Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайн зогссон түүх буюу капитализмын үнэн дүр төрхУншсан5,928

Тэсрэлт болсон газар нь Английн худалдаа эдийн засгийн нэг том бүс нутаг байсан учир эдийн засгийн хохирол нь асар их буюу бараг 1 тэрбум фунт стерлинг болж аж үйлдвэрийнхэн сандарч эхэллээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Их Британи, Лондон. 1994 .4.24

1993 оны эхэн үеэр Умард Ирландуудын асуудлыг шийдэх хэлэлцээ нэлээд эгзэгтэй шатандаа хүрч ирлээ. Хоёр талын дэндүү хатуу байр суурьнаас болж энхийн гэрээ байгуулах байтугай байдал улам дордох магадлалтай болсон, умард ирландуудууд террорист ажиллагаа идэвхжүүлэх, Их Британийн засаг захиргаа залхаан цээрлүүлэх үйлдлээ улам эрчимжүүлэх чиглэлтэй болж эхэлсэн байна.

Ингээд 1993 оны 2-р сарын 26-нд Британийн Уоррингтоны шатах хийн агуулахад дэлбэрэлт болсон нь умард ирландуудын хийсэн ажил байсан бөгөөд энд ямар нэг хүний амь хохирсонгүй. Энэ бол британичуудад өгсөн анхааруулгын дохио байлаа. Харин британичуудын хувьд урьд өмнө иймэрхүү олон террорист халдлагад өртөж, цөөнгүй иргэдээ алдаж байсан учир энэ удаагийн явдлыг бараг тоолгүй өнгөрөөжээ. Том хэлэлцээний үед иймэрхүү юм гарч л байдаг хойно.

1993 оны 3-р сарын 20-нд дараагийн дэлбэрэлт болсон ба энэ удаа нэг минутын зайтай хоёр ч бөмбөг тэсэрч, хоёр хүүхэд үрэгдэн, 54 хүн шархдаж бэртсэн байна.  ИРА буюу Ирландын Бүгд найрамдах арми (Умард Ирландыг Их Британиас салан тусгаарлах зорилготой) энэ ажиллагааг гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй энэ бүхний буруутан нь Их Британийн засаг захиргаа гэж мэдэгдсэн байна.

Одоо Британи даяар шуугиж эхэллээ. Муусайн ирландуудыг, католик шашинтнуудыг сайн сургаж өгөх хэрэгтэй тухай ард олны дотор их яриа болж, үүгээр нь улстөрчид тоглолт хийн улстөрийн ашиг олж байсан ба зарим нэг идэвхтэн-тэмцэгч нар шинээр гарч ирэн түмэн янзын хөдөлгөөн өрнүүлсээр. Бараг л том дайнд орох гэж байгаа юм шиг хөөрч хашгичсан хүмүүс. Английн болон Ирландын бусад хотуудад католик шашинт хүн буудчих явдал нэлээд гарах болсон ба 2-3-хан өдөрт дөрвөн хүн амиа алджээ...

1993 оны 4-р сарын 24.

Энэ өдөр ирландчууд Лондон хотын төвд, Бишопсгейтэд 1200 кг тэсрэх бодис тэсэлсэн ба бараг цагийн өмнө ийм юм болно гэдгийг урьдчилан сануулсан байна. Цагдаа нар тэр орчинд байсан хүмүүсийг бүгдийг аюулгүй бүсэд гаргаж амжсан учир ганцхан хүний амь үрэгджээ. Тэр нь үйл явдлыг газар дээр нь сурвалжлах санаатай дайрч орсон сурвалжлагч байсан гэдэг. Тэсрэлт болсон газар нь Английн худалдаа эдийн засгийн нэг том бүс нутаг байсан учир эдийн засгийн хохирол асар их буюу бараг 1 тэрбум фунт стерлинг болж аж үйлдвэрийнхэн сандарч эхэллээ.

Лондон хотын захирагч Фрэнсис МакВильямс Ерөнхий сайд Жон Мейжортой тэр даруй утсаар ярихдаа “Лондон сити нь (ажил хэргийн төв) нь өнгөрсөн онд 17 тэрбум фунт стерлингийн ашиг олсон бөгөөд цаашдаа ч ийм эдийн засгийн идэвхийг хэвээр хадгалах нь амин чухал” гэдгийг сануулж, яаралтай арга хэмжээ авахыг хүссэн байна. Иймэрхүү яриа хөөрөө маш их гарсан ба үр дүнд нь британичууд Умард Ирландтай хийх хэлэлцээндээ уян хатан байр суурь баримтлах болсноор тодорхой тохиролцоонд хүрч тайван амгалан болсон билээ. Урьд өмнө болсон олон террор ажиллагааны үеэр хүний амь хохирч байхад ийм юм болж байгаагүй ба капиталист нийгмийн хамгийн эмзэг цэгийг ирландчууд олж чадсан гэх нэгэн түүх энэ буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]