Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн танктай тэмцсэн германчуудын нэгэн аргаУншсан42,839

Германы арми Москвагийн тулалдаанд ялагдсан нь тус армийн Дэлхийн II дайны эхлэлээс өдийг хүртэл үзсэн хамгийн том ялагдал байсан бөгөөд нийт хохирол 400 мянга орчим цэрэг байв.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга бичиж байна.

Германы арми Москвагийн тулалдаанд ялагдсан нь тус армийн Дэлхийн II дайны эхлэлээс өдийг хүртэл үзсэн хамгийн том ялагдал байсан бөгөөд нийт хохирол 400 мянга орчим цэрэг байв. Москвагийн тулалдааны ялагдлын хамгийн гол буруутан нь Оросын хахир хүйтэн өвлөөс илүүтэй Т-34 танк байсан юм. Хориглолтын тулаан болон давшилтад Германы танкуудыг Т-34 хол хаясан билээ. Германы танкийн генерал Гудериан ялагдлын шалтгаанаа Оросын танк руу чихэх гэж оролдож, үүний мөрөөр Берлинээс комисс ирж шалгасан байдаг. Улмаар Т-34-ийг зогсоох хэд хэдэн арга, саналууд дэвшүүлжээ. Бөмбөгдөгч онгоц хэдий үр дүнтэй ч хурд удаанаас болж Зөвлөлтийн сөнөөгчдийн хямдхан зууш болоод байв. Их бууны хувьд Германы армийн зэвсэглэлд 37 мм-ийн их буунууд хамгийн их байсан ч тэд нь дайсны танкийн хуягийг давж чадахгүй байх тохиолдол маш их байв. Их буунуудын хувьд танкийг устгах нь холын зайнд маш хэцүү. Сумны хурд инерциэ алдсан тохиолдолд хуягийг давж гарахгүй. Ойрын тулаанд танк их бууг ядах юмгүй няц дайрах билээ. Ингээд түүний эсрэг тэмцсэн олон бүтээлийн нэгийг дурдъя.

Танк эсэргүүцэх наадаг мина

Haft - H3 мөн HHL 3 гэсэн нэр төрлүүдтэй. Ерөнхий нэршил нь Panzerhandmine. Дараах 4 хэсгээс бүрдэнэ.
Их бие, тэсрэх бодис, соронз, тэслэгч. Танкийн хуяг гар бөмбөг болон давшилтын жижиг минанд ямар ч эмзэглэл байхгүй. Гудерианы илтгэлийн дагуу томилогдсон комисс даруйхан хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь энэхүү гар минийг зэвсэглэлд олноор нэвтрүүлэх, явган цэргүүдэд хэрэглэж сургах ажил байлаа. Мина наймдугаар сард анх үйлдвэрээс гарсан байдаг. Зөвхөн нэг тал нь онгорхой байдаг нь бүх тэсрэлтийн массыг нэг цэгт чиглүүлж, хуягийг нэвт цохих зорилготой. Соронзтой тул явган цэрэг Т34-ийн хажуунаас нааж орхино. Ойртож чадахгүй шидэж орхино. Зэвсэг үнэхээр гайхалтай үр дүнтэй эд болох нь тодорхой байсан юм. Зэвсгээ гаргачихлаа. Одоо хэрэглэх асуудал. Энэ аргыг дайсны давшилтыг зогсооход л хэрэглэнэ. Гэтэл минийг танкийн бөөрөнд аваачиж наана гэдэг явган цэргээс амь дүйсэн маш их эр зориг шаардах хүнд шалгуур байлаа. 3,5 кг хүнд энэ төмрийг 15 метрийн зайнаас танкны их биенд хүртэл шидчихдэг бяртай цэргүүд ч бас байсан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр яг өөрийн гараар суурилуулах л хамгийн найдвартай арга байлаа. Танкийн эргэн тойронд дайсны явган цэрэг байгаа тохиолдолд бол бүтэх найдвар бараг л байхгүй.

Ингээд явган цэргүүдэд минийн талаар сургалт таниулга хийснийхээ араас хэцүү ч гэсэн ухарвал өөрийн цэргүүдээ буудна гэсэн харгис хэрцгий шийдвэр гаргав. Танкууд дэргэдүүр нь гараад арынх нь цэргүүдийг нь алж байхад ч ухарч болохгүй байлаа. Германы командлал үүгээрээ торгуулийн сумангийн анхны загварыг санаачлав. Тушаалгүй ухарсан хүнийг буудна. Хохирол ихтэй ч гэсэн минийг танканд наах нь үр дүнгээ өгч байсан ба Т34 танкийн гурван хэсэгт л байрлуулж байж танкийг зогсоох болов. Нэгдүгээрт, хөдөлгүүр. Танкийн хөдөлгүүр хэсгийн яг гадна талд нааж орхих. Хоёрдугаарт, сум хэрэгсэл агуулдаг булан. Аль ч үеийн танкийн хамгийн эмзэг цэг болж байдаг шатахууны савны гадна тал. Маш их эр зориг, тэсвэр, айдсаа давах хүч шаардсан энэ хүнд даалгаврыг Германы цэргүүд ямартай ч биелүүлж чадсанаараа л Москва хавиас хол шидэгдээгүй тогтсон юм.

Наадаг минийг амжилттай хэрэглэхийн тулд пулёметчид их үүрэг гүйцэтгэж байв. Пулёметчин бас л эр зоригийн ажил бөгөөд өөр дээрээ маш их гал дуудах эрсдэлтэй ч гэсэн Оросуудын давшилтын үед явган цэргийг ямар ч нөхцөлд танкуудаас нь салгаж хэвтүүлэх ёстой байв. Явган цэргүүдийг газарт нааж байж л танкийн эсрэг гар мина наах боломж бүрдэх учир.

Явган цэргийг газарт хэвтүүлсэн тохиолдолд мина барьсан цэргүүд танкийн цамхаг хаашаа эргэнэ, түүнийх нь эсрэг талд гарч байгаа "танк ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй зай"-гаар ойртож очоод тэсрэгчээ соронзон хөлөөр нь нааж байрлуулна.

Танкийн их биенд шавар шороотой байх үед нэмэлт дэгээ хэрэглэдэг байж. Танканд наагаад гогцоог татаж буцаж нуувч руу үсрэнэ. 4-5 тоолох хугацаанд дэлбэрэлт болно. Шатахууны сав, сум хэрэгслийг онож тавьсан бол танк дэлбэрч шатна. Хөдөлгүүрийг гэмтээвэл танк зогсох хэдий ч байлдах чадвартайгаа үлдчихнэ. Эндээс л Оросын танкийн олон баатрууд төрж гарсан байдаг. Дотроосоо л онгойлгохгүй бол дайсан орж чадахгүй. Дотроо бие засаад л сумаа дуустал шүршээд л байна. Мэдээж зүгээр суухгүй холбоогоороо гал дуудна. Тухайн атак нуран унасан тохиолдолд танкан дээгүүр нь герман цэргүүд пижигнэтэл гүйлдэж, орох буудах нүх хайж байхад дотроос нь сонсоод л байгаад байхаас өөр аргагүй. Атак үргэлжилж байгаа тохиолдолд зэргэлдээх танк эсвэл явган цэрэг л аварна.

Хэдий асар их эрсдэлтэй ч германы явган цэргүүд дайсандаа боломжийн хохирол учруулаад байв. Тиймээс ч энэ аргыг нь эргүүлээд ашиглах вий хэмээн сэрэмжилж Германы дараа үеийн танкуудыг арзгар гадаргуутай, соронзонд татагддаггүй байдлаар үйлдвэрлэж байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]