Курск хотын ойролцоо Германы эзэлсэн газар руу гүнзгий түрж орсон тал нутаг Оросуудын мэдэлд байж, тэнд Улаан армийн ихээхэн хүч төвлөрч байсан тул Германы зүгээс тэрхүү хүчийг бүслэн бутцохих төлөвлөгөөтэй байв.
Зөвлөлтийн зүгээс Курскийн талд 3 давхар газрын мина бүхий бүслүүрийг зохион байгуулж, хориглолтод бэлтгэж эхлэв. Тэд мөн их буу, танк эсэргүүцэгч зэргийг төвлөрүүлэн байрлууж, цэргүүдээр окоп ухуулж, асар их хэмжээний хүн хүчийг дайчлан татсан байна.
Үнэхээр ч таамагласан ёсоор Германы зэвсэгт хүчин Курскийн тал дээгүүр Зөвлөлтийн Улаан армийг хойд болон өмнөд талаас нь бүслэн байлдах нь ойлгомжтой болов. Тагнуулын мэдээ ч үүнийг баталж байлаа. Германы зүгээс Курскийн талд хийх дайралт буюу ажиллагаагаа “Цитадель” хэмээн нэрийджээ.
Энэ бүхэн Германы зүгээс зүүн фронтод давуу байдлыг олж авахад чиглэж байлаа. 5-р сард Германы командын штабт хурал болсон ба генерал фон Клюге Курскийн тулааныг хийхэд хүн хүч дутмаг хэмээн үзэж байв. Генерал Вальтер Моделийн хувьд Курскт довтлох Германы 2-р армийн хойд хэсгийг толгойлон Курскийн хөндийд хойд талаас нь довтлохоор болов.
Генерал Моделийн хувьд гэвэл тэрээр хамгаалах тактикийн мэргэжилтэн байсан боловч довтлох тал дээр туршлага муутай жанжин хэмээн тооцогддог байв. Тэрээр Гитлерт үнэнч гэдгээрээ алдартай бөгөөд түүнийг хамгийн хүнд хэцүү гэсэн даалгаварт Гитлер томилдог байв.
Генерал Модель хожим 1945 онд Дуйсбургийн дэргэд АНУ-ын цэрэгт бүслэгдэн амиа хорлосон юм. Германы шилдэг генералуудын нэг Хайнз Гудериан Курскийн ажиллагааг эсэргүүцэж байв.
Улаан армийн хувьд танк эсэргүүцэгч их буунуудаа хамгаалалтын шугамын дагуу байрлуулдаг байсан бол энэ тактикаа өөрчилж хэсэг хэсгээр нь бүлэг болгон тал тал тийш нь харуулан байрлуулах болов. Энэ нь тулалдааны үед үр дүнгээ өгсөн юм.
Нэг бүлэг хориглолт нь 20 ширхэг танк эсэргүүцэгч их буунууд, мөн хэд хэдэн танк эсэргүүцэгч жижиг буунуудаас бүрдэж байв. Нэг хамгаалалтын сектороос нөгөө хамгаалалтын сектор хүртэл 800 м зайтай байсан бөгөөд дундуур нь дайсны танк зөрөх гэж оролдвол 2 талаас нь галлаж устгах боломжтой болжээ. Зөвлөлтийн улаан арми Курскийн өмнөд хэсэгт буюу дан ганц Воронежийн фронтод ухсан окоп болон их бууг далдлах нүхнүүд нь 4200 км хүрсэн ба энэ нь Москвагаас Мадрид хүрэх замын урттай тэнцэнэ. Харин Курскийн хойд хэсгийн хамгаалж байсан Улаан армийн цэргүүд 5000 км урт далан, окоп болон их бууг далдлах нүх ухжээ. Мөн 2000 км засмал зам ашиглалтад оруулж, 686 гүүр гармыг шинээр байгуулжээ.
Курскийн өмнөд хэсгээс дайрах Германы армийн “Өмнөд” бүлэглэлийг Германы генерал фельдмаршал Эрих фон Манштайн толгойлсон ба түүний удирдлага дор Германы 445000 цэрэг, 1500 танк байв.
Тэгвэл Курскийн өмнөд хэсгийг хамгаалахаар Зөвлөлтийн генерал Николай Ватутин томилогдсон ба түүний удирдлага дор Зөвлөлтийн 626 000 цэрэг, 1700 танк байв. Курскийн хойд чиглэлээр довтолгоо өрнүүлэх Вальтер Моделийн бүлэглэлд332000 цэрэг 1000 танк байв. Энэ бүлэглэлийн эсрэг Зөвлөлтийн гарамгай жанждын нэг Генерал Константин Рокоссовский томилогдсон бөгөөд түүний удирдлага дор 712 000 цэрэг, 1700 танк байв. Дээр нь нэмж өгүүлэхэд Зөвлөлтийн улаан арми Курскийн нутгаас холгүй “Талын фронт” бүлэглэлийг зохион байгуулсан бөгөөд ЗХУ-ын генерал И. Коневоор удирдуулжээ.
Генерал Рокоссовскийгийн хувьд байдал хамаагүй давуу байв. Түүнд хүн хүчний асар их нөөц байсан бөгөөд түүнд уул, хад асга зэрэг байгалийн бартаа тусалж байв. Германууд дайрах боломжтой 90 км орчим урттай хөндий л байсан бөгөөд Моделийн арми түүгээр л довтлон орж иржээ. Харин Курскийн өмнөд хэсэгт байдал өөр байв. Курскийн өмнөд хэсэг бол байгалийн бартаа саад багатай, тэгш тал учраас дайсны хүч хаагуур ч орж ирэх боломжтой байв. Ватутин их чадварлаг генерал байсан бөгөөд түүнийг Германууд “гросс-мастер” буюу их мастер гэдэг байв. Ватутины удирдсан Воронежийн фронт нь дэлхийн дайны түүхэн дэх хамгийн ширүүн дайралтыг хамгаалах үүрэг хүлээсэн юм. Генерал Ватутин бол довтлох чиглэлд мэргэшсэн стратегич боловч энэ удаа тэрээр хамгаалан тулалдах болно.
Зөвлөлтийн Улаан арми хамгаалалтыг зохион байгуулахдаа минийг ихээр ашигласан байна. 30000 минийг хоёрхон өдрийн дотор байрлуулж газар булж байсан гэдэг. Улаан армийн зүгээс германчуудад бэлдсэн бас нэг бэлэг бол танк сөнөөгч бөмбөг юм. Тус бөмбөг нь 2,5 кг жинтэй бөгөөд олноор нь нэг онгоцонд байрлуулж болно, дээрээс нь Германы танкуудын хуяг нь дээд хэсгээрээ хамгийн нимгэн байдаг учраас энэ арга үр дүнгээ өгч байв.
Курскт дайтагч хоёр тал хүчээ хуралдуулсан боловч тулалдсангүй 7-р сар хүрлээ. Зөвлөлтийн зарим жанжид түрүүлж дайрах, өрсөж цохих саналыг тавьж байв. Гэвч Германы тал Зөвлөлтийн хамгаалалт руу их буугаар галлаж, агаарын хүчнээ орууланаар Дэлхийн хамгийн том танкийн тулаан эхлэв. Энэ тулаан цар хүрээ, оролцсон анги нэгтгэл, хүн хүчний тоо, ач холбогдлоороо асар өндрөөр үнэлэгдэх тулалдаан болсон юм.
Умард чиглэлээр давшсан Германы генерал Моделийн арми Зөвлөлтийн Генерал Рокоссовскийгийн армийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Тулалдааны эхний өдөр гэхэд л Германы тал Оросын газрын мина болон танк эсэргүүцэгч бууны уршгаар Фердинанд загварын хөнгөн танкуудынхаа тал хувийг нь алджээ.
Өмнөд хэсэгт танкийн ширүүн тулгаралт болж аль аль тал нь асар их хохирол амссаар байв. Германы танкууд V байдлаар довтолж байсан бөгөөд хамгийн урд нь барс танкууд явах ба холын тусгалтай бууныхаа ачаар Зөвлөлтийн танк эсэргүүцэгч нарыг жагсаалаас гаргаж байв. Зөвлөлтийн хориглолтыг сэтэлсэний дараа Германы хөнгөн танкнууд болох ирвэс болон фердинандууд оросуудын ард талд нь гарч танк эсэргүүцэгчдийн араар нь довтлон устгаж байв.
Курскийн өмнөд хэсэгт тулалдаан ширүүн өрнөж байлаа. Энэ чиглэлт Германы 400 орчим онгоц агаарт хөөрч Зөвлөлтийн бэхлэлтүүдэд цохилт өгсөн ба мина булсан талбайнуудыг давхар бөмбөгдөж байв. Өмнөд чиглэлээр давшсан Генерал Манштайны арми дайралт эхэлснээс 17 цагийн дараа Зөвлөлтийн 3 давхар хамгаалалтын эхний хэсгийг устгав. Үүнийг сонссон генерал Ватутин генерал Катуковын танкийн дивизийг Германы барсуудын эсрэг тулалдаанд оруулав.
Зөвлөлтийн Т-34 танк Германы Барс танк хоёр ийнхүүхалз тулгарлаа. Гэвч Катуковын танкийн арми танкнуудынхаа 60 хувийг ширүүн тулалдаанд алджээ. Германы барсууд ч ширүүн тулаанаар довтолгоогоо зогсоолоо.
Харин Курскийн хойд хэсэгт генерал К. Рокоссовский сөрөг давшилтад орсон боловч хүн хүчний асар их хохирол амсжээ. Гэсэн ч тэд асар их эр зориг гарган тулалдаж германчуудыг туйлдуулж чадсан юм. Курскийн умард чиглэлд тулалдаж байсан Германы арми фердинанд болон брумбар загварын танкуудаа тулалдаанд оруулсан боловч Зөвлөлтийн танк эсэргүүцэгчийн галын ширүүн эсэргүүцлийн эсрэг давшиж чадсангүй.
Зөвлөлтийн тал нэг арга хэрэглэсэн нь зарим танк эсэргүүцэгч их буунуудаа ил гаргаснаар Германы Барс танкууд түүн рүү шууд давшиж байв. Харин тэр их буунуудаас холгүйхэн өнгөлөн далдлалтын аргаар нуусан нэмэлт их буунууд Германы танкуудыг ойртохыг хүлээж байгаад гэнэт гал нээдэг байжээ. Энэ нь Германы танкуудад асар их хохирол учруулж байв.
1943 оны 7-р сарын 10-нд Курскийн умард чиглэлээр давшсан Германы арми хамаг хүн хүчээ барж дуусав. Зөвлөлтийн Генерал Рокоссовскийгийн хувьд өөрт ногдсон үүргээ амжилттай биелүүлж Германы армийг туйлдуулав. Рокоссовский Сталин болон Жуковтой зөвлөлдсөний эцэст 7-р сарын 12-нд Моделийн эсрэг сөрөг давшилтад орохоор болжээ. Харин өмнөд чиглэлд Манштайны удирдсан Германы арми хохирол их амссан ч гэсэн Зөвлөлтийн гурван давхар хориглолтын хоёрыг нь сэтэлж чадсан байна. Удалгүй Манштайны арми Зөвлөлтийн хориглолтын гүнд асар их хүн хүчээ алдаж туйлдан давшилтаа зогсоож эхлэв. Ингэмэгц Зөвлөлтийн нөөцийн арми болон “Талын Фронт” нэмэлт хүч болж өмнөд чиглэлд Германы эсрэг сөрөг давшилтад оржээ. Германы армийн өмнөд бүлэглэл тулалдааны эхний өдөр 200 ирвэс танкийг тулалдаанд оруулсан боловч 5 өдрийн дараа 16 л үлджээ.
Зөвлөлтийн нөөцийн арми сөрөг давшилт хийснээр Германы танкуудын жигүүрт цохилт өгч шахаж эхлэв. Зөвлөлтийн сөрөг давшилт амжилттай болсноор германууд хүнд байдалд оржээ. Гэсэн ч Улаан армид энэ сөрөг давшилт асар их хохирлыг дагуулсан юм. Нэг өдийн дотор л гэхэд 300 танкаа оросууд алджээ. Яг энэ үед Брянскийн чиглэлээр Зөвлөлтийн арми генерал Моделийн эсрэг давшилтад орсон нь германчуудад хүнд цохилт болж Курскийн тулаанд ялах найдвараа алдаж эхэлсэн гэдэг.
Энэ ажиллагааг “Румянцев” гэж алдарт жанжныхаа нэрээр нэрлэв. Зөвлөлт болон Германы агаарын хүчин хоорондоо тулгарч Зөвлөлтийн тал давуу байдлыг олжээ.
Германууд тэр дороо ухарсангүй, Курскийн ойролцоо тосгонуудад хориглолт байгуулсан боловч амжилт олсонгүй. 8-р сарын 5-нд Моделийн арми ухарч Курскийг орхин оджээ. Өмнөд чиглэлд ухарч байсан Манштайн генералын арми Харьковийн дэргэд Зөвлөлтийн эсрэг сөрөг давшилтад орж Катуковын армитай ширүүн тулаан хийж байв. Гэвч Коневоор удирдуулсан Улаан армийн давшилтад өртөж бүслэгдэхээс сэргийлэн, улмаар ухарсан байна.
Үүнийг мэдсэн Конев армиа Харьковын зүг хурдан давшилтад оруулж, улмаар 1943 оны 8-р сарын 23-нд хотыг чөлөөлжээ. Курскийн тулалдаанд ЗХУ ялснаар Германы зэвсэгт хүчин хүнд байдалд орж ялах ямар ч найдваргүй болов. Энэ бол дайны хүрдийг эргүүлсэн гайхамшигт үйл явдал болсон юм. Энэ тулалдааны дараа Германы арми хориглон хамгаалахаас өөр ямар ч аргагүй болж дахин давшилт хийгээгүй юм.
Курскийн тулалдааны дараа ЗХУ-ын Улаан арми бүх фронтоор сөрөг давшилтад орсон байна.
Эх сурвалж: В.И.Соколов. "Сто великих войн"
Philip Sabyn, Simon Mayall "Generals at war: The battle of Kursk"
"Soviet Storm"
Б.Болд. "Дэлхийн цэрэг-улстөрийн түүхийн хураангуй толь"
Б. Батмөнх
энд сэтгэгдэл бичээд байгаа мэдэмхийрээд байгаа малнууд аа. ЭХ сурвалжаа бичсэн байна. баруун доод буланд нь: Тэр нь худлаа буруу байна. тэгсэн юм ингсэн юм гэж чаахаа боль
Энэ сэтгэгдэлийг уншихад бараг бүгдээрээ тэр дайнд оролцоод үзцэн бололтой амныхаа зоргоор бурах юмаа оюуны хоосролууд
Ер нь ч тэгээд ЗХУ дайны дараа Европын орнуудад шууд коммунист системтэй болгож эзлэн түрэмгийлж байсан таалагддагүүй.Эцсийн эцэст ямар ч ЗХУ бүрэлдэхүүнд байсан улсууд Коммунизмыг хүсээгүй.
Фашизм болгох байсымуу тэгээд...Чиний таалах таалахгүй ямар пад байнаа.
ulaltiin nuuc ni kommunist sistemtei baisan bogood yuc ygyi ard tymen eh ornoon gesen urian dor negdejbaigaa um.yhel bol tednii huvid baatarlag uvdal
Kommunist oros bop tuhain ued fashist germanii holbioton baisan. Hitlertei hamtran polishid negen zereg hoyor talaas ni dairch huvaan avch baisan, bas latvi kitvi estoniig orosuud bulaan ezelj finlandiig ezlehiig oroldson bolovch gutamshigtaigaar yalagdsan. Harin 1941 onii dunduur stalin hitler 2 dainii olzoo huvaah deer tohirch chadaagui. Ingeed orosuud 7 sard ni evropruu dairahaar zehej bgaag hitler medcheed 6 sariin 22-nd orsoj dairsan yum. Umhii orosuud daind yalsan bish delhiin dainiig ehluulsen gemt heregtnuud mon.
Зарим ойлголтууд шал буруу байна. Ядаж л Герман ЗХУ нь Польш руу зэрэг дайраагүй. Герман 9 сарын 1-нд ЗХУ 9 сарын 18-нд, Финландад хүн хүчний хохирол их үзсэн боловч Финландын газар нутгаас өөрийн хүссэн хэмжээгээ салгаж чадсан. Үүний буянд Ленинград хилээс 130 илүү км холдсон. Мөн одоогоор ЗХУ 7 сард Европ руу дайрахаар бэлтгэж байсан тухай нотолгоо олдоогүй. Европ ч гэж дээ тэр үед Европ чинь Германд эзлэгдсэн байсан. Тэгэхээр довтлох бол Германтай л байлдах байсан. Тийм болохоор хамаагүй Фашист Германыг өмөөрөөд яахав.
Фердинанд бол танк биш өөрөө явагч их буу
2-р дайн бол Америк ар хударгаар нь хор хутгаж байж эхлүүлсэн. Яагаад гэхээр Америк долларыг дэлхийн тэргүүлэх валют болгохыг тулд европын эдийн засгийг туйлдуулах хэгэртэй байсан учраас дайн эхлүүдэх үндэсийг тавьсан гэдэг юм билээ
bitgii shaagaad bai uheree
1943 оны 7-р сар гэдэг Курскийн дайнтай холбоотой монгол хэл дээр ном байдаг гэдгийг хэлье. Уншиж байсан юм байна. Hollywood-ийн Fury кинон дээр Америкийн Шерман танк Барстай байлддаг. Шерманы сул тал нь маневр муутай холбоотой. Барс араасаа сул хуяглагдсан байдаг. Харин Т-34 бол хурдан, маневр хийх чадвар сайтай үйлдвэрлэхэд хялбар техник юм. Энд тухайн үеийн чухал ач холбогдол бүхий танкуудыг харьцуулж байгаа юм шүү. Великая война (документальный фильм компании Star Media) гээд youtube дээр хаягаарай. Орос англи хэл дээр Дэлхийн 2-р дайны тухай бүрэн мэдээлэлтэй болно.
Bayrlalaa
tosgonii ovgoniig ami uregsen cergiin batlahiig cugluul gej, ovgon 3 shuudai batlah cugluulsan gedeg
zasssss haltar tembuut mongol yugaa medej medemhiirtsgeegeed baina daa. mongolchuud bol medej amjihgui tuuh bol ene delhiin 2-r dain tembuundee barigdaad yar sharhandaa alingaa aldaj baihad ene humuus delhiig avarch yavsan yum.olon yum hutsalgui zugeer l ene humuuseer ene ulsaar baharha
Т-34 чинь барс руу 200 метр л ойртож байсан гээздэ т-34 барсыг яагаад ч сум нь нэвтлэхгүй байсан тийм учраас т-34 танк амиа хорлодог байсан гсн
түүх болон текникийн мэдлэгтээ анхаарнуу
1943 оноос үйлдвэрлэгдсэн Т-34-85 бол 800м-н зайнаас барсыг устгах чадвартай юун 200м ккк
teriig chin oros hun jolooddog bsan bhgui uy
Т-34 танк байгаагүй бол орос дайнд ялах эсэх нь эргэлзээтэй , Барс их бууны хүч , хуягаар илүү ч хурд, маневр ,зардал , бөх бат чанар зэрэг бусад бүх талаар илүү байсан , эцсийн дүндээ Барсаас Т-34 илүү болсон шүү
Т34 хамгийн бага өртөг зарцуулж байсан тийм учраас т-34 ийг ихээр үйлдвэрлэж байсан бас пантер бол дайнд бараг нэмэр болоогүй хошуу урт хамгаалалт муу их л хэцү байсан барс бол сайн тэр үед барсыг 1400 гаруя үйлдвэрлэж байсан ,маус бол маш сайн хүн жин армор идэр сайн тэр үед 1 ширхэг маус бүрэн тоноглогдсон харин 2 ш маус бараг бүрэн гүйцэд дуусаагүй байсан юм гэнэ лээ
Orosiin baatarlag ard tumen delhiig avarsan ni tuuhen unen...Uuniig hen ch uguisgej chadahgui.
Германыг оросоос өөр хэн ч ялж чадахгүй байж дээ.оросыг ялсан бол хир тоосондоо баригдсан хэдхэн монголчуудыг ёстой ганц өдрийн дотор л устгах байсан байх даа.баатарлаг оросын ард түмэг дэлхийг аварсан нь гарцаагүй үнэн
mongoliig ted bish Japanuud zuun talaas ezelne. tegeed 50-80 jiliin daraa gehed Japan mongol hoyor 2uulaa hytadad uusaad alga boloh bsiim daa huurhii orosuud l dahin dahin delhiig avrah yum daa
bi germanii armiig udirdaj bsan bol orosuudiig tend ni uldeegeed tsaashaagaa nutgiin gunruu tsomrood orchih bsan yum.orosuud minteigee zuuraldaad uldene
хаха чи бид 2 шиг амьтад юу боллоо гэж армийг удирдхавдээ тойрлоо гэхэд зэр зэвсэг техник хэрэгслийн түлш гээд асар өндөр ашиггүй зардал бас цаг хугацаа алдсан асуудал болно мөн хүнд танк болон танк сөнөөгчүүд өөрийн банкныхаа түлшээр үсрээл 80 км газрыг туулна яахав тойроод нутгийн гүнлүү орлоо гэж бодход замд нь илрүүлээд ЗХУ-ын бөмбөгдөгчүүд махан таташ болтол бөмбөгдчихнө шүүдээ захын архичинч тийм үйлдэл хийхгүйшдээ
Goy helsen hahaha
uggui yasan eemer janjin be
Т-34 танк 2006 он хүртэл дэлхийн зэвсэглэлийн ангилалд 1 номероо хадгалж ирсэн, ялалтын парадын өөрөө явагч зэвсэглэлийн хамгийн түрүүнд явж байсныг манайхан анзаарсан байх, оросууд эр зориг ухаан, тэвчээр хатуужил коммунист хүмүүжил, эх орноо гэсэн хоёргүй үзэл баримтлалаар энэ дайнд ялсан, манай улс ч гэсэн хэн нь ялах нь хамаагүй ах дүүгийн гэдэг найрамдалдаа үнэнч байж дэлхийн 2-р дайнд орос улсын ганцхан холбоотон байж ирсэн сайхан түүхтэй.
Orchuulga xiixdee mergejiliin xvnii zuvluguu avch bai gej zuvluyu. Xudlaa orchuulga baina
gants gej bolohgui baih,lend liz geed orosuud uursduu bichdeg bolson.
angli geree hiigeed 1941 onoos tusalj bsan ba
Т-34 гэж танк байгаагүй бол Орос дайнд ялагдах байсан гэж ярьдаг гэсэн Германы Барс танк маш сайн хуягтай хүчтэй их буутай ч их зардал шаарддаг хурд маневр муутай маш хүнд учир тулах чадвар муу байсан харин Т-34 зардал багатай хурд маневр сайн туулах чадвар сайн алсын зайнд биш халз тулж зууралдан абйлдах үедээ Барсаас хамаагүй давуу байдалтай болж ирдэг иймээс Оросууд асар их эр зориг гарган Германы танкууд дунд нь шууд л явж орон зууралдан байлдаж араас нь хажуугаас нь Барсуудыг буудаж ялсан гэдэг шүү , дэлхийд дахин ийм олон танкийн халз тулаан хэзээ ч гараагүй дахин гарахгүй нь нэгэнт тодорхой юу үнэн орос баатрууд ялсан нь үнэн,
1990-ээд оноос өмнө Курскийн тулаан дэлхийн том танкийн тулаанд тооцогдож байсан. Харин 1990-ээд оны сүүлээр Иран билүү Иракийн дайны үед маш том танкийн тулаан болсон. Тэр дайнд Курскийн дайнаас илүү олон танк оролцсон гэдгээрээ 1-рт бичигдэх болсон гэсэн.
юун танкын тулаан гэж эсрэг талд нь юуч байхгүй зүгээр л амеркийн танкын крос уралдаан болсон юм
Цагаа олсон, түүхийн болон танин мэдэхүйн маш чухал сэдвээр сайхан орчуулсан нийтлэл байна. Монгол Улс Дэлхийн 2-р дайнд оролцож ялсан орнуудын нэг, ялангуяа Эх орны дайныг
эхлэхэд л анхнаас нь ЗХУ-ын талд байсан цорын ганц гадаад улс байж, ядуу буурай ч чадах
хэмжээндээ туслаж байсан. Харин АНУ, Англи зэрэг орнууд ЗХУ дайнд ялах нь гарцаагүй болсон 1944 оноос оролцож, шаардлагагүй байхад фронтуудыг биш энгийн оршин суугчидтай Германы
хотуудыг бөмбөгдөж байсан, ядангуяа Германы эртний түүх соёлын нэг том Төв болсон Дрезден хотыг оршин суугчидтай нь бараг 90% устгасан.
Оросын талыг барьсан тархиа хэт угаалгасан коммунистын үг байна.
1-рт Англи ЗХУ-с хамаагүй өмнөөс Германтай байлдаж байсан. Англи ЗХУ-с ялгаатай нь хэзээ ч Нацист Германтай холбоотон байгаагүй.
2-рт Америкын тэр их Ленд Лизинггүй ЗХУ хурдан ялах ямарч боломжгүй байсан.
3-рт Америк нь фронтуудыг ч бас бөмбөгдөж байсан нь үнэн.
4-рт Ялагч тал түүхийг бичдэг. ЗХУ,Англи,Америк дэлхийг хуваасан буруугаа ч,олон зуун мянган энгийн иргэд,цэргийн олзлогсодыг алсан буруугаа ч хүлээгээгүй.
үнэн хэлжээ. Монголчццд сэтгэл зүрхээрээ Орос оронтой хамт байлдсан юм
GEHDEE OROS T-34 BOL TIGEREES 3 DAHIN HURDAN,MUN YAVAJ BAIHDAA BAIGAA TEMDEGLEED BUUDDAG.ENE HUNII BICHSEN BOL HISTORY GEED AMERIKIIN PROGRAMMAAR DANDAA GERMANUUD LAG BAISAN GEH AYASTAI YARIDAG NEVTRUULEG MUN BAINA.DEEREES NI UNENDEE 2 KM GAZART TANKNUUD BAILDANA GEJ BAIHGUI,DEED TAL NI 500METRT BAILDDAG YUM,HOLIN TUSGALAAR 34 OIRHON 1 KM,GEHDEE TIGER TANKIIG YAMARCH ZAINAAS HAJUUNAAS NI BUUDAHAD HANGALTTAI NEVT BUUDNA,GANTSHAN UUDUUS NI BUUDAHAD NEVTELEH CHADVAR BAGA.MUN OROSUUDAD TIGERIIG SUNUUH CHADALTAI OLON HUND TANKUUD BAISAN,KV-2,ISU-152,SU-100 GEH MET JINHENE 2 KM-EES YAMARCH GERMAN TANKIIG URD TALAAS NI SUNUUH CHADVARTAI.GEHDEE BAS GERMANI HUND TANKUUDIG AGAARAAS SUNUUH IH AMARHAN BAIDAG BAIJ,DEEREESEE MASH NIMGEN HAMGAALALTTAI UCHIR JIJIG BUMBUG HAYAHAD SUNUCHIHDUG NAIJ.BAYARLALAA
kv hund tank samohodnii ustanovka uuruu yavagch bish uu.500 m t bailddag gechiheed 1 km gedgiig oilgohgui ba.germanii tank bars holoos onoj bsan tuhai bsan.
za 200m-s huyagiig setelj chadahgui bsan gej hudlaa bitgii bichee harin ch t-34n huyag naluu uchraas daisnii sum oij bsan harin barsiinh bosoo uchraas nevt orj bsan bilee uuniig barimtlah barimtat kino zunduu shuu dee er ni barag t-34s bolj orchin ue-n bukh tanknii urd huyag naluu bdag bolson gedeg
Hailsan byaslag shig ev havgui sonin helbertei gegddeg baisan gegddeg
Дэлхийн түүхэн дэх хамгийн том танкийн тулалдаан.
Маш сайн орчуулжээ. баярлалаа. Амжилт
ЯАЖ Ч МАРГАСАН ЗХУ ДЭЛХИЙН 2- Р ДАЙНД Я АГУУ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ТҮҮНИЙ ҮР ДҮНД МОНГОЛ УЛС ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ УЛС БАЙГАА НЬ БАС МАРГАШГҮЙ ҮНЭН ШҮҮ...... ХУДЛАА гэж ХЭЛЭХ БАЙНА УУ ТЭГВЭЛ ХЭЛЭЭ ХАМАРТАА ХҮРГЭЭТЭХ...