Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зэвсэгт хүчнээрээ үдүүлсэн Германы төмөр хатагтайУншсан76,866

Ер нь сүүлийн жилүүдэд алдартай сэтгүүлүүдийн оны онцлох хүнээр Ангела Меркелийн урд гишгэх эмэгтэй улстөрч байсангүй.

Ангела Меркелийг Германы канцлерын албан тушаалаас үдэх ёслол 2021 оны 12 сарын 2-ны үдэш Берлин хотод Бундесверийн гадаах талбайд явагдсан билээ. “Großer Zapfenstreich” хэмээх энэ ёслолын арга хэмжээ бол цэргийнхний зүгээс төр нийгмийн удирдагчдад үзүүлдэг хамгийн дээд хүндэтгэл юм. Ёслолын “эзэн” өөрийн хүссэн гурван дууг Батлан хамгаалах яамны оркестрт захиалдаг уламжлалтай. Ангела Меркелийн сонгосон 3 дууны нэг нь Зүүн Германаас гаралтай алдарт панк рок дуучин Нина Хагены “Du hast den Farbfilm vergessen” дуу бөгөөд энэ дууг сонгосон нь германчуудын сэтгэлд ихэд нийцжээ. Ёслолыг DW агентлаг шууд дамжуулсан бөгөөд Ангела Меркелийг сонгодог хөгжимд дуртай гэдгийг бүгд мэддэг байсан учир түүнийг рок хөгжим захиална гэж хэн ч төсөөлөөгүй байсан талаар уламжилсан байна.

 “Германы панк-рок домогт дуучны уран бүтээл бол залуу халуун насны маань хамгийн тод дурсамж байсан” гэж экс канцлер өөрийн сонголтоо тайлбарлажээ. Цэргийн оркестр мөн “Großer Gott, wir loben Dich” хэмээх XVIII зууны христүүдийн сүлд дууг, бас 1950-иад оны од Хильдегард Кнефийн “Für mich soll’s rote Rosen regnen” дууг Ангела Меркель болон уригдсан 200 зочинд зориулан тогложээ. Ёслолын төгсгөлд Германы төрийн дуулал эгшиглэв. Цар тахлын улмаас энэ удаагийн ёслолыг германчууд маш даруухан, цөөхөн хүнтэй явуулжээ.

ХБНГУ-ын өмнөх канцлер Герхард Шредерийг үдэх ёслол багагүй сүр дуулиатай, олон хүнийг хамруулан явагдаж байсан гэдэг. Өдгөө 67 настай Ангела Меркель Христийн ардчилсан холбоо намыг 2000 оноос хойш, Германы Засгийн газрыг 2005 оноос хойш тэргүүлж байгаа юм. Түүний удирдлага доорхи багагүй олон жилийн хугацаанд Герман улс улам хүчирхэг болж Европ төдийгүй дэлхий дахинд нөлөө бүхийн хүчирхэг гүрний байр сууриа эргүүлэн авч чадсан хэмээн шинжээчид үзэж байна.

Меркел зөвхөн Герман улсыг 16 жилийн турш удирдаад зогссонгүй Европ тив, Европын холбоог манлайлж чадсан юм. Өнгөрсөн хугацаанд түүнийг “чөлөөт ертөнцийн канцлер”, “Европын удирдагч”, “Барууны либерал ертөнцийн сүүлчийн хамгаалагч” гэж нэрлэж байв. Үүний сацуу сүүлийн үед Франц улс Европын улс төрд Германыхаас дутахгүй нөлөөтэй байгаа тул Меркель улс төрөөс явснаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд түүний орыг эзлэх боломж гарч ирлээ хэмээн тоймчид бичиж байна.

Аливаа хямралыг, тухайлбал Грекийн эдийн засгийн сүйрлээс эхлээд коронавирусний цар тахал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхдээ эрс шийдэмгий байж чадсан. 2010 онд Грек, Итали улсуудын өр асар их болсны улмаас Еврогийн бүсийн орнууд эдийн засгийн гүн хямралд орсон билээ. Хямрал даамжирсаар нийт Европыг хамарч, Испани улс санхүүгийн тусламж хүсч эхлэхэд Ангела Меркель еврогийн бүсийг хямралаас гаргахад чиглэсэн чухал хэлэлцээрүүдийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ.

А.Меркель Европын лидерийн дүр төрхийг олон жилийн турш өөртөө бий болгож чадсан юм. Германы эдийн засгийн байдал, ард түмнийхээ талархлыг хүлээж чадсан Меркелийн хувь хүний зан чанарууд нь түүний нэр нөлөөг улам бэхжүүлсэн.

“А.Меркель гэв гэнэтхэн нэг л өдөр манлайлагч болоогүй. Хүчтэй удирдагч болоход нь нэлээд цаг хугацаа шаардагдсан. Тэрбээр Европын Холбооны /ЕХ/ хувьд хямралыг зохицуулагч гол менежер байсан нь үнэн” гэж Дани улсын эрчим хүчний сайд асан Люкке Фрийс дүгнэн хэлсэн байна.

 

ТӨМӨР ХАТАГТАЙ

 

Өнгөрсөн зун Форбс сэтгүүлээс манай гаригийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг нэрлэсэн. TIME сэтгүүл энэ оны хүнээр Германы канцлерыг нэрлээд байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд алдартай сэтгүүлүүдийн оны онцлох хүнээр Ангела Меркелийн урд гишгэх эмэгтэй улстөрч байсангүй. Тэр бүү хэл зарим жилүүдэд Путин, Обама нарыг ардаа орхин топоор нэрлэгдэх нь ч энгийн явдал болж. Энэ удаад ч мөн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж шуугиан дэгдээгээд байгаа Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нараас олон саналаар илүүрхэж TIME-ийн нүүрэнд заларсан байна.

1954 оны долдугаар сард Германы Гамбург хотноо шашин судлаач, номлогч Хорст Каснер, Херлинд Каснер нарын гурван хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлсэн Ангелаг ирээдүйн Германы төдийгүй Европ дэлхий дахины төмөр хатагтай болно гэж хэн мэдэх билээ. Гэхдээ л түүний замнал маш сонирхолтой юм. Яагаад тэр одоог хүртэл салсан нөхрийнхөө нэрээр овоглодог, мөн түүний амжилтад эцэг нь хэрхэн нөлөөлсөн түүхийг энд дэлгэе!

Ардчилсан Германд өссөн Ангелагийн хүүхэд нас бусдын сэжигтэй харц, буруутгасан өнгө аяс дунд өнгөрсөн учир хэн хүнээс илүүтэйгээр тоглоомын дүрмийг дагаж Ардчилсан Германы пионерийн байгууллага, Германы Залуучуудын Чөлөөт Эвлэл буюу коммунист залуучуудын байгууллагын гишүүн байсан гэдэг. Хамгийн их дурлаж сонирхдог хичээлийнхээ дагуу тэрээр 24 насандаа физикчийн диплом өвөртлөн амьдралд хөл тавьсан юм.

Түүнийг их сургуулиа төгссөний дараа жил Их Британийн Ерөнхий сайдаар Маргарет Тэтчер томилогдсон байдаг. Тэр үед Ангела улс төр төдийлөн сонирхдоггүй ч Маргарет Тетчэрийн хатуу шийдвэрүүдийг бусад германчуудын адил гайхан хүлээж авдаг байв.

Удалгүй нэг ангийн оюутан Ульрих Меркельтэй тэрээр сүмд хуримлаж Меркель хэмээх овгийг авлаа. Тэд хамтын амьдралаа шинжлэх ухааны ажилд зориулж байсан ч аажмаар Ангела Меркелийн сонирхол өөрчлөгдөж эхэлсэн байдаг.

Меркель гадуур гарч олон нийтийн амьдралд оролцож нийгмийн шинжлэх ухаануудыг сонирхож эхэлсэн бол нөхөр нь гэртээ байхыг илүүд үзнэ. Энэ зөрүү нь ч тэдний салалтыг дуудсан бөгөөд 1982 онд Ангела угаалгын машин, нөхрийнхөө овог хоёртой л хоцорсон гэдэг.

Олон жилийн дараа эрх чөлөөтэй Меркель улс төрд хөл тавилаа. Берлиний ханыг нураасан үйл хэрэгт оролцсон тухайгаа нэр төрийн хэрэг хэмээн Германы энэ үеийн бүх улстөрчид үздэг бол Ангела Меркель нэг ч удаа тэгж хэлээгүй. Гэсэн хэдий ч хана нуран унаж хоёр Герман нэгдсэний дараа Меркель улс төрийн амьдралд эргэлт буцалтгүй орсон юм. Улмаар ХБНГУ байгуулагдсаны дараах анхны сонгуулиар Бундестагийн гишүүн болсон юм.

Түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь хоёр Герман нэгдсэний дараа Канцлер болсон Гельмут Коль гэдэг. Тэрээр намынхаа дэд даргаар Меркелийг томилсноор 37 настай эмэгтэй Германы улс төрийн тавцанд тодрон гарч ирсэн юм. Улмаар засгаа байгуулахдаа Коль Меркелийг танхимдаа урьж эмэгтэйчүүд хүүхдийн асуудал хариуцсан сайдын ажлыг өгч байлаа.

1990 он. Бундестагийн сонгуульд нэр дэвшсэн Ангела Меркель

Дараа нь 1998 онд Герхард Шрёдероор толгойлуулсан Германы Социал демократ намд ялагдаж төрийн эрхийг алдах хүртэл Меркель Байгаль орчны сайдын албыг хашсан юм. Сонгуульд ялагдмагц Гельмут Коль намын даргаас татгалзаж оронд нь сонгогдсон Вольфганг Шойбле Ангела Меркелийг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахыг санал болгов.

Тэр үед Меркель хувийн амьдралдаа өөрчлөлт гаргалаа. Тэрээр квант химийн салбарт дэлхийд нэрээ түгээсэн Иохим Зауэртэй гэрлэж 1982 оноос хойш ганц бие явсаар ирсэн амьдралдаа цэг тавив.

Гэсэн ч Меркель хоёр гэрлэлтээсээ аль алинаас нь хүүхэдтэй болж чадаагүй юм. Харин улс төрийн амьдралдаа нэгэнт Меркель нэрээрээ танигдсан байсан тул анхны нөхрийнхөө овгоос татгалзаагүй юм.

Үүнээс хэдэн сарын дараа Христийн Ардчилсан Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэй гэрлэж байхад намтай нь холбоотой татварын томоохон дуулиан дэгдлээ.

Намын хуучин дарга Гельмут Колийн үеэс эхлэлтэй хууль бус санхүүжилтийн асуудал Христийн Ардчилсан Холбоог доргиов. 1999 онд Ангела Меркель санаанд багтамгүй шуугиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр намын даргадаа мэдэгдэлгүйгээр “Залуу хүн төрсөн гэрээ орхин, амьдралын замдаа гардаг шиг Хелмут Коль болон Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн хуучин удирдагч нараас болж манай нам хохирч байна. Тэд намыг орхих хэрэгтэй” хэмээн хэвлэлүүдээр мэдэгдэл хийж улс төрийг шуугиулав.

Улс төрийн бүхий л карьер болон хувийн амьдралаараа дэнчин тавьж энэ мэдэгдлийг хийсэн хэмээн Меркель хожим дурссан байдаг. Харин энэ үеийг канцлер асан Гельмут Коль дурсахдаа “Би өөрийнхөө гар дээр өөрийгөө хөнөөх могойг тавьсан юм. Ер нь бол Меркель миний араас хутга дүрсэн” хэмээн ярьсан байдаг. Ингээд улс төрд хөл тавихад тусалсан удирдагчаасаа холбоо тасласан Меркель 2000 оны дөрөвдүгээр сард намын их хурлаар гишүүдийн 96 хувийн саналаар намаа толгойлох боллоо. Тэрээр таван жилийн турш сөрөг хүчний байр сууринд байхдаа ирээдүйн канцлер болох чадвартайгаа нотлон харуулж чадсан юм.

…2005 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид Германы шинэ канцлер хатагтайг алга нижигнүүлэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан юм. Түүний тангараг өргөх ёслолд намын нөхөд хийгээд, эцэг эх нь оролцсон бол харин уг ёслолыг телевизээр үзэхийг илүүд үзсэн нөхөр нь тэнд байсангүй.

2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улсыг 10 жил тэрээр удирджээ. Европын бусад орнуудад улс төр эдийн засгийн хямрал нүүрлэж байхад, итгэлтэй баталгаатай Меркелээр удирдуулсан германчууд тогтвортой идэвхтэй тоглогч болж чадлаа.

Ингээд Меркелийн тухай тэр бүр хүмүүс мэддэггүй сонирхолтой зүйлсийг өгүүлье.

Меркель өөрийгөө эрч хүч дүүрэн, өсөх ирээдүйтэй залуусаар хүрээлүүлэх дуртай. Өрсөлдөгч улс төрчид нь түүний багийг “Меркелийн хөвгүүд охидынх” гэж шоглох нь бий. Меркелийн ажлын өрөөний ширээн дээр герман гаралтай оросын хатан хаан II Екатеринагийн хөрөг бий. Тэрээр бөгж ээмэг зүүдэггүй, үнэртэн хэрэглэдэггүй. Вагнерын дуурь, Бах, Бетховены симфони зэрэг сонгодог хөгжим таашаадаг. Мөн хөлбөмбөгийн улаан фен. Меркель маш ховор тохиолдолд л даашинз, банзал өмсөж, ихэнхдээ өмдтэй хослол таашаадаг. Түүний хослолыг бүтээх хүндтэй үүргийг Гамбургийн загвар зохион бүтээгч Беттина Шенбах хүлээдэг.

Хувцасныхаа төлбөрийг хатагтай хувиасаа төлдөгөөр барахгүй гэрээс нь холгүй орших хүнсний дэлгүүрээс хүнсээ өөрөө цуглуулж, өөрийн гараар хоолоо хийж, цэцэрлэгээ тордож, бялуу хийх дуртай.

Төмсний зутан шөл, шницель, загасаар хийсэн хоол нь хамгийн амттай, зочид гийчдийнхээ хэнбугайг ч дайлж цайлж гаргадаг гэдэг.

Ер нь Меркель тосгоны оршин суугчдын элдэв уран сэтгэмжид автаагүй хоолонд дуртай. Тогооч нь нутгийн хоолны жор цуглуулж, өсөж торнисон газраас нь хүнс ногоог нь цуглуулдаг. Харин загасны тухайд ганцхан Балтийн тэнгисийн загасыг таашаадаг. Нөхрийн зардлын тухайд улсаас гаргадаггүй. Тиймээс эхнэртэйгээ явж илүү мөнгө зарцуулахын оронд арай бага зардлаар энгийн онгоцонд тасалбараа захиалан, очих газрынхаа зочид буудалд уулзалддаг. Меркельд дарвуулт завь, орд харш зэрэг баян тансаг амьдралын эгэл хэсгүүд ч байхгүй, ийм албан тушаал эрхэлж байгаа хүнд зохисгүйн дээр өөрт хэрэгцээгүй гэж үздэг аж.

Айлчлалын хүрээнд авсан 150 еврогоос дээш үнэтэй аливаа бэлгээ тэрээр парламентад тушаадаг. Төмөр хатагтай тэнгэрийн дуу болон нохойноос айдаг. Түүний айдастай холбоотой сонирхолтой түүх Владимир Путинтэй холбогддог. Хөршийнхөө нохойд хазуулснаас хойш ийм айдас хургах болсныг нь Путин сайн мэддэг байжээ. Олон жилийн өмнө канцлерын хувиар Москвад айлчлахад нь Путин хэргээр өөрийн сүрдэм том нохдоо уулзалт болж байсан өрөөнд оруулсан гэдэг.

Тэр үед Меркель сэтгүүлчдийн дэргэд гайхмаар тайван байдал гаргаж тэвчээр үзүүлсэн ч Путинтэй хоёулхнаа үлдэхдээ уурсан бараг цохиод авсан, ОХУ-ын тэргүүн ч байдлыг нөхөрсгөөр зохицуулж зочин хатагтайгаа тайвшруулж чадсан байна. Меркель Ардчилсан Германд өссөн тул орос хэлээр саадгүй ярьдаг нь Путин түүнтэй дотны яриа өрнүүлж чаддаг аж. Ер нь олон жил Путиныг хазаарлаж, Европ дахь Оросын эрх ашгийг хориглож тогтоож байсан улстөрч бол Меркель гэж үздэг. Путин ч хувь хүнийхээ хувьд Меркелийг асар их хүндэлдэг гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан билээ.

Сэтгэгдэл 34ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 15. 12:59
Зочин

Amilsan gegeen dari eh yum biz dee bazarvaani! Irvel ochoool teriigeed ogoh ni hold ni! Hurtsiig baritsaalj Ebig huuheldei bolgoj baigaad maniusiinhaa hamag saihan ordod ezen suusan 150euronii belgiig tooj nulimahgui shulam!
Manai zarim humuus oorsdiigoo Amerik german undesten gej bodoj baahan demiireh yum chaavaas! Nogoo l muu bid shuu dee hichneen moroodood ch!

2018, 3 сар 16. 12:47
Зочин

Yaalt ch gui ene tsagiin chadvartai emegtei. Manai maluud haana ni ch hurehgui. Bas ardchilsan germanii hun yaaharaa orosoor yaridg gej esregeere Sozialist buyu zuun germanchuud l oros hel surguulida uzdg bsn. Holion bantan bolgohiima medee shuu yum bichih gej

2020, 1 сар 29. 0:12
B

Tenegee zuun germaniig ardchilsan gedeg bsiin uuruu ym unsh

2021, 1 сар 22. 13:26
Зочин

Хойд Солонгосыг ч ардчилсан гэдэг биз дээ

2019, 8 сар 8. 20:46
Зочин

Зүүн германыг ардчилсан герман гэдэг байсан юм шүү

2018, 10 сар 10. 17:15
Зочин

эргүү мал аа, юм унш. мэдлэгээ тэл.

2018, 8 сар 14. 11:20
Хуучинхүү

Хойд Солонгосыг ч бас ардчилсан гэдээг!Монголын ардчилал гэдэг чинь Жавхлангийн тайлбарласнаар ард түмнээ чилээх гэж бгаа ккк

2018, 6 сар 21. 8:30
Зочин

ГДР гэдэг байлаа хө

2018, 3 сар 30. 9:51
Зочин

Zuun germaniig Ardchilsan German gedeg bsiimaa

2017, 1 сар 30. 19:19
ЗочинUnshigch

Germanchuud mundag undesten, gehdee Mongolchuudiig guitsehgui

2021, 1 сар 15. 0:10
Зочин

Германчууд түүхэндээ мянган жилийн түүхтэй эзэнт гүрнийг байгуулж тэр нь бараг бүх л европыг хамааран захирч байсан юм шүү дээ. Хитлэр үүнийг сэргээх гээд 3-р эзэнт гүрнийг босгох гээд нийтийн хүчинд бут цохиулсан даа.

2021, 1 сар 15. 12:17
Зочин

1000 жилийн түүхтэй элэнцэгийн гүрэн байхав.Ромийн түүхэнд ойн зэрлэгүүд гэж бичигдсэн нь бий.

2021, 1 сар 15. 12:13
Зочин

100 жилийн түүхтэй ямар гүрэн байгуулсан юм бэ.Ромийн түүхэнд ойн зэрлэгүүд гэж бичигдсэн байдаг санаад байна

2018, 8 сар 14. 11:26
Хужаа

Тэрч тийм шүү түүхэндээ Үхрүүд эд эмийн шуналаас болоод хэрэлдсэн уламжилалтай!Тэр нь үнэхээр Германчууд яаж гүйцэхэв!Одоо ч тэрнээсээ болоод мөхөж бгаа Монголчууд яаж тэдэнтэй зүйрлэхэв ккк Хуцаж бдг янхан бөгс долоогч бандаашаараа удамшсан үхрүүд хайран нэг улс үндэстэний нэр бузарлагчидын гарт бдг болж үхэр новшуудад Мөхөл ойртождээ!!!!

2016, 4 сар 22. 14:09
дйлыбөро

Путин жоохон даапаалсан байнашдээ ккк. Нөгөө эмгэн нь 18 т шиг л алцаганаж

2016, 4 сар 21. 11:16
зочин

Энэ чавганц манжийн Да Чин гүрний газрын зургийг хятадад бэлэглэж танайх монголыг нэгтгэж аваарай гэж ерөөсөн хүн.Юмны учир утга ойлгодоггүй,дебиль хүмүүс саймшраад байх шиг байна.Жаахан нүдээ нээж юм уншиж бай даа. АН-н гишүүн дэмжигч гамингуудад бол ч меркелийн зураг ёстой загатнасан газар мааажив гэдэг шиг сайхан санагдаж байгаа.Гэвч танай гамингуудын тарыг таньсан монголчууд одоо та нарт дахин санал өгөхгүй л болов уу даа.

2017, 2 сар 16. 9:35
Зочин

cham shig urvagchdaar mongol duuren bn daa

2016, 4 сар 23. 18:50
Зочин

In 1726, the Kang Hsi Imperial Encyclopedia was completed, consisting of 216 administrative area maps, without Mongolia and Tibetan.

2016, 4 сар 21. 10:33
Зочин

mongoliin buzar hulaich uls turchid uheesei

2016, 4 сар 21. 9:06
Зочин

Элбэгдоржийг айлчлахад Монголыг асуудлыг Орос, хятадтай л ярьж байж шийднэ гэсэн шүү дээ.

2016, 4 сар 20. 12:28
МЕРКЕЛЬ

ИЙМ Л ХҮНЭЭР УДИРДУУЛБАЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИНА

2016, 4 сар 21. 9:15
Зочин

Одоо энэ хүзүүгүй хөгшин чавкагааруу.? Больдоо чи Зориулалт нь бол Путин Меркелийг уохих ёстой биз дээ. Гэхдээ цохих дөхсөн л болохоо цохиогүй л юм байна. Тиймдээ хорвоогийн хамгийн хүчирхэг ханхүү Путин өөдөөс нь ахраад ярьж байгаа нь их юм даа .Очиж ОЧИЖ МЕРКЕЛЬ ЧАВГАНЦААР МОНГОЛЫГ УДИРДУУЛМААР БАЙНУУ ХЭЦС ТЭНЭГ

2018, 3 сар 30. 20:45
Зочин

Naadf avgai chini orosiin ediin zasagiin 30 ℅ burdiulj ogdog um shuu Putin avgaigai tegtlee muudahiig husdegguio

2016, 4 сар 21. 9:03
Зочин

Меркель Монголыг хятадад өгөх сонирхолтой. Ши Жин Пинд бэлэглэсэн хуучин газрын зурагт нь манайх хятадын бүрэлдхүүнд байсан даа.

2017, 10 сар 18. 10:51
Зочин

Монголын их Юуань гүрний зургийг өгч танайх т Монголын эзэнт гүрний нэг хэсэг шүү гэсэн юм биш үү.

2016, 4 сар 18. 17:09
Зочин

iim l huneer uls ornoo udirduuldag bol saihan aa

2016, 4 сар 18. 13:18
Зочин

mana gishvvd deer n avga xvvxed n yaj tansagladag bilee garaad l xog novshtoi gazraa stresstei ard tvmenteigee uulzana shvv dee er n ene tansaglalaasaa ichmeer bolson

2016, 4 сар 18. 11:36
Зочин

Меркель оросоор биш Путин нь германаар сайн яридаг гэвэл арай үнэнд ойрхон байхаа

2017, 12 сар 29. 14:43
Зочин

нээрээ Путин ЗХУ-ын үед БНАГУ-д ажиллаж, амьдарч байсан гэсэн шүү.

2016, 4 сар 19. 9:59
dino

yag tiim. Ardchilsan Germand ussun hun yaahaaraa Orosoor sain yarydag boloh v dee

2018, 2 сар 25. 0:45
Бөхтхүү

БНАГУ гэдэг нь социалист улс байв. Яг өнөөдрийн хойд Солонгос шиг БНАСУ гэдэгтэй ижил амой.Харин БНГУ нь ардчилсан

2019, 2 сар 17. 19:45
рр

ФРГ буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улс гэдэг байсан.

2016, 4 сар 17. 20:53
Эрдэнэ

Манай ерөнхий сайдын тусгай хангамж хавьгүй илүү бх аа?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]