Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн маршал Фёдор ТолбухинУншсан40,323

Толбухин нацист Германы армийн "Барбаросс" ажиллагааг 1941 оны наймдугаар сард эхлэх хүртэл дээрх албан тушаалыг хашиж байгаад Крымийн фронтын штабын даргаар 1942 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ.

Зөвлөлтийн цэргийн нэр жанжин, маршал Фёдор Иванович Толбухин Москвагийн зүүн хойд нутгийн Ярослав мужид тариачин гэр бүлд мэндэлжээ. 1914 онд Эзэн хааны армид сайн дураараа элсэн орж Дэлхийн I дайнд тулалдаж байв. Эргэлт буцалгүйгээр цэргийн эгнээнд шилжсэн Толбухин 1916 онд Оросын эзэн хааны армийн ахмад цол хүртжээ.

1918 оны наймдугаар сард Толбухин Улаан Армийн эгнээнд элсч буудлагын 56 дугаар дивизийн штабын даргаар томилогдон улмаар 1921 онд Оросын Иргэний дайн дуусах үед дарга нь болсон байв. М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид элсэн суралцаж байх хугацаандаа штабын бүрэлдэхүүнд дадлагажиж 1931 онд сургуулиа дүүргэсэн байна. 1937 онд Толбухин дивизийн командлагчаар томилогдон ажиллаж, дараа жил нь Өвөр Кавказын цэргийн тойргийн штабыг удирдах болсон байна.

Толбухин нацист Германы армийн "Барбаросс" ажиллагааг 1941 оны наймдугаар сард эхлэх хүртэл дээрх албан тушаалыг хашиж байгаад Крымийн фронтын штабын даргаар 1942 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ.

1942 оны тавдугаар сараас долдугаар сарыг хүртэл Сталинградын цэргийн тойргийн командлагчийн туслахаар ажиллаж, улмаар 1943 оны гуравдугаар сарыг хүртэл 58 дугаар армийн командлагчийн албыг хашив.

 Маршал Василевский, маршал Толбухин нар фронтын байдалтай танилцаж байна.

58 дугаар арми тэр дундаа Толбухин онцгой үүрэгтэйгээр Сталинградын тулалдаанд оролцсон бөгөөд түүний командлалын бүрэлдэхүүн болон цэргийн ур чадвар онцгой байсныг хурандаа генерал Андрей Еременко сайшаасан нь бий. Дараа нь түүнийг 57 армийн командлагчаар томилсон бөгөөд удалгүй Өмнөд фронтын цэргийн командлагчаар томилсон байдаг.

1943 оны аравдугаар сард Өмнөд фронтыг Украины 4 дүгээр фронт болгон өөрчилсөн бөгөөд Родион Малиновскийгийн удирдсан Украины 3 дугаар фронттой хүч хавсран "Доод Днеприйн операци" болон "Днепр-Карпатын операци"-д тус тус томоохон үүрэгтэйгээр оролцож авьяаслаг жанжны ур чадвараа нотлон харуулжээ.

 Украины 3 дугаар фронтын штабын ажилтнууд командлагч Толбухины хамтаар

 

Толбухин 1944 оны тавдугаар сард Украины 3 дугаар фронтын командлагчаар томилогдон тухайн оны зургадугаар сараас аравдугаар сарыг хүртэл Малиновскийн цэргийн нэгтгэлтэй хамтран Балканы дайралт болон Румын, Болгарыг чөлөөлөх төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ийн онцгой гавъяа байгуулсан Малиновский 1944 оны есдүгээр сарын 12-нд, Толбухин хоёр хоногийн дараа Зөвлөлт Холбоот улсын Маршал цолыг тус тус хүртсэн юм. Энэ завсар Малиновскийн нэгтгэл баруун хойд тал руу Австрийн зүг шилжиж, Болгарыг чөлөөлсөн Толбухины нэгтгэл Унгар болон Югослав тийш чиглэн тулалдаж тус тус чөлөөлсөн билээ.

 

 

 

Зөвлөлтийн 10 маршал. Эхний эгнээнд зүүнээс маршал И.Конев, маршал А.Василевский, маршал Г.Жуков, маршал К.Рокоссовский, маршал К.Мерецков, хоёрдугаар эгнээнд зүүнээс маршал Ф.Толбухин, маршал Р.Малиновский, маршал Л.Говоров, маршал А.Еременко, маршал Иван Баграмян нар.  

Дайны дараа Толбухин Өмнөд бүлгийн командлагчаар ажиллаж байгаад 1947 оны нэгдүгээр сард Өвөр Кавказын цэргийн тойргийн командлагчаар томилогдон 1949 оны аравдугаар сарын 17-нд таалал төгсөх хүртлээ уг албыг хашсан юм.

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 5 сар 11. 22:26
Элдэв

Монголчуудын байгуулсан Алтан Ордны улсын Толи Бухагийн удам шүү дээ. Базарваань ... Орос хүнийг тэмтэрвэл татаар яс цухуйнаа гэж...

2020, 5 сар 11. 22:28
Дэлээ

Толибухын

2019, 9 сар 12. 21:38
Зочин

Баатар цол авч чадаагүй дайн дуусгасан,яагаад өгөөгүй юм болдоо хөөрхий

2018, 10 сар 8. 21:02
Зочин

Яах вэ Баграмян тэр үедээ армийн генерал байсан сүүлд маршал болсон.

2020, 11 сар 6. 7:53
Зочин

Харин тийм. Ерёменко мөн адил.

2018, 10 сар 8. 21:00
Зочин

Гэхдээ Толбухины нэгтгэл гэдэг жаахан тиймэрхүү тэрний оронд фронт гэдгээр нь бичвэл зөв байх.

2020, 11 сар 6. 7:54
Зочин

Харин тийм. Ямар хороо дивиз биш дээ.

2018, 10 сар 8. 20:59
Зочин

Маш зөв орчуулга байна. Мундаг.

2017, 10 сар 10. 8:59
буга

маршал Тимошенко алга байна. Баграмяны хажууд бол жинхэнэ маршал шүү

2019, 10 сар 5. 20:35
Зочин

Тимошенко маршал гэхдээ яг энэ үед фронт командлахаа больсон байсан. Дан фронт командлагч нар байна шүү дээ.

2020, 5 сар 10. 18:53
Зочин

zuw 2.....ene ued....sahal БУДЕННЫ haan bla....marshal bsan bha.medeh hun n bicherei

2017, 10 сар 10. 11:50
Зочин

bitgii tenegt nom unshij bai

2017, 3 сар 16. 0:31
Зочин

Баграмян чинь маршал биш генерал шүү. Том андууравзай

2017, 3 сар 16. 8:48
Зочин

Еременко болон Баграмян нар 1955 онд маршал болсон юм байна. Тэгэхээр маршал гэсэн үг үү? Тийм байх аа.

2020, 11 сар 6. 7:55
Зочин

Тийм. Гэхдээ тухайн үеийнх нь цолоор бичих нь зөв байх.

2017, 3 сар 16. 8:32
Зочин41

za surtei sug be

2020, 11 сар 6. 7:56
Зочин

Бүдүүлэг гэдэг нь.

2018, 10 сар 8. 21:04
Зочин

Чи мэдэхгүй л дээ.

2017, 3 сар 16. 4:47
Зочин

1955 онд авсан

2017, 3 сар 16. 9:59
Зочинbat

Hitleriin german barboris tuluvlguuguu bieluulheer ZHU-ruu 1941 onii 6-r sariin 22 nii nym garigiin 005 tsagt itgeliig evden dovtolson ym shuu

2018, 10 сар 8. 21:03
Зочин

барборис чихэр үү ккк

2019, 10 сар 5. 20:33
Зочин

хэ хэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]