Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Судлаач Д.Ганхуяг: Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүйУншсан117,967

Манайх ганц зүйлийг бараг ярьдаггүй. Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүй.

Судлаач Х.Д.Ганхуягийн 2013 онд бичиж байсан нэгэн нийтлэлийг уншигчдынхаа оюунд хүргэе.

МАНЖИЙН ҮЕ

Манай түүхийн манжийн үе их будлиантай. Нэг үе “манж-хятадын дарлал” гэж хамт бичдэг байв. Энэ ч утгагүй байсан юм. Тэгээд “хятадын” дарлал болов. П. Очирбат Ерөнхийлөгч “манжийн колони байгаагүй, доминион байсан юм” гэж хэлээд баахан загнуулав. Ц.Элбэгдорж тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор: “Монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм” балайрав. Тэгээд манжийг эзэлж байсан болж байна уу ?! Ингээд манай манжийн үеийн түүх “дуусч” байгаа юм. Ерөнхийдөө бол “манж-хятадын дарлал” буцаад “тогтож” байх шиг. Ямар ч судалгаа хийхгүй солиороод байхаар ингэдэг юм л даа…

 

Дарлалаас өмнө

Манайхан нэг их ичдэг юм?! Манжид эзлэгдсэн гэхээр. Энэ дэлхий дээр “эзлэгдээгүй” улс гэж ганц ч байхгүй. Харин үндэстэн хэвээрээ үлдсэн үү гэдэг л гол асуудал. Хятад Манжид эзлэгдээгүй хэрэг үү.

Манайх ганц зүйлийг бараг ярьдаггүй. Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүй. Энэ талаар олон юм ярьж болох боловч товчоор бол феодалын бутрал гэгч аймшигт үзэгдэл болж байсан. Бага Юань улсын үеэс эхлээд унатлаа үргэлжилсэн. Бараг 200 шахам жил бие биенээ алж хядсан даа, Монголчууд. Сүүлдээ язгуур угсаатнууд нуган хүүхэд төрснийг нуудаг байсан цөвүүн цаг байсан.

Ингэж байж л ялагдахгүй юу, өөр яадгийм ?! Энэ талаар манай түүхийн бараг бүх сурах бичигт буй, ялангуяа Ч.Далай багшийн сурах бичигт илүү ойлгомжтой өгүүлсэн гэж санана. Жигшмээр, зугтмаар энэ үеийг сайн судалж хойч үедээ үүрдийн санамж болговол бидэнд л хэрэгтэй байх. Өөр нэг юм нь тэр үеийн феодалын бутралыг өнөө үежүүлэх тэнэглэл юм. Манай “онолчид” их дээр үеэс эхэлнэ ээ. Хувилай, Аригбөх хоёроос эхлээд үзэж тарна, Өндөр гэгээн Занабазар Галдан бошгот хоёроор заамдалцах бол энүүхэнд.

Хүүеээ Та нар хэн юм, юу юм ?! Ахиж манжийн дарлалд ормоор байгаа юм уу ?! Одоо тэр манж чинь байхгүй. Тэгээд хэний дарлалд ормоор санагдаад байна ?! Өөрөөр хэлбэл Манжийн дарлалаас бүр хамаагүй өмнө бид өөрсдийн зөрчлөөс болоод үндэсний нэгдмэл байдал, дотоод эрчим хүчээ алдчихсан байсан. Бие даасан хэд хэдэн ванлиг “улсуудад” хуваагдсан байсан. Тэгээд л эзлэгдсэн юм. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Энийгээ ярих хэрэгтэй л дээ…

Манж эзлээд…

Манж манайхыг эзлээд Дорно дахины том гүрэн хийдгээс илүү зүйл ч хийгээгүй, дутуу зүйл ч хийгээгүй. Ер нь манайхан юм болгоныг европ ойлголтоор тайлбарлах гээд байдаг. Ухаандаа Манж манайхыг эзэлсэн нь европын колони болгож байгаатай шууд дүйхгүй. Бас европын вассаль, доминион, сатталит зэрэг ойлголттой шууд давхцах нь юу л бол ?!

Заавал европ ойлголттой тааруулбал санаа нь амардаг сэтгэлгээ нэг л биш ээ. Ухаандаа Чингис хаан Хорезм, Орос, Хятадыг эзэлчихээд “колони” болгочихлоо гэж бодож байгаагүй байх. Зүгээр л улс гүрнийг нь эзэллээ, Монгол улсаа гаднын нэг аюулгүй болголоо, одоо татвар авна, хяналт тавина гэж бодож байсан байх. Тэрнээс биш үйлдвэр, эдийн засаг хөгжүүлээд л, боолчлолын систем нэвтрүүлээд л “нэмүү өртөг” авдаг колони байгуулаагүй. Дорно дахинд тийм колони огт байгаагүй. Ийм юмыг европчууд л авчирсан.

Дараагийн нэг асуудал бол тусгаар тогтнолын төлөө тэмцлийн асуудал юм. Олон хүн Монголчууд олон зуун жил тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн гэдэг үндэслэл харьцангуй юм. Ер нь дорно дахинд эзлэн авлаа л бол “зөв” удирдаж чадвал тусгаар тогтнолын хөдөлгөөн бараг гардаггүй.

Нэн ялангуяа талын нүүдэлчид зөрчилдөн тулалдах нь элбэг боловч дайн тулалдаанд үрэгдсэн хүмүүс буюу толгойлогч ноёд, цэргийн жанждыг эс тооцвол хэзээ ч овог аймгаар нь хүйс тэмтэрч байгаагүй. Монголын нууц Товчоонд татаар аймгийг л хуйгаар нь хядсан ганцхан тохиолдол бий.

Тэхээр хагас нүүдэлчин, хагас анчин манж нар Монголчуудыг угсаатны хувьд устгах ямар ч үндэслэл байхгүй. Энэ ч ёсоор болсон. Харин ч Монголчуудад хамгийн хүндэтгэлтэй хандсан. Яагаад гэвэл агуу их улсын сүр хүч их байсан. Ялангуяа Монгол язгуур овгоос хатан авах нь манжуудын хувьд нэр төрийн хэрэг байсан.

Тэд Монголд хоёрдмол хандсан байх. Нэг талаас, шинэ тутам төрөн гарсан үндэстэнд агуу их сурвалжит сүр хүч хэрэгтэй. Тэр нь мэдээж Чингис хаан, Монголын төр байж таарна. Нөгөө талаас яагаад ч Монголын төр улсыг хуучин шиг нь хүчирхэг болгож болохгүй. Энэ зөрчил тэдний явуулсан бодлогод илт ажиглагдах учиртай. Аль ч тохиолдолд Хятад Монгол хоёрыг хольж нийлүүлж болохгүй.

Энэ л Монголыг үндэстний хувьд аварсан болов уу даа…

Манжууд “Монголыг Монголоор”, “Бусдыг бол Монголоор” гэсэн зарчим хэрэгжүүлж байсан гэдэг. Тэхээр манайхан “бусдыг” дээрэлхэхдээ “их сайн” байсан шиг байгаа юм.

Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө “өдөр шөнөгүй” тэмцэж байгаагүй. Олон хүн “гомдоно” байх. Гэхдээ л үнэн нь ийм. Гэхдээ Дорно дахины олон ард түмэн бүгд ийм байсан. Одоо олон хүн “баярлана” байх. Цаг үе нь тийм байсан юм. Лениний хэлснээр Дорно дахины ард түмэн бүгд “унтаж” байсан юм.

Тэгээд Манж манайхыг эзлээд манж захиргаа тогтоогоод “амар сайхан” жаргасан юм. Нээрээ шүү. Нөгөө аймаар феодалын бутрал, бие биенээ алж хядах зогсов, дотоодын үймээн самуун зогсов.

Одоо олон “онолч” хэлдэг юм, муусайн манжууд Монголчуудыг олон зуун жил ертөнцийн хөгжлөөс тасалсан гэж. Энэн шиг худал юм байхгүй. Яагаад гэвэл Манж өөрөө хамгийн түгжигдсэн газар байсан юм чинь, ямар юмных нь бусдыг түгжих байдгийм. Хятад буюу Манж Чин гүрэн дөнгөж саяхан буюу 1850-1860-аад оноос нээгдэж “хагас колони” болсон гэж дэлхийн түүхэнд өгүүлдэг. Европын анхны наймаачид ирээд “Танайтай худалдаа хийх талаар ярилцая” гэхэд манж түшмэл: “Бидэнд бүдүүлгүүдтэй ярих зав алга” гэж хариулсан байдаг. Ер нь бол Монголын эзэнт гүрэн унаснаас хойш Европ, Азийн холбоо харилцаа олон зуун жил тасарсан гэж дүгнэхэд нэг их буруудахгүй байх…

Иймээс манжууд дэлхий дахины талаар саяхан болтол “тас харанхуй” юу ч мэдэхгүй, бас аймаар их зантай байсан нь илт байна. Гэхдээ тэд бүх юмыг өөртөө хийж чаддаг, ази хэмжигдэхүүнээрээ дутагдах гачигдах зүйл тун бага байсныг бас харуулж байна. Дашрамд хэлэхэд Монгол ч гэсэн нэг их дутагдаж гачигдаад үхчих гээд байсан юм огт байгаагүй. Ядуугаа мэдэхгүй, баян болох хүсэлгүй хүмүүс чинь хамгийн “аз жаргалтай” байдаг юм. Манж гүрэн хатуу харгис байсан. Тийм. Тэр үед дэлхий дээр, ялангуяа Дорно дахинд “зөөлөн” төр ганц ч байгаагүй. Муусайн новшнууд манай баруун Монголд аймшигтай геноцид явуулсан. Энийг бол ёстой мартаж болохгүй. Гэхдээ энэ нь өнөөдрийн Монголын хэрүүлийн үндэс болох ёсгүй. Дашрамд хэлэхэд би баруун Монголд хайртай төв Монгол судлаач. Нэг Монгол үзэлтэн.

Асуудлын гол нь “феодалын бутралд” байсан юм. Хувь хүн яаж ч баатарлаг байсан, яаж ч зөөлөн байсан эв нэгдлийн үзэл санаа гаргаагүй цагт манжид ялагдах байсан. Тэр үеийг бодохоор сэтгэлд бөөн хар гуниг гутрал байнга төрөх. Саяхан “Ану хатан”-г үзээд уйлсаар байгаад гарч ирэв. Би үнэнээ л хэлж байна. Ахиж ингэхгүй юмсанаас өөр бодож чадах юм алга. Гэхдээ чи бид тэр үед төрсөн бол яаж шийдэх байсан бол гэхээр хэлэх үг олддоггүй л юм даа…

Хэн ч Та биднийг “түүхийн шүүгчээр” томилоогүй гэдгийг хааяа ч гэсэн саначихвал зүгээр л байна. Хятадын түүх бичлэгт үнэхээр авууштай нэг чанар байдаг юм. Энэ бол түүхэн бие хүнийг бараг муулдаггүй заншил юм. Манайхан энийг авах л хэрэгтэй дээ…

Манжийн төр харийн дарангуйлагч төр байсан учраас бие даах гэсэн оролдлого бүрийг даран сөнөөж байв. Тэд феодал ангийг цол хэргэм, цалин пүнлүү, зэрэг дэвээр тогтоон барьж, ховлон мэдээлэх адгийн систем тогтоосон нь бараг үндэсний шинж болтлоо хөгжсөн билээ. Монголын эрх баригчид юм л бол бие биенээ Бээжинд очиж ховлодог заншилтай болсон нь хожим Москвад ховлох болон солигдсон билээ. Энд зарчмын ялгаа байхгүй юм. Энэ муу ёрын боолын сэтгэлгээ одоо болтол оршин байгаа…

Шашин дэлгэрээд

Муусайн манжууд манайд шарын шашин дэлгэрүүлээд баллаад хаясан гэж зарим нь ярих. Монгол тулдаа шарын шашнаа авч үлдээд оюун санааны хувьд амьд үлдсэн гэж зарим нь ярих. Ингээд шашны их бага дэлгэрэлт гээд солиороод алга болж өгөх. Хамгийн гол нь эвлэршгүй дайн хийх…

Сүүлийн үед тэнгэризм гэгчийг гаргав. Монгол Чингис хааны үед тэнгэр шүтдэг байсан. Түүнийг шүтэхээ байгаад улс гүрэн бууран доройтсон. Өөрөөр хэлбэл шарын шашин шүтсэнээс болж. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Харин нийгмийн хөгжилд нэг хүчин зүйл нөлөөлдөг гэж л лав байхгүй. Энэ бол хөдөлбөргүй зарчим.

Монголын феодалын бутрал дан ганц шашнаас болсон гэж би бодохгүй байна. Мэдээж шашин нэг хүчин зүйл байсан байх. Тэгвэл яагаад өөр ганц ч хүчин зүйл хэлэхгүй байгаа юм ?! Ингэхээр энэ баталгаа үнэн байж болох ч дутуу байна. Миний төсөөллөөр эдийн засгийн буюу үйлдвэрлэлийн аргын интеграл шалтгаан гол нь байсан болов уу ?!

Нөгөө талд нь шашин дэлгэрээд мундаг болсон гэвэл би л лав зөвшөөрөхгүй. Шашны ном эрдмийн “зөв буруу” нэг хэрэг. Би бол “зөв” л гэж боддог. Харин нийгэмд дэлгэрсэн байдал, зохион байгуулалтын хэлбэр, эдийн засаг, нийгмийг тэтгэх байдлаараа уламжлалт шарын шашин шиг утгагүй болтлоо тэлсэн зүйл үгүй. Энэ дүгнэлтийг би биш, хувьсгалчид биш, тухайн үеийн шашны тэргүүн ухаантнууд нотлон хэлж байсан юм.

Ингэхэд манжууд ямар шашинтай байсныг боддог хүн манайд байдаггүй юм. Уг нь тэд бөө мөргөлтэй байгаад манайхыг дуурайж түвдийн буддизмийг шүтдэг байсан. Яахав ордон хавьд нь Күнз мэдээж байсан. Энийг ч гэсэн судлах л ёстой ш дээ. Дандаа сураг ажгаар солиорч байхаа болих хэрэгтэй л дээ…

Манж Чин гүрэн унаад балрав…

Европууд бараагаа Хятадад зарах гэсэн чинь авдаггүй гэнэ. Тэд өөрийн үйлдвэрлэл сайтай байж. Ингэмэгц нь хар тамхи Энэтхэгт тарьж Хятадад хүчээр нэвтрүүлжээ. Манжийн нэгэн түшмэл дургүйцэж хар тамхийг нь шатаасанд “соёлтой” европууд дайн хийжээ. Хар тамхины I, II, III дайн хийж, хөөрхий муу Манжаас одоогийн Гонконг, Мокаог булаан авчээ. Дараа нь Япон 1894 онд дайн дэгдээв. Энд би дайны түүх ярих гэсэн юм биш, Монголыг ярих гэсэн юм. Монгол нэгэнт Манж Чин улсын харъяат учраас төр улсаа хамгаалах дайнд оролцох нь мэдээж хэрэг. Монголоос цэрэг цуух, адуу мал, зэр зэвсэг, хонь хүнс гээд дааж давшгүй татвар татах болов. Өмнө нь татвар “арай гайгүй” байсан бололтой. Ингээд “амар сайхан” амьдрал дуусав. Энэ талаар Монголын түүх бичлэгт юу ч ярьдаггүй. Ухаандаа “Айлын хүүхэн Алигармаа” дуу бол чухам тэр үеийн дуу юм.

Байлдах бол Монгол хүний төрөлх авъяас учраас манж цэргийн Монгол жанжин Сэнгэрэнчин гайхамшигт гавъяа байгуулсан байдаг. Тэр европын орчин үеийн их буу, винтовны өмнөөс морин цэрэг, сэлэм, жадтай үзэлцсэн байна. Ёстой эр цэрэг шиг яс үзэлцсэн юм билээ. Монголоос бусад гадаадынхан тэр жанжныг бахархан дурсдаг л юм. Энэ талаар манай түүхчид бас л бараг юу ч дуугардаггүй. Манжийн төлөө зүтгэсэн юм гэнэ. Үгүй шүү, тэр хүн төрийнхөө төлөө тэмцсэн Монгол жанжин…

Чухам энэ үеэс хаант Орос, Чин гүрэн хоёр холбоо тогтоож Орос манжид хуучирсан штуцер буу, эрээст их буу болон бусад зүйл нийлүүлэх болж, цахилгаан мэдээний шугам тавигдаж, манжийн цэргийн дарга нарыг бэлтгэх дамжаа маягийн юм Хүрээнд ажиллах болсон байна. Монгол зэр зэвсэг, ханган нийлүүлэлтийн ямар нэг дамжлага бааз маягийн юм болсон бололтой. Энэ бол Монгол дэлхий дахинд бага ч гэсэн нээлттэй болсон хэрэг байлаа. Чухам энэ үед Японд Мэйжийн эрин эхэлж, Хаант Орос хамжлагат ёсыг халж манай эргэн тойрны бүх уламжлалт нийгэмд томоохон ан цав гарч эхэлжээ. Энэ чинь 1860-1870-аад оны үе шүү дээ. Энэ ан цав хэдэн арван жилийн дараа тэс үсрээд Евроазийн эх газрыг орвонгоор нь өөрчилнө гэдгийг Марксаас өөр хүн хэлж байгаагүй.

Энэ үед төрийн татвар дарамт ихсэж, дайны байдалд орсноор Монголын нийгэмд эрс өөрчлөлт гарсан байна. Гуч дөчин жил дайн хийхээр, тэгээд дандаа ялагдаад дайны аймаар төлбөр төлөөд байхаар их л хэцүү юм болсон нь ойлгомжтой. Англичууд ембүү буюу метал мөнгийг нь зөөсөөр байгаад мөнгө-санхүүгийн системийг нь эвдсэн аж. Ямар ч гэсэн амьдрал ихээхэн муудсан байж таарах гээд байгаа юм. Энэ нь шилийн сайн эрчүүдийн “хөдөлгөөнөөс” мэдэгдэнэ. Манай шилийн сайн эрчүүд сайндаа үүсээгүй юм. Амьдрал муудаад л үүснэ биз дээ.

Ер нь бол хэвшиж тогтсон нийгэм задарч, төрийн ялзрал тэр үеэс эхэлжээ. Нөгөө талд нь капитализмын ч юм уу, зах зээлийн ч юм уу зарим элемент нэвтэрч эхэлсэн байна. Энийг бас л судлаагүй. Манжийн үе гээд хаячихдаг. Уг нь их сонирхолтой үе л дээ. Манжийн үед ямар байснаа манай феодалууд их тодорхой өгүүлсэн байдаг. Энэ бол Оросын цагаан Хаан II Николайгаас тусламж гуйсан бичиг билээ.

"Монголчууд эртнээс нааш шарын шашныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал хожим манж хаан мандаж, шарын шашныг эрхэмлэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсний тул бидний багш анхан үеийн Богд лам шарын шашныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөртөө албат ард даан эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буй дор үүнээс нааш хятад түшмэл эрхийг барьж улсын эрхийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшин Монгол газар гэх зэргээр хуучин хэв суртлыг халж, эрх хүчнийг бууруулан бүрэлгэх нь үлэмж, үнэхээр гашуун…Урьд бид нар шүтэн дагасан нь (манж хааныг хэлж байна-Х.Д.Г) өдгөө нэр буй боловч үнэн үгүйд хүрч зовлон зүдгүүр үүсгэхүй нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тул…” гэсэн шалтгаан тоочсон байдаг.

Эндээс ойлгомжтой байгаа биз дээ. Манжийн үед “маш амар тайвнаар” аж төрж байлаа, гэтэл сүүлийн үед хятадууд орж ирээд болохоо байлаа гэсэн учир зүй байгаа биз.

Миний бат итгэлтэйгээр үзэж байгаагаар: Манжийн Монголын талаарх бодлого түүхэн үеүдэд ихээхэн өөрчлөгдөж иржээ. Хамгийн гол нь Манж Чин гүрний нуралт 1860-1870-аад оны үеэс эхлэн лавтайяа 40 гаруй жил үргэлжилжээ. Энэ нь түүний харъяанд байсан Монголд бүх талын сөрөг нөлөө үзүүлж байжээ. Монголын тусгаар тогтнолын үзэл санаа улс төр, эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн урт удаан, олон талт хувирлыг туулж төлөвшиж ирсэн байна. Эндээс Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааны нэг том суваг нь үймэн бужигнаж байсан Манж Чин гүрэн байсан гэсэн таамаглал (гипотез) зоригтойгоор дэвшүүлж болно.

Яагаад гэвэл энэ болтол Монголчууд зөвхөн урд зүг рүү харьцдаг байсан учраас тэр. Хэрэв нүдтэй чихтэй хүмүүс юм бол тэнд болж буй дайн дажин, үймээн самуун, үгүй ядаж “эдийн засаг” яагаад доройтоод байгаагийн шалтгааныг олж харсан байх учиртай.

Харамсалтай нь манай түүх бичлэг энэ талаар огт судлаагүй бөгөөд одоо болтол судлахыг огт хүсэхгүй олон жил болжээ. Энэ бол хэт үзэл сурталжсан, гүехэн ухаантнуудын бодлогогүй ажил мөн. Сүүлийн үед түүх бичлэгээр улс төрчид, сайн дурынхан галзуурах болсон нь шинжлэх ухааныг ёстой завааруулж байна. Дээрээс нь манай мэргэжлийн түүхчид судлахаа больж, мөнгө харан сэтгэхээ байсан нь бүр ч илүү аймшигтай.

Мэргэжлийн биш хүн хажуунаас нь харахад ийм байхад судлаад үзвэл тун ч их юм гарах нь ямар ч эргэлзээгүй. Монголчуудын үндэсний эх оронч үзлийн эхийг мэдье гэвэл манжийн үеийн түүхээс улируулан судлахаас өөр арга байхгүй. Гэтэл манай түүх 1911 онд хувьсгал ялаад гэж эхлэх бөлгөө.

Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги, түүх мэдэхгүй бол төр битгий барь.

Сэтгэгдэл 79ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 27. 18:53
Монголчуудаа л муулахгүй нэгэн.

Та одоо аль шугмыг дагагч хэн нь ч байлаа гэсэн өнгөрсөн түүхийг яг үэнэнээр гаргаж чадахгүй бас судлаад өндрөөс өндөр амжилт гаргаж чадахгүй. Доод зах нь 3 өөр замаар салчихсан түүхийг та нийлүүлж локикоор холбоод ч нэмэргүй. Танд зөв ч нөгөөд буруу л харагдана. Яг өнөөдөр Монгол улс урд хойд 2 хөрштэйгөө хилийн шугам босгоод дархан хилээ тогттоогоод авчихсан нь үнэн. Энэ бол Монгол орны өнөөгийн нутаг. Бид өөр хоорнодоо ярьдаг харилцдаг төрийн нэг л хэлтэй энэ бол Монгол хил. БЫас кирлл ч байна уу хамаагүй бичигтэй. Энэ бол өнөөгийн Монгол бичиг. Яг энэ байдлаал хэвээр хадгалаад цаашид мянга мянган жил оршин тогтнох ямар арга гаргалгаа, боломжийг л одоо ярих хэрэгтэй. Мэдээж үндэсэрхэг үзлийг огшоох баатар хэрэгтэй. Монголд бол бий их эзэн Чингис. Дэлхийд өөрийгөө сурталчлах боломж бас бий. Энэ бол газар нутаг онгон байгаль. Нэг иймэрхүү боломжин дээрээ л одоо тулгуурлаад л яаж хөгжиж хөгжүүлэхээ бодоод явчмаар байх юм. Одоо цаг дээрээ л амьдраад ирээдүйгээ бэлтгэмээр санагдах юм даа.

2021, 12 сар 15. 0:13
ЗочБолдин

Манжийн эзэн хаадууд эхэн үедээ хагалан бутаргах дотор нь эв түнжингүй байлгахыг хичээж байсан хэдий ч монголчуудыг хооронд байлдуулахаас их болгоомжилж байсан гэдэг манайхан хоорондоо байлдвал эргээд нэгдэх боломж их гарах байсан юм шиг байгаа юм өр нь нэгэнт улсын харьяанд байгаа тул улс дотроо элдэв будлиан үүсэхээс их сэргийлж монгол ноёдыг хооронд нь түнжин муутай гэхдээ дайтаж тулалдахад хүргэхгүй байхыг манж ууд их хичээж байжээ

2021, 10 сар 17. 18:06
Зочин

Энэ ч бас л бодох ёстой зүйл шүү.

2020, 10 сар 13. 14:35
Зочин

Омогтой ард түмнийг. 200 жил хүлцэнгүй байлгаж чадсан манжийн төрийн гайхамшиг. Шарын шашнаас өөр юу ч биднийг номхон хүлцэнгүй арчаагүй байлгаж чадахгүй

2020, 10 сар 11. 13:19
Зочин

Өнөөдрийн түүхчид, судлагчид болон сонирхогчид эдийн засаг, улс төр, угсаатны зүйн түй ч гэх мэдлэггүй, тунгаан бодохуйн болон зөв сэтгэхүйн чадваргүй, зүгээр л хий хоосон болсон үйл явдлуудыг энд тэндээс сэглэн хов жив хэлбэрээр жаахан уншаад тэгээд тэрнийгээ түүх мэдэж байна, түүх ярьж байна гэж балайрдаг. Бас 1 газар очиж энэ чиглэлээр сураад ирэхээрээ тархиа угаалгачихаад ирдэг. Бас хэсэг бүлэг хүмүүс нь ичсэнээсээ болоод зориуд худлаа ярьж эхэлдэг.
Энэ 3аас болоод ихэнх монголчууд түүхээ нарийн ойлгож чаддаггүй, тархи нь манарсан байдалтай, хэрүүл уруул ч тасардаггүй.

2021, 10 сар 17. 18:07
Зочин

Бас л үнэний хувьтай үг...

2020, 5 сар 13. 14:21
Pumaa

saihan niitlel boljee.tvvhig olon talaas ne goliig ne oloh gej oroldjee. Chambai dvg nelt boljee.Mongolchuud hvvhed baihaasaa tvvhee sain unshij sudalj baihig huuliar zaaj ogoh heregtei.Surguuli togsoh toriin albanii shalgaltand zaawal tvvhin medlegiig shalgaj oruulah shaardlaga tawih heregtei shv.

2020, 5 сар 9. 14:01
нэмэргүйээ

Ёстой бодит үнэн гэж энэ шүү дээ. Гэхдээ иймэрхүү юмыг одоогийн монгол орхидоснуудад яриад нэмэргүй. Өөдөөс чинь зүгээр л битгий шаааа гээд нулимаад эхэлнэ. Нийгэм тэр аяараа тархины үхжилд орчихсон юм хойно. Бага залуудаа тархи нь хальт нойтон байхдаа мэдээлэл хальтхан хүлээж авдаг байсан, тэр чигээрээ гацихчсан. Одоо энэ 30, 40, 50, 60-тай эрүү үхэр сүрэг яаж ч шинээр мэдээлэл авахгүй, сонслоо дууллаа ч хольж хутгаад гаргалгаа хийж чадахгүй, баримжаагүй. Аймар жүжиглэж дуу шуутай зарласан мэдээг бол шууд 100% хүлээж аваад тэр чигээрээ ирэх 5 жил бодож сууна. Эргүү монголчуудад одоо яаж ч сэнхрүүлэх гээд нэмэргүй дээ ах минь.

2021, 10 сар 17. 18:29
Зочин

Миний бие түүхч буюу түүх судлаач биш. Гэхдээ энэ хүний нийтлэлийг, монголын нэгэн үеийн түүхийг үнэнд их ойртулсан бүтээл хэмээн талархаж байна. Уул нь Histori буюу түүх гэж тухайн үед болсон явдлыг тэмдэглэн үлдээснийг нэрлэдэг. Харамсалтай нь манай монголын түүх тухайн нийгэм, гадаад дотоод харилцаанд таацуулан зохиогдож ирсэн учир түүхийн чухал үйл явдлууд тэмдэглэгдээгүй үлдсэн буюу санаатайгаар орхисон нь дэндүү их байдаг. Сүүлийн үед дунд сургуулийн түүхийн хичээлийг хассан нь монголын ирээдүй үе түүхээ мэдэхгүй нөгөө ойд төөрсөн сармагчингууд болох эхлэлийг тавьлаа.

2020, 5 сар 11. 0:41
Эргүү

Өөрөө ингэхэд хэдэн оны эргүү нь вэ???

2020, 5 сар 7. 23:11
Зочин

Большевикүүд харц гаралтай харанхуй хүмүүс байсан ч их гүрний бодлого хэрэгжүүлж байсан. Монголд хийсэн Ардын хувьсгал гэгчтэй адил ажиллагаа 1920 онд Тувад хийсэн ингэснээр Тагна Тува монголд хамаагүй болсон дараа нь Тувагаас Алтайн хязгаарыг салгасан. Кызыл гэдгийг орчуулбал Улаанхот гэсэн үг юм гэсэн. 1930 аад оноос Монголын дархлаа болсон сурвалжтан язгууртан арай дөнгүүр мэдлэгтэй давхаргыг устгаж үндэсний бичиг ургийн овгийг үгүй хийсэн. Тэгээд харанхуй малчид үлдээж байгаад дотроос нь комминтерний түүх философоор бэлтгэгдсэн сэхээтний шинэ давхрага бий болгосон. Тэд тоглоомын улсын лидерүүд байж комминтерний үзлээр нийгмээ удирдах болсон. Манжийн Эфү шиг оросын хүргэдүүд байсан. Үгээгүй гаралтай шинээр бий болсон сэхээтний удам хойчис өнөөдөр энэ улсыг цөлмөж байгааг бид харж байна.

2020, 5 сар 9. 13:55
Зочин

ккк яг хэллээ дээ. манай өнөөгийн нийгэм бол юу ч чаддаггүй шаврхууны үр сад нь.

2020, 5 сар 9. 12:44
Зочин

Наадах чинь баабаризм, батүүлизм л байна шүү дээ. Наад нийтлэлээ сайн унш даа. Олон түмэнд хандах гээд байгаа бол түүх судлах хэрэгтэй. Хэн нэгний номлолоор ярьж болохгүй

2020, 5 сар 9. 12:17
Унаган монгол

Ёстой унэн шуу

2020, 3 сар 19. 9:27
Зочин

Миний хувьд оргүй зүүлт биш гашуун боловч үнэн

2020, 10 сар 14. 16:05
Зочин

Тийм шүү

2020, 3 сар 2. 14:39
Зочин

зочин Нөгөө юм хийж, өөрийн чадамжаар амьдрах гениэ, үндэсний дархлааг гээсэн хүн нь хоол олж идэх гэж амь зуух аргаа олох гэж, түүх рүүгээ ухаж элдэв таамаг гаргаж, эрдмийн зэрэг горилох гэж мөн ч их дөвчигнөх юм. Хүн бүхэн өнгөрснөө ухаад байвал тархи хөгжихгүй хатингаршдаг гэдэг. Урагш тэмүүлээч ээ. Түүх бол нэг л байна. Манжид эзлэгдсэн нь үнэн. Энэ бол буруу үзэлд хуваагдаж, олон анги бүлэг болж хоорондоо тэмцсэнтэй холбоотойг хэн чмэднэ. Одоо боль. хөгжихөө бод.

2020, 3 сар 19. 10:13
Зочин

Uls orond tuuh hichneen chuhal. Tuuheer uls ornoo buhleer ni avardag. Huvi humuus unen bodit tuuheer urdugduj zurh setgel ni eh ornoo gesneer hugjil eheldeg

2020, 3 сар 2. 12:32
Дарь

ьОдоо ч манжийн үзэл суртал шашинбаяр ёслол, монголыг нь мартуулсан
хагаралдуулах бодлого зан үйл хэвээр байна

2020, 3 сар 1. 21:20
МАНАН

Нийтлэлд дэвшүүлсэн санаатай санал нэг байна. Гадны судлаачид Өгөөдэй Тангудыг дайлж явах үед хүнд өвдөж Тулуйг саналынх нь дагуу тэнгэрт тахил өргөн эрүүл болсон гэж Нууц товчоонд гардаг тэр үеээс эрх мэдлийн төлөөх зөрчил ах дүүсийн аллага эхэлсэн гэж үздэг. Дараа нь Есүхэй баатарын бага хүү Отчигон ноены удмыг тасалсан хядлага, Өгөдэйн угсааны 2 хааны дараа Чингисийн отгон хүү Тулуйн угсааныхан гарч ирсэн гээд өрнөл ихтэй их гүрний задралын үйл явцыг 2000-аад оны эхэн үеийн Монгол улс төрчид давтаж байх шиг санагддаг.

2020, 3 сар 1. 18:55
Зочин

монголынхоо төлөө, гэхдээ баабар стилиэр сүртэй лаг хүн шиг цэцэрхэж бичих юм. зүгээр сайхан энгийн даруу өнгөөр биччихээр хүн уншдаггүй байх л даа. өлзийбаяр гуай сайхан ойлгомжтой энгийн яриад байж болж л байна шүү дээ

2020, 3 сар 4. 21:17
Зочин

Үхсэн Өлзийбаярыг ямар түүхч гэхэв. Зүгээр бусдын судалгааг эмхэтгэсэн төдий. Мөн Баттулгын энэ салбарт барих мод нь шд.

2020, 3 сар 1. 17:55
танхай балчир

Түүх бичих гэдэг бүх өнцгөөс харж,судалж,баримтанд мөн өөрийн задлан шинжлэлд тулгуурлан,өөрийн түүхээ хайрлах үзэл сурталд баригдан,чөлөө өмөөрч,өмгөөлөн бичих учиртай байх.Яагаад гэвэл бидний түүхийг ялагдсан улсууд бичсэн байгаа тул өмгөөлөх хэрэг гарна.Энд их чухал зүйлийг бичжээ.Түүхийн өрнөлийн эзнийг магтах,муулахыг цээрлэх тухай.Цаг үе их хүчийг бий болгосон,мөн буцаагаад тэр хүчийг сарниулсан.Цаг хугацааны тоглоом болсон шиг.

2020, 3 сар 19. 9:03
Монголхүү

Би соц үеийн цэвэр бүтээгдэхүүн. Гайгүй боловсрол олж, гайгүй ажил төрд хийжээ гэж боддог байлаа. Гэтэл түүхээ даанч мэдэхгүй, монгол бичгээ мэдэхгүй төрд ажилласан нэр хэмээжээ. Бичсэн зүйлээс нэг л зүйлийг маш үнэн гэж бодлоо. " ХУУР МЭДЭХГҮЙ ХҮН ЧИХИЙГ НЬ БҮҮ МУШГИ, ТҮҮХ МЭДЭХГҮЙ ХҮН ТӨР БҮҮ БАРЬ " гэж ! Тэгэхээр монгол төрд ажиллах хүнийг багаас нь бэлтгэдэг байх цогц хууль хэрэгтэй юм байна. Түүхээ, бичиг соёлоо мэдэхгүй хүн төрд ажилладаггүй байх ёстой. Юун хятад, орос ! , эрлийз хүрлийз ! Ямарч нөхцөлд мөнхийн 2 хөрш орос, хятад хүмүүсээс төр цэвэр байх ёстой болов уу !

2020, 3 сар 22. 8:39
Зочин

Яг ийм бодолтөрөв

2020, 3 сар 1. 15:34
Зочин

Манай тэр үеийн түүхийг маш зөв өнцөгөөс нь харжээ . Одоогийн малчидын бэлчээр булаацалдах сэтгэл зүй,улс төрийн байдал зэрэг нь тэр үетэй тун төстэй харагдаж байна.

2020, 3 сар 1. 11:21
Зочин

Yor n manj mongol 2-iin hariltsaag sudalsan sudalgaa ogt baidaggui yum. Manjiig sungari gol haviar nutagtai hagas nuudelchin baij baigaad genet garch ireed bugdiig avsan yum shig l bichdeg. Ugtaa bol altan ulsiin ueees sain muu hariltsaatai baij bie bienee mash sain meddeg, evsehdee evaej muudahdaa muudaj yavsan ulsuud. Huvtsas, yos zanshil, bichig, hel geed bie bideee nuluulj soliltsson zuil mash ih baidag. Yagaad chuham mongol bichgiig avsan, yagaad mongol hatan avdag baisan, huvtsas hereglel yagaad iim oiroltsoo bolson, manj helend mongol ug yagaad ih baisan geed mash ih sudlah zuil baina.

2020, 1 сар 18. 1:04
Зочин

Галданбошигт гэж нэг түүхийн хар толбоос болсон байх, Хаан биш байж хаан цолыг Манжийн хаанаас авч Хиагтаар орж ирээд гэм зэмгүй жирийн олон арван мянган Монгол иргэдийг хядсан.
Халхын Өндөр гэгээн анхдугаар богд Занабазарын алсыг харсан гайхамшигт дипломат бодлогын үр дүнд өнөөгийн Монгол Улс, Монголын ард түмэн оршиж байна. Монгол Улс үгэлж мөнх мандан бадраг.

2020, 5 сар 13. 0:58
Зочин

ГАЛДАН ЭЗЭН ЧИНГИСИЙН ГОЛОМТЫГ САМАРЧ НОХОЙН ҮХЛЭЭР ҮХСЭН БООЛ

2020, 3 сар 19. 1:10
Зочин

Bitgihutsnohoimin

2020, 3 сар 19. 7:47
Зочин

Зөв гаргалгаа. Үнэн үнэртэж байна.

2020, 3 сар 1. 22:04
Зочин

Urvagchaasaa ichdeg bolohooroo sain hun bolgoj haruulah gej ih zovoh yum chaavaas. Yu ch geed nemergui shte, negwnt hiigdsen yumiig hen ch butsaaj chadahgui. Hoichuud ni l hicheej ternii aldaag davtahgui baival tuuhend sainaar bichigdene ee!

2020, 3 сар 1. 21:31
МАНАН

Өгөдэйн угсааныхан эрх мэдлээ Тулуйн угсааныханд алдсаны дараа шахагдаж баруун тийш нүүсэн гэж үздэг. Тэд баруун Монголд очоод удаж байсан Хасарын угсааны Хошууд аймгийн дэмжлэгтэй байр сууриа бэхжүүлснээр барахгүй сүүлд Зүүн гарын улсыг байгуулж булаагдсан эрх мэдлээ эргүүлэн авхыг санаархах болсон нь Зүүн гар - Халх -ын зөрчлийн гол шалтгаан гэж зарим түүхчид тайлбарладгийг үнэний хувьтай гэж үздэг. Зүүн гарын захиргаанд өнөөгийн Казах Киргиз Тува гэх мэт одоогийн монгол улсаас 6-7 дахин том нутаг багтаж байсныг санах хэрэгтэй.

2020, 3 сар 1. 21:39
МАНАН

Хошууд аймгийг бид Гүүш хаанаар мэдэх бөгөөд тэд Төвд Тангуд Шинжааны талыг захирч байсан хүчирхэг аймаг. Тулуйн угсааны Цогт тайж Өгөдэйн угсааг дэмжигч Хасарын хойчисийг өөрийн тал холбоотон болохгүй бол зөрчилдөөнд бүү оролц хэмээн ятгаж үл бараад дайлаар очиж дарагдсан гэж үздэг.

2020, 3 сар 1. 18:51
Зочин

Галдан дэндүү хувийн амбицтай хүн байж. одоо цагт ийм нөхөд хэвийн үзэгдэл болж.. одоогийн төрийн 3 өндөрлөг харин хагас поп ч гэсэн зөв чиглэлд улс орноо өөрчилж байна

2020, 3 сар 1. 10:47
Тэнгэр

юм уншаад ойлгооч орк гуйлгачин минь

2020, 1 сар 19. 18:36
ХуцЗочин

Гуцоо гуц манай аймгийн төвд хөшөө нь бна

2020, 2 сар 2. 9:37
Зочин

Чингис хаан чаутхаури цолоо хаанаас хүртсэн билээ.хаха.

2020, 3 сар 1. 23:58
Зочин22

Жаутхури цол бол "Зуут хурь" гэх монгол цол. Манж жанжин монгол баатарт монгол цолыг нь өгсөн, жаахан доогуур цол буюу Зуут хураагч (зуутуудын ноён) цол өгчээ.

2020, 1 сар 23. 17:04
Зочин

Өөрийн ард түмнээ геноцидэнд оруулсан хааныг би лав хүндлэхгүй.Бараг 500 мянган хүний толгойг авсан гэж байдаг.Барын өөдөөс хав архираад дийлэхгүй ш дээ.Тийм үед ард түмнээ л бодоод өөрийн биеэ дуусгах нь ухаалаг удирдагчийн шинж

2020, 3 сар 1. 17:09
Зочин haha

mon doo, iim l yumnuud unshij baina sh dee. galdan tstesten han 2 iig yarij zaamdaltsahaa odoo boli geed heleed duusav uu gu yu zodoldood ehellee.

2020, 3 сар 1. 17:13
Зочин haha

za tegeed tuuh unshaad hereggui, unshihgui bol buur ch hereggui ene 1 heden dagzuudiig odoo yaltai bilee. bugdiig ni 1 dazg ruu ni algadaad hayachihaltai bilee.

2020, 1 сар 17. 17:48
Зочин

сайхан бичжээ. цаашид бичлэгүүдиийг чин уншмаар санагдлаа. олныг оруулж байгаарай амжилт.

2020, 1 сар 20. 20:55
Зочин

ganaa.mn гээд ороод унш их сонин өнцөг харагдана.

2020, 1 сар 17. 17:18
Зочин

Монголчууд манжийн дарлалд хэзээ ч байгаагүй, энэ бол орос хятадын зохиож өгсөн үлгэр. Харин түшмэг улс байсан, монголчууд манжуудад манай газар нутагт хятадуудыг оруулж болохгүй гэх мэт шаардлага тавьсны дараа түшмэг улс болсон. Манжууд ч хэлсэн амандаа хүрч монгол нутагт хятадуудыг суурьшуулаагүй. Харамсалтай нь тэд монголчууд шиг алсын хараагүйдээ хятадуудад уусаад мөхсөн. Монголчууд хятадуудыг эсэргүүцэж хувьсгал хийснээс манжуудыг эсэргүүцэх асуудал шаардлага байгаагүй.

2020, 3 сар 3. 18:16
Зочин хүн

Манжууд гэдэг нь Монголчууд ш дээ, тийм бодлого барих нь араггүй

2020, 1 сар 17. 18:31
ЗочинБаатар

Одоо тэгээд юм л бол Орос гэж чаадаг болж дээ. Бусдаас л бурууг эрнэ. Тэр үеийн удирдагчид хадаг сүүгээ бариад л бас Орост очсон. Авах юмаа ч авсан. Өгөхөө ч өгсөн. Хятадын нэг муж бололгүй үндэстэнээрээ үлдэж одоо тусгаар улс гээд байж байна. Писдиц гэж одоо ингэж нялцагнаж эрхэлдэгээ болимоор байна. Орос ч тэр бүх л улсад өөрсдийн эрх ашиг гэж байна. Харилцан ашигтай л одоо хүрч гэж боддог шүү. Коммунист нийгэмд орох, тэр дундаа малчин ардыг орчин үежүүлнэ гэдэг хэцүү. Үзэл суртал байх нь хэр

2020, 3 сар 1. 11:13
Зочин

Mongol noyod hyatadad negdeheer urguh bichig barisan yum. Uuniih n daguu gaminguud orj irsen. Harin gamingaas chuluulugdsun ogt sanaand oromgui yavdal bolson yum. Galzuu barond zoriulj mongolchuud hushuu bosgoh heregtei. Herev baron ungern orj ireegui bol orosuud ugaasaa hyatadiin neg heseg gej uzegddeg baisan mongoliin talaar yu ch hiij chadahgui baisan

2020, 1 сар 17. 1:02
Зочин лха

Түүхийг түүхчид л түүх болгох эрхтэй гэж би боддог судлаачаас сонирхолтой өнцөг олж харлаа надад их тааагдлаа танд амжилт хүсье

2020, 1 сар 16. 23:40
Зочин

Za hooy amni zorgooro tarhini hemjeegere ym yarairai tvvhig zohioj boldog ym vnen de hujaa oros hoyriin zohioson tvvh jinhen tvvhe hujaa orsoor ustguulchaad oid toorson baahn sarmagchinguud zvger olon ym yarilgvi mundag baisan ert vyd l gj bod

2020, 1 сар 16. 21:38
Зочин

Zuwuu skhan bichij neere l 1911 on gj eheldeg bizd..dund veiig ni hayad bna lda..mongolchud manjid dagar orsnos bus ezlegdeegvi shvde..tiin atlaa ternese ih ichdeg ichih yum bhkv lde...ter veiig sain sudalj sain muu talyg ni haritsuulj vzeh heregtei bizee

2020, 1 сар 17. 10:43
Зокчин

Манжид дагаар орж колончлогдсны сайн тал гэж юу солиороод байгаамбэ манжууд англид колончлогдоод бид давхар колончлуулёан ямар ч үр төл эрдэм боловсролгүй дүнкүү болтол нь дарласан одоо ч тэр дүнкүүнүүдийх нь үр сад шал тэнэг бөх морь дуу хуур маань мэгзэм лам бөө овоо мод тахих ёс гээд л энд ямар ч аз жаргал итгэл үнэмшил бүтээлч сэтгэл урам зориг алга боолын мухардал л харагддаг

2020, 1 сар 17. 17:46
Зочин

мал байсан бол чамайг гаргааад идчихиймсан. чам ийм худлаа цээжээ дэлдсэн ноёдууд ихссэнээс монгол төр. монголчуудын амьдрал хэрхэн доройтсон талаар л байна. хэлэх гээд байгаа санааг нь ойлгооч хөгшөөн. эзэлсэн манжийн буруу юу эзлэгдсэн монголын буруу юу. чамд ойлгогдохоор хэлэхэд тэмцээний дундуур чам мэтийн худлаа 3 4гарууд хоорондоо муудалцаад зодолдож байгаад хожигдвол (угаасаа хожигдох нь тодорхой биздээ) хожсон баг буруутай юу . хоороондоо зодолсон тоглогчид буруутай юу. сайн бод бод.

2019, 2 сар 19. 19:51
оюун

Таалагдлаа. Ганхуяг гуай танд урт удаан наслаж мунхаг биднийгээ ухааруулах үйлсээ саадгүй бүтээж явахыг хүсэн ерөөе!

2019, 5 сар 19. 11:13
Мунхаг хүнЗочин

Маний юунд дуртай юунд дургуйг сайн харах хэрэгтэй. Би л хувьдаа Монгол олигтой байгаагүй хоцрогдолын туйл байсан гэдэг мөртлөө Чингис хаан түүний
байгуулсан алдар гавьяаг магтан дуулах дуртай болж явна.
Монголчуудыг ЗХУ-ын ком нам ирж сургуультай эмнэлэгтэй болгож муусайн феодал угсаатангууд лам нар баячуудаас салгаж өгсөн бас ярнаас гэж боддог 50гаран хувь нь 2 хүн тутмын нэг яртай байсан гэж зоригтой тунхаглах мөртөө өөрий минь эцэг өвгөд яргүй байсан гэж хэлж чаддаг болж байна Манжын арлалд 200 гаран жил тарчилсан гэх мөртөө
Шашин соёл бичиг үсгээ устгуулаж 30-40 мянгаар нь алуулсаныг магтан сайшааж явдаг даа мань мэт

2020, 1 сар 17. 9:01
Зочинhuts

Haha nuguu l komunist yzel Surgaltiin heden kino nom zohioliig tuuh geed oilgotson bas neg sar mag hun Sjaak yvna

2020, 3 сар 5. 18:45
Зочин

Хужаа минь амаа татаад нутаг буц өмхий вируус чинь чи муу юу вэ айн

2019, 3 сар 8. 20:39
Зочин

ямарч ойлгомжгүй.нэг хэлснээ эргэж үгүйсгээд заримдаа хятад манжид эзлэгдсэн гэх юм.монголчууд одоогоор бол хятадуудыг маш их хүйс тэмтрэх аллага явуулж бсан.хятадууд монголчуудыг " манжийн галданг ийн хойноос явж 600гаад мя хүн устгасанг "эс тооцвол довтдож дайрч бѳѳнѳѳр устгах дайн хийгээгүй.

2020, 3 сар 5. 18:46
Зочин

Каа бүүр гятдуудыг магтдаг хүн гараад ирлээ зүгээр л зайл шүүү

2019, 2 сар 9. 7:58
Зочин

МАНЖИЙН ТӨР ГАНХАЖ ХЭЗЭЭ МӨДГҮЙ УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСООР БАЙСАН ТУЛ МОНГОЛЧУУД 1890-ЭЭД ОНООС НУУЦААР ХААНТ ОРОСООС ЗЭР ЗЭВСГИЙН ТУСЛАМЖ ХҮСЭЖ ЭЛЧ ЗАРЖ БАЙСАН.

2019, 2 сар 9. 13:36
Зочин

чи харсымуу, нас хэдтэй вэ

2019, 7 сар 1. 7:21
Зочин

Юм уншихгүй зүгээр л коммент бичих гэж хэсэж явдаг хоосон толгойтнуудын байх газар бишээ! Уншаад ч ойлгохгүй бизээ...

2020, 3 сар 1. 1:39
Зочин

түүхэнд тэгсэн бол гэдэг үг бдаг юму болсон л бол болсон мөнай монгол тусгаар улс болсон үнэн

2019, 2 сар 8. 20:05
Зочин

Хэрвээ Манж энх тунх байсан бол Монгол ч тусгаар тогтнох хүсэлгүй байх байсан гэж үү.

2019, 2 сар 9. 12:09
Зочинkkk

Ter bol xaritsangui oilgolt.Manj Chin guren anxandaa bol origooroo baisan sain yarival Mongoliin noloo ix baisan.200 jiliin daraa Mongoliin noloonoos iluu Manj Chin gurnii bodlogiig xyataduud todorxoildog bolson.Undsendee bol manj-zurchiduud xyataduudad uussan gesen ug. Iimees 19-r zuunii manjiin bodlogo bol xyatadiin bodlogo bolj manai mongolchuudad yax ni taalagdax ve dee...Iimd chinii asuultiin xariu bol : ugui ee.tiimdee ch 1911 ond undesnii erx choloonii xuvisgal bolj ulmaar Manj-Chin uls moxsonii daraa Dundad irgen uls uruu 5 zamaar tsereg oruulj ovor-mongoliig choloolj baisan tuuxtei.

2019, 2 сар 8. 13:40
Зочин

Манжид эзлэгдсэн нь үнэн .1921 оний хувьсгал ялсан нь үнэн. Хэт хувьсгалжсан нь үнэн - хэлмэгдэл болсон. Ардчилсан хөдөлгөөн баяжигтун лоозонтой байсан одоо эргээд шоронг дүүргэх гээд эсвэл цус урсгах гээд дарга баячуулийг талцуулаад ард түмнийг талцуулаад тэнэг цэцэн болоод явж байна даа

2019, 2 сар 8. 9:47
хүү

1911 оноос өмнө 40 жилтйн хар тамхины дайны үе үргэлжилсэн юм биз дээ, зөв зөв.

2019, 2 сар 8. 5:02
Эх орон

ойлгогдхоор юм алга. манжид эзлэгдсэн хядуулсан шарын шашинд хэт орсон сѳнѳсѳн азаар манж гүрэн суларч сиймхийгээр нь тусгаар болсон . товчхондоо ийм. нэг юм ухах гэж талаар нэг тарааж дараа нь тэрийгээ түүж бичих юм!

2019, 2 сар 11. 19:34
Зочин

Ойлгож унших хүсэлгүй учраас чи яаж ойлгох вэ дээ. Ихэвчлэн гарчигийг нь уншаад, эсвэл сайндаа эхний хэсгийг нь хальт гүйлгэсэн болоод коммент бичиж эхэлдэг чам мэтийн юм уншдаггүй гарууд бол ойлгохгүй. Юм унших дуртай хүний хувьд бол аль 1 талыг нь хэт бариагүй сайн нийтлэл болжээ.

2019, 2 сар 8. 9:56
Зочинн

ойлготлоо өсөх хэрэгтэй

2019, 2 сар 8. 16:27
Зочин

Зөв

2019, 2 сар 8. 12:55
Зочин

Ёстой сайхан хэллээ

2019, 2 сар 8. 3:37
Монгол

Зөвхөн мэргэжлийн түүхчид түүхийг бичих ёстой юм бол тэд дээд зэргийн ёс зүйтэй шударга байх хэрэгтэй. Ялангуяа шашны асуудал дээр. Өөрөө шүтдэггүй л бол жишээ нь нэсторийнхний тухай ор тас дардаг. Түүхийг зохиодог гарууд юмуу хаашаа юм. Энэ Ганхуяг ч өөрөө бас л бөөрөнхийлөөд хаячихлаа шүү дээ.

2019, 2 сар 8. 9:57
Зочинн

Несторын загалмай мөргөлийн талаар баримт угаасаа ховор, төдийлөн газар аваагүй юм чинь.

2019, 2 сар 8. 11:33
Монгол

Монгол дах Нэсторын загалмайтаны тухай баримт санаснаас их байдаг шүү. Зөвхөн дургүйдээ л дуугарахгүй байгаа юм. Миний хэлээд байгаа зүйл бол мэргэжлийн түүхч гэж ярих гээд байгаа бол түүхийг байгаагаар нь гаргаж тавих ёстой шүү дээ. Саяхан Ариун Номын эрэлд баримтат кино гарсаныг үзээрэй. Түүхэнд өөрийн бодлоор хандах нь туйлын бүдүүлэг явдал юм.

2019, 2 сар 8. 22:15
Зочин

Попын төлөөлөгч үхтэл шүүмжилж настэр гэж ганц нэг дурьдаснаас дэлгэрээд сүйд болоогүй нь ойлгомжтой байдаг
Хад ноедын эхнэр юусан бол гэж очхоос өөр зүйл байгаагүй

2019, 2 сар 8. 21:48
Зочин Хөх тэнгэр

хөх тэнгэр . Монгол орж ирсэн христийнхэн мөнгөөр кино хийж болох ч түүх зохиож болдоггүй юм гэдгийг хэзээ ойлгох эзний хонинууд вэ?

2019, 2 сар 11. 1:02
Зочин

GOE HELLEE

2020, 3 сар 1. 15:02
Зочин

Зөв бичиж гэхдээ бид Хятадад хэзээ ч эзлэгдэж байгаагүй Манж бол Хятад биш бидний адил нүүдэлчин үндэстэн Монголын зүүн талаар нутагладаг байсан шүү дээ. Манж Хятадын дарлал гэх нь буруу бид зүгээр саяхан ЗХУ-тай ямар харьцаатай байсан тэрэн шиг л харьцаатай улс байсан түүхийг зохиож бичихгүй байвал сайн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]