Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

"Халхын голын комиссар"Уншсан23,501

Мань хоёр араас нь гүйцэн очиж комиссар япон офицерыг баривчлах гэтэл тэр этгээд урдаас нь дайрч комиссар япон хоёр ноцолдсон байна.

Халх голын отрядын комиссар асан Борын Цэвэгжавын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1914 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт ард Борын гэр бүлд төрж, эцэг эхийн асрамжинд өсч, ардын засгийн анхны жилүүдэд тэнхмийн /бага/ сургуульд суралцан худам Монгол бичиг сурчээ.

Арван тавхан настай Цэвэгжав хүү 1929 онд Чандмань уулын одоогийн Увс аймагт бичээчийн алба хааж байхдаа аймгийн МХЗЭ-ийн хороонд зааварласчаар давхар ажиллаж байжээ. Дараа нь Ховдын IV морин хороонд цэргийн албанд орж улмаар номын багш болсон байна. "Эх орноо хамгаалахын тулд аргамаг хүлгийн нуруун дээр хурдан буу үүрч, хурц сэлэм зүүгээд явна гэдэг ёстой эр хүний сүр жавхааг илтгэсэн цог хийморийн хэрэг" хэмээн дурссан байдаг. /"Онгон хилийн манаанд" 140 дүгээр тал. 1983 он/

1933 онд Даяннуур, Тонхилд байсан МАХЦ-ийн тусгай сумангууд Дотоодыг хамгаалах газарт шилжиж хил хамгаалах мэргэжлийн цэрэг байгуулагдан отряд, заставууд гадаадын дээрэмчидтэй ширүүн тэмцэл явуулж байсан үе буюу 1934 оны гуравдугаар сард Бүх цэргийн улс төрийн газрын даргын тушаалаар Цэвэгжавыг Ховдын отрядын улс төрийн байцаагчаар томилжээ. Цэвэгжав шинэ томилогдсон отрядынхоо ажлыг хүлээж аваад cap гаруй болж байтал отрядын даргын улс төрийн ажпын туслах Сэмжаан, тусгай ангийн дарга Д.Батбаяр, төлөөлөгч Хостанов К.Р нар дээрэмчдэд алагджээ.

"1934 онд хилийн цагийн байдал маш хүнд, гадаадын дээрэмчид Алтай нутгийн газар орон, цаг агаар, даваа сүв, зам харгуйг сайн мэддэг, ес сумалдаг Английн пиран, 10 сумалдаг Германы моос маузер, 10 сумалдаг Японы хонин сүүлт, Оросын ланжуу зэрэг буунууд болон rap пулемёт гранатаар зэвсэглэсэн байсан бөгөөд тэд маш мэргэн бууддаг байсан юм.

1934 оны наймдугаар сард түүнийг Улаанбаатар хотод дуудан ирүүлж Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар Төв сургуульд суралцуулжээ. Одоогийн ХЦДС-ийн 1935 оны анхны төгсөлтийн 64 хүний нэг нь Цэвэгжав комиссар байв. Тэрбээр Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар 1935 онд Ховдын отрядын даргын улстөрийн туслахаар томилогдон 1938 оныг хүртэл ажиллахдаа отрядын удирдлагатай хамтарч гадаадын дээрэмчдийн эсрэг тэмцэлд хамт олныг зохион байгуулж явжээ.Отряд болон заставууд байгуулагдаад ганцхан жил болсон боловч Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдын ард иргэдийг алж талж байсан дээрэмчидтэй шургуу тэмцэн хатуу цохилт өгч заставын дарга П.Алтангэрэл, Г.Сонжав нар байпдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан юм. Би хилчдийнхээ хамт тэдгээр байлдаанд оролцож явлаа" хэмээн дурсан бичсэн байдаг. /Онгон хилийн манаанд" 142 дүгээр тал. 1983 он/

1938 оны хавар Хязгаарын цэргийн Улстөрийн хэлтэс хилийн отряд ангиудын даргын улстөрийн туслах нарын цугларалт зохион байгуулжээ. Энэ үед БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1938 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар хурлаас хилийн отряд ангиудын дарга нарын улс төрийн туслахуудыг комиссар болгохоор тогтоосон байна. Энэ шийдвэрийн дагуу Дотоод явдлын яамны сайдын 1938 оны тавдугаар сарын 28-ны 132 тоот тушаалаар Хязгаарын ба Дотоодын цэргийн 12 отрядад комиссаруудыг томилсоны дотор Б.Цэвэгжав Баянбүрдийн 24 дүгээр отрядод томилогджээ. 25 настай залуу комиссар ажилдаа орсны дараа ангийн дотоод байдал хүндэрч отрядын дарга тэргүүтэй олон арван офицер, бага дарга нар улс төрийн хэрэгт баривчлагдаж үлдсэн нь айдас хүйдэст автуулж байжээ.

Мөн арваннэгдүгээр сараас эхлэн Халхын голын сав газар өвдөгнөөс дээш зузаан цас орж, хүтний эрч -40 хэм хүрч, хилчдийн өдөр тутмын амьдрал хүндэрч, морь тэмээ тураалд орж, үүрэг гүйцэтгэж чадахгүй болов. 1938 оны өвлөөс эхлэн Япон-Манж гогийн цэргийн зэвсэгт өдөөн хатгалгатай тулгарч эхэллээ.

Дайсан түрэмгийллээ шатлан өргөжүүлж, нисэх онгоц, хуягт танк, их буугаар зэвсэглэсэн моторчилсон ангиудаар хүч түрж, манай хилчдийг Халх гол руу шахаж байсан тавдугаар сарын дундуур Маршал Х.Чойбалсан дайсныг Халх гол гаргахгүй долоо хоног барих тушаал комиссар Цэвэгжавт өгчээ.

Хилийн долоон застав хүч нэмэгдүүлсэн, сумангийн винтов пулемёт, винтовын бөмбөгөөр цэрэг бүр зэвсэглэсэн байсны дээр агаараас эсэргүүцэн хамгаалах суурь хоёр, хуягт гуравтай 200-аадхан хүнтэй байлаа. Өдөр нь Сүмбэрийн Цагааннуураас Баянцагааны нурууг дайруулан Их Бурхант хүртэл 20-иод км газарт нуувч ухуулж, япончуудад их хүч хориглолтын байр бэлтгэж байна гэж ойлгогдохоор дайсныг хууран мэхлэн, Халх голын гармуудыг хүч нэмэгдүүлсэн манаагаар хамгаалж, дайсныг Халх голд ойртуулахгүй долоо хоног барин тушаалыг амжилттай биелүүлжээ.

Халх голын байлдааны саруудад комиссар Цэвэгжав, сургагч /ЗХУ-ын офицер/ И.И.Маркины хамт фронтод Буйр нуураас Эрс уул хүртэл байлдаж буй заставуудаар байнга явж, фронтын командлагчийн тушаал шийдвэр, Зөвлөлт-Монголын дайчдын байлдааны амжилт, ялалт, заставын өмнө тавигдаж байгаа зорилт түүнийг биелүүлэхийн чухлыг тайлбарлан таниулж, зарим үе хилчидтэй хамт үүрэг гүйцэтгэж хүмүүсийг зоригжуулдаг байсан тухай нөхөд нь дурссан байдаг. Нэг удаа Монгол Улсын баатар Н.Жамбаатай тагнуулд явж байгаад хэсэг япончуудтай тааралдаж тэд зугтжээ. Мань хоёр араас нь гүйцэн очиж комиссар япон офицерыг баривчлах гэтэл тэр этгээд урдаас нь дайрч комиссар япон хоёр ноцолдсон байна.

Жамбаа буудах гэтэл хоёуланг нь давхар буудчих эрсдэлтэй тул винтовын мөрлөгчөөр цохитол япон комиссар хоёулаа муужирч. Хэсэг хугацааны дараа комиссар сэргэн японыг жадлан алсан юм. Би Чогдон даргаас шагналд авсан маш цэцэн бууныхаа мөрлөгчийг хуга цохисон юм гэж Жамбаа гуай дурсан ярьсан байдаг.

Ер нь Халх голын байлдаанд Баянбүрдийн нийт бие бүрэлдэхүүн 5,6,7,8,9 дүгээр заставууд 1939 оны эхний хил дээр зэвсэгт мөргөлдөөнөөс эхпээд аравдугаар сард япончууд алагдсан хүмүүсийнхээ хүүрийг зөөж дуусах хүртэл байлдааны үүргийг онц сайн гүйцэтгэж, алдраа мандуулсан билээ. Энэ нь отрядыг удирдаж байсан отрядын дарга Н.Бат-Очир, комиссар Б.Цэвэгжав нар отрядоо ялалтад хүргэсэн гавъяатнууд байжээ. Комиссар Б.Цэвэгжавын эх орныхоо өмнө байгуулсан гавъяаг үнэлж Дотоод явдлын яамны хүндэт тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Б.Цэвэгжав 1941 онд цэргээс халагдаж, 1981 он хүртэл 40 жил нам, улс аж ахуйн байгууллагуудад эрчтэй хүчтэй зүтгэж явсан, олны хайр хүндлэлийг хүлээсэн гавъяатай, алдартай хүн байжээ.

Бэлтгэл хурандаа Г.Хүүжий

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]