Монголчууд Грекийн “Иллиад”, “Одисей”, Энэтхэгийн “Рамаяана”, “Махабрата”, Киргизийн “Манас”, Түвдийн “Гэсэр”-тэй эн зэрэгцэх баатарлаг тууль бүтээсэн үү гэвэл бүтээсэн, гагцхүү түүнийгээ өнөөг хүртэл уламжилж чадсан уу, чадаж байна уу гэвэл асуудал арай өөр өө.
Барга буриадын туульс, Баруун монголын туульс яах арга байхгүй домоглог сэтгэхүйтэй монголчуудын аман зохиолын баялаг уламжлалыг илтгэнэ. Тэр дундаа “Жангар”-ын тууль үг хэл, үлгэр түүхийн үнэнхүү гайхамшиг гэдгийг мань мэтийн дунд, залуу үеийнхэн сайн мэдэхгүй нь харамсалтай.
“Жангар”-ын туулийг хайлж чаддаг хүн өнөө Монголд бараг үгүй, харин Шинжааны Ойрад, Оросын Халимагт үеэс үе, амаас ам дамжин уламжилж байгааг саяхан Бээжинд болсон Жангар судлалын хурлаас мэдэж авлаа.
Монгол, Оросыг бодвол Хятадад “Жангар”-ын судалгаа нэлээд хожуу эхэлсэн ч эрдэмтэд нь жил бүр цуглаж, “Жангар”-тай холбоотой асуудлаар санаагаа уралдуулан хэлэлцдэг аж. Энэ жилийн хурлыг Хятадын “Жангар” судлалыг үндэслэгч, эрдэмтэн Ренчиндоржид зориулжээ.
Эрдэм шинжилгээний хурал, семинар жирийн сонсогчдод сонирхол багатай байдаг бол энэ удаагийн хурал арай өөр байлаа. Аргагүй дээ. “Жангар” тууль бидний л аман зохиол юм чинь. Олон илтгэл дундаас Шинжааны Багшийн Их Сургуулийн багш Ба.Мөнхөөгийн судалгааны үр дүн чихийг минь ёстой л сортолзуулах шиг болов.
Алдарт туульч Жуунайн хайлдаг “Жангар” туулиас газар усны нэрсийг нь ялган судалж, 60-аад газар орны байршлыг бодитоор тогтоосноо газрын зураг дээр тайлбарлан үзүүлж байна, Ба.Мөнхөө. Тэгэхлээр “Жангар”-т түүхэн бодит үйл явдлын тухай өгүүлдэг болж таарах нь ээ дээ. Тийм үү?
Эрдэмтэн “Жангарын нутаг” одоогийн Монгол, Хятад, Оросын нутгаас цааш бий гэсэн сэжүүрийг Монголын “Засагт хан аймгийн түүх” гэсэн номноос 90-ээд оны үед анх олсон гэдэг. Түүнээс хойш эртний ном судар, газрын зургууд, томруулдаг шилтэй өдөр шөнөгүй нөхөрлөж, өнөөдөр судалгааны үр дүнгээ олонд дэлгэж байгаа нь энэ.
Газрын зураг. “Жангарын нутаг” буюу Торгуудын хаант улс
Ба.Мөнхөөгийн үзэж байгаагаар “Жангар” тууль 17 дугаар зууны үед үүссэн байх өндөр магадлалтай. Тэр ч бүү хэл, “Жангар” тууль бол түүхэн бодит үйл явдлын домогчилсон хэлбэр гэнэ. “Дөрвөн Ойрадын түүх” гэсэн сурвалжид “Торгуудын эзэн Жангар, Хошуудын ноён Галдмай” гэж тэмдэглэсэн бий. Галдмай нь Дөрвөн Ойрадын чуулганы дарга Очирт Сэцэн хааны хүү бөгөөд төрсөн он жил нь тодорхой, Ойрад монголчуудын дунд хамгийн их домог түүхийг үлдээсэн бодит хүн юм. Энэ хүнтэй холбож бодвол Торгуудын түүхэн дэх агуу хаан Аюук “Жангар”-ын бодит дүр байх боломжтой гэж Ба.Мөнхөө таамаглаж байна.
Эрдэмтнээс тодруулж асуухад тэрээр, “Жангар багадаа эцгээсээ өнчирч, уулын агуйд нуугдан амь гардаг. Хааны орыг хөвгүүн нь л залгамжилдаг тул “Жангар”-ыг хаадаас хайж эхлэх нь зүй. Торгуудын хаадын тухай нэгэн сурвалж бичигт, Хошуудын Бар Авлай 40 мянган цэрэг дагуулан Ижил мөрөнд хүрч Торгуудын Пунцаг далай хааныг олзлох үеэр хааны хүү Аюук ууланд нуугдаж амь гарсан тухай тэмдэглэсэн байдаг. Жангар хол ойрын 49 орныг номондоо оруулсан хаан гэж туульд өгүүлдэг. Тэгвэл Торгуудын түүхэнд Аюук хаан шиг агуу хаан үгүй. Аюук хаан Перс, Орос, Турк, Крым, Туркменстан, Башикер гээд их бага 40 гаруй улсыг захиргаандаа нэгтгэж байсан, цаанаа бас Орос, Турк, Крымтай байлдаж, айлгаж чадаж байсан. “Жангар”-т Догшин Цагаан хаан гэж их гардаг. Энэ бол Оросын Цагаан хаан. 1712 онд Цагаан хаан Аюук хааны ордонд өөрийн биеэр тусгайлан ирж, хаан гэж хүлээн зөвшөөрсөн түүхтэй юм. Эдгээрээс гадна Жангарын хоёр хатны нэр Аюук хааны хатдын нэртэй адил байгааг батлах түүхэн сурвалжууд олдсон. Жижиг боловч өөр баримтууд ч бас бий” гэж ярьсан юм.
Ба.Мөнхөөгийн судалгааны үр дүн “Жангар” тууль үүсэж буй болсон цаг хугацааг нарийвчилж, орон зайг тэлээд зогсохгүй түүнд гардаг үлгэр түүхийн бодит эзэн хэн бэ гэдэг шинэ таамаглал дэвшүүлж байна. Намайг ийн тэмдэглэл бичиж байх зуур эрдэмтэн маань магад таамаглалаа батлах өөр нэг шинэ нотолгоо олчихоод магнай тэнийн баярлаж байж ч мэднэ. Үнэний эрэл гэдэг тийм л амттай, зүйрлэшгүй баяр хөөр төрүүлдэг ажил юм хойно. Тэрээр эцэст нь өөрийгөө Жангар судлалыг тэмтэрч яваа залуу судлаачдын нэг гэж даруухан тодотгоод, “Дэлхийн монгол судлалын эрдэмтэд, тууль судлаачид миний дэвшүүлсэн саналаар маргалдаж, мэтгэлцэж, үнэн худлыг нь шилрүүлээсэй гэж өдөр шөнөгүй хүсэн хүлээж байна даа” гэсэн юм. “Их гурвалжин” номын зохиолч Ч.Эрдэнэ гуай “Домог гэдэг бол дам яриа гэсэн хоёр үгний сунжирсан хэлбэр” гэж хэлсэн байдаг нь оргүй биш бололтой. Домог гэдэг үлгэр төдий биш үнэн түүх гэдгийг батлахад гагцхүү судалгаа, судалгаа, судалгаа бас цаг хугацаа хэрэгтэй...
Э.Эрдэнэсувд
Бээжин хот
2015.05.10
mongolchuud ertnees baatarlag tuils uleriig zohioj irsen baidag tuunii dotor tuilsiin orgil bolson 5ih tuil bii hamgiin ertniih n Eriin sain han harangui tuil ene tuiliig erdemten Perenle barag 4000 jiliih umun zohiogdson baih magdlaltai geseniig unshij baisan yum bn harin Geseriin tuil buyu 10n zugiig avragch achit mergen geser haanii tuil bol Tuvd bish Hyatad bish Mongoliin tuils Jangar mun adil
АЮУК хаан 17-р зууны хүн ОИН ИРГЭДИЙН ХОЛБОО анх сибир БУРИАД нутагт бүрэлдсэн ОИРДУУД БҮР СҮҮЛД 14-р зуунд АЛТАИ нутаг руу нүүсэн ҮЛДСЭН БУРИАД гэгдэх холбоонд ЖАНГАР ТУУЛЬ ТУУЛЬ ХАДГАЛАГДАН ҮЛДЭЖ буриад жангар гэж баих ӨНӨ ЭРТНИЙ ТУУЛЬ БОЛ МӨӨН гэхдээ АЮУК ХААНААС ХАМААГҮИ ӨМНӨ БАИЛГҮИ ДЭЭ сүүлд баяжигдан зарим нэг нэр томьёо дурдагдвал тэрийг гул болгон насыг нь хоишлууламгүи шүү ЯМАР БОЛОВЧ ШАРЫН ШАШИН АВХААС ӨМНӨ БӨӨ МӨРГӨЛИЙН ЗАН ҮИЛТЭИ ҮЕИЙН ХИ ГЭЖ ОИЛГОХ ХЭРЭГТЭИ ЮМ ТУУЛЬ ХАИЛАХ Д баатрууд нь амилж ЯЛАХ ЯЛАГДХИЙГ хэлдэг баисан гэж үздэг тиймийн тулд ШАРЫН ШАШНААС ӨМНӨХ ҮЕИЙНХИ БАИХ НЬ гарцаагүи дээ АЮУК ХААН БУРХНЫ ШАШИНТАН ХӨӨН
Yum bolgoniig kazak gedgee bolioch.Bur Chingis xaaniig xurtel kazak xun bolgochixson soliorox yum.Chingis xaan ter ued kazakaar yariad l arab bichgeer tushaal zarligaa gargaad l zergeldee ulsuud luu yavuulsan bolox uu? Kazastanii xereed jalaar xongiraad naiman ovgiin uls mongol tuuragtan gedgee meddeg yum uu? Tenegteed l bid kazak ter ued kazak gej ner baigaagui gej bult usreed l ...ter ued kazak gej kirgizuudees uldsen jijig ovog baisan .ter yamarch Jalaar Xongiraad... ovogtoi xolboogui.Tunnig mongol tuuragtanuud XASAG gedeg baisan .ted tom duguitai tereg xergeldeg baij.Xasag teregnii duguinaas ondor erchuudiig bugdiig xyad! gej mongolchuud zarligddag baisan yum. Tegexleer xasaguud ter ued jijig kirgiz turegiin uldegdel baisniig Nuuts tovchoon deer bichsen l baidag yum.odoo tegsen bid xereid,mergid xongiraad bolchixson bulterch yavna....
казак хэзээ ч тусгаар улс байгаагүй Журданбек ээ
КАЗАХЫН ЖАНГАР ХААН Ш ДЭЭ.
казак гэж ямар түүхтэй үндэстэн байна.аа. Их Эзэн Чингэсийн байлдан дагуулалтанд бий болж байсан жижиг ястан өөрсдийгөө мэдэж байх хэрэгтэй,. Их Хааны үндэс угсааг манайх гэж тунхаглахаас эмээж амьдар.
kaзак бол туркжсан монгол.
Харин ч эсэргээр нь монголжсон түрк /"перс/ гэвэл зохилтой. Ялангуяа эртний түрэг, найман, хэрэйдүүдүүдтэй буюу Монголчуудтай холилдож хожмоо үүссэн гэж хэлж болохуйц үндэстэн шүү дээ.
gangar tuuli buriadad bii ih ertnii yam mednee
баярлалаа, жангар туулийг оруулж өгөөч сонсож чаддаггүй юмаа гэхэд юу өгүүлснийг нь уншмаар байна