Византийн эзэнт гүрэн Ром-Персийн болон Визант-Арабын дайны үеэр нутаг дэвсгэрээсээ алдаж, доройтсон боловч Европ дахь эдийн засаг, соёл, цэргийн хүчний хувьд хамгийн нөлөөтэй гүрэн хэвээр байв.
Султан II Мехмед (Fatih Sultan Mehmed, 1432 оны 3 сарын 30 - 1481 оны 5 сарын 3) нь Османы эзэнт гүрний 7 дахь султан байлаа. Тэрээр Константинополь буюу өдгөөгийн Стамбулыг эзэлж, Османы эзэнт улсын хил хязгаарыг ихээр өргөтгөсөн учраас "байлдан дагуулагч (Fatih)" хэмээх хочоороо алдаршжээ. Зүүн Ромын эзэнт гүрнийг мөхөөсөн гэдгээрээ баруунд алдартай.
1432 онд 6 дахь султан II Муратын хүү болон мэндэлсэн Мехмед эцгээ Доголон Төмөрийн олзонд байхад нэг хэсэг хаан ширээнд сууж байв.
Османы эзэнт гүрнийг Европыг зүүнээс шахаж хүч түрэмгийлэн сэргэн гарч ирэхэд нь Доголон хэмээн алдаршсан Их Монголын удмын Төмөр хаан Анкара хотын дэргэд агуу их тулалдаан хийж бутцохин эзэн хааныг нь олзолж авч явснаар османчууд хэсэг зуур доройтолд орсон юм.
Ингээд 1451 онд Төмөрийн олзонд байгаа эцгээ нас бармагц Мехмед ах дүүсээ хороон, албан ёсоор хаан ширээнд суужээ. Хоёр дахь удаагаа хаан ширээнд суумагц Анатоли дахь Караманы вант улсыг сөнөөгөөд 1452 онд буцах замдаа Босфорын хоолойд Румелихисарыг байгуулан Зүүн Ромын эзэнт гүрэнд шахалт үзүүлж байв. Улмаар 1453 онд Константинополийг эзэлж, Зүүн Ромын эзэнт гүрнийг мөхөөжээ.
Түүний дараа Балканы хойг ба Анатолид үлдсэн Зүүн Ромын цэргийн үлдэгдлийг устгаад 1461 онд Анатолийн баруун хойд хэсэгт 200 гаруй жил оршин тогтносон Трапезундыг сөнөөв.
Үүний зэрэгцээ Балканы хойгт Венецийн Бүгд Найрамдах Улс зэрэгтэй байлдаж, Пелопоннессийн хойг, Серби хүртэл давшсан байна. Мөн Рум Сельжукийн султанатаас хойш жижиг цэргийн эрхтнүүдийн хуваан захирч, тархай бутархай болоод байсан Анатоли буюу өдгөөгийн Туркийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь нэгтгэжээ. 1475 онд Крымийн хойгт орших, Их Монгол Улсын угсааны Крымын ханлигийг бут цохиж, Хар тэнгист ноёрхлоо тогтоожээ. Үүний үр дүнд Осман нь эзэнт гүрэн гэж нэрлэгдэхүйц болтлоо томорч хүчирхэгжсэн юм.
Тэрээр нийслэлээ Эдирнегээс Константинополь руу шилжүүлж, муслим түрэгүүдийг тус хотод цуглуулж, мечетүүд барьж байгуулан олон зуун жилийн турш христийн шашинтнуудын мэдэлд байсан тус хотод исламын соёлыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ католик, Армений үнэн алдартны шашин болон Йудайн шашин шүтлэгтнүүдэд ч өршөөнгүй ханддаг байв.
Сүүлийн жилүүддээ Италийн Отранто руу цэрэг илгээж, Апеннины хойгийн өмнөд хэсгийн нэг хэсгийг эзэлсэн ч (Отрантогийн тулалдаан) Мехмед нас эцэслэснээр уг аян дайн дуусчээ. Түүнийг хордуулж алсан гэдэг.
II Мехмед нь перс хэлээр шүлэг зохиодог, араб хэлээр ойлгодог, исламын шашинтан байсан ч барууны соёлд шимтэж, урчуудыг цуглуулан, өөрийн хөргийг Венецийн зураач Жентиле Беллинигээр зуруулах зэргээр Исламын улсын хэв маягт баригдалгүй, космополитан гүрнийг бий болгосон юм. Отрантогийн тулааны дараа өөрийгөө Ромын эзэнт гүрний цезарь хэмээн зарлаж байсан аж.
Бага зэрэг алдаа байнa. Доголон төмөр аль 1405 онд нас барсан. 1450-иад онд аав нь доголон төмөрийн олзонд бaйх үндэс байхгүй
Яаг зөв.Султан Баязид Доголон Төмрийн олзонд байсан.