Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

...Үгүй энэ Чойбалсан гуай яагаад манайхаар орохоо болио вэ?Уншсан85,514

Ингэж асуухад өвөө нэг хачин гөлрөөд л дуугүй болчихсон гэдэг. Үүнээс хойш хэдхэн сарын дараа өвөө баригдсан байгаа юм.

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсом Монголын түүхийн бараан цаг үеийн гэрч, хэлмэгдлийн хар шуурганд амь амьдралаараа хохирсон төрийн хар хүн. Тэрээр 1939 оны наадмын урдхан буюу долдугаар сарын 9-нд баривчлагдаж, улмаар Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 58.1-А болон 7, 11 дүгээр зүйл ангиудаар яллан Москвад эрүүдэн шүүж, 1940 онд цаазлан хороосон.

Д.Догсомын ач охин Н.Уранчимэгийн дуртгалаас уншигчдадаа хүргэж байна.

Эмээ минь насаараа түгшиж амьдарсан хүн. Хүүхдээ ааваар нь овоглож зүрхлээгүй, залуу насныхаа дурсамжийг тайван сайхан ярьж үзэлгүй явсаар өтөл настайгаа золгочихсон. Хэдийгээр өвөөг маань 1962 онд цагаатгасан боловч тухайн үед хийж байсан кинонуудад ханийг нь, ханийнх нь нөхдийг хамгийн өөдгүй амьтад болгож харуулдаг, ард түмэнд гүн бат ойлгуулдаг байлаа шүү дээ. Бид хожим эмээгээсээ ханийнх нь тухай лавлаж асуудаг байсан. Хүүхдүүд бидэндээ гай болохгүй гэдэг байсандаа ч тэр үү, ялангуяа ажил хэргийнх нь талаар тун бага зүйл хэлдэг юм.

 

Харин өвөө маань хүнийхээ хувьд хэн байсан талаар сайхан дурсамж ярьдаг байсан. Эмээ нэг удаа гурилын уут гөвөөд өгөөч гэж өвөөгийн жолоочийг гуйж л дээ. Тэгтэл өвөө "Наад хүн чинь төрийн албан хаагч болохоос чиний гарын үзүүрт гүйдэг хүн биш шүү" гэж загнасан гэдэг. Эмээ өвөөгийн тухай ярих болгондоо "Догсом маань их амгалан хүн байж билээ" гэж заавал дурсдаг. Анхны эхнэр Бадам гэж эмэгтэй өвөөгөөс салаад жолоочтой нь гэрлэчихэж л дээ. Өвөө маань тэр хоёрт орон гэрээ өгөөд ганцаараа тусдаа гарсан гэж байгаа.

Тэгээд ч зогсохгүй эхнэрийг нь аваад суучихсан тэр хүнээр сүүлчийн мөчийг хүртэл жолоочоо хийлгэсэн юм билээ. Өвөөг баригдсан тэр үдэш эмээ машинд нь орж суухад жолооч нүүр өөд нь эгцэлж харалгүй чимээгүй мэгшиж, мөр нь чичрээд л байсан гэдэг.

Хачирхалтай нь өвөө маань нэг л өдөр нөхдийнхөө араас явна гэдгээ мэддэг байсан бололтой юм билээ. Эмээ ч тэгж хэлж байсан. Өвөө Х.Чойбалсантай их дотно нөхөрлөдөг байж л дээ. Тэд анд адилхан хорхойтой болохоор чөлөө зав гарвал хөдөөгүүр ганзага нийлээд давхидаг байж. Тэгж яваад нутгийн айлд буутал эмээгийн аавынх байсан гэдэг. Өвөө, эмээ хоёрыг анх хэрхэн танилцсаны гэрч нь Чойбалсан гуай ингэж болсон байгаа юм. Тэгээд ч тэр үү, өвөөгийнхөөр ирж цай ууж суудаг, байнга зочилдог байж. Гэнэтхэн гэрээр нь үзэгдэхээ ч байчихсан, гэрийнх нь урдуур морьтойгоо давхиад өнгөрөх болсныг эмээ ажаад "Үгүй энэ Чойбалсан гуай яагаад манайхаар орохоо болио вэ" гэж асуухад өвөө нэг хачин гөлрөөд л дуугүй болчихсон гэдэг. Үүнээс хойш хэдхэн сарын дараа өвөө баригдсан байгаа юм. Чойбалсан гуай өвөөг явсны дараа эмээг ирж уулз гэж дөрвөн удаа хүнээр хэлүүлэхэд нь эмээ очоогүй гэсэн.

 Ардын Бага хурлын дарга Д.Догсом, Бүх цэргийн жанжин, Сайд нарын зөвлөлийн дарга Х.Чойбалсан, Ардын Бага хурлын орлогч дарга Д.Лосол

Яагаад гэвэл Чойбалсан өөрт нь хэлэх үггүй аргаа барна гэж бодоод, өнөө хурц дүртэй, сүр жавхлант Маршалыг тийм арчаагүй байхыг харна гэхээс айсан гэнэ лээ, хөөрхий эмээ минь. "Чойбалсан гуайд журмын нөхдөө золихоос өөр Монголыг аврах гарц байгаагүй ч байж магадгүй" гэж эмээ хэлж байсан. Энэ үгийг би их боддог юм.

Д.Догсом, Д.Лосол, ДЯЯ-ны тасгийн дарга агсан

Ц.Готовсүрэн нарыг цаазаар авахын

өмнө авсан зургууд болон хавтаст хэргүүд 

Монголын сор болсон удирдагчдыг хөнөөх, оюун ухааны хувьд үгүйрүүлэх нь тэр үеийн Зөвлөлтийн бодлого байсан. Гэсэн ч Х.Чойбалсан аль болох цөөн хүнээ өгөөд, Монголчуудыг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхээ л хичээж байсан юм болов уу даа. Өвөө ч үүнийг нь ойлгож л байсан байх.

Мэдэхгүй юм даа, амь гаръя гэж бодсон бол албан тушаалаа өгөөд цөллөгт ч болтугай явчихгүй. Эсвэл зүгээр л Монголын төлөө амиа золихоор өөрийнхөө ээлжийг тайван хүлээж байсан ч юм шиг санагддаг.

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 9 сар 5. 13:01
Зочин

Х.Чойбалсан Сталин хэмээх Мангасын аманд журмын нөхдөө өгөөд улсынхаа тусгаар тогнолыг авч үлдэх гэсэн зорилготой байсан гэдэг нь ортой болов уу. Чойбалсан татгалзлаа гэхэд өөрөөс нь долоон дор этгээдийг Оросууд олж тавиад хядах л болно гэж Чой боддог байсан гэдэг.

2020, 9 сар 21. 9:50
Зочин

Jinhene uls turin guilgee uhaan yum l gej harj bna emee ni uunig oilgoj bgaa ni bas Mongol huni uhaan baij taarah gej bna l daa bid im saihan Mongol uhaanaa geej dee gadnihanig duuraij uurinhuu setgel setgelgee ulamjlalaa martsan ni unuugin emgenel boloh geed bna shuu. Manai zaluus mongol setgelgee mongolch zangaa mash sain hadgalj baij l ene uls orshin togtnoh yum shig bna shuu. Eh oron yunaas ch iluu une tsenetei yum bna gedgiig l zaluus uhaarah heregtei bna eh delhiigee bohirduulj bna us baigalaa hairlahgui bgaa ni uneheer hetsuu l bna daa.

2019, 8 сар 28. 15:39
Зочин

Бахархмаар хүн байжээ хөөрхий

2019, 8 сар 27. 9:11
Зочин

Тиймээ Х.Чойбалсангаас 7н дор хүн гарч ирээд улс эх орон, тусгаар тогтнол, үнэт зүйлс, ард түмэн, эрх чөлөөг нь самарч болох байсан. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай хүртэл баригдаж ороод амь мултран гарч ирэхэдээ энэ тухай тодорхой хэлсэн байдаг. Чойбалсан өөрийгөө золиослон Тусгаар тогтнолоо авч үлдсэн Үндэсний удирдагч

2020, 9 сар 21. 9:57
Зочин

Гайхамшигтай юм. Одоо манай улс төрчид мөнгө харсан эх орныхоо үнэ цэнийг ард нь орхиж байгаа юм биш байгаа гэж бодох юм. Туршлагатай боловсролтой хүн болох хэрэгтэй юм бишүү. Ядаж л өөрсдийнх нь хэлээр ярьдаг, уншдаг, бичдэг боломжтой боломжгүйг товч хэлж чаддаг эрэгцүүлэн боддог үгний цаад утгыг олж хардаг хүн байх нь чухал юм байна аа. Жнь: Н.Энхбаярыг гүйцэх лидэр улс төрч гарч ирэх хэрэгтэй гэж боддог сүр хүчтэй ном сайн уншдаг бясалгал сайн хийдэг оюун ухаан нь саруул шатрын нүүдлийн 3-ын цаадахыг харж чаддаг л баймаар байна даа. Ярих биш хийх л чухал байна. Монголыг минь самраад хайчихлаа бетон балгас болгосон нөхдүүд юу бодож явдаг болдоо.

2019, 9 сар 13. 9:12
ЗочинГал

Миний нагац өвөө жанжины намын дугуйланд гишүүн байсан, гэтэл миний өвөөг хашаа байшинтай нударган гэж дугүйлангийн нэгэн гишүүн шүүлжилсэн тул өвөө маань -нийслэл хүрээд ирэхдээ би хөтөл морь хэдэн винтовноос өөр хөрөнгө надад байгаагүй өөрийн хөлсөө асгаруулж олсон хашаа байшингаа та нарт өгөхгүй - гэж хэлээд дугүйланг хаяж гарсан юм. Ийм юм хийснээсээ болж хэрэгт орлоо гэж тэр маш их айсан болов ч маршал том хэрэг болгоолгүй. Миний өвөөг Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч гэж үнэлдэг байсан юм.

2020, 9 сар 21. 10:07
Зочин

Миний аав Д.Чулуунбаатар гэдэг хүн галх голын дайнд байлдаж явсан эх орноо хамгаалж байсан японы цэрэгтэй хүч тулан үзэж байсан тухайгаа ярьдаг байсан би жоохон байсан болохоор сайн мэдэхгүй л байсан л даа. Ер нь бол эх орныхоо төлөө амиа өгсөн тийм болохоор би эх орон, газар шорооныхоо төлөө сэтгэл зовдог аав маань дайны утаанд уушиг нь муудаж тэр л өвчнөөр нас барсан халх голын 30 жилийн ойн медал, алтан гадас одонгоор шагнуулсан байдаг юм.

2018, 3 сар 16. 2:11
emegtei

emegtei mongoliin tuluu amia zoliosloh ogt bishee 1 huniig tahin shuteh Stalini zagvar mngld gazar avsaniig sain oilgoj bailaa ted

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]