Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XVII жарны "сайжруулагч" хэмээх усан бар жилийн шороон үхрийн зурлагаУншсан2,834

“Сайжруулагч” хэмээх усан бар жилд “Амьтанд амгалан, жаргалан ирмүй” хэмээн зурхайн номонд айлдсан байна.

XVII жарны "сайжруулагч" хэмээх усан бар жилийн шороон үхрийн зурлагыг хүргэе. “Сайжруулагч” хэмээх усан бар жилд “Амьтанд амгалан, жаргалан ирмүй” хэмээн зурхайн номонд айлдсан байна.

 Шороон үхрийн зурлагыг шинжих нь: Үхрийн толгойн өнгө нь хөх, биеийн өнгө ногоон, омруу нь улаан, эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна.

 Үхэр хариулаач нь: Залуу хүмүүн. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай, үхэр хариулаач идэр хүмүүн байх агаад үс нь зүүн чихний ар ба баруун чихний өмнүүр хийссэн, унгасан шилбүүр бариад, хөл нүцгэн, үхэр хариулаач хүмүүн үхрийн баруун талд алхаж явна.

 Шороон үхрийн ерөнхий шинж: Эртхэндээ гандуу. Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай. Хур ус ихдэн, хүйтэн болон бадгана өвчин гарна. Улс орноо зонхидоо буянтай.

 Үхэр хариулаач: Залуу хүмүүн байгаа нь залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд машид ширүүн болой.

 Үхэр хариулаач нь: Унгасан шилбүүртэй байгаа нь хаад түшмэдүүдтэй ард түмэн тэмцэлдэнэ. Ард түмэнд харшлалтай, малд харшлах шалтгаан үгүй жил болой. Жилийн ерөнхий төлөв дунд зэрэг, хур тунадас сайтай ч ард түмэнд амгалан бус, жил гарах төлөвтэй.

 Махбодийн зурхайн ухаанд:

Ширүүн долоо чулуу, мэнгэний дөрвөн тотгор, есөн нүдний таван тотгорын ширүүн, бага харш, цагаан жил, нашидүрсүм өнцгийн засал зэрэг жилийн заслыг хийлгэдэг.

 

 НЭГТ: ШИРҮҮН ДОЛООН ЧУЛУУ

 Ширүүн долоон чулууг дэлгэрэнгүй тайлбарлах нь:

    Өөрийн тотгорын ширүүн

    Дайсан яргачийн ширүүн

    Ивээл гурвын ширүүн

    Хөршийн ширүүн

    Гэр бүлийн ширүүн

    Муу бугын ширүүн

    Нууц тотгорын хулгайч хэмээх ширүүн

 

Нэг . ӨӨРИЙН ТОТГОРЫН ШИРҮҮН - ЖИЛ ОРОХЫГ ХЭЛНЭ

- 13, 73 насанд хүү махбодтой жил гарна. Биеийн махбод хямрах гэм буй. Засалын ном нь:

Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

2010 онд төрсөн “Төмөр бар жилтэн”- д 13-ны жил.

Мөн 1950 онд төрсөн “Төмөр бар жилтэн”-ий хувьд 73–ны жил орно.

- 25, 85 насанд нөхөр махбодтой жил гарах. Жаргал, зовлон ээлжлэх бөгөөд буг зэтгэр босох.

Засалын ном нь: Догсом, Цэнд–Аюуш, Доржнамжимын жавтий айлтга.

1998 онд төрсөн “Шороон бар жилтэн”-д 25-ны жил

1938 онд төрсөн “Шороон бар жилтэн”-ий 85-ны жил орно.

- 37, 97 насанд дайсан махбодтой жил гарах: Хийморь доройтох гэм буй. Өвчин болон гарлага гарах гэм буй. Засалын ном нь: Ширнэн,Догсүм,Лусын балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.    

1986 онд төрсөн “Гал бар жилтэн”-д 37-ны жил.

1926 онд төрсөн “Гал бар жилтэн”-ий 97-ны жил орно.

- 49 насанд эх махбодтой жил: Хийморь доройтох гэм буй. Засалын нь: Нити, Хийморийнсан айлтга. 

 1974 онд төрсөн Модон бар жилтэнд 49–ны жил орно.

- 61 насанд өөрийн махбодтой адил жил гарна. Засалын ном нь: Шимнусын хөнөөл ирэх. Ширнэн, Сац талби, Цэдүв айлтга.

1962 онд төрсөн “Усан бар жилтэн”-ий 61-ны жил орно.

Жил орсон хүмүүс эргэл, мөргөл хийж гүрэмд номонд шамд. Эр хүн жилээ угтах ширүүн, эм хүн жилээ дагах ширүүн хэмээнэ.

 

 Хоёр. ДАЙСАН ЯРГАЧИЙН ШИРҮҮН - ХАРШ ЖИЛ

Төрсөн жилээс тоолоод 7 дахь жилийг дайсан яргач буюу харш жил мөн өнцөг долоо хэмээнэ.

    Үхэр, хонь хоёр харш

    Бар, бич хоёр харш             

    Туулай, тахиа хоёр харш    

    Луу, нохой хоёр харш

    Могой, гахай хоёр харш

    Морь, хулгана хоёр харш         .

Билгийн нас нь: 7. 19. 31. 43. 55. 67 насанд харш жил тохионо. Жилийн тотгор нь: Аливаа үйлст саад тотгор гарах.

  Энэ жил 2016. 2004. 1992. 1980. 1968. 1956. 1944. 1932 онд төрсөн “Бич жилтэн”-ий “Харш жил”. Заслын ном нь: Догсом, Банзрагч, Жанцанзэмойбунчин, Дүгэр, Чойжилийн дүгжүү гаргуул.

 

 Гурав. ИВЭЭЛ ГУРВАН ЖИЛИЙН ШИРҮҮН

Төрсөн жилээс тоолоод 5, 9 дээр таарах жилийг ивээл жил гэнэ. Гарсан жил нь ивээл жил бол “Ивээл гурван жил”-ийн билгийн наснууд нь хийморь доройтох настай давхцах тул ивээл гурван жилийн ширүүн гэнэ. Хийморь доройтох билгийн нас нь: 5, 9. 13. 17. 21. 25. 29. 33. 37. 41. 45 нас мөн.

 

Ивээл гурван жилүүд:

    Могой, тахиа, үхэр гурав ивээл.

    Бар, морь, нохой гурав ивээл

    Гахай, туулай, хонь гурав ивээл

    Бич, хулгана, луу гурав ивээл

Ивээл жил гарахуйд бусдын хорлол, гарлага гарах, сэтгэл тавгүйтэх гэм буй. Жилийн тотгор нь: Алс хол явах ба их хэргийг бүтээхүйд анхаар. Уншуулах нь ном нь: Сан, Дүгэр, Дарцаг хийсгэ.

Энэ жил “Бар, морь, нохой гурван ивээл жилтнүүдийн хийморь доройтох нас таарна.

2010 (билгийн нас 13),

1998 (б/нас 25),

1986 (б/нас 37) онд төрсөн бар

2014 (билгийн нас 9),

2002(б/нас 21),

1990(б/нас 33),

1978(б/нас 45) онд төрсөн морь

2018 (билгийн нас 5),

2006 (б/нас 17),

1994 б/нас 29)

1982(б/нас 41) онд төрсөн нохой              

 

Дөрөв. ХӨРШИЙН ШИРҮҮН

Огторгуйн жилтэй эрхтэн нэг жилийг хэлнэ. Эрхтэний тотгор нь: Эд, таваарт хорлолтой. Засал нь: Гонбо, Гонгор, Намсрай тахиул. Алтангэрэл, Намсрайн даллага авахуул. Эм жил гарахад 62 настай хүнд хөршийн ширүүн болно.

Энэ жилийн Огторгуйн жил болох Усан бар жил, 1963 оны Усан туулай жилийн эрхтэн махбод нь адилхан (усан махбод) мөн тул 1963 оны туулай жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөршийн ширүүн хэмээх засал хийлгэнэ.

 

 Тав. ГЭР БҮЛИЙН ШИРҮҮН

Гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр нэг суудалд суухыг гэр бүлийн ширүүн хэмээнэ. Суудал нийлэх хэмээн бас нэрлэдэг. Суудал давхцсаны тотгор нь: Гэр бүлд тотгор гарах гэм буй.

 Засах ном: Цагаан шүхэрт,Одсэржанмаа, Суудал салгах засал үйлд.

 

Зургаа. МУУ БУГИЙН ШИРҮҮН

 Элэнц хуланцын нас нөгцсөн жил учрахыг хэлнэ. Муу бугын жилийн тотгор нь: Нас нөгцсөн жилийг угтаж гүрэм хийлгэвэл зөөлөн хэмээнэ.

 Заслын ном нь: Бурханд тахил өргө. Сац талби. Чойжилын дүгжү, Соншинлагврэлжодбий до уншуул.

 

  Долоо. НУУЦЫН ТОТГОРЫН ХУЛГАЙЧ ХЭМЭЭХ ШИРҮҮН

Эхийн төрүүлсэн суудал дээр суухыг хэлнэ. Нууц суудлын тотгор нь: Машид ширүүн, бие өвдөх, сэтгэл өвдөх болох. Заслын ном нь: Цэнд айлтга. Нууц тотгорын хулгайч хэмээх засал хийлгэ.

 Нууц тотгорын хулгайч хэмээх “Эх” хүүхдээ төрүүлсэн суудлыг олох. Эхийн билгийн насан дээр 1-ийг нэмээд, өөрийн билгийн насыг хасаад, 8-д хуваасны үлдэгдэл нь 1 бол ус, 2 огторгуй, 3 төмөр, 4 шороо, 5 гал, 6 хий, 7 мод, 8 уул суудал болно.

 

 ХОЁРТ: МЭНГЭНИЙ ДӨРВӨН ТОТГОРЫН ШИРҮҮН.

    ОРНЫ ТОТГОРЫН ШИРҮҮН:

9 наснаас доошхи нялхасын хар мэнгэ буюу орны тотгорын ширүүн хэмээх мэнгэ нь 1 цагаан.

18 нас хүртэлх хүүхдийн хар мэнгэ 3 хөх. 18 наснаас дээшхи эрэгтэй хүний хар мэнгэ 2 хар.

Бэлэвсэн-ийхар мэнгэ 4 ногоон. Хуврагийн хар мэнгэ 5 шар.

Тарничины хар мэнгэ 6 цагаан. Эмэгтэй хүний хар мэнгэ 7 улаан.

Ноёд, түшмэдийн хар мэнгэ 8 цагаан. Өтгөс хөгшдийн хар мэнгэ нь 9 улаан мэнгэ.

 Дээр дурдсан “Нялхсаас авахуулаад өтгөс” хүртэлхи хар мэнгэ нь тухайн жилд эрхшээсэн мэнгэ нь болвоос ниийтийн хар мэнгэ болох хоёр хар мэнгэ адил тотгорыг үйлдэх тул Орны тотгорын ширүүн хэмээх “Мэнгэн”-ий засал хийлгэнэ.

Засал нь: Унтах газраа өөрчил.

Заслын ном нь: Насны тоогоор лүд урлаад тэр зүгт нь илгээ.

Мэнгэний тотгор нь:

Өвчин, дээрэм, хулгай, гэнэтийн тотгор гарч болзошгүй. Цагаан шүхэрт, Дорждэрмо, Гансо уншуул.

 

    БАЙШИНГИЙН ТОТГОРЫН ШИРҮҮН:

Тооцогдохууны эрхшээсэн мэнгэ нь огторгуйн жилийн мэнгэтэй ижил болохыг хэлнэ. Ижий үрээ төрүүлсэн жилийн эрхшээсэн мэнгэ нь, гарч буй жилийн мэнгэтэй адил байхыг байшингийн тотгорын ширүүн гэнэ.

Анхаарах зүйлс: Байшингийн үйл, эвдэх нураах, сэлбэж засах тэргүүтэнг тэвч.

Мэнгэний байшингийн тотгор нь: Өвчин нүүрлэх гэм буй.

Байшингийн тотгорын ширүүн хэмээх мэнгэний гүрэм засал нь: Насны тоогоор лүд урлаад тэр зүгт нь илгээ. Алтангэрэл, Дөрвөн зүгийн часүм гаргуул.

 

    ДЭВСГЭРИЙН ТОТГОРЫН ШИРҮҮН:

Тооцогдохууны эрхшээсэн мэнгэ нь голд орших.

Үүнийг Мэнгэ голлох хэмээн бас хэлдэг.

Дэвсгэрийн тотгорын ширүүн хэмээх мэнгэний тотгор нь: Хэл ам гарах тул улай болон хиншүү хярвасыг цээрлэ.

    2013 могой (төрсөн мэнгэ нь 5 шар). 1977 могой(5 шар). 1941 (5 шар)оны - Могой.

    2004 бич (төрсөн мэнгэ нь 5 шар). 1968 бич (5 шар). 1932 (5 шар) оны - Бич,

    1995 гахай (төрсөн мэнгэ нь 5 шар). 1959 гахай(5 шар). 1923 (5 шар) оны - Гахай,

    2022 бар (төрсөн мэнгэ нь 5 шар). 1986 бар 5 шар). 1950 (5 шар) оны - Бар жилтэнгүүд дэвсгэрийн тотгорын ширүүн буюу мэнгэ голлосоны засал хийлгэнэ.

Заслын ном нь: Насны тоогоор лүд урлаад тэр зүгт нь илгээ. Мэнгэ голлосоны засал хийлгэнэ.

Жайбриндүйсүм уншуул.

    ХААНЫ ҮҮДНИЙ ТОТГОРЫН ШИРҮҮН:

Төрсөн жилийн мэнгэний дайсан болсон мэнгэ огторгуйн жилд ургахыг хааны үүдний тотгор хэмээнэ.

Хаан үүдний мэнгэний тотгор нь: Хүн болон эд малд муу тул насны тоогоор лүд урлаад тэр зүгт нь хая.

Тайлбар: Хоёр хар, гурван хөх мэнгэтэй жилд төрсөн хүмүүсийн хувьд энэ жилийн “Жилийн мэнгэ” болох “таван шар мэнгэ” нь дайсан мэнгэнд учрах тул “Хааны үүдний тотгорын ширүүн“ хэмээх мэнгэний засал хийлгэнэ.

1).1998, 1962, 1926 оны Бар (2 хар мэнгэтэй).

2).1997, 1961 оны Үхэр (3 хөх мэнгэтэй).

3).1988, 1952 оны Луу (3 хөх мэнгэтэй).

3). 2015, 1979, 1943 оны Хонь (3 хөх мэнгэтэй).

4).2006, 1970, 1934 оны Нохой (3 хөх мэнгэтэй) жилтнүүдийн төрсөн жилийн “Мэнгэ” нь хоёр хар, гурван хөх мэнгэ тул хааны үүдний тотгор хэмээх мэнгэний засал хийлгэнэ.

 Заслын ном нь: Бурхан шүтээнд тахил өргө. Цагааншүхэрт, Нанжид айлтга. Цагааншүхэртийн догжүр гаргуул.

 

ГУРАВТ: ЕСӨН НҮДНИЙ ТАВАН ТОТГОРЫН ШИРҮҮН

    СУУДЛЫН ЕСӨН НҮДНИЙ ШИРҮҮН: Эр хүн гал, эм хүн усан суудалд суухыг суудлын есөн нүд хэмээнэ.

2014(эр гал,эм ус) 1990 (эр гал,эм ус) 1966(эр гал,эм ус) 1942 (эр гал,эм ус) оны - Морь.

2006(эр гал,эм ус) 1982(эр гал,эм ус) 1958(эр гал,эм ус) 1934 (эр гал,эм ус) оны - Нохой.

1998 (эр гал,эм ус) 1974 (эр гал,эм ус) 1950(эр гал,эм ус)1926(эр гал,эм ус)оны- Бар жилтэн “эрэгтэй нь гал”, “эмэгтэй нь усан” суудалд суусан тул “Суудлын есөн нүд”-ний засалтай.

 

    МЭНГЭНИЙ ЕСӨН НҮДНИЙ ШИРҮҮН:

Төрсөн жилийн мэнгэ, гарсан жилийн мэнгэтэй адил байх. 10. 19. 28. 37. 46. 55. 64. 73. 82, 91, 100 насанд мэнгэний есөн нүд тохионо.

Тайлбар: Дор дурьдах жилүүдийн төрсөн мэнгэ, Гарсан жилийн мэнгэ хоёр адилхан 5 шар мэнгэ тул Мэнгэний есөн нүдний ширүүн хэмээх засал хийлгэнэ.

    2013 могой (төрсөн мэнгэ нь 5 шар). 1977 могой(5 шар). 1941 (5 шар)оны - Могой.

    2004 бич (төрсөн мэнгэ нь 5 шар). 1968 бич (5 шар). 1932 (5 шар) оны - Бич.

    1995 гахай (төрсөн мэнгэ нь 5 шар). 1959 гахай(5 шар). 1923 (5 шар) оны - Гахай.

    2022 бар (төрсөн мэнгэ нь 5 шар). 1986 бар 5 шар). 1950 (5 шар) оны - Бар жилтэнгүүд “ Мэнгэний есөн нүд”- ний засалтай.

 

НАСНЫ ТООНЫ ЕСӨН НҮДНИЙ ШИРҮҮН:

Билгийн нас нь 9. 18. 27. 36. 45. 54. 63. 72. 81 насанд “Насны тооны есөн нүд” тохионо.

 2014 оны морь (билгийн нас 9), 1942 оны морь (билгийн нас 81) насанд Аминд хорлол ирэх.

 

Заслын ном нь: Цэнд, Дархийн чивэл үйлд. Есөн нүдний засалтай.

 2005 оны тахиа (билгийн нас 18), 1987 оны туулай (билгийн нас 36), 1969 оны тахиа (билгийн нас 54) насанд Эд малд хорлолтой.

 

Заслын ном нь: Сан тавиулж, Даллага авахуул. Есөн нүдний засалтай.

 1996 оны хулгана (билгийн нас 27), 1951 оны туулай (билгийн нас 72) насанд ад тотгороор хөнөөгдөх гэм буй. Гүрэм засал нь: Ганс уншуул. Есөн нүдний засалтай.

 1978 оны морь 45 (билгийн нас 45), 1960 оны хулгана (билгийн нас 63) насанд гаслан зовлон ирэх. Заслын ном нь: Сундуй айлтга. Есөн нүдний засалтай.

 

    ХҮМҮҮНИЙ ТООНЫ ЕСӨН НҮДНИЙ ШИРҮҮН:

 Өвөө нь 81, Аав нь 36, хүү 9 настай бол хүмүүний тооны есөн нүд хэмээнэ. Эмээ 63, ээж 45, охин 27 настай бол хүмүүний тооны есөн нүд гэнэ.

Хүмүүний тооны 9 нүдний тотгор нь: Машид ширүүн, муу шалтгаантай. Есөн нүдний засал хийлгэ.

 

ЯСАН МАХБОДЫН ЕСӨН НҮДНИЙ ШИРҮҮН:

Хүмүүний билгийн нас 9. 21. 33. 45. 57. 69. 81 насанд ясан махбодын есөн нүд тохионо.

Ясанмахбодын 9 нүдний тотгор нь: Бие махбод хямрах, үйл доройтох, хэм ам ирэх.

Я/б-ын 9 нүдийг олох арга:

Бар, туулай жилтэнг туулай жилээс. 2. Бич, тахиа жилтэнг жилээс.

3 .Могой, морь жилтэнг морь жилээс. 1. Хулгана, гахай, үхэр, луу, хонь, нохой жилтэнг хулгана жилээс билгийн насны тоогоор нар буруу эргүүлэн тоолно.

Жишээ болгон Энэ жилийн ясан махбодын 9 нүдний засалтай могой, морь жилтэнг тооцоолох ёс нь:

- Могой, морь жилтэнг морь жилээс морь, могой, луу, туулай, бар, үхэр, хулгана, гахай, гэх мэтээр тоолсоноор билгийн нас болох 9. 21. 33. 45. 57. 69. 81 нас эдгээр нь нохой жил буюу дүршиг жил дээр таарах тул Ясанмахбодын есөн нүдний ширүүн хэмээн нэрлэсэн буй.

Энэ жил:

2014 оны морь (билгийн нас 9), 2002 оны морь (билгийн нас 21),

1990 оны морь (билгийн нас 33), 1978 оны морь (билгийн нас 45),

1966 оны морь (билгийн нас 57), 1954 оны морь (билгийн нас 69),

1942 оны морь (билгийн нас 81 ) насанд ясан махбодын есөн нүдний ширүүн хэмээх хийлгэнэ.

Засал нь: Нашидүрсүм, Намхайнинбу -до уншуул.Огторгуйн үүд хаалга.

 

ДӨРӨВ: БАГА ХАРШ ЖИЛ

Төрсөн жилээс нар зөв, нар буруу дөрөв дөрөв тоолоод таарах жилийг “бага харш жил” гэнэ.

Бар, бич жилтэнд - Могой, гахай. 2. Туулай, тахиа жилтэнд - морь, хулгана.

Нохой, луу жилтэнд - Үхэр, хонь. 4. Хулгана, морь жилтэнд - туулай, тахиа.

Могой, гахай жилтэнд - бич, бар. 6. Үхэр, хонь жилтэнд - Луу, нохой бага харш жил

Энэ “Төмөр Бар жил” - д могой, гахай жилтний бага харш жил. Нохой жилтний хувьд хэл ам ирэх, бие хямрах гэм буй. Луу жилтний хувьд сэтгэл хямрах, орлого хомсдох гэм буй.

Засал нь: Дарь эх, Жадамба, бага харш жилийн засал хийлгэ.

 

ТАВ. ЦАГААН ЖИЛ

Өвөр хоорондоо үл тохирох хоёр жил.

Үхэр бар хоёр - тэмцэлдэх.

Луу, могой хоёр - ороолдох.

Морины туурайг тахиа - тонших.

Хонины толгойг бич - хуулах.

Нохой гахай хоёр -харшилдах.

Хулганыг туулай - хөөх харилцан муу.

Энэ жил “Үхэр жилтэн”- д цагаан жил тохионо. Эрүүл мэндээ анхаар. Засал нь: Их Манал, Маналын дончод, 3 гүрэм айлтга.

 

ЗУРГАА. ӨНЦГИЙН ЗАСАЛ

Огторгуйд ургаж буй жил “эр жил” буюу “бар, луу, морь, бич, нохой, хулгана” жил бол “Эмжил” болох “үхэр, туулай, могой, хонь,тахиа, гахай”жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ “Усан бар жил”-д хий, шороо, огторгуй, уул хэмээх өнцгийн дөрвөн суудалд суух тул суудлын өнцгийн засал хийлгэнэ.

Эх сурвалж: Огторгуйн Чандмань ТББ–аас гаргасан 2022 оны “Сайжруулагч” хэмээх “Усан бар жил”–ийн Монгол зурхайн цаг тооны бичиг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]