Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлалааУншсан684

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан Хүй долоон худагт өчигдөр эхэлсэн.

Энэхүү барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон. Өчигдөр тус барилдааны нэг, хоёрын даваа явагдсан юм. Харин өнөөдөр 09.00 цагаас гурвын даваа эхлэх байсан боловч бөхчүүд Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болсон гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлснээр ам авах үйл ажиллагаа хойшилсон.

Гэвч бөхчүүд Э.Оюунболдыг улсын аварга цолтойгоор ам авахыг хүлээн зөвшөөрлөө. Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг гурвын даваанд амлалаа. Ц.Содномдорж нь Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй гэж үзэн эсэргүүцсэн бөхчүүдийн нэг юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]