Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын тагнуулчдын "Замбэлэх" нууц ажиллагааУншсан73,561

Эхний сард тэднийг радио холбооны чиглэл дээр тэр дундаа радио хүлээн авагчийн тухай голчлон сургаснаас гадна бие хамгаалах зэвсэг эзэмших, гранат шидэх, гар буугаар буудах дасгал сургуульд сургажээ.

С.Рэнцэнхорлоо 

Монгол улсын гавъяат хуульч хурандаа Санжийн Рэнцэнхорлоо гуайг нийгмийн хэв журам сахиулж, гэмт хэрэгтэй тэмцэж явсан цагдаагийн удирдах ахмад ажилтан гэдгийг Монголчууд сайн мэддэг билээ. Харин түүнийг тагнуулын байгууллагын чиглэлээр тусгай үүрэг гүйцэтгэж явсан гэдгийг тэр бүр мэддэггүй юм. С.Рэнцэнхорлоо 1936-1973 он хүртэл цагдаагаас цагдаагийн ерөнхий газрын дарга хүртэл олон жил идэвхи зүтгэл үр дүнтэй ажилласан ба тэрээр ажилласан хугацааны багагүй хэсгийг нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажилласан байдаг юм. Тийм учир нийслэлийн цагдаагийн газрын төв байрны хананд С.Рэнцэнхорлоо гуайд зориулан хүндэтгэл үзүүлэн дурсгалын самбар байрлуулсан байдаг.

С.Рэнцэнхорлоо гуайг хотын цагдаагийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан тэр үед 1942 оны хавар ДЯЯ-ны сайд Б.Шагдаржав, Дотоод яамны зөвлөх Скоков нар хэсэг нөхдийн хамт дуудан ирүүлж маршал Х.Чойбалсантай уулзуулан тусгай үүрэг даалгавар биелүүлэх зорилгоор ЗХУ-д сурган бэлтгэхээр явуулахаар шийдвэрлэснийг дуулган зөвлөлтийн тагнуулын мэргэжилтний заасан болгоныг сайтар суралцан ирэх өндөр шаардлага, үүрэг өгчээ. Х.Чойбалсан тэдэнд дайны хүнд үе байгаа тул хоол ундгүй, унтах ор хөнжилгүй зэрэг элдэв бэрхшээл тулгарах тул түүнийг даван туулж нэг жил орчим суралцана гэдгийг хэлж зөвлөх Скоков болон элчин сайд Иванов /Монголд ЗХУ-аас сууж байсан/ зааварчилгаа өгснөөр Д.Батаагаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилтнууд Москвад 1942 оны 6-р сард хүрэлцэн очжээ. Эхний сард тэднийг радио холбооны чиглэл дээр тэр дундаа радио хүлээн авагчийн тухай голчлон сургаснаас гадна бие хамгаалах зэвсэг эзэмших, гранат шидэх, гар буугаар буудах дасгал сургуульд сургажээ.

Харин тэдэнд урьд нь Монголд ажиллаж байсан Вильфсон, Балданов нар орчуулга хийж өгдөг байв. Харин үлдсэн хугацаанд морзчины мэргэжилд сургах болон дайсны ар талд тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, тэсэрч дэлбэлэх галт хэрэгсэл эзэмших, өөрсдөө бэлтгэх зэрэг арга барилд сурган бэлтгэжээ. Мөн тэднийг Японы цэрэг, зэвсэглэл тэр дундаа зүүн өмнөд ази /Хятад, Солонгос нутаг/-д байрласан Японы цэргийн зохион байгуулалт, япон хүний зан заншил, уламжлалт ёс, дарга цэргийн харилцааны байдлыг ч судлуулан зааж сургажээ. Тэд сургалтаа дуусгаад 1943 оны 2-р сард эх орондоо эргэн ирж С.Рэнцэнхорлоо цагдаагийн байгууллагынхаа даргаар томилогдон ажиллажээ. Гэвч 1943 оны сүүлчээс Монгол орны баруун хязгаарын байдал дахин хүндэрч Шинжаанд байсан гоминданы цэргийн түрэмгийллийн эсрэг олон үндэстэн, ястны бослого хөдөлгөөн улам идэвхжсэн үед С.Рэнцнхорлоог сурсан мэргэжлийн нь дагуу ДЯЯ-ны удирдлагын шийдвэр гарч тэр чиглэлд тусгай үүрэг гүйцэтгэх анхны даалгавар өгөн ажиллуулсан юм.

Замбэлэхийн ажиллагаанд оролцсон нь:

Энэ арга хэмжээг 1944-4-17-оос эхэлж Өмнөговь аймаг дахь хилийн 7,8-р отрядын баазыг түшиглүүлэн ДЯЯ-ны орлогч сайд Б.Дордог, зөвлөх Н.Фридгут нараар удирдуулан тусгай ангийг байгуулан энэ арга хэмжээ тагнуулын байгууллагын түүхэнд “Замбэлэхийн арга хэмжээ” гэж нэрлэгдэн үлдсэн юм. Энэ анги нь дотроо хоёр тусгай отряд, тагнуулын группээс бүрдэж байв. Энэ арга хэмжээнд тагнуулын албаны ажилтнуудаас гадна хилийн ба армийн тусгайлан бэлтгэгдсэн зарим салбар нэгж, Говь-Алтай, Өмнөговь аймгийн хил орчмын сумдаас 30 гаруй иргэд оролцноос гадна мөн гэмт хэрэг үйлдэн 10-аас дээш ял авч хоригдож байсан “зарим сайн эрчүүд” арваад хүнийг сурган бэлтгэж оролцуулсан юм.

С.Рэнцэнхорлоо гуайд эхлээд отрядын нэг чухал үүрэг болох хорлон сүйтгэх ажиллагаанд тухайлбал амьд хэд олзлох, тэсэрч дэлбэрэх болон галт зэвсэг ашиглах үйл ажиллагааг удирдах зааварлагчаар томилон ажиллуулж Замбэлэхэд богино хугацаанд цэрэг, энгийн нилээд хүмүүсийг сурган бэлтгүүлжээ.

Замбэлэхийн арга хэмжээг явуулах төлөвлөгөө зохиож, үйл ажиллагааны чиглэл, байршлыг зургаар тодорхойлон гаргажээ. (Замбэлэх гэдэг нь Баянхонгор аймгийн нутагт байдаг хилийн застав байрлаж байсан газрын нэр, энэ арга хэмжээг удирдан явуулах төв нь энд ажиллаж байв.)

Тус арга хэмжээ нь Хятадын Шинжаанд гарсан олон үндэстэн ястны эрх чолөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжих, хятадын төв хэсгээс Шинжаан руу явуулж буй гоминданы цэргийн үйл ажиллагааг саатуулах тухайлбал Гансуй мужийн Анши, Хами чиглэлээс Шинжаан нутаг руу орох төв замыг бүрэн хяналтандаа авч түүгээр ирэх цэргийн цуваа, зэвсэг, техник шатахууныг Шинжаанд нэвтрүүлэхгүй саатуулах гол зорилготой байв.

Цэрэг дайчид, тагнуулчид болон нутгийн иргэдээс бүрдсэн 2 отряд /120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй/ 1944 оны 6-р сараас эхлэн хил нэвтрэн Хятадын Гансуй мужид нууцаар нэвтрэн хилээс 100-300 км-ийн гүнд тодорхой сайтар халхавчлагдсан байршилд суурыпин тагнуулын ба хорлон сүйтгэх ажиллагааг 1946 оны 5-р сар дуустал амжилттай хэрэгжүүлсэн юм.

С.Рэнцэнхорлоо энэ арга хэмжээнд зааварлагчаас эхлээд отрядын штабын даргаар ажиллаж үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. С.Рэнцэнхорлоогийн шууд удирдлага дор Анши, Хами чиглэлийн төв замыг бүрэн хяналтандаа авч сайтар халхавчлагдсан хорлон сүйтгэх ажиллагааг олон удаа явуулсны дүнд гоминданы цэргийн том жижиг хэд хэдэн салбарын Шинжаанд нэвтрэх замыг таслан саатуулж нилээд хэмжээний зэвсэг техник болон шатахууны баазыг дэлбэлэн устгаж байжээ. Мөн гоминданы цэргийнхэнтэй хэд хэдэн удаа тулгаран байлдаж 200 гаруй цэргийг устган амьд хэл олзлох, гоминданы цэргийн цаашдын үйл ажиллагаа урьдчилан мэдэж чадсан байдаг юм.

Энэ арга хэмжээнд Гансуй болон Шинжаанд амьдарч байсан олон зуун Монгол иргэдийн байдалд судалгаа хийн тэднээс нилээд хүнийг өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулсан юм. Тэдгээр Монгол иргэд нь дээрэмчин Дамбийжаагийн хүчинд автагдан Монголоос гарч явсан болон 1920-оод оны сүүлч, 1930-аад оны эхэн үед бусдын ятгалганд орж дүрвэн гарсан иргэд байсан юм. Эдгээр иргэдийн дунд ухуулга сурталчилгааг явуулсны дүнд тэднээс 1000 гаруй хүнтэй 185 айлыг эх орондоо нүүлгэн авчирсан нь энэ арга хэмжээний бас нэг үр дүн болсон юм. Анши орчим амьдарч байсан Монгол, казак, торгууд, уйгар иргэдийг Шинжаанд гарсан эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөнд хамруулах ухуулга сурталчилгаа явуулж бослого тэмцэлд татан оролцуулах ажлыг зохион явуулсан нь тагнуулын группын ажлын нэг чухал үүрэг байсан юм. Үүний үр дүн олон хүнийг хамарсан эрх чөлөөний хөдөлгөөн улмаар энэ хөдөлгөөн Хятадын 8-р армийн Шинжаны нутгийг Гоминдааны дарангуйллаас чөлөөлөх тэмцэлтэй нэндэн нийлсэн байна. Замбэлэхийн тусгай арга хэмжээнд оролцогсдын 2 хүн гоминданы цэргийнхэнд алагдаж амь эрсдсэн ба олон хүн үүргээ нэр төртэй сайтар биелүүлж, эрэлхэг гавьяа байгуулан төрийн одон медалиар шагнуулсан байна. Замбэлэхийн арга хэмжээнд сайн ажилласны учир С.Рэнцэнхорлоог “Хүндэт чекист” тэмдэгээр шагнасан юм. Замбэлэхийн арга хэмжээ дуусахаас өмнөхөн 1945 оны 12-р сарын сүүлчээр С.Рэнцэнхорлоо нийслэлдээ ирээд 6 хоногийн дараа ӨвөрМонголын нутагт тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэхээр томилогдон явжээ.

Тагнуулын үүрэг гүйцэтгэсэн нь:

С.Рэнцэнхорлоо 1946 оны 1 сард тагнуулын группын нөхдийнхөө хамт Жанчхүүд ирж ӨвөрМонголын нутаг дахь гоминданы цэргийн байдал, японы эзлэн түрэмгийлэлийн үед тэдний тусгай албанд ажиллаж байгаад нуугдан үлдсэн тагнуулчдыг илрүүлэх, хятадын эв хамт /коммунист/ намын үйл ажиллагаанд туслах гэхдээ гоминданы засаг захиргаа, цэргийнхэн болон тэдэнд тусалдаг гадаадын тусгай албадын тагнуулын ба дайсагнасан ажиллагаанаас хятадын 8-р армийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тагнуулын ажлыг явуулах зорилгыг биелүүлэх үүрэгтэйгээр С.Рэнцэнхорлоогийн групп ажлаа явуулсан юм. Тус групп юуны өмнө Монголоос урьд нь ирүүлж суурьшуулсан тагнуулчидтайгаа ажиллах, өвөрМонгол нутгийн болон Дэ вангийн захиргаанд байж байгаад гоминданы цэргийн мэдлээс гарч байсан цэргийнхний дундаас мэдээлэгчдийг олж элсүүлэн авахаас ажлаа эхэлж байв.

Түүнчлэн тус групп орон нутгийн иргэдийн санал сэтгэгдэл, шашины нөлөөлөл, эв хамт нам, гоминданы засаг захиргааны удирдлагын орон нутагт явуулж буй ажлын талаар бодит мэдээлэл олоход анхаарал тавин ажиллаж байжээ. ӨвөрМонголын Эв хамт намын болон 8-р армийн удирдлагуудтай нягт харилцаа тогтоон хамтран ажиллажээ. Тус групп Жанчхүү орчмоос америкийн талд ажиллаж байсан 2 ч тагнуулчныг илрүүлж хятадын чөлөөлөх армийн удирдлагад шилжүүлэн өгөхөөс эхлээд өвөрМонголын хэд хэдэн газарт радио буудлууд байгуулан тэнд өөрийн итгэлт тагнуулчдыг зохих халхавчийн дор ажиллуулж байлаа.

Түүнчлэн ЗХУ-ын тагнуулын группүүдтэй холбоо тогтоон оросын оргодлуудаас япон, америк, гоминданы цэргийнхэнтэй хамтран ажилладаг хүмүүсийг олж тогтоон тэдний ажиллагааг хянах, зарим бүлэглэлд нь тагнуул нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байв. Манайхаас Вангийн сүм, /Б.Банзрагч даргатай групп/, Хайлаарт /Х.Намсрай/ суурыпсан төвийн тагнуулын ажилтнуудтай нягт холбоо тогтоон хамтын ажиллагаагаа нилээд сайжруулсан зэрэг ажлыг С.Рэнцэнхорлоо зохих ёсоор сайтар зохион байгуулан ажиллаж байв. С.Рэнцэнхорлоогийн холбоочноор туршлагатай ажилтан Өлзийтоггох ажиллаж байжээ. С.Рэнцэнхорлоо 1946 оны дунд үеэс хятадын ардын чөлөөлөх армийн байдал нилээд хүндэрч гоминданы цэргийн дайралтанд өртөн хүч нь сарниж партизаны дайны байдалд шилжсэн тэр нөхцөлд өвөрМонголын ард түмнийг гоминданы түрэмгийлэлийн эсрэг тэмцэлд удирдаж байсан Улаанхүү тэргүүтэй хүмүүсийг аюулгүй орчинд авчрах, улмаар Монголд авчрах ажлыг ч тэд амжилттай зохион байгуулж байв.

С.Рэнцэнхорлоогийн групп хятад дахь нөхцөл байдлын талаар төвдөө цаг алдалгүй мэдээлж байжээ. Түүний ирүүлж байсан мэдээнээс жишээ болгон дурьдахад: америкийн Бээжин дэх хятадыг хянах байгууллагын ажилтнууд Жанчхүү ирэх нь ихсэж байна. Тэдний зорилго нь 8-р арми, ӨвөрМонголын хоёр СССР ба гадаад Монголтой ямар нууц харилцаа тогтоож байгааг нягтлан судлан илрүүлэх” , “... Сүүлийн 10 хоногт Бээжингээс гоминданы 300 гаруй тагнуулчдыг Жанчхүүд худалдаа хийх, гуйлга гуйх нэрийдлээр оруулж ирлээ...” гэх мэтийн цаг үеийн шаардлага хангасан мэдээ олж ирүүлж байв. С.Рэнцэнхорлоо энэ үед ДЯЯ-ны тагнуулын 4-р газрын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Вангийн сүм, Хайлаарт ажиллаж буй тагнуулын төвүүдийнхээ ажлыг шалган зааварчлах, тэр нутгийн талаар зохих судалгааг нарийвчлан хийх, өвөрМонголын улс төрийн хүчин, иргэдийн дотор ӨвөрМонголыг тусгаар тогносон улс болгох хөдөлгөөн өрнөж буй байдлыг нарийвчлан судлах, өвөрМонголчуудын амьдрал ахуй, гоминданы болон ардын чөлөөлөх хөдөлгөөний талаар судалгааны ажлыг цаг үеийг нь олж мэдээллийг улам сайжруулах талаар үүрэг даалгавараар хангасан нь тухайн үедээ чухал шаардлага хангасан чиглэл болж байжээ. С.Рэнцэнхорлоо 1947 оны 8-р сард Шилийн гол, Улаанцавын чуулганаар дахин явж мал худалдан авч хилийн отрядын махны хэрэгцээг хангах худалдааны халхавчаар 1949 оны төгсгөл хүртэл тагнуулын төвөө удирдан ажиллуулсан юм. Түүний удирдан чиглүүлсэн салбарууд Шилийн гол, Улаанцавын чуулганаас гадна Хайлаар, Харбин зэрэг газруудад ажиллаж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байв. Дээрхи чиглэлд суурин тагнуул, маршрут болон холбоочдыг идэвхтэй, итгэлтэй хүмүүсээр бэхжүүлж чадсан байна. Энэ үед хятадын ардын чөлөөлөх арми, эв хамт намын үйл ажиллагаа улам идэвхжиж нөлөө цар хүрээ нь өргөжин түүнийг дэмжих, гоминданы засаглалыг түлхэн унагаах цаг ойртож байсан юм. Манай тагнуулын төвүүд хятадын ардын чөлөөлөх арми, эв хамт намын үйл ажиллагааны эсрэг гоминданы тусгай албад, төр засгаас тусгай зэвсэглэсэн хэсэг, бүлгүүдийг олноор байгуулан ажилладаг байсан учир тэдний гишүүд, толгойлогчдыг илчлэн илрүүлж эв хамт намын удирдлагад мэдээлэх, устгуулах, хятадын томоохон пүүс, аж ахуй эрхлэгчид үнэт ховор эдлэлийг их хэмжээгээр цуглуулан нууцаар гадаадад гаргаж байгаа болон хятадын чөлөөлөгдсөн нутагт гоминданы тусгай албанд өөрсдийн туршуул, хорлон сүйтгэгчдээ шургуулан галдан шатаах, дэлбэлэх, аллага үйлдэх ажиллагааг илрүүлэхэд С.Рэнцэнхорлоо өөрийн удирдсан төвүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллуулж үр дүнд хүрч байв. Тухайлбал Шилийн гол, Улаанцавын чуулган, Бээжингийн чиглэлд 15 хүртэл суурин тагнуулчдыг тодорхой удирдлагаар ханган ажиллуулж байв.

С.Рэнцэнхорлоогийн удирдсан группээс 1948-1949 онд ӨвөрМонгол, хятадын мужуудын дотоод байдал, цаг үеийн асуудлаар төвдөө 120 гаруй мэдээ ирүүлж байсан байдаг. Түүнчлэн өвөрМонголд буй шарын шашны болон Ванчин богдоос Монголын талаар баримтлах бодлого, чиглэл, Монголоос дүрвэн гарсан иргэдийн байдал, Хайлаар, Манжуурт оросоос ирж суурьшсан иргэд, японы эзэмшилд байх үед японы цэргийн тусгай албадтай нягт хамтран ажиллаж байгаад нуугдан үлдсэн иргэдийн талаар чухал мэдээлэл олж байжээ.

1949 оны эхээр Хайлаарт ажиллаж байсан гадаадын тагнуулын хятад иргэн болон гоминданы тусгай албаны тагнуулын томоохон бүлгийг илрүүлж хятадын эв хамтын захиргаанд шилжүүлэн өгч байжээ. С.Рэнцэнхорлоогийн удирдлагад ажиллагсадаас олон тагнуулчид идэвх зүтгэл гарган чадамгай сайн ажиллаж байсан юм. Тухайлбал Э.Билгүүнгэрэл, Осоржав, Жамсран, Шилинг зэрэг үнэнч шудрага итгэл найдвартай тагнуулчид үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. 1949 оны 10-р сарын 01 -нд Хятадын эв хамтын намын их хурал болж БНХАУ-ыг тунхаглан засгийн газраа байгуулсан тул хятадын нутагт ажиллаж байсан манай тагнуулын группүүд үүргээ биелүүлж эх орондоо буцан ирсэн юм. Харин хятадын нутагг буй болгосон тагнуулын сүлжээ тагнуулчдаа Хятадын Аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлэн өгсөн юм. С.Рэнцэнхорлоо гуай 1949 оны сүүлчээр эх орондоо ирж цагдаагийн байгууллагад дахин томилогдон ажилласан юм.

С.Рэнцэнхорлоо тагнуулчын үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн энэ байгууллагадаа тодорхой гавьяа байгуулсан ахмад ажилтан байсан билээ. С.Рэнцэнхорлоо гуай НАХЯ-ны цагдаа, тагнуулын байгууллагад олон жил идэвхи зүтгэл гаргаж ажилласныг үнэлэн Алтангадас одонгоор 2 удаа, Цэргийн гавъяаны одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн ба цэргийн хүндэт болон ой медалиуд, хүндэт чекист, онц сэргийлэгч, ЗХУ-ын ба Унгар улсын одонгоор тус тус шагнагдсан юм. С.Рэнцэнхорлоо гуай хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол улсын гавъяат хуульч, төрийн тусгай албаны алдар хүндтэй ахмад ажилтан байсан юм.

Гавъяат хуульч Я.Батсуурь

Сэтгэгдэл 47ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 8 сар 18. 16:41
Зочин

hujaagiin erliiz bsan hytadaar mash sain yridag bsan gedeg ...bas huzaa nariin zodoond oroltsson humuusiig hamgaalj yal zamgui gargaj bsan gedeg yum bilee...ooriih ni udirdlaga door ajillaj bsan mongolchuudaa hujaad tushasadag nich yu bilee...

2019, 5 сар 17. 16:24
Зочин

Бат-үүл балайгийн улсын баатар цолыг нь хурааж авбал зохих хүнд нь өгөмөөр юм

2022, 6 сар 7. 10:36
Зочин

СРЭНЦЭНХОРЛОО гуай бол яах аргаггүй баатар бболох ёстой
Цагдаад өшөө ч олон баатар болох эх орончид бий
Миний мэдэх эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж явсан ЭХ ОРОНЧ МАДРИГ пулимтчин ЖАМЦ хороо цэргийн дайсныг буулгаж авч байсан ахмад ТАЯА гээд эх орныхоо төлөө зүтгэж шархдаж цус нөжөө гойжуулж явсан олон у
ЦАГДАА бий
Дайнгүй ҮЕД улсын баатар болсон БАТҮҮЛийг гайхаж бна
Энэ бол бас л хууль зөрчилт

2020, 1 сар 27. 18:51
Зочин

Ѳвѳрмоншол баруунмоншол ахан дүүс нутагаа хятадад бэлэглэн зүгээр ѳгчихсѳн юм биш үүү. Тэнд байсан эх орон нэгтэнүүдтэйгээ холбоотойгоороо нэдмэл нэг улс болох асуудалыг хятадын талд оросын нууц даалгавараар ѳгчихсѳг нь харамсалтай. Харин Дамбийжаагийн бодлогыг дэмжиж хамтарч чадсан бол хасаг хятад улсад баруунмонголын хагасыг алдахгүй нэгдмэл байх том стартегийн бодлогоо алдсан нь харамсалтай. Нэг ёсондоо улаан оросын даалгаварыг биелүүлэж ѳвѳр барууны эх орончидыг хятадад хядуулжээ.харамсалтай.

2019, 5 сар 16. 19:04
Төмөр

Батүүл балайгийн улсын Баатар цолыг хураагаад Рэнцэнхорлоо гуайд өгчих хэрэгтэй юм байна.Яах аргагүй улсын Баатар болох хэмжээний гавъяат үйлс бүтээсэн хүн юм.Харин энд удаан жил бэлдэж үйл тамаа эдлэн байж бий болгосон тагнуулын сүлжээгээ хар хятадуудад тушаадаг нь уучилж болшгүй бүдүүлэг алдаа байжээ.Хар хятад хэзээ ч Монголын нөхөр биш.Гэхдээ эрхбиш юм үлдсэн байлгүй.

2019, 9 сар 5. 22:02
Зочин

Onigoo...Riinchin guain 1000-iin duguig khulgailchixjee..Rinchin guai tegexed---xe medsen bol achaand ni xoninii suul uyadag baij gej gene..Ta yagaad gej asuusan chini---Renchin xorloogiin savaagui bandi avaad yavjeee,odoogiin bandi nar xoninii ooxnoos aidag shuu dee gejee...

2019, 2 сар 19. 16:00
Зочин

naad gazart chin ori

2018, 1 сар 18. 18:33
Зочин

Маш нууцын зэрэглэлд байдаг материалыг хэн ингэж эрээчээд байна даа.

2017, 12 сар 20. 12:53
Зочин

ene hvn eh ornii baatar.Barvvl bol hulgaish baatar.

2017, 12 сар 20. 12:49
Зочинvvl

jorlon tseberlej baatar bolson Batvvliin .hajuud jinhen baatar hvn wvv.mandtugai.

2017, 10 сар 15. 22:19
Зочин

Тэр Алтан гадас одон 2 байлдааны гавьяаны одон 2 гэнэ үү Монгол Улсын Баатар өгчих хүн байсан байна шүү дээ

2017, 12 сар 6. 15:37
Зочин

одооны одон медальтангууд ичмээр юм байна

2017, 10 сар 6. 15:41
Зочин

САЙХАН НУТАГТ БАЙДАГ МИНИЙ АЛБА ХААСАН ГОЁ ЗАСТАВ ДАА.АЛБА ХААСАН ЗАСТААВТАА ОЧИЖ БОЛДОГ БОЛ УУ?МЭДЭХ ХҮН БАЙНА УУ???

2017, 12 сар 23. 15:10
Зочин

Болно болно

2017, 10 сар 6. 14:19
Зочин

Монголын Тагнуулын байгууллага болон тагнуулчид ямар гайхалтай байсан юм бэ. Одоо төрийн нэр барьсан хулгайч нарт төмсөгдүүлээд нам болжээ хөөрхий

2017, 10 сар 6. 14:36
ЗочинЗүчи

Нийтэд нэг их цацаад б.мааргүй л сэдэв бололтой.Гэвч ахмад үеийнхний баатарлаг үлгэр дууриаллыг хүүхэд ,залууст хүргэсэн нь сайн л хэрэг.

2017, 10 сар 16. 13:57
Зочин

odoo ch nuuts yum gej ugui bolj dee,uul ni nuts ni nuutsaaraa l bh uchirtaisan

2019, 11 сар 11. 14:10
Зочин

нууцын хугацаа гэж юм бас бий хөө

2017, 2 сар 7. 17:36
Зочин

burhan shig humuus dahin torj uls orniig min suiruulj gadniihanii bogsiig doloon baij oorsdiin har amia bodoj ulsaa zarj idsen luibarchidiig bugdiin buudan horooj eh orniig min ezentei uym shig bolgoj ogoosoi

2016, 12 сар 1. 10:51
Зочин

ИЙМ Л ХҮМҮҮС БАЙСАН УЧРААС ЭХ ОРОН МИНЬ БҮРЭН БҮТЭН ҮЛДЭЖ ДЭЭ. ОДОО 20 ЖИЛИЙН ДАРАА МАНАЙ УЛС ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙХ НЬ ОНЬСОГО МЭТ. ЭНЭ ЯНЗААРАА АФРИКИЙН ОРНУУД ШИГ БОЛЖ МЭДЭХ Л ЮМ. УЛСТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДЫГ ЖАГСААЖ БАЙГААД БУУДДАГ БОЛ ЯМАР ВЭ?

2016, 11 сар 2. 9:07
Зочин

Ийм сайхан эрчүүд бсан учраас монгол эх орон улс шиг улс болж тусгаар тогтнож богино хугацаанд хөл дээрээ босч ард түмнээ өөд нь татаж чадсан улс орон эрчүүдээсээ бүрэн шалтгаалдаг юм

2016, 10 сар 31. 14:26
Grandeur

Ерөнхийдөө хятадын талд л ажиллаж байжээ, угаас партизан маягаар л тагнуулын ажиллагааг удирдаж явуулж байсан юм бол Монголчууд өөрсдөө бие даан шийдвэрлэх боломж байсан байж л таараа, холбоо сүлжээ хангалттай барьж байсан байхад төв Халхаас тагнуулын үйл ажиллагаанд их ач холбогдол өгөөгүй нь харагдаж байна, эцсийг хүртэл зүтгэсэн бол өвөрмонголыг нэгтгэх боломж гарах байсан ч юм билүү

2016, 11 сар 29. 19:45
Зочин

хятадын аюулаас хамгаалах байгуулагын тулгын чулууг МОНГОЛЧУУД тавилцсан юмаа. Дараа нь манай суурийн тагнуулуудыг бүгдыг устгасан гэж сонсож байсан.

2016, 10 сар 28. 0:43
Зочин

Hямдорж тэгэхэд эсрэгээрээ хятадын тагнуул шvv дээ!!!!

2016, 10 сар 27. 12:36
FFFFF

IIM HUMUUSIIG TORD AJILUULSAN BOL MUN SAIHANAA

2016, 10 сар 27. 12:35
Davaa

GAIHALTAI

2016, 10 сар 27. 12:20
orloo

Goe tvvx zoxiol bn

2016, 10 сар 27. 11:50
zaluu

huuchin tsagiin mongoliin tagnuuliin baiguullaga tagnuulchid gedeg mundag humuus baisan tuuhtei delhiid nomer dugaar negdugeer zeregleliin tagnuuliin surgalttai orosiin surgalttai mongoliin tagnuulchid chanartai baisan shuu. odoogiin tagnuuliin baiguullaga tagnan murduh tagnuuliin erunhii gazar gej elgiin nernees tsaashgui uheentsuud baidag bolson doo. yum hugjuud baihad l hugjij ugduggui ner tudii surjin hooson nernees tsaashgui sul mungu idej uusan elgiin gazar neg baina aa

2016, 10 сар 27. 10:53
Зочин

монголчууд бид яагаад ийм сайхан эх оронч юм бэ, гэтэл зарим нь яагаад ийм муухай байж улсаа сөнөөж байна вэ

2016, 10 сар 27. 10:53
Зочин

гайхалтай түүх

2016, 10 сар 27. 8:56
зочин

Рэнцэнхорлоо гэж домог болсон сайхан эрхэмийн тухай телевизийн нэвтрүүлэг саяхан гарч байсан.
Ийм хүмүүсийг бид ердөө ч мартаж болохгүй. Дахин дахин нэхэн санаж байх хэрэгтэй. Бид өнөөдөр бүтэн нойртой хонож байгаа нь ийм хүмүүсийн гавьяа. Харин энэ хүмүүст бүтэн нойр байгаагүй байж таарна. Жинхэнэ хүн байж ийм хүмүүс.

2016, 10 сар 27. 10:00
АН-ЫН ГИШҮҮН

ТЭР ҮЕИЙН МАХН ЖИНХЭНЭ НАМ БАЙСАН БОЛОХООР ОДООГИЙН МАН-ЫН НОВШНУУД ТИЙМ ХҮМҮҮСИЙН ГАВЪЯА ҮЙЛСИЙГ ХАРЛУУЛЖ МАН-Д АРД ТҮМНИЙГ ДУРГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ЮМ ДАА.ТҮҮНЭЭС БИШ ЭНЭ НАМ ТЭР ҮЕИЙН ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧДООР ДҮҮРЭН БАЙСАН САЙХАН ЦАГ БАЙЖ ДЭЭ.ДААНЧ ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ИРЭХГҮЙГЭЭР ХУЛГАЙЧ АВЛИГАЧДЫН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ОДООГИЙНХОН ТЭР САЙХАН ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР ХАЛХАВЧЛАН ИДЭЖ УУН НАМЫНХ НЬ НЭРИЙГ ГУТААЖ БАЙГААГ ДААНЧ ОЙЛГОЖ ОЛЖ ХАРАХ ХҮНГҮЙ БОЛЖ ДЭЭ.МАН-ЫН ЗАЛГАМЖ ХАЛАА ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭГЧИД ЖИНХЭНЭ ТҮҮХЭН ХҮМҮҮСИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА.ТЭД ЭДЭН ШИГ ЭХ ОРНОО ИДЭЖ ЗАРЖ БАЯЖААГҮЙ ШУДАРГА ЭХ ОРОНЧИД БАЙЛАА.ОДОО ДУУСЛАА

2020, 12 сар 16. 22:35
Зочин

Yostoi unen

2016, 10 сар 26. 15:52
төмөр

Хятадад үйл тамаа үзэн байж бий болгосон тагнуулын сүлжээгээ луухаануудад тушаадаг нь алсын хараагүй тэнэг ажил болж дээ.хятад хэзээд хятад.одоо ** ашиглаж байхгүй юу.элбэгдорж энхболд эрдэнэбат мэтийн луухаанууд төвөөсөө ямар даалгавар авч байгааг мэдэх боломжоор хангагдах байлаа л даа.

2016, 10 сар 25. 10:25
Зочин

Нууцыг ам мэдэн бурах Я.Батсуурьт яах гэж гавьяат өгвөө гэж харамсахаар зүйл бичжэ. Нууц нууцаараа л байх ёстой

2016, 10 сар 27. 14:36
Зочин

за бараг л...

2016, 10 сар 25. 10:17
Зочин

хятад нн

2016, 10 сар 24. 16:41
jjj

сайхан хүн байсан эхнэр нь цэрэндулам гэж хүн байсан саяхан нэвтрүүлгээс нацагдорж зохиолчийн эхнэр пагмадуламын охин гэдгийг нь мэдлээ ; дурсагдах гавьяатай хүн дээ үр хойчист нь сайн сайхныг хүсье

2017, 6 сар 25. 1:54
Зочин

Хүү нь поогоо гэдөг хулгайч байсан

2020, 12 сар 16. 22:33
Зочин

Yasan dara. Tluuldag baisiimuu

2016, 10 сар 24. 16:36
Зочин

Хятадад тусалж байгаад одоо өөрсдөө аманд нь оровоо хөөрхий

2016, 10 сар 24. 16:35
ь

Баярлалаа сайхан түүх .Их мэдэгчид сөнө

2016, 10 сар 24. 16:10
zochin

mundag hun baijee, uneheer ene huneer baharhaj baina.

2016, 10 сар 25. 11:26
Н.Ханой

Манай байрны дунд орцонд амьдарч байсан сайхан хүмүүс. Нэг охиныг нь би Мөөмөө гэж дуудан найзалдаг байлаа. Нэг удаа байрны гадаа өглөө бүгдээрээ гимнастик хийж байхад ГАЗ-69Б машинтай согтуу жолоочийг асаагаад зугтахад нь Рэнцэнхорлоо гуай зууралдаж хөөгөөд түлхүүрийг нь суга татан баривчилж байсан. Ийм хүн байлаа.

2016, 11 сар 2. 9:06
Зочин

Мундаг хүн бжээ ясны

2018, 7 сар 17. 9:09
Зочин

Huu ni bas tom hun bgaa shuu

2021, 7 сар 27. 4:53
Зочин

rentsenhorloo hujaagiin erliiZ hun bsan gedeg mongold bolson zodooniuig ih omoorch bsab gedegsuyuld ni nmongoil;d bolson ter zodoonii tolgoilogch manaid elchingeer suuj bsan bdag ...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]