Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилт "Восток-2018"-ын гэрэл зургуудУншсан33,469

Сургуулилтыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу удирдаж байна. Восток-2018-д ОХУ-ын талаас 300 000 орчим цэргийн албан хаагч, БНХАУ-аас 3200 албан хаагч, Монголын талаас мөн цөөнгүй тооны цэргийн албан хаагч оролцож байгаа юм.

ОХУ хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтаа Алс Дорнодын цэргийн тойргийн хээрийн сургуулийн полигонууд, Берингийн болон Агнуурын тэнгис, Авачинск, Кроноцкийн булангийн усан зайд Монгол Улс болон БНХАУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамтаар эхлүүллээ. Сургуулилтыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу удирдаж байна. Восток-2018-д ОХУ-ын талаас 300 000 орчим цэргийн албан хаагч, БНХАУ-аас 3200 албан хаагч, Монголын талаас мөн цөөнгүй тооны цэргийн албан хаагч оролцож байгаа юм. 

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх “Восток-2018” сургуулилтад 36 мянган танк, явган цэргийн хуягт машин болон 1000 гаруй байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм. Хуучин ЗХУ хамгийн сүүлд хүйтэн дайны үед буюу 1981 онд ийм том хэмжээний цэргийн сургуулилт хийж байсан. Харин “Восток-2018” сургуулилт тэрхүү 1981 оны Запад-81 сургуулилтын цар хүрээг давж гарч байгаагаараа онцлог юм. Мөн уг сургуулилт Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/ болон ОХУ хоорондын харилцаа хурцадмал байгаа цаг үед болж байгаараа онцлог.

Крымийг өөртөө нэгтгэсэн болон Украины асуудалд хөндлөнгөөс оролцсон зэрэг шалтгааны улмаас ОХУ болон НАТО хоорондын харилцаа 2014 оноос муудаж эхэлсэн билээ. Өнгөрсөн сард л гэхэд АНУ, Украины цэргийн хамтарсан сургуулилт болсон юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, ОХУ-ыг чиглэсэн түрэмгий, найрсаг бус хандлагыг харгалзан энэхүү цэргийн сургуулилтыг явуулж байна гэж хэлжээ.

 ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр Оросын Умард, Төв бүсийн цэргийн тойрог болон Умард тэнгисийн флот, Агаарын десантын хүчин, Алс дорнодын цэргийн нисэх хүчний анги нэгтгэлүүд оролцож байгаа аж. Мөн Номхон далайн ойр орчмын зурвасыг ч хүртэл хамрах гэнэ. 

Дашрамд дурдахад Монгол, Хятадын цэргүүд Байгалийн чанадын Цугол хээрийн сургуулилалтын полигонд байрлаж, Восток-2018-д оролцож байгаа. Цугол нь гурван улсын хилийн уулзвар хэсэгт байрладаг аж. Карнегийн Москва дахь төвийн Хятад судлаач мэргэжилтэн Александр Габуев “Восток сургууилалтад Хятад улс найз нөхөр, зарим талаар холбоотны үүрэгтэй оролцож байна” гэж тайлбарласан ба  Пентагоны төлөөлөгч “Восток 2018”-ыг АНУ анхааралтай ажиглаж байгааг мэдэгдээд энэ бол Орос, Хятадын зүгээс өгөх стратегийн дохио юм гэж тодорхойлсон байна.

Дээрх зураг нь 1981 оны Запад-81 сургуулилтын гэрэл зураг юм
 
Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 11 сар 12. 16:45
Үхэр монгол

Цөөнгүй тооны гэдгийг ер ойлгосонгүй.

2018, 9 сар 24. 16:33
Зочин

Zul untrahiinhaa omno notsdog gej unen shuu. Zovlolt sonohiinhoo omno zapad 81 hiisen. Putleriin oros odoo vostok 2018 hiilee 10 orchim jiliin daraa putleriin oros sonoh yum bna.

2018, 11 сар 17. 16:06
Зочин

Согтуу толгой солиорч өхиймдаа. Архинаас гар

2020, 8 сар 10. 9:33
Зочин

Яг үнэн

2018, 9 сар 17. 10:20
Зочин

Manai ulsiin tsergiin huvtsas umsgul hugiin hujaaguudiin huvtsastai yag ijil baina uu ugui yu bi anduu harav uu

2018, 9 сар 14. 16:35
Зочин

Mанай улс хүчирхэг 2 гүрний дунд байгаагийн хувьд аргагүй нөхцөлд байгаа. Тиймээс асуудал үүсгэхгүй тэгэсхийгээл байж байгаад өөрсдийгөө нууцхан хөгжүүлж байх хэрэгтэй. Энэ 2 той чинь нийлсэн болохгүй бол болохгүйшд. Тэгэж байж л манай үндэстэн амьд үлдэнэ биздээ. Манайх хүчирхэг байсан бол май шүү л гэнэ шдээ тийм биздээ. Одоо бол манайх буурай байна. Тиймээс хүчтэй байгаагийн дагаж савсагнахаас өөр аргагүй байх гэж боджийн

2018, 9 сар 14. 2:05
ЗочинChina

Mongolchuud yawgan tavargaj bh shiwdee chaawaas gej nuguu 2 oron tengereer gazaraar neg zewseg tehnik tank ongots

2020, 11 сар 18. 12:52
jiriin neg mongol

mongol uls ene hoer delhiid ehnii bairuud zer zevseg armiaraa ezelj baigaa ulsuudiin dund havchuulagdaj baij tusviinhee neleen ih huviig zevsegt huchind gej balai urgui zardal hiij baidag bas l teneg mongol shuu....

2018, 9 сар 15. 15:02
А

Чааваас ч гэх шиг. Ямар эдийн засагтай, хэдэн хүнтэй, хэр улс болчоод голоод байгаа юм. Хавчуулагдаад явж байна гэдэг чинь одоохондоо болж байна.

2018, 9 сар 13. 20:46
Fucking russai

Арай ч дээ. Ингээд оросын колон болчих гэж

2020, 1 сар 5. 10:13
Gologt

Amerakaa shvteed xol ywaxii chin xaray

2018, 11 сар 17. 16:07
Зочин

Тэгээд үхээч.

2018, 9 сар 13. 11:38
Зочин

Байлдах тал байгаа болоод л байлдааны бэлтгэл хийж байгаа биш үү, харин бид нар 2 том гүрний дунд бат хамгаалалтын дор байгаа гэдгээ дахин мэдрэхэд сайхан байна шүү.

2018, 9 сар 17. 17:03
Зочин

зөв

2018, 9 сар 13. 18:00
Зочин

Amerk bolon NATO-- Orosiin esreg uil ajillagaa ni idvehjij baigaa odoo ued ene tom heeriin surguuli sanuulga ugch baigaa hereg dee Orosiin yruu aldart armi mandan badrah boltugai

2018, 9 сар 13. 5:21
Зочин

Цуу гол гэж Монгол үг шүү дээ

2018, 9 сар 11. 20:19
yadam

odoo henteigegee baildah vee

2018, 9 сар 13. 12:47
ЗочинCDA

MANAI FB-N DAICHDIIG BARAH UU?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]