Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хаант Орос Манж гүрнээс газар нутаг булааж авсан ньУншсан23,000

Болсон явдлаас хэдэн арван жилийн дараа л хятадууд алдаа хийснээ ойлгосон. 19-р зуунд Орос, Англи, Франц улсуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ хятадууд яваандаа “Тэгш бус гэрээ” хэмээн нэрлэх болжээ.

Хятадаас Британийн эзэнт гүрэн асар их хэмжээний бараа таваарыг тэр дундаа торго, шаазан, цай зэрэг бүтээгдэхүүнүүдийг авч Европ болон Америкт нийлүүлж хариуд нь Афганистан, Энэтхэгээс аймшигт цагаан нунтаг болох х а р т а м х и й г их хэмжээгээр нийлүүлж байв. 1830-1840 онд европчуудын хятадаас авсан барааны хариуд хятадууд 8 дахин их өртгөөр ма н с у у р у у л а х бодис худалдан авч, улмаар давагдашгүй их өрөнд оров. Манж гүрэн эдийн засгийн хямралд орж, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Бээжин 1839 онд цагаан нунтгийн худалдааг зогсоох, түүний хор уршгийг эцэслэхийг хүссэн анхны оролдлогоо хийсэн байдаг. Гуандун мужийн тэнгисийн цэргийн хүчнийг захирагч Линь Цзэси гэгч Гуанжоугийн орчимд оршин суугч гадаадынхныг бүтэн хагас сарын турш цэрэглэн бүслэн хааж, 3 сая фунт стерлингийн үнэтэй 20 мянган хайрцаг цагаан нунтаг хураан авч, усанд живүүлэв.

Хариуд нь 1840 онд Их Британи тэнгисийн флотоо илгээснээр түүхэнд "Х а р тамхины д а й н" хэмээн нэрлэгдсэн анхдугаар дайн /1840-1842 он/ эхэлсэн билээ. Дайтах чадвар, техник технологи, зэвсгийн илт давуу байдлаар англичууд Манжийн цэргийг удаа дараа б у т н и р г э ж, үр дүнд нь 1842 онд Нанжин хотод Британийн талд хэт давуу энхийн гэрээ байгуулав.

1856-1860 онд үргэлжилсэн Хоёрдугаар дайн нь Хятадын хувьд бүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна. Франц болон Английн цэрэг 1860 оны есдүгээр сарын дундуур Бээжин хотын ойролцоо Манжийн цэргийг бут н и р г э с н э э р эзэн хааны ордонг эзлэн д э э р э м д э ж, ш а т а а с а н юм.  Энэ нь Чин гүрэн гадаадын гүрнүүдийн өөдөөс эсэргүүцэх чадваргүй гэдгийг батлан харуулав.

1860 онд холбоотнууд Чин гүрэнтэй Бээжинд энхийн гэрээ байгуулснаар дайны төлбөрт 8 сая лан мөнгө төлөх болж, Хятад дахь цагаан нунтгийн наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болон хувирчээ.

Энэ үед дорно дахин руу тэлж байсан Оросын Эзэнт гүрэн нөхцөл байдлыг сайтар ажиглан харж өөртөө ашигтай нүүдэл хийхээр шийдэв. Улмаар Хятадын сул дорой байдлыг ашиглан дипломат тоглолт хийн Номхон далайн эрэг дээрх хамгийн том боомт Владивостокыг өөрийн болгосон түүхтэй.

Манжууртай холбоотой асуудлаар Орос, Манж хоёр өмнө нь удаа дараа, олон жилийн турш сөргөлдсөөр ирсэн. 1600-гаад оноос эхлэн оросууд Манжуурт нүүн суурьшсаар байсан ч Манжийн хаан шийдэмгий арга хэмжээ авч 1680 оросуудыг х ө ө н гаргасан. Улмаар 1689 онд Нерчинскийн гэрээгээр Орос дорно зүг дэх ашиг сонирхлоосоо түр ухралт хийхээс аргагүйд хүрчээ. 1700-гаад оны үед оросууд дахин Манжуурт ирэв.

Х а р т а м х и н ы хоёр удаагийн дайн ч Манж Чингийн анхаарлыг зүүн хойд зүгээс холдуулах зуур Орос гүрэн цэргээ бага багаар Манжуурт татаж, тосгон суурин байгуулж, тариачдыг ихээр суурьшуулж эхлэв. Англи, Францын хамтарсан хүчин Хятадын эсрэг дайнд ялалт байгуулах зуур Оросын генерал Николай Муравьёв Хятадын хойд талын асар том нутаг дэвсгэрийг чөлөөл, эсвэл Орос довтлох болно хэмээн шаардав.

Хятадууд үнэндээ дайнаас эмээж байлаа. Тэд өмнөд боомтод ирэх Англи-Францын ц о х и л т, хойд талаас ирэх Оросын дайралтыг дааж чадахгүй гэдгээ мэдэж байв. Улмаар Чин гүрний төлөөлөгч Ииша шаардлагыг зөвшөөрсөн хариуг өгөв. 1858 оны 5-р сарын 28-ны өдөр Амур мөрний эрэг дагуух шинэ хилийг хүлээн зөвшөөрөх Аргуны гэрээг Манж-Оросын талууд үзэглэв.

Англи-Францын зэвсэгт хүчин Манжийн нийслэлийг эзлэх үед Оросын генерал Николай Игнатьев Бээжинд зочилж дараа дараачийн гэрээ хэлэлцээр хийхийг зорив. Генерал Игнатьев дайтагч талуудын дунд гал зогсоох зуучлагчаар ажиллаж, үүний зэрэгцээ Москвагийн тулган шаардалтыг сэмхэн Манжийн хаанд дамжуулсаар байлаа.

1860 оны 10-р сарын 25-26-ны өдрүүдэд Манжийн хааны ах Англи, Францтай хийх цуврал гэрээнүүдэд үзэглэв. Хэлэлцээрийн үеэр Англи, Францийн зэвсэгт хүчнийхэн зөвхөн өөрийнх нь нөлөөгөөр Бээжинг орхих болно хэмээн Игнатьев Манжийн талд итгүүлэв. Тэрээр хэрэв гэрээ бүтэлгүйтвэл нийслэл хотыг барууныхан бүрмөсөн с ү й т г э н э гэсэн Хятадын айдсыг зальжин ашигласан байлаа.

Игнатьевийн шаардлагыг хүлээн авч, үг дуугүй үгэнд нь орохоо баталгаажуулан манжууд илүү их газар нутгийг Орост өгч, тэдэнд Амур мөрөн болон Алтан эвэр эргийн хоорондох бүх нутгийг олгосон юм.

Ийнхүү дайнд оросууд зэвсэг зөрүүлээгүй ч маш их ашиг хүртэж чадлаа. Игнатьевын хүрсэн амжилт нутаг нэгтнүүдийнх нь төсөөлж байснаас ч илүү байсныг одоо оросууд санал нэгтэй дурддаг. Зүүн өмнөд дэх шинэ газар нутгаа оросууд далайн эргийн хязгаар муж буюу “Приморский краи” гэж нэрлэх болсон юм. Оросын зүүн өмнөд хэсэгт байршилтай Владивосток хот нь Орос улсын зэвсэгт хүчин ба эдийн засгийг Номхон далай хүртэл өргөжихөд маш их нөлөө үзүүлсэн юм.

Бороор тэмдэглэсэн нь Аргуны гэрээгээр Хятадаас авсан газар нутаг, ягаанаар тэмдэглэсэн нь Бээжингийн конвенцоор Хятадаас авсан газар нутаг

Болсон явдлаас хэдэн арван жилийн дараа л хятадууд алдаа хийснээ ойлгосон. 19-р зуунд Орос, Англи, Франц улсуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ хятадууд яваандаа “Тэгш бус гэрээ” хэмээн нэрлэх болжээ.

Владивосток одоо Оросын хамгийн чухал далайн боомт болоод зогсохгүй Оросын Номхон далайн флотын үндсэн зогсоол болсон билээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 6. 16:33
Зочин

Хятад биш Манж гэж ярих хэрэгтэй. Манжууд хятадыг булаан эзлэхээс өмнө өөрсдийнх нь оршин байсан үндсэн нутаг шүү дээ манжуур чинь.

2021, 8 сар 24. 21:56
Зочин

Арай дэндүү юмаа, Хятадууд байхдаа ч яахав дээ. Овоо сайт гэж боддог байсан юмсан :-(

2021, 2 сар 14. 18:43
Зочин

яг тийн манжаас авсан газар нутаг...хятад гэж тэр үед байгаагүй гэвэл зохино...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]