарсан мөч түүний замналыг орвонгоор нь өөрчилсөн юм.

Иран болон Израйл улсуудын шашин, улс төрийн бодлогын зөрчлөөс үүдэлтэй хоёр улсын спортод олон жил бугшсан явдал энэ удаа ч нөлөөлж, Ираны Засгийн газраас түүнийг Израйлын бөхтэй барилдахаас татгалзахыг шаарджээ. Тамирчны хувьд өрсөлдөгчдөө шууд бууж өгч буйгаас өөрцгүй хэрэг л дээ. Хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани дасгалжуулагчтай нь утсаар холбогдон Моллайг барилдуулахгүй байхыг үүрэг болгож, эс тэгвээс Моллайн гэр бүлийг зүгээр орхихгүй гэсэн с ү р дүүлэг хийжээ. Ийнхүү Моллай аргагүйн эрхэнд ялагдахаас өөр сонголтгүй болов. 2019 оны ДАШТ-ий дараа түүнийг Монголын иргэн болгох асуудал яригдаж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар, гавьяат дасгалжуулагч, олимпийн шүүгч М.Бөхбат нарын идэвхтэй оролцоотойгоор тэрбээр эх орноосоо дүрвэж, Германаар дамжин Монголд ирсэн түүхтэй.

Улсын иргэншлээ сольсон нөхцөлд тухайн тамирчны дэлхийн чансааг тэглэдэг журамтай боловч Олон улсын Жүдо бөхийн холбоо Сайед Моллайг онцгой нөхцөл байдалтай хэмээн харгалзан үзэж дэлхийн чансааг нь тэглээгүйгээр үл барам Ираны засгийн газрын үйлдлийг Олон улсын жүдо бөхийн холбооноос эрс эсэргүүцэж, “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбараар Жүдо бөхийн холбооны эрхийг нь 4 жилийн хугацаатай хассан юм.

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израйлийн бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Иймийн тул тамирчид Израйлын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албан хүчээр “ялагдах” арга боловсруулдаг байв.

Олимп дэлхийд нэрээ дуурсгах агуу мөрөөдөлтэй тамирчдынхаа хүслийг нугачин дарсан хавчлага үүгээр дуусахгүй ч байж мэднэ. Тамирчдыг мөшгөн мөрддөгийн улмаас Ираны таэквондогийн олимпын аварга Кимия Ализаде мөн л эх орноо орхихоос өөр аргагүйд хүрч байв.

 

Ираны өөр нэгэн алдарт бөхөд юу тохиолдов?

Өнгөрсөн 2020 онд Иран улсын Дээд шүүх сонгомол бөхийн улсын аварга тамирчин, 27 настай Навид Афкарт я л ы н дээд хэмжээг оноосон нь дэлхий нийтийг шуугиулж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний а м и й г хэлтрүүлэхийг твиттер хуудсаараа дамжуулан уриалж байв.

 27-хон настай залуу бөх 2018 онд Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байхдаа хамгаалалтын албаны офицерийг х ө н ө ө с ө н гэх хэрэгт буруутгагдсан бөгөөд түүний ах нар болох Вахид Афкари, Хабиб Афкари нар мөн энэ жагсаалд оролцсоныхоо төлөө тус бүр 54, 27 жилийн х о р и х я л сонссон юм.

2019 оны есдүгээр сард өөрийг нь э р ү ү д э н   ш ү ү ж, хүчээр х э р э г хүлээлгэсэн тухай Афкари Ираны шүүхэд гомдол гаргасан ч уг гомдлыг хэрэгсэхгүй болгож байв.

Ираны хүний эрхийн байгууллагад түүнийг буруутгах ямар ч баттай нотолгоо байхгүй гэсэн Афкарын яриа бүхий бичлэг олджээ. Уг бичлэгт Афкари “Намайг буруутгах ямар ч баттай нотолгоо алга. Гэхдээ тэд намайг сонсохыг огт хүсэхгүй байна. Тэд миний х ү з ү ү н д   о л с  зүүх эцсийн зорилготой байгааг би ойлголоо” хэмээн ярьсан нь бий.

Гэвч түүнийг эх орноосоо  у р в а н  тэрсэлсэн зэрэг нийт 20  г э м т   х э р э г т   буруутгаж, Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан хэргээр  ц а а з а а с  гадна 74 удаа  т а ш у у р д а х   ш и й т г э л  оноосон юм.

Гурван хүүгээ хэлмэгдсэн талаар ээж Бахие Намжу дэлхий нийтэд хандан “Засгийн газраас эхлээд хоёр хүүг минь баривчилсан.  Дараа нь нөхөр, хүргэний минь ээлж ирсэн. Тэднийг  т а м л а н   з о в о о с о н. Шүүх хурал худал хуурмаг дунд болж өнгөрсөн. Хүүхдүүд минь өөрсдийгөө өмгөөлж чадаагүй. Би дэлхийн бүх хүн, иранчуудад хандан, тусламж гуйж байна” хэмээн гашуудаж байв.

Олон асуултыг ардаа үлдээсэн уг хэрэг 27-хон настай Ираны сонгомол бөхийн эмгэнэлт хувь заяагаар төгсөж, гэр бүл, эцэг, эхийн нь нүдэн дээр  я л ы г  нь гүйцэтгэсэн гашуун түүх бий. 

Сайед Моллай, дээд хэмжээ авч  н ө г ч с ө н  Афкари нар дотны андууд байв. Афкарид тохиолдсон явдал ч Сайедыг улсаа орхиход том нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 2. 13:30
Зочин

Өө ёстой лаларын дарамттай улс уу? энэ муу хогийн Иран нэгэн цагт Ираны шеихүүд зөөлөн даавуугаар монголын цэргийн жанждын бөгсийг арчиж эмс охид нь олон сарын дайн тулаанд ядарч хагссан монгол эрчүүдийн ясан голт том боовоор дэлбэртлээ бавуулж араас нь дагаж гүйжийсаан гэвэл одоо энэ Иранууд үнэмшихгүй дээ.

8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

8 сар 10. 14:21
Зочин

харин ч монгол цэргүүд дэлхийн 2-р дайны үе шиг замбараагүй хүчиндэж байгаагүй байх шүү. түүхэнд тэгвэл аймар их том сэдэв болж бичигдсэн байгаа. зөвхөн ал талсан талаар бичиж үлдээсэн байгааг юугаар тайлбарлахав ?

8 сар 10. 10:46
Зочин

Ард түмнийг нь доромжилж болохгүй шүү Жаахан ухаалаг байгаарай

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]