Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн хүчирхэг улсын нэг. Перст төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменстан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Хүлэгү хааны гайхалтай түүхУншсан37,540

Хүлэгү хаан айн болгоомжилж ухарч няцсангүй. Хүлэгүгийн дэргэдийн зурхайч үнэн сүсэгт лал хүн хэрэв монголчууд лал шашны нийслэл хотыг дайрах гэвэл зургаан зүйл муу явдал тохиолдоно" гэж айлтгажээ. Ийм мэргэ толог үйлдсэн зурхайч амиа алдахад дараагийн төлөгч нь "Хүлэгү хааныг батгай ялж дийлнэ" хэмээн төлөгджээ.

Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ хүү шигээ асар

Хүлэгү хаан Аламутыг эзэлж аваад Тигр мөрнийг гаталж, Багдадын халиф Мустасимд элч илгээжээ. Мустасим тэр үед лалын ертөнцийн хэмжээгүй эрхт хаан байлаа. Хүлэгү хаан түүнийг цайзуудаа буулган дагаар орохыг тулган шаардав. Гэтэл хариуд нь "Арав хоногийн байлдаанд аз тохиож ялснаар орчлонгийн эзэн боллоо гэж өөрийгөө сэтгэнэ үү залуу минь. Чиний тушаал бусдын хувь тавиланг шийднэ гэж бодоо юу.

Өрнөөс дорныг хүртэл лалын чин үнэнч сүсэгтнүүд бүгд миний албатууд гэдгийг үл мэднэ үү. Гэвч дайтаж байлдах ямар ч хүсэл надад алга. Ирсэн замаараа буц даа" хэмээсэн бардамхан хариуг ирүүлжээ. Мустасим халифийн элч бас халифын хувилгаан дүрд гар далайсан хэн боловч ялгаагүй муугаа үзнэ гэж сануулжээ. Аббасидын удмынхан таван зуун жилийн турш Багдадын халифаар сууж байсан бөгөөд лалын шашны дээд эрхийг барьсны хувьд бүх султан, шахууд түүнд захирагдах учиртай байв.

Гэвч Хүлэгү хаан айн болгоомжилж ухарч няцсангүй. Хүлэгүгийн дэргэдийн зурхайч үнэн сүсэгт лал хүн хэрэв Монголчууд лал шашны нийслэл хотыг дайрах гэвэл зургаан зүйл муу явдал тохиолдоно" гэж айлтгажээ. Ийм мэргэ толог үйлдсэн зурхайч амиа алдахад дараагийн төлөгч нь "Хүлэгү хааныг батгай ялж дийлнэ" хэмээн төлөгджээ.

Нэгэн долоо хоногийн дотор халифын цэргийг бут цохиж, Монгол цэрэг Багдадын тэргүүн хамгаалалтын шугамд тулж иржээ. Монголын нэг цэрэгт 24 лалын цэрэг ноогдож байсан гэдэг. Гурван долоо хоногийн турш бүслэн байлдаад хотын дүүргүүдийг дараалан авч эхлэхэд, халиф хувь заяагаа бурханд даатган бууж өгч, Аббасидын угсааныхны хагас мянган жилийн турш цуглуулсан их эрдэнэсийг Чингис хааны ач хүүгийн их асрын өмнө авчирч асгажээ. Багдадыг зургаан өдөр шөнийн турш дээрэмдэж, сүм дуганыг шатаасны эцэст хотыг мэдэлдээ авч амьд үлдэгсэдийг албатаа болголоо гэдгээ зарлаад, цаашид аливаа хүчирхийллийг цагдан хориглов. Лалын шашныхан 40 хоног гэж өөрсдөө бичдэг.

Мустасим хааныг шүүн эд баялгаа авчирч өг гэхэд тэр байгаа бүхнээ өгчээ. Хүлэгү хаан “Үгүй, нуусан бүх баялгаа авч ир” гэв. Ордны голд байдаг зооринд хааны удмынхны 500 жилийн турш цуглуулсан эрдэнэсийг нуудаг байж. Мустасамыг хоолгүй хорьсон тул халиф хоол гуйжээ. Халифыг хоол гуйхад нь Хүлэгү хаан алтан гулдмай явуулав. “Би үүгээр чинь яах вэ” гээд буцаагаад явуулахад “Чи энэ алтыг идэж чадахгүй юм бол яах гэж хадгалж байсан юм. Яагаад өөрийн хүмүүсдээ өгөөгүй юм бэ, өгсөн бол чиний төлөө үхэхэд бэлэн байх бус уу” гэжээ.

Мөн Багдадын том хаалганы дэргэд авчирч “Хэн ч ард түмнийг чинь хамгаалж чадахгүй юм бол энэ хаалгаар юугаа хийх юм бэ, Яагаад энэ төмөр хаалгыг буулгаж төмрөөр нь сэлэм хийж хүмүүст өгч болоогүй юм бэ” гэж асуужээ. Мустасим “Энэ бол Хувь тавилан” гэхэд Хүлэгү хаан “Би чамд Хувь тавилан гэж юу болохыг харуулъя” гээд түүнийг хивсэнд ороож, моринд гишгүүлж цаазалсан гэдэг.

Сэтгэгдэл 27ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 3. 19:06
Зочин

Хүлэгү хааны эх хэн бэ? хэлж өгнө үү

2020, 5 сар 26. 16:18
Зочин

Сорхогтани бэхи хатан ээж нь.Тулуйн 3-р хүү

2021, 10 сар 24. 10:44
Зочин

tooril vangiin duu jahahambugin ohin sorhugtani hatan. chingis haani otgon huu tuluin hatan bolj toruulj osgoson 4 huu n bugd haan bolson.

2019, 9 сар 30. 21:49
Түүхийн өлгий нутаг Ховд

Сайн байнуу Хүлэгү хаан болох энэ хүний талаар нийтлэл тавьсанд баярлалаа.Монгол хүн түүх шаштираа мэдэх л ёстой монголд биш казакстанд болсон ч энэ монголын алтан ургийн хүн учраас мэдэх л ёстой.

2020, 11 сар 26. 14:51
Зочин

Казакстан бишээ одоогын Ирак Сирийн нутагт болсон явдал

2018, 1 сар 22. 16:17
Зочин

Нүүдэлчин удмыхан угаасаа их алт мөнгө тэр ташуурын хугархай энэ тэрийг хурааж хумиад бусдаас нууж дарж суудаггүй юм. Өндөр өндөр ордон сүм ч бариад энд тэнд шавар овоолоод явдаггүй. Олсноо нийтээрээ хувааж хүртээд , хаан харцгүй бүгд байгал дэлхийдээ шүтэж эгэл жирийн амьдарч байсныг түүх гэрчилнэ. Тэр их овоолсон шавар , дарсан хөрөнгийг нүүдэлчний нутгаас хайгаад олохгүй. Чингис хаан олзоо бүгдэд хүрэлцхээр хувааж өгч байсан тухай ном зохиолд байдаг. Хувь хишгээ авсан дайчдын үр удам ихэнх хөрөнгөө сүүлд Дайду -г босгох, Боталаг босгоход зарцуулсан бизээ.

2022, 6 сар 7. 11:31
ш

nice

2020, 7 сар 26. 0:27
Зочин

Өгөдэй, Гүег, Мөнх хаадууд ч мөн адил хааны санг хоосортол өглөг өгдөг байсан гэж бичсэн байдаг. Хамгийн алдартай нь Өгөдэй хаан. Сангийн нярав нь уурлаад л байдаг байсан гэж байгаа хаха

2018, 1 сар 22. 0:10
Манай Улын архивт орж үз !

Чи хаа сайгүй энэ нэг улиг болсон чавганцын яншаан шиг юмаа тавьж элийрдгээ одоо больсон чинь дээр. Тэр казахстан чинь ЗҮЧИ хааны эзэмшлийн нутаг байсан учир ЗҮЧИ хааны шарил бунхан, байгуулсан хот зэрэг нь тэндээ байлгүй яадаг юм ! Чиний эх орон казахстанд 13-р зууны үеийн алт эрдэнэс тэгэж их овоолгоотой байна уу ? Манай Улсаас дээрдэх юмгүй гуйлагчингууд л байна лээ ш дээ. Манайхны тэр үед цуглуулсан алт эрдэнэс болон бидний өвөг дээдсийн түүхэн шастир ном судруудыг Манж нар 200 гаран жил Монголыг вассал улс байлгах үедээ хятадруу зөөж цөлмөсөн гэдгийг түүхийн бүхий л сурвалжууд гэрчилдэг !!! Үгээ олж элийр яншаа хасагаа !

2018, 1 сар 21. 9:54
ЗочинБурагчин овогт

Энэ хасаг хиргис тува эдүүл түүхийн урт.хугацаанд шашин ба хэл нь өарчилөгдсөн монгол шүү дээ. жишээ нь монгол хэлээ мэдэхгүй оросоор ярьдаг буриадууд. тэднийг маажвал монгол цус шүүрнэ. Ийм хүмүүсийг монголоид гээд байгааш дээ

2020, 12 сар 17. 23:49
Зочин

Kirgyzuud bol ertnii ugsaat nuudelchin ard tumen. Mongol Tureg Zurchuduudtei zeregtsen aj turj irsen ard tumen. Kazak bol nyalh sengumuud shdee. Tuva bol uulaasaa Mongoloos sayhan tasarsan tasarhai.

2018, 10 сар 3. 17:29
Зочин

Буриадууд буриадаараа яриад л байж байгаа. Гол нь удаа дараа хийж байгаа Оросын хуваах бодлого явж байна

2017, 12 сар 27. 22:15
эх орон ч

харин тиймээ яагаад аугаа их монгол улсын үе үеийн их хаадын бунхан, хотын туурь, алт эрдэнэс, ном судар, хөрөг зураг одоо болтол олдохгүй байдаг юм болоо. нэг бол өвөг дээдэс маань үнэхээр мундаг ухаан зарж нууж чадсан эсвэл хятад, тайвань, орос, америк зэрэг улсуудын архривт хадгалагдаж байж болох юм. нөгөө талаар төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулж эрдэмтэн судлаачид архелогчидоос бүрдсэн үндэсний хэмжээний эрэл хайгуул хийгээд түүхийн эх сурвалжууд нотлох баримт сэлтийг олох хэрэгтэй. түүгээрээ аялал жуулчлалын салбараа хөгжүүлхэд маш том хөрөнгө оруулалт болох учиртай юм даа.

2018, 1 сар 20. 15:58
Зочин

НҮҮДЭЛЧИД ШҮҮ ДЭЭ? АЛТАН ОРД, ЮАН УЛС, ЦАГААДАЙН УЛС, Г.М-Д ОЧСОН БАЙЛГҮЙ ДЭЭ.ДЭЭР НЬ МИН УЛСЫН ЦЭРГҮҮД ХОР ХОРУМААС ШИРХЭГ ТООСГО Ч ҮЛДЭЭГЭЭГҮЙ ГЭДЭГ.ГАЛДАН БОШГОТЫН ДАЙРАЛТ БАС НЭРМЭЭС БОЛСОН БИЗ.ТӨВД МАНЖИЙН ХААНД БАС НЭЛЭН ЗӨӨСӨН БАЙЛГҮЙ ДЭЭ ХӨ.

2017, 12 сар 25. 16:42
Зочин

Iim tom gazar nutag uldeesen yum bishuu? alt mungu zaragdaad uregdeel biz. naad ...bodoltoigoo hasag ruugaa yavaach

2018, 10 сар 26. 14:34
Зочин

Яг үнэн. Үлдээсэн газар нутгийнх нь хэвлийд буй алт ,зэс , нүүрсийг цөлмөж барж байж.

2017, 12 сар 6. 17:33
Зочин

Түүх уншаагүй хоосон толгой чи шоконд орж эргүүтэлгүй яахав дээ хасаг минь

2021, 8 сар 15. 21:11
Зочин

ХАХА

2017, 12 сар 7. 17:12
Зочин

Harin thh. Teneg hasag !!!

2017, 11 сар 30. 16:01
MONGOL

HYATADUUD HUNNUGEES HUULBARLAN AVSAN YUM IH BII YUM BUHNIIG HYATADIINH GEH HEREGGUI HYATAD MANJUUD HUCHIRHEG MONGOLIIN HUVTSASNII ZAGVARIIG HUULBARLASAN YUM, YAG HYATADIIN ERTNII UNDESNII HUVTSASIIG CHI MEDEJ L BAIGAA SHAL UUR SHUU

2017, 11 сар 30. 16:00
Монгол хүү

АУГАА ИХ ӨВГӨД МИНЬ ОДООГИЙН БИДНЭЭС 1000ХУВЬ ИЛҮҮ УХААНТАЙ, ЭХ ОРОНЧ, САХИЛГА БАТТАЙ, СҮР ЖАВХААТАЙ, СУУ ЗАЛЬТАЙ, АРД ТҮМДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИНЬ СЭТГЭЛТЭЙ, ХААДЫН ХААН, ХҮНИЙ ДЭЭДҮҮД БАЙСАН ГЭДЭГ НЬ БИДНИЙ ӨВГӨДИЙН ӨӨРСДИЙНХ НЬ ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ БИЧИЖ ҮЛДЭЭСЭН НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ БАЙХАД ДАРЛАГДСАН ГЭЭД БАЙГАА, ЯЛАГДСАН ГЭЭД БАЙГАА ДАЙСАНУУДИЙНХ НЬ ДОРД ОРУУЛАН БИЧЭЭД Ч ҮНЭНЭЭР ТОВОЙН ГАРЧ ИРЖ БАЙГАА ТҮҮХИЙН АРИЛШГҮЙ ТОВЧООНООР ҮНЭХЭЭР, МАРГАХ АРГАГҮЙГЭЭР АУГАА ИХ БАЙСАН НЬ ТОВ ТОДОРХОЙ БАТАЛГААЖСАН БУСУУ??????????? ТЭД ЭЗЭЛСЭН НУТАГТАА Л АРД ИРГЭДИЙГ НЬ ТҮВШИТГЭН ТЭДЭНД МАЛ АДГУУСНЫ ШИНЖЭЭР ХҮН ГЭДЭГ АМЬТАН АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ АЗИ, ЕВРОП, АРАБЫН ЕРТӨНЦӨД ҮЗҮҮЛЭН НИЙГЭМ, ШУДАРГА ЖУРАМ, ХУУЛЬ ЦААЗААР АМЬДАРЧ ТЭР ҮЕИЙН БООЛ, МАЛЫН АМЬДРАЛААС ӨӨРӨӨР АМЬДАРЧ БОЛНО ГЭДГИЙГ АМЬДРАЛ ДЭЭР БАТАЛЖ ҮЗҮҮЛЖ БҮТЭЭН БАЙГУУЛАН, БОСГОЖ БАРЬЖ ҮЗҮҮЛСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.... ӨӨРИЙН ТӨРСӨН НУТАГ ХЭНТИЙ, ХАНГАЙ, САЯАН, АЛТАЙН НУРУУДЫН ӨРГӨН УУДАМДАА ХУУЛЬ ЦААЗ, ТӨР ЗАСАХ УХААНААР ТОХИНУУЛЖ, АРД ИРГЭД ХУЛГАЙ ДЭЭРЭМГҮЙ, ХӨЛ ХӨСӨР, ГАР ГАЗАР АМАР АМГАЛАН БАЙГААД УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТАН, ГАЗАР, ШОРОО БҮГД УЛС ГЭРИЙН ҮНДЭС ТУЛ АМАР АМГАЛАН БАЙГААГ НЬ ХӨНДӨЛГҮЙ ХҮНДЭЛЖ ОНГОН ДАГШИНААР НЬ ХАДГАЛАН БИДНИЙ ҮЕД ӨВЛҮҮЛСЭН ЭНЭ БУС УУ??? БИД ӨӨДГҮЙ МУУДАА ҮЛДЭЭСЭН ӨРГӨН УУДМААС НЬ ӨЧҮҮХЭН БАГА НУТАГТАЙ ҮЛДСЭН БИДНИЙ ӨӨРСДИЙН АСУУДАЛ БУС УУ???

2017, 12 сар 12. 21:23
Зочин

Uneen! Onoodriin mongolchuud bid nar uneheer ichij uhmeer amidralaar amidarch bgaa.

2017, 11 сар 30. 15:47
Зочин

Энэ нэг эргүү юм түүхэн сэдэв бүрийн дор ингэж бичих юмаа. Чамд нотолгоо баримт хэрэгтэй бол хангийн энгийн том нотолгоог хэлж өгье. Энэ бол МОНГОЛ ХЭЛ юм. Чи бодвол хасаг биз ээ

2017, 11 сар 30. 15:35
Чи ойлгох болов уу

Монголын түүх өв соел, баялаг хүн төрөлхтний оюун санаанд сүндэрлэн боссон юм. ухаж ойлгоход ухаан хэрэг болно

2017, 11 сар 30. 10:32
Зочин

ёоо чи зайл тэх үү

2017, 11 сар 30. 6:44
Зочин

soliordog gulchgii ve!!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]