Манжуудтай хийсэн анхны тулалдаан Улахуйн голд болжээ
Түшээт хантай тулалдаж Халхыг түйвээсэн Галдан хаан 1690 оны дундуур Хэрлэнгийн сав газраар нүүдэллэн ӨвөрМонголын Үзэмчин хошууны нутаг Соёлз уулын Улахуйн голд хүрчээ. Тэрээр Үзэмчин, Авга хошууны ноёд, тайж нарт Манжийн эсрэг тэмцэхийг уриалж байв. Тэд Галданд цэргийн хоол, хүнс, унаа мал нууцаар нийлүүлж байв.
Үүнд Манжийн хаан илт дургүйцэж Галдангийн эсрэг дайтахаар шийджээ. Манжууд Өвөр болон Ар халхын хошуунаас цэрэг дайчлан өөрийн шилмэл цэргүүдээ хоёр замаар давшуулсан байна. Зүүн замын цэргийг Арнай сайд, Баруун замын цэргийг Уньда жанжин удирджээ. 1690 оны тавдугаар сарын эхээр Улахуйн голд (Олгоо гол) болсон тулалдаанд Галдан хаан анх удаа галт зэвсэг хэрэглэж, тактик сайтай тулалдсаны хүчинд Манжийн талд цохилт өгч ялалт байгуулжээ.
Дайнд Манжийн тал ялагдсанд Энх-Амгалан хаан хагартлаа уурлаж, Галданг яаралтай устгах, дараагийн тулалдаанд бэлтгэх зарлиг буулгажээ. Энэ хооронд Манжийн хаан арга мэх сүвэгчлэн найрамдал тогтоох нэрийдлээр Галданг Бээжингээс наахна Улаанбудан хэмээх газар хоёр улсын хаадын түвшинд найрсгаар уулзах санал тавьсан байна.
Улаанбудангийн тулалдаанд Манжийн арван түмэн цэрэг оржээ
Эл асуудалд Галдан ихэд болгоомжилсон боловч их цэргээ дагуулан Улаанбуданг чиглэн очиход (1690) Манжууд Галдантай байлдахаар хамаг хүчээ төвлөрүүлж саад хориглолт байгуулан үхэр буу, морин цэрэг, явган цэргээ тулалдааны талбарт зэхсэн байв. Манжийн хааны зүүн жигүүрийн таван түмэн цэргийг Энх-Амгалан хааны хоёрдугаар ах Элбэг Чин ван Фу Цюан удирдаж, түүний туслагчаар хаан хөвгүүн Юнь Ти томилогдсон байна.
Баруун жигүүрийн таван түмэн цэргийг Энх-Амгалан хааны гуравдугаар ах, их жанжин, хошой чин ван Чан Нян удирдан байлдахаар иржээ. Үүнээс гадна цэрэг, зэвсгийн нэмэгдэл, нөөц хүчийг бусад сайд жанжнуудаар удирдуулжээ. Энх-Амгалан хаан цэргүүдээ, Бээжин хотоос баяр ёслолын байдалтай үдэж, үтэр түргэн ялалт байгуулж, “муу хулгай” Галданг амьдаар барьж ирэхийг зарлиг болгожээ.
Улаан будан уул хоёр талаараа намагтай, уулархаг, бартаа ихтэй газар байв. Тэнд ямар ч гэрээ хэлэлцээр хийсэнгүй. Галдан хааныг тэнд очиход шууд тулалдаанд дуудсан байна. Манжийн тал тулалдаанд шууд орох нь илэрхий болсон тул Галдан цэргүүдээ бэлэн байдалд оруулан Улаанбудан уулын хормойгоор олон мянган тэмээ хэвтүүлэн гануулж (хоёр өвдгийг нь шилэн хүзүүн дээр нь холбон уях) эсгий хавтсаар хуяглан усаар шавшиж хаалт бэхэлгээ хийжээ.
Өөрөөр хэлбэл цэргүүдийг тэмээн бэхэлгээний цаанаас буудаж харвахаар бэлтгэжээ. Үнэн хэрэгтээ хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галдангийн хувьд ямар ч найдлага байсангүй. Энэхүү тулалдаан 1690 оны аргын тооллын наймдугаар сарын нэгний үдээс хойш Улаанбудан ууланд болжээ. Эхний өдрийн тулалдаанд хоёр тал хүч тэнцүүхэн тулалдаж шөнөдөө түр амсхийв.
Хоёр талын аль аль нь галт зэвсэг хэрэглэсэн боловч Манжийн тал хавьгүй их үхэр буу галт зэвсэгтэй нь илэрхий байв. Байлдааны ажиллагаа нэгэнт хүндэрсэн тул Галданд тулалдааны талбараас мултран гарахаас өөр арга байсангүй.
Галдан замдаа Хишигтэн аймгийг дээрэмдэв
Тэрээр арга сүйхээлэн Манжийн талд хандан “Бид ялагдлаа хүлээж байна. Өдрийн сайныг сонгон маргааш нөгөөдрөөс танай Манж Чин улстай найрамдаж Энх-Амгалан хаантай төр, шашны хэлэлцээр хийе” хэмээн Ширун хутагтыг бараа бологсдын хамт Далай ламын элчийн нэрээр Манжийн цэргийн хүрээнд илгээжээ. Тэд учир байдлаа Элбэг Чин ванд айлтган сэнхрүүлжээ.
Үүнд хууртсан манжууд байлдаанаа зогсоож цэргээ татах тухай асуудлыг хаандаа айлтгахаар яаран явцгаажээ. Галдангийн цэрэг эл сиймхийг ашиглан морь малаа бэлчээж амраах нэрийдлээр тэндээс сэм зайлж хөдлөхдеө буйран дээрээ дөөн хэдэн хүн үлдээн олон тооны түүдэг гал асаан тайвшруулжээ. Тэд өдөр шөнөгүй нүүдэллэх замдаа ӨвөрМонголын Хишигтэн аймгийн нутгаас хоёр түм гаруй хонь, нэг мянган адуу, үхэр дээрэмдэн шуурхайлан явсаар мөн оны аравдугаар сарын эхээр Онон голын орчимд ирж өвөлжжээ.
Энэхүү тулалдаанд Галдан хаан маш хүнд цохилт амсчээ. Тэрээр олон тооны цэргээ тулааны талбарт алдаж, үлдсэн зарим хэсэг нь түүнд илтгэл алдарчээ. Галдан зам зуураа Туул, Орхон, Тамирын сав газраар айл өрхөө хэсэг хэсгээр нь үлдээв. Зарим жанжнууд нь ойр дотны хүмүүсээ авч Галдангаас салан оджээ. Үүний зэрэгцээ Цэвээнравдан тайж ар хударгаар нь дайран Или, Тарвагатайд үлдсэн албат иргэд, орд өргөөг нь эзлэн авч өөрийгөө Зүүнгар улсын хаанаар өргөмжилжээ.
Энэ явдал Галдангийн сэтгэлийг улам ихээр шаналгах болов. Тэрээр 1691 оны зун үлдсэн цөөн цэрэг, албат иргэдээ дагуулан Завхан, Хүшүй голоор дамжин нүүдэллэсээр Ховд голын хөвөөнд буцан иржээ. Тэнд дөрөв, таван жил болохдоо зүгээр суусангүй тариа будаа тариалж, худалдаа наймаа эрхлэн, цэргийн хүчээ зузаатган манжтай дахин үзэлцэхийг зорьж байв.
Галдан Халх, Түвд, Хөхнуур, Алашаагийн зүг элч довтолгон битүүхэн тандалт хийсэн боловч түүнийг дэмжсэнгүй. Учир нь Манжийн хааны сүр хүч өсч байсан тул тэд эрсдэлтэй алхам хийхийг бодсонгүй. Мөн тэрээр элчээ илгээн Цэвээнравдантай уулзуулан байдлыг ажсан боловч цаадах нь Алтайн хэдэн даваагаар давах шаардлагагүй гэдгийг сануулсан байна.
Халхын долоо хошууг 34 болгож хуваав
Энэ хооронд Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж тэргүүтэй нөлөө бүхий томоохон ноёд Манж Чин улсад дагаар орохоор үгсэн тохирчээ. 1691 оны дөрөвдүгээр сард Долоннуурын орчимд Халхын гурван аймгийн 550 ноёд, мөн ӨвөрМонголын 49 хошууны ноёд оролцсон томоохон цугларалт наадам болжээ. Энэ наадамд Манжийн Энх-Амгалан (Канси) хаан өөрийн биеэр оролцож Халхын ноёдын олонхыг биечлэн хүлээн авч, тэд нарт хэргэм зэрэг олгож, цалин пүнлүү амлаж, нутаг ус зааж, бэлэг сэлт тараажээ.
Манжийн хаан Галданд өөрийн элч төлөөлөгчөө довтолгон захиа ирүүлж өөртөө татахыг зорьж байв. Гэвч Галдан халхыг манжид алдахгүйн тулд 1696 онд дэрэг, албат иргэдээ нүүлгэн Хэрлэн, Туул голын саваар цэргийн хүрээгээ засчээ. Тэрээр Хөлөнбуйрын нутгагт үе үе уулгалан мал сүрэг дээрэмдэн барга үзэмчний зарим ноёдтой холбоо тогтоон хүчээ зузаатгахыг эрмэлзэж байв.
Мөн Ар халхын зарим ноёдыг элсүүлэн хүчээ зузаатгаж авчээ. Энэ мэдээг сонссон Манжийн хаан Галданг даран сөнөөхөөр яаравчлах болов. Тэрээр их цэргээ Бээжингээс хэдийнээ хөдөлгөжээ. Гэвч хугацаа хожих, хууран мэхлэх зорилгоор Манжийн хаан Канси Галданд 200 лан мөнгө, хэлхээтэй зоос, алтан хуяг, магнаг дээл, булган малгай зэрэг ховор нандин бэлэг хүргүүлсэн байна. Мөн худ ургийн барилдлага тогтоох үүднээс Манжийн хааны гүнж Түвэ Цэнг авчирснаа айлтгажээ.
Галдан захидал, бэлэг сэлт, хааны гүнжээс татгалзсангүй элч төлөөлөгчийг буцаажээ. Тэрбээр ӨвөрМонголын зарим ноёдоор дамжуулан Манжийн их цэрэг ирснийг мэдсэн тул Манжийн зүүн замын цэргийг угтуулан хамгаалалтын зуутуудыг үлдээгээд гол хүчээ Хэрлэнгээс Туулын сав, Тэрэлж, Зуун модны орчим нүүлгэжээ. Хүч тэнцвэргүй хамгийн том шийдвэрлэх тулаан нь Зуун модонд болжээ.
Тодруулбал, Галдангийн нэг цэрэгт Манжийн 10 цэрэг ноогдож байв. Тулааны эхний хоёр хоногт аль аль талаасаа ихээхэн хохирол амсчээ. Гурав дахь өдрөөс Манжийн цэрэг Галданг гурван талаас нь бүслэн хүнд байдалд оруулав. Иймд Галдан хаан Ану хатан нар нөөц мянгатаа өөрсдөө толгойлон байлдааны талбарт оржээ. Ану хатан хүнд шарх авч, Галдан цэргүүдтэйгээ Туул өгсөн ухарч гурван газраар Манжийн дэргийн бүслэлтийг сэтлэн гарчээ.
Энэ дайнд ойрадууд гурван мянган хүнээ олзлуулж, таван мянган хүнээ алуулж, бие биенээсээ сарнин салжээ. Үлдсэн хэсэг ньТамирын голд цугларан яах ийх тухайгаа зөвлөлдсөн байна. Гэвч Галдангийн гол жанжин болох Данзан-Омбо, Дугарравдан зэрэг хүмүүс өөр өөрийн албатаа дагуулан Алтай, Завхан, Хүнгүй тийш салан оджээ.
Зуун модны байлдаанаас Галданг зугтаалган алдсандаа Манжийн хаан ихэд харамсаж, Галдангийн толгойг даруй авч ирсэн хүнд “нэг лан маханд нэг лан мөнгө, нэг лан ясанд нэг лан алт тус тус олгоно” хэмээн зар тарааж байв. Зуун модны дайнд хүнд шархадсан Ану хатан замдаа өөд болжээ.
Данжила Галданд юу хэлэв
Галданд ганц үнэнч үлдсэн хүн нь түүний авга ах Данжила байв. Энэ талаар доктор түүхч Ш.Нацагдорж “Халхын хураангуй түүх” хэмээх номондоо, "Данжила нэг өдөр Галданд хандан “Ноднин жил өвөл цаг, Сэгс дүүрэнд гөрөөс элбэг хэмээн суусаар байв. Эдүгээ гөрөөс чимээ авч ховор болжээ. Хавар ногоо ургах цаг ойртов. Богд эзэнд дагах мэт болбоос нэгэн газрыг бодогтун. Хоёрын хооронд энд суусаар бас үхэх буюу.
Жич, чи ямагт Зонховын шашны төлөө явмуй хэмээн явсаар Дөрвөн Ойрад, Долоон хошуу Халхыг дуусгав. Чиний улс эвдрээд эцэг, хөвүүн, эр, эм салав. Бидний биес чамайг дагаж чиний дураар явсаар Зонховын шашинд мөн тусалсан газар үгүй. Харин ч хилэнд үйлдэв. Бид чиний бурууг мэдээд дуугарсангүй. Эдүгээ хүлцэж чадахгүй тэчъяадах тул гаргаж хэлэв” гэжээ.
Ийнхүү Зүүн гар улсын хаан Галдан Бошигт 1697 оны билгийн улирлын бар сарын шинийн 13-нд таалал төгсчээ. Түүний нас барсан газрыг Ховд аймгийн нутаг Сутай хайрхны бэлд орших Тонхил сумын нутагт буй Ац уул, Амтай нуур хэмээх газар хэмээн тогтоосон байдаг. Энэ дүгнэлтийг арай үндэстэй хэмээн бодном гэж түүх судлаач Б.Банди бичсэн байна.
Манжийн хаан ивээлдээ авав
Тэрээр “Ойрад Монголын түүхэн товчоон” номондоо Галданг өөд болсны дараа Данжила тэргүүтэй нэг хэсэг нь өөрийн албат иргэдээ дагуулан Манжийн хаанд даган орохоор шийдэж Хамигаар дамжин Бээжинг зорьжээ. Энэ чимээг сонсон Манжийн хаан тусгай элч томилон түүнийг алсаас угтан тосч, өөрийнхөө өргөөнд угтан авч, нухацтай ярилцсаны эцэст, хааны зарлигаар Данжилаг хааны дэргэдэх Ойрадын (Өөлдийн) асуудал эрхэлсэн дотоод сайдаар томилжээ.
Түүний хөвгүүн Доржсэвдэнг тэргүүн зэрэг хиа болгожээ. Манжийн тал, Галдангийн охин Юмчихай охины талаар өмнөхөөсөө илүү хатуу болзол тулгасан учир 1701 оны есдүгээр сард түүнийг арга буюу Бээжинд хүргүүлжээ. Сонирхолтой нь Галдангийн хүү Сэвдэнбалжир, охин Юмчихай нарыг цаазлан хороосонгүй, харин ч аятай тухтай амруулах нөхцөл олгосон байдаг.
Зарим сурвалжид аль алиныг нь цаазлан хороосон тухай бичсэн нь бий. Бидний олж мэдсэнээр хаан өөрөө зарлиг буулгаж Сэвдэнбалжирыг Тэргүүн дэсийн хиа өргөмжилж, Адаах хаван Хияур Чантайн охиныг эхнэр болгон өгч, охин Юмчихайг Дэд зэргийн хиа Шагдартай ураглуулж Бээжинд суух газар олгож аятай амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ бүхэн нь Манж Ойрадын цаашдын харилцаанд нөлөөлөх эгзэгтэй асуудал тул Манжийн хаан Энх-Амгалан ихэд болгоомжтой хандсаны илрэл хэмээжээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Манжтай тулалдахаар явж байхдаа нас барсан гэдэг бздээ
Өмхий санаат, урваж шарвадаг, урвагч дүлзэн халхуудын арчаагүй байдал маш том нөлөө үзүүлсэн. Тэд хоорондоо эв түнжингүй, эрх мэдэл, мөнгө хөрөнгө л боддог. Монголыг сүйрүүлсэн Занабазар новшийн урвасан хулгайч дагаар оруулаад өөрөө Бээжин рүү зугтан очоод тэр хаалттай хотын хашаанд гасалсалж орилсоор үхсэн. Хорт хавдараар өвдсөн байсан. Занабазар новш 7000 эх оронч үзэлтэй иргэдийг нүхэнд хаяж шар тос асган шатааж алсан ялтай
чи гүйцэд уншаад хуцаач. авга ах нь тодорхой хэлсэн байна
? Эртний хүмүүс үнэхээр мундаг юм шүү. Яаж хийсэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж байлаа
Манжуудад хууртагдаж халхуудыг хүчгүй болгож өгөөд сүүлд нь өөрөө алуулсан даа.
хадамтай байлдсан
Манж нар эртнээс их хүчирхэг улс байсан
Tuuhiig, tuuhen humuusiig shuuh erh hend ch baihgui. Galdan haan aldsan endsen baij bolno. Gehdee gartsaagui unen ni eh orniihoo tusgaar togtnoliin tuluu hariin daisantai tulaldsan ni unen. Iim humuuseer bid baharhaj, aldag gaviyag ni munhjuulj, hoich uyedee ulger duurail bolgon tedend eh oronch setgelgeeg suulgah ni chuhal. Tegj chadahgui bol Galdan haanii butelguitel ni unendee Mongolchuudiin butelguitel boloh yum.
Зүүнгарын хаант улс гэж нэрийдсэн энэ албан бус улс 79жил оршихдоо 4 хан хүүгээ өөрсдөө алж ураг удмын хэдэн арван сурвалжтантнаа эрх мэдлийн төлөө хорлон устгаж ,хасаг,киргизийн нутгийн хэсэг, кашгар яркент,турфаныг хамарч байсан нутгаа ор тас алдаад үлдсэн цөөн хэдэн алтай даваж ирэхэд элэг нэгт монгол ах дүүс нь үл хажиглан халхын баруун суганд нутаг зааж өгсөн бодит түүхтэй.Тэгсэн хирнээ өнөөдөр том томюм ярьж халхыг хараагаад суух нь зөв гэж үү боддоо.Түүхийг судалдаг сургамж авдаг болохоос биш санаан зоргоороо өөрсөддөө зориулан тайбарладаг юм биш.Цагаан хэрмийн ёроолд байсан Манжийн их цэрэг рүү ямар ч бодлого тооцоогүй дайраад хэдэн мянган ойрод цэргийн хайран амийг сүйрүүлээд түүнээс хойш тулаан бүхэнд ялагдсаар байгаад эцэст нь өөрийгөө егүүтгэсэн маш булчимгүй, эмэгнэлт ттүхтэй л хүн.
chi muu sda oopiigoo halh gj bnuu harinch halhiin heden sda hytadad urwaj nohoi shig gululzuj hereg zeregem awch ulsaa hudaldsan archaagvi sdanuud harin galdan bol halh altan urag gj ylgalgvi mongoliig hytadaas chuluuluh dain hiisen heden halhiin haltar heden sda urwaad hytadtaigaa mongoliig huwaaj idsen bulguu gulguu. baga ystan urgelj mongoliin toloo ywsadag gedgiig tvvh gerchilen sda min
чи муу хужаа албан бус гэнээ хэнээс зөвшөөрөл авах ёстой гэж чиний өвөг хужаа манжаас уу.далд ор гичий.дэлхийн түүхэнд их монголын сүүлчийн голомт зүүнгарын хаант улс гээд судлагдаад гайхагдаад бичигдээд явж байна мэдэвүү муу тахиан тархитай хужаа
Үнэн хэлж. Монголын түүхэнд хамгийн муу зүйл хийсэн хубилай хаан, yгалдан бошгит
Галдан тийм сайн хүнбайсан бол улс нь яагаад мөхөж хүн ард нь алагдав аа. Байлдах чухал биш ард олноо аврах нь чухал шдээ. Дүүгйнхээ сүйт хүүхнийг хүчээр авч суудаг мунаг Галдан эфү болоод ч ашгаа өгсөнгүй улсаа талуулж мөхөөв. Шунахай өс санамтгай хүн ах дүүсийнхээ нялх үрсийг ч хороон байж хаан болсон хэнээтэн. Түвдийн төлөө дайаж казак, уйгарыг түйвээж халхыг мөхөөгөөд юун ашиг олов оо.
sda min hytadadaa hudaldagaad hedn zuun jil yrgaluulsan in halhchuud 79 jiliin daraa oipduud ylagdsan ter ued halhiin heden amia hicheesen sdanuud dagaar opj hvn ardaa zowlond ungaasan ugasaa halh sdanuud negdej chadahgvi
Tegeed surgamj geheer yakh yostoi baisan geed baigaam. Hari elegt dorsgoi shudtei hariin huuhai nart zugeer l uter turgen magnaigaa gudailgaj sohorj unaad avral ereed baih yostoi baisan geed baigaa yum u ? Ter olon erelheg oird bolon busad Mongol baatruud ahan duusiin maani ami demii zuild uregdsen geh geed baigaa yum u ugui bailgui dee.
Ih ezen Chingis haanii daraa oroh tom ulsiig baiguulsan mash olon tulaand ylalt baiguulsan gaviyatai hun gj tuuhchid uzdeg. Halhiin heden teneg noyod eh ornoosoo urvaj manjid dagaar oroogui baisan bol Mongol uls min ingej yvahgui bsn um. Joohon um unshij sudlaj bichij bai.
Хахаха, мулгуу бага ястан. Халхын тэнэг ноёд гэнэ үү, новш минь нүдтэй бол хөл доорхоо хар. Халхын минь хаад ноёд авч үлдсэн нутаг. Хувхай өгөр галдангийн гуйлгачин боолууд нутаг оронгүй .
Бас зүгээр бж бгаад амиа алдах уу.аль ухаантай бсан бол
Аа даа бас их байлдсан даа даан ч
Даанч дээ Манайхан нэгдээд байлдсан бол Өвөр Монголоо салгах л байсан Манжаас
Түүх мэдэхгүй трансууд амныхаа зоргоор мөөрөх юмаа. Галдан бол дэлхийн газрын зурагт 200 жил оршин тогтносон зүүгарын хаант улсыг байгуулан улмаар бүх монголыг нэгтгэх зорилготой нэгэн цаг үёийн агуу түүхэн хүн шүү. Халхын ноёд манжид урваснаас ялагдсан юм. Би дөрвөд хүн биш гэхдээ түүх үнэнээрээ л байх ёстой. Хэнд ч муулах эрх байхгүй
галдан дөрвөд хүн биш өөлд хүн
Шал дэмий байлдаж олон ойрдын амийг сүйтгэсэн гэж тухайн цаг үедээ үнэлсэн. Бид одоо тэр үнэлгээг өөрчлөхгүй. Галдан Бошигт их тэнэг хүн байжээ. Түмэн олныг цусан далайд умбуулахгүй байх заль ухааныг ашиглаагүй, манж нэртэй хятадын хар цэргийг алс газар дуудан тулалдаагүй, гүйж очоод өөрөө сүйрчээ.
halh manjid dagaar orood heden mongol amid uldsen gej l bultertsgeej bh ym. 200jil manjiin zasaglald uusaj daramtluulaa bizdee. tsag uy oorchlogdoj 21ond azaar tusgaar togtnoson bolhoos bish onoodor bid ovor mongoliin daitai 1ystanii muj aytai l bh bsan shd. manjid dagaar orood tusgaar ulsaa hari ulsiin tugan door 1deh ni chingis haanii zovj bj huchirheg bolgoson mongol ulsiin halh ystanii hiij chadah hamgiin zov songolt ni bsan gedegt bi bol itgehgui bna. tegeed ch halhuud tiim ch huchin mohos baigaagui l bh. ter uydee halhuud manjid dagaar orood 200jil bolhod yg yu hojsoniig ooroo heldee. mongol undesten uldej chadsan gej chaavaa
Мэдээж ярихад амархан. Гүйж очиж хядуулья гэж хэнч бодохгүй шүү дээ. Яаж ч бодоход бусад садан ахан дүүс нь нэгэн зүгт харж чадахгүй нэгээхэн хэсэг нь харь бусадтай тулалдаж байхад хүчин мөхөсдөх нь аргагүй гэж түүнийг өмөөрөх сэтгэл төрдөг. Энэ түүх эрт балар бус өчигдөрхөн мэт болсон түүх шүү манайхаан одоо ч энэ түүх харанга дэлдсээр л байгаа. Би энэ түүхийг бодох бүрт дотор сэтгэл минь өмөлзөн савлаж, уйлах шиг бас хашиграх шиг болдог. Жирийн Монгол айл гэрт ч иймэрхүү үзэгдэл бишгүй л тохиолдож байдаг шүү дээ. Тэр бол эх орныхоо төлөө тэмцсэн эрэлхэн Баатар бас Хаан хүн байсан. "Миний газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг !!!"
Mongoliin tusgaar togtnoliin toloo temtssen erelheg baatar shuu. Suns ni ergen torj eh ornoo hamgaalah boltugai! Um sain amgalan bolog!
Зүгээр л бүтэлгүйтэл юм.
halhuud manjid dagaar orood butsen ym ni yu ym heleed ogooch ooroo?
Монголын хаан болох ,Алтан ургийнхантай тэмцэх Ойрадын есийг хэт бодсондоо ,Монголын эсрэг Орос,Манж гурнуудийн улс терийн бодлого ,явуулгад Галдан дэндуу этгээд бсан нь туухийн баримт ,уйл явдал нотлож бна даа?! Ялангуяа Оросын турэмгийлэлийг эсэргууцэж Байгал нуураас Омск енгертел газар нутгаа челеелех,Ард иргэдээ энх амгалан болгоод. Цэрэг,санхуугийн хучин чадал суларсан уеийг нь далимдуулж Зэвсэггуй богдод сурийг узуулж зугтахад хургэж эх нутгаас нь хеесен Этгээд бна ш дээ!!! Терийн эрхийг Хулгай Луйварын аргаар авах гэсэн дээрэмчин адил уйлтэн болох цаг хугацаа енгерех тусам тодорч бна !!!
Manjuudtai ih uzeltssen hun dee shuud buuj ogchoogui!
ymar aimar ym meddeg sda ve
zanabazar auguu yuma
manjid dagaar orood yg yu hojsoniig heleed ogooch mongol undesten uldej chadsan chaavdaa. yu unen mongol manjid 200jil darluulsan gedeg ni unen ymaa
Амттай нуур гэдэг байх
Галдан гэж бас нэг Элбэгээ шиг барлагуудын хаан байсийм билээ
Ooroo bas songoson uu?
элбэгээ шээсийг энэ хүнтэй хамаатуулан ярьж болохгүй. Бүргэдийг бөөстэй зүйрлэсэн хэрэг болно. Тэгээд ч элбэгээ манжийн үр сад
galdan ch ter amarsanaa ch ter haan sentiid i durtai nohduud baij dee
Хаан сэнтийд биш Дөрвөн Ойрад, Халх долоон хошууг Манж чин улсын эрхшээлд оруулахгүйгээр нэгэн захиргаанд оруулахыг зорьсоор нас эцэслэсэн баатарлаг хаан юм шүү
яг үнэн бичлээ шүү
hohi chin muu novsh xalh ruu urvaj dairsnii gai
Халхын ноёд манжруу уравсан увайгүй гарууд
Их эзэн Чингэс хааны эзэнт гүрнийг залгамжилсан төв төр нь байсаар хууль бусаар салан тусгаарлаж зүүнгар хэмээх албан бус улс, хууль бус хаанаар өөрийгөө өргөмжилсөн Галданы булчимгүй үйлдлээс болж Монголын эзэнт гүрэн сүйрснийг дэлхийн түүхчид хүлээн зөвшөөрдөг.Энэ албан бусаар зарлагдсан улс ердөө 79 жил оршин тогтносон бөгөөд эрх мэдлийн төлөө 4 хаанаа өөрсдөө хөнөөж,6 их ноёноо устгасан байдаг.Манжийн их хүч рүү довтолж ороод олон арван мянган ойруудын амийг сүйрүүлсэн эмэгнэлт явдлын бурууг Галдангаас өөр хэн хүлээх юм бэ. Жаахан эрэгцүүлж бодооч.Тэр Зүүн гар гэж нэрлээд байсан улсын нутаг одоо бүгд хилийн цаана байна.Галдангаас болж ямар ч гэмгүй 480000 ойрод хүнийг манжууд хүйс тэмтэрсэн тухай На.Сүхбаатар түүхч байнга бичдэг.Үлдсэн цөөн хэдэн ойродууд нь Алтан даван ирж Халхын баруун суганд амьдүлдсэн түүхтэй.Чингүнжав зэрэг ноёд найр тавин хүлээн авч суурьшуулсан түүх бий.Ийм байтал халхуудыг харааж сууж үнэхээрийн мунхагийн мунхаг, тэнэгийн тэнэг хэрэг бус уу.
halhiin noyd manjid dagaar orood hun ardaa avarsan gehgeed bna uu? booliin bool bolj 200jil darluulsan bizdee. manjiin zasgiin hoid hil ni baij taaraad 21ond delhii oorchlogdhod azaar tusgaar togtnoson. tegeed ter tusgaar togtnoson ulsiin chin irgen irgen 200jiliin daraa 500mynga hurhuu gu yu huntei bsaniig ooroo medhuu.