Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

"Чоно" хэмээгдэх Оспаны эсрэгУншсан41,397

Нэрт тагнуулч, далд фронтын дайчин хурандаа Э.Гэрэлчулууны дурсгалд

Гоминданы цэргийнхний болон Оспаны дээрэмчдийн зэвсэглэсэн бүлгүүд Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд занал учруулж байсан цаг үед Э.Гэрэлчулуун 1937 онд цэргийн албанд татагдан улмаар 1938 онд Ховдын Дотоод Хамгаалах Хэлтэст туслах ажилтнаар томилогдон ажилласнаар түүний тагнуулын ажилтан болох замнал эхэлсэн билээ.

Э.Гэрэлчулуун 1940 оноос хилийн 5-р отрядын тагнуулын тасгийн даргын туслах, тасгийн даргаар томилогдон ажилласнаас хойш 1950 оны 10 сар хүртэл Монгол улсын баруун хязгаар өмнөд нутагт хил орчим,хилийн гүнд тагнуул, сөрөх тагнуулын ажлыг биечлэн ба удирдан зохион байгуулах ажлыг явуулж дадлага туршлагатай тагнуулч болсон юм.

Эрхбилэгтийн Гэрэлчулуун нь 1916 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт төрсөн. Хошууны танхимын сургууль, Сүхбаатарын нэрэмжит сургууль, Ня-бо курс зэргийг төгссөн, Хошууны бичээч, хоршооны ня-богийн ажлыг цэргийн албанд татагдах хүртлээ эрхэлж байв. Ховд, Говь-Алтай аймгийн залгаа Хятадын Шиньжаан нутгаас Гоминдааны цэргийнхэн болон тус муж дахь зэвсэглэсэн казах иргэдийн бүлгүүд түүний дотроос Оспаны толгойлдог бүлгийнхэн Монгол улсын хилд нэвтрэн орж аллага, халдлага, дээрэм тонуул хийн хил хамгаалалтын пост, харуул руу удаа дараа зэвсэглэсэн халдах, орон нутгийн иргэдийг баривчлах, алах, мал эд хөрөнгийг нь хүч хэрэглэн дээрэмдэн булаан авч явах зэрэг гэмт үйлдэл улам идэвхижин байснаас болж Монгол улсын баруун хязгаар нутагт аюултай, түгшүүртэй байдал бий болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд буй болсон аюул заналын эсрэг хилийн отрядынхан нутгийн иргэдээс бүрдсэн сайн дурынхан болон Ховд нутаг дахь тагнуулын байгууллагууд түүний дунд Э.Гэрэлчулууны удирдсан хилийн 5-р отрядын тагнуулын тасагт дайсагнасан бүлэглэлүүдтэй тэмцэх нэн чухал хариуцлагатай үүрэг оногдож байжээ.

Гоминдааны цэргийн салбар, Оспаны зэвсэгт бүлгүүдийн талаар судалж, тэдний гүнд тагнуулчдыг суурьшуулан нэвтрүүлэх, Шиньжааны нутаг дахь олон үндэстэн, ястны тэмцэл бослогыг улам идэвхжүүлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтанд шилжүүлэхэд туслах, Монголоос дүрвэн Шиньжаанд амьдарч буй иргэд болон уйгар, казак, чантуу, захчин, торгууд иргэдийн санал бодлыг сайтар судлан тэдний дунд итгэл найдвар бүхий мэдээллийн сүлжээ зохион байгуулах зорилтыг хэрэгжүүлэх нь Э.Гэрэлчулууны удирдсан тагнуулын албаны гол үүрэг байсан юм.

 

Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зохиосон арга хэмжээ амжилт, үр дүнгээ өгч байсны заримаас баримтад түшиглэн жишээ болгон дурьдах нь зүйд нийцэх болов уу.

Э.Гэрэлчулуун 1940 оны дундуур өөрийн биеэр Шиньжааны нутагт аялж Шиньжааны Цонж хүртэл явж урьд нь харилцан уулзаж байсан гоминдааны цэргийн удирдлагатй уулзан Шиньжаан дахь олон үндэстэн ястнаасбүрдсэн зарим хотуудад гарсан бослого, тэмцлийн талаар баримталж буй бодлого, бослого тэмцэлд оролцоод гоминдааны цэргийнхний хүчинд автагдсан босогчид орон нутгаасаа дүрвэн Монголтой хил залгаа нутагт бүгж тэднээс хил зөрчин дээрэм хийж байгаа талаар мэдээлэл солилцох зэргээр судалгаа хийжээ. Түүнчлэн Шиньжаанд амьдарч буй Монголчуудын санал бодол бослогод оролцсон торгууд, чантуу иргэдийн байдал зэргийг сайтар судлан иржээ. Урьд нь нарийвчилсан судламж байсан Төсөвхааныг энэ нутгийн иргэдийн дунд суурьшуулан ажиллуулахаар тагнуулчаар элсүүлэн ирсэн байна.

Э.Гэрэлчулуун өөрсдийн тагнуулчдаас Шиньшаанд явж судалгаа хийх, бослого тэмцлийн толгойлогчдыг таньж мэдэх болон Шиньшааны олон үндэстэн ястнаас бүрдсэн хошуудад суурьшуулан ажиллуулах тагнуулчийг сонгон судлуулах зэрэг ажлаар И.Хамхааш, Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, С.Чой, Б.Сахаан, Б.Бадам нарын зэрэг тагнуулчдаа тодорхой чиглэл нутгаар 15 хоногоос гурван сарын хугацаатай маршрутаар явуулан ажиллуулжээ.

И.Хамхааш казахын зарим бүлэглэлийн толгойлогч Эсэмхан, Расхан, Кадарбай нартай биечлэн уулзаж тэдний итгэлийг олж босогчид зэвсэгт дээрэм хийдэг бүлгүүдийн зорилго, хүн хүч, уналга зэвсэглэл цаашдын зорилгын талаар нягтлан судалж зарим толгойлогчдыг ятган ухуулж чадсанаар Монголын тал руу дээрэм, тонуул хийхгүй гэсэн гарын үсэг бүхий баталгаа авч иржээ.

Мөн Расхан, Кадарбай нар өөрсдйин өгсөн баталгаандаа үнэнч байж 1941-1942 онд тэдний зэвсэгт бүлэглэлүүдийн хүчээр гоминдааны хэд хэдэн цэргийн анги салбар руу дайран довтолж тэднээс зэвсэг, хоол хүнс, уналга булаан авсан байна. Ө.Сагаадаагаар ахлуулсан 20 шахам хүнтэй группийг 2 удаа Цонж, Үрэмч хотын чиглэлд явуулж зарим бослого гаргасан казак иргэдийн толгойлогчдод туслан тэдний хүчинтэй хамтран гоминдааны цэргийн салбар нэгжийг устгах, тэр нутгаас нь хөөн явуулах ажлыг гүйцэтгэж ирсэн юм.

Б.Дүгэр нар 4000 гаруй торгууд иргэдийг Шиньшаанд гарсан тусгаар тогтнол эрх чөлөөний хөдөлгөөнд татан оролцуулж чадсан юм.

Тагнуулчдын ирүүлсэн судалгаанд үндэслэн тагнуулын албанаас Шиньжааны Хөх тохой, Чингэл хошуу, Алтай, Ховог сайрын нутагт буй гоминдааны цэрэг, Оспаны бүлэг, казахын зэвсэглэсэн дээрэмчдийн байрлал, нутгийн иргэдийн суурьшил бусад мэдээллийн талаар тодорхой зураглал гаргасан байна. Энэ зураглалын дагуу цааш нь ямар зорилгын тагнуулын ажил явуулах, хаана тагнуулчдыг суурьшуулах, ямар хүмүүсийн дундаас тагнуулчийг сонгон авах, нутгийн иргэдийг туслалцаа дэмжлэгийг яаж олж авах боломж, дайсагнасан бүлэглэл, гоминдааны цэргийн байршил, ар тал, зам тээвэр, агуулах хангамжийн газарт нь хорлон сүйтгэх ажил зохион явуулах арга хэмжээний зорилго, цаг хугацаа, чиглэлийг яаж идэвхижүүлэх зэргийг тодорхойлон гаргасны дагуу тагнуулын салбарын ажлыг явуулж байхаар шийдвэрлэсэн байна.

Шиньжааны босогчдын хүрээ өргөжиж, зорилго чиглэл нь өөрчлөгдөн, нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд шилжих, зэвсэглэсэн казахуудын бүлэглэлүүдийн дээрэм тонуулыг багасгаж чадсан байдал зэргийг харгалзан үзэн Монгол улсын Шиньжаан үндэстэн ястны хөдөлгөөний талаар баримтлах бодлого ч өөрчлөгдсөн юм.

Ийм нөхцөл байдлын улмаас Тагнуулын байгууллага тэр дундаа Э.Гэрэлчулууны удирдсан тагнуулчид Шиньжааны олон үндэстэн ястны бослогыг Дорнот Туркстан улс байгуулах хөдөлгөөнд нэгтгэн нийлүүлэх, хөдөлгөөнийг идэвхжүүлэх, казах иргэдийн олон салангид зэвсэглэсэн бүлэглэлүүдийг Оспаны толгойлсон бүлэгт нэгтгэн түүнд итгэл өгөн хүчийг нь ашиглан гоминдааны цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэлд босгон Дорнот Туркстаныхантай нэгтгэх зорилгыг хангахад тагнуулын ажлыг чиглүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Дээрх гол зорилго нь дангаар Монгол улсын төрийн бодлого ч биш Коминтерн, ЗХУ-аас Шиньжаанд явуулах үндсэн бодлогын нэгээхэн хэсэг байсан бололтой. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд ЗХУ, түүний тусгай алба бүхий л талаар оролцон чиглэл, үүргээр ханган тэдний удирдлагын дор явагдаж ирсэнийг дурьдах нь зүйтэй.

Хэн ч хаанаас ч үүрэг даалгавар өгсөн нь төдийлөн сонирхолтой бус хэдий ч энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тухайн үеийн тагнуулын алба тэр дотроо Э.Гэрэлчулууны удирдан явуулсан тагнуулын ажлыг л онцгойлон бичихийг гол зорилго болов.

Шиньжаанд гарсан хөдөлгөөн, Оспаны зэвсэгт бүлэглэлүүдтэй хийх тэмцэл манай орны баруун хязгаар нутгийн түгшүүртэй байдлыг арилгах Монгол улсын засгийн газрын тусгай комисс, групп ажиллаж байсан билээ. Гагцхүү дээрх зорилго үүргийг тагнуулын албанаас гүйцэтгэх гол үүргийн нэг хэсэг нь Э.Гэрэлчулууны удирдсан тагнуулын тасагт оногдсон юм.

Э.Гэрэлчулуун юуны өмнө казахын зэвсэгт бүлэглэлүүдэд итгэл найдвар бүхий тагнуулчдыг сайтар халхавчлан суурьшуулах зорилгоор казак, торгууд, чантуу, уйгар иргэдийг сонгон авч зэвсэгт бүлэглэлүүд нэвтрүүлж байв. “Мухаан”, “Чинхеш”, “Цагаан гол”, “Үрэмч”, “Сонор” зэрэг 10 гаруй тагнуулчдыг казахын зэвсэглэсэн бүлэглэлүүдэд нэвтрүүлэн суурьшуулжээ.

Суурьшсан тагнуулчид зэвсэгт бүлэглэлд нэвтрээд зогссонгүй тэд гол толгойлогчдыг ятган Оспаны удирдсан Алтайн казакын бүлэглэлд нэгдэн нийлүүлэх ажлыг амжилттай явуулж байв. Түүнчлэн Тайж, Вангийн, Ховог сайрын торгууд, Цэнгэл цагаан голын чантуу, Урианхай иргэдийн дунд суурьшсан тагнуулчид Шиньжаанд гарсан эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөнд нэгдэн нийлэхийг уриалан ухуулж зарим хошууны ноёд, түшмэдийг ятган сэнхрүүлэх ажлыг хийж байсны үр дүнд тус хөдөлгөөнд хамрагдсан хошууд иргэдийн тоо улам ихэссэн юм.

Оспаны толгойлсон зэвсэгт бүлэглэл улам өргөжин тэлсэн юм. 1945 оны эцэс гэхэд Оспанын мэдэлд 45000 гаруй казак, торгууд, захчин, чантуу иргэдээс бүрдсэн 8700 гаруй өрх айл хамрагдсан байлаа. Мөн оспаны бүлэглэлд үндсэндээ казахын салангид байсан бараг бүх зэвсэгт бүлэглэлүүд нийлэн нэгдсэн байв. Казахын зарим зэвсэгт бүлэглэлүүд нэгдэн буй хэсэг бүлгээрээ гоминдааны цэргийн анги салбарт цохилт өгөх ажиллагаа нь улам идэвхжин тодорхой ялалт ч авч ирч байлаа.

И.Оспаныг ятган ухуулж Монгол улстай гэрээ хэлэлцээр хийх, улмаар Монголд авчран төр засгийн тэргүүнтэй уулзуулах, тэдэнд зэр зэвсэг, уналга, эд материалын тусламж өгөх, түүний хүчийг тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцуулан Дорнод Туркстан улс байгуулах үйл хэрэгт татан оролцуулахад Оспаныг ятган, үнэмшил итгэл өгөн зөвшөөрүүлэх нь тагнуулын албаны гол үүрэг болж байв. Энэ үүргийг биелүүлэхээр Э.Гэрэлчулууны сурган бэлтгэсэн, итгэлт, казахын зэвсэгт бүлгүүдийн толгойлогчдын дунд танигдсан туршлагатай тагнуул И.Хамхаашийг сонгон хил давуулан явуулсан юм. И.Хамхааш юуны өмнө хил давж Оспаны хүрээлэлд байсан зэвсэгт бүлгийн хоёр толгойлогчтой уулзан ирсэн зорилгоо танилцуулсан байна. Энэ үед Оспаны зарим бүлэглэлүүд гоминдааны цэрэгт дайралтанд өртөн манай улсын хил орчмын уул хадаар бүгж байв. Энэ байдал нь ч тэр толгойлогчдод зорилгоо ойлгуулахад дөхөм болж байжээ.

И.Хамхааш тэр толгойлогчдоос Оспантай уулзуулж өгөх, түүнд Монголын төлөөлөгчдөөс ирүүлсэн захидлыг албан ёсоор гардуулан өгөх хүсэлтийг удаа дараалан тавьж байв. И.Хамхаашийг олон удаа байцаан шалгаасны эцэст Оспантай уулзуулснаар Монголын талаас өгсөн захидлыг түүнд гардуулан өгчээ. Оспан эхлээд И.Хамхаашид төдийлөн итгэл өгөхгүй олон талаар асуун ярилцсан байна.

Нэгэн удаагийн ярилцлагадаа Оспанаас “... Монгол улс биднийг мэхлэх гэж таныг ирүүлжээ. 1940 оны хавар бид Хятадын цэрэгт шахагдаж танай нутагт ороход биднийг хөөсөн биздээ” гэж асуухад И.Хамхааш түүнд хандан “... Хятад улс та нарыг доромжлон буудаж цусыг чинь асгаруулж байна. Та нар Хятадад захирагдаж, дарлагдахгүй гэж энд уул хаданд нуугдаж өдөр хоногийг аргацааж өнгөрүүлэх төдий байна гэтэл Монгол улс та нарт ямар ч аюул занал учруулаагүй эв найртай харилцаа тогтооё..., 1940 онд нутгаасаа хөөн гаргасан нь юм учиртай, мод мөчиртэй гэдэг биздээ, та нар хил зөрчин очихдоо ямар зорилгоор, яах гэж ирснээ урьдчилан хэлэлгүй шууд л зэвсэг барин ирсэн биздээ...”1 гэж Оспанд үнэмшилтэй хариулж байжээ. И.Хамхаашийг захидлаа гардуулснаас хойш Оспан өөрийн төлөөлөгчдийг 3 удаа хил дээр ирүүлэн манай талынхантай уулзуулсны улмаас хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрт Оспанд Монголын талаас зэр зэвсэг, эд хөрөнгийн туслалцаа үзүүлэх, түүний зарим зэвсэгт бүлгийг Монголын нутагт байрлуулах, Оспаныхан Алтай, Шар сүмээс Хятадын цэргийг хөөн гаргах, Шиньжааны хойт нутгийн иргэдийн цөөнхийн бослого, тэмцэл гаргагчдын бүлгийг өөрийн цэргийн бүлэгт итгэн гоминдааны цэргийн эсрэг хамтран тэмцэж тэр нутгаас гоминдааны цэргийг хөөн гаргах, Дорнот Туркстан улс байгуулах хөдөлгөөн нэгдэн нийлэх үүрэг хүлээсэн юм.

Оспан Алаг толгой, Булган суманд хүрэлцэн ирж Маршал Х.Чойбалсан, ЗХУ-ын элчин сайд Иванов, армийн командлагч Рубин, Ковлев, тагнуулын газрын дарга Лампанг нартай уулзан түүний хүсэлтийн дагуу 395 винтов, хөнгөн, хүнд 36 пулемёт, 2000 гранат ихээхэн сум болон бусад эд материалын тусламж өгчээ.

Оспанд итгэл өгснөөс Шиньжаанд өрнөсөн зэвсэгт хөдөлгөөнд идэвхтэй оролцон гоминдааны цэргийн эсрэг багагүй тулалдаан тэмцлийг хийж байв. Шиньжааны хойт нутгийн олон үндэстэн ястнуудын бослого тэмцлийг дэмжин тусалсанаар тэдний босогчид нутгийнхан олон зуун иргэд Оспаны заригаанд шилжин нэгдэн нийлсэн нь Дорнод Туркстан улс 1945 оны 9-р сард байгуулагдахад ихээхэн нөлөөлөл дэмжлэг болж Оспан тэр улсын Алтай аймгийн даргаар томилогдсон юм. Тагнуулын байгууллага, Ховд, болон Булган суман дахь тагнуулын групп хилийн отрядын тагнуулын тасгууд тэдний тагнуулчдын идэвхтэй оролцоо, далд фронтын дайчин шуурхай ажиллагаа энэ үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр болсон юм.

1.ТЕГ-ын тусгай фонд хн.134

Гэвч 1946 оны дунд үеэс Оспаны зан хувирч албан тушаалаа чамлан Дорнод Туркстан улсын бүрэлдэхүүнээс гарч эхлэн тэр улсынхаа эсрэг дайсагнасан үйл ажиллагаагаа эхлүүлж зэвсэгт мөргөлдөөн, тулалдааныг хийж байв.

Оспан эрх мэдэлд шунахайрч, гуйвамтгай, олз омог хайх өөрийгөө хэт өргөмжлөх сэтгэлдээ автан салан тусгаарлах бодлоо хэрэгжүүлэхдээ мөн л урьдын дээрэм тонуулын ажлаа манай улсын эсрэг чиглүүлж ирлээ. Тэрч байтугай хуучин дайсантайгаа холбоо тогтоон 1000 ширхэг цай, 600 толгой бүс даавуу, 4 сая долларын шан харамж аван тэднээс “Шиньжааны Алтайн казахын эзэн хаан, цэргийн жанжин, баатар” гэсэн өргөмжлөл тушаал, тамга хүлээн авсан юм. Энэ нь Оспаны эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй урвагч, урвамтгай байдлыг гоминдаааны болон Америкийн тусгай албад овжноор ашиглан түүнийг урвуулан авсан хэрэг болсон юм. Ингэж нөхцөл байдал эрс өөрчлөгдснөөр Оспан болон гоминдаанынхантай дахин тэмцэх шаардлага гарч Монгол улсын баруун хязгаар нутагт аюул занал буй болов. Оспаны зэвсэгт дээрэмчид 1946-1948 онд 10-100 хүртэл тооны зэвсэглэсэн дээрэмчид хил зөрчин иргэдийн мал эд хөрөнгийг дээрэмдэх, баривчлан авч явах, алах зэрэг болон хилийн ойролцоо зэвсэгт бүлэг, гомидааны цэргийн анги салбарыг байрлуулах тэрч байтугай улсын хил нэвтрэн орж харуулын пост цэргийн ангиа байрлуулах зэргээр Монгол улсын тусгаар тогтнолд аюул занал шууд учруулсаар байв. Зөвхөн 1947 оны зун намрын улиралд Оспаны дээрэмчид Булган, Алтай сумаас 100 гаруй адуу, 400 гаруй хонь, дээрэмдэн авч явж хоёр иргэний амь насыг бүрэлгэж байв. 1947 онд гоминдааны 220 гаруй хүн цэргийн анги улсын хил нэвтрэн Хужиртын голд ирж суурьшсан, хилийн ойролцоо Оспаны цэргийн лагерь байгуулан байлдааны сургууль хийн дээрэм түрэмгийлэлд бэлтгэж байлаа.

Энэ нь Оспаны болон гоминдааны цэргийн түрэмгийлэл идэвхжин тэдэнтэй хийх тэмцлийг тус группын тагнуулчид явуулах үүрэг дахин хүлээлгэсэн юм. Ийм нөхцөл байдалд тэд Оспаны хүрээлэлд тагнуул суурьшуулан улмаар түүнийг зэвсэгт зарим бүлгүүдмйн Оспанаас салгах бутарган сарниулах, гоминданы цэргийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байх суурин тагнуулчдыг байршуулах, Оспаны өөрийн биед тагнуул нэвтрүүлэн, үйл ажиллагаанд хяналт тавих, Оспаны гол зэвсэглэсэн бүлэглэлүүдэд Донод Туркстаны зэвсэгт отрядтай хамтарч болон дангаараа цохилт өгч устгах зэрэг зорилт тавин ажиллаж байв.

Оспаны урвамтгай байдлаас хойш тагнуулынхан түүнийг Чоно хэмээн нэрлэж түүний зэвсэгт түрэмгийллийн эсрэг үйл ажиллагаа явуулсан юм.

1946-1947 онд Оспаны нилээд хүчирхэгжсэн зэвсэгт бүлэглэлүүдэд “Үрэнгэ”, “Хумлага” зэрэг хэдэн тагнуулчдыг Булганы тагнуулын групп бэлтгэн нэвтрүүлж гол толгойлогчдын итгэлийг олсон байна. Зарим бүлэглэлийн казак иргэдээс Оспаны гоминданы талруу урвасанд дургүйцэн тэднээс салах үйл ажиллагаа явуулж байгаа болон зарим толгойлогчдыг явган түүний удирдлагаас салж Дорнот Туркстаны Далилханы отрядод нэгдэхээр шийдвэрлэж байгаа тухай суурин тагнуулчдын мэдээлэл ирж байжээ.

Дорнод Туркстаны зэвсэгт отрядууд Оспаны зарим бүлэгт хүчтэй цохилт өгсний дүнд тэд бутран сарниж дахин зохион байгуулалтанд орж чадаагүй тухай мэдээллүүд ирсэн тагнуулын албанд ирж байв.

1947 оны 6-р сард манай хилд нэвтрэн орж ирсэн гоминдааны цэргийн ангийг нэн даруй хөөн гаргахын тулд тулган шаардах бичиг гардуулах үүргийг биелүүлэх хүнийг тагнуулчдаас сонгон явуулахыг Э.Гэрэлчулуунд даалгасанюм. Тэрээр Б.Бадам, Б.Чулуундай нарыг сонгон шаардлага хүргүүлэхэд гоминданыхан Б.Бадмыг зэрлэгээр тамлан амь насыг нь бүрэлгэж байв.

Манай цэрэг тагнуулын групп тухайлбал Б.Дүгэр, Т.Амарзаяа нарын удирдлагаар Оспаны хоёр бүлэгт цохилт өгчээ. Т.Амарзаяагийн групп Оспаны гол бүлэглэлийг 3 талаас нь бүслэн авч дайралт хийж хамгаалалтын 14 цэрэг, 40 гаруй зэвсэглэсэн казахын дээрэмчдийг устгасан байна. Энэ дайралтанд Оспаны бага эхнэр алагдсан байв. Энэ группын ажиллааганд хилийн отрядын дарга С.Банзрагч, сумангийн орлогч Ж.Нэхий зэрэг 12 хилчин оролцож байжээ.

Суурин тагнуул “Тэсгэнбай”, “Авилгаз” нарын нэвтрэн ажиллаж байсан Шар сүмд Алтайн казах иргэдээс 1000 гаруй иргэд түүний дотроос зэвсэглэсэн группын олон хүн Оспанаас салж явсан байлаа.

Э.Гэрэлчулууны удирдсан Булганы группээс Шиньжааны нутгийн иргэдийн хүч, тусламжийг ашиглан гоминданы цэргийн зэвсгийн болон, шатахууны бааз, склад мөн тэдний ашигладаг зарим замыг дэлбэлэх, устгах, ажлыг гүйцэтгэж байв.

Энэ бүх арга хэмжээний дүнд Оспаны гол хүчнүүд ялагдал хүлээж, бутран сарних, Далилханы цэргийн хүчнийхэнтэй нэгдэн нийлснээр тэрээр томоохон дайралт, тулалдаан явуулах боломжгүй болсон юм.

Ийм нөхцөлд Оспаныг устгах уу эсвэл өөрт нэвтрэн түүнийг байнгын хяналтанд байлгах уу гэдгийг шийдэх асуудал бий болсон байна. Ингээд Оспаны дэргэд итгэл олон суурьших тагнуулчнаар Ө.Сагаадайг, Э.Гэрэлчулуун болон Ховд аймгийн хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир нар сонгон бэлтгэжээ. Ө.Сагаадайг нэгэн хэрэгт сэжиглэн баривчлаж казахын оргодол дээрэмчин бүлгийн нэгэн этгээдтэй хамт Ховд аймгийн шоронд хорьж мөрдөж шалгажээ. Ө.Сагаадай тэр этгээдтэй сайтар танилцаж шоронгоос оргон хил давж явах санал бодлоо хуваалцан түүний итгэлийг олсон байна. Эхлээд тэр этгээд шоронгоос оргон хил даван казахын дээрэмчдийн бүлэгт нийлсний дараа Ө.Сагаадайг мөн оргуулан түүний хойноос явуулсан байна.

Ө.Сагаадай Шиньжаанд очоод хүнд өвчин туссан боловч түүний тухай зохих мэдээлэл Оспанд хүрсэн байна.

Оспан түүнийг эдгэрсний дараа дуудан уулзаж, өөрийн хүрээлэлд авчран улмаар дэргэдээ авснаар Оспаны дэргэд Ө.Сагаадай суурьшиж итгэлийг олжээ. Хожим Ө.Сагаадай ярихдаа “Надад Оспаныг устгах боломж маш их байсан, тэр сэтгэл санаагаа тайвшруулахаар намайг дагуулан хөдөө, хээр гарч явахдаа ээлжит мөргөлөө үйлдэхдээ буу зэвсэг хутгаа надад өгч мөргөл үйлддэг байв. Нэгэнт түүнийг устга гээгүй тул тагнуулын даалгавраа ягштал биелүүлж ийм үйлдэл хийгээгүй” гэжээ. Оспан түүнд итгэн Монголоос урван гэрээгээ биелүүлээгүйдээ бага зэрэг гэмшсэн болон дахин том тулалдаан хийх боломжгүй болсон зэргээсээ болж гадаадад тухайлбал америк ноёны зөвлөснөөр Энэтхэг, Иранд оргон гарах хүсэлтэй байгаагаа ч ярьсан байна. Гагцхүү гадаадад явах бэл бэнчин муутай болсон, олз ашиг олохын тулд Монгол руу дээрэм хийж болох тухай ярьсан байна.

Оспан хэдийгээр Ө.Сагаадайд итгэл үзүүлж байсан ч нэг удаа өөрийн 21 баатар гэх дээрэмчдээ түүгээр удирдуулан дээрэм хийлгэхээр манай улс руу явуулж байв. Ө.Сагаадай тэднийг улсын хил дээр дагуулан ирж хоёр хэсэг болгон хил нэвтрүүлээд өөрөө Оспантай уулзаж ярилцах яаралтай хэргээр буцлаа хэмээн тэднээс салж Ховдын Булган суман дээр ирж тагнуулын группдээ мэдэгдээд буцсан байв.

Тэдгээр дээрэмчдийг Э.Гэрэлчлуун төлөөлөгч Ц.Уртнасан нар өөрийн итгэлт туслагч Т.Амарзаяа, Х.Читхээ, Б.Дүгэр болон ардын сайн дурын группын хэсэг нөхдийн хамт тэдний мөрийг хөөж хилчидтэй хамтран бүслэн авч тулалдсанаар 10 дээрэмчинг устган бусдыг хил давуулан алджээ. Энэ тулаанд төлөөлөгч Ц.Уртнасан амь насаа алдсан билээ. Баруун хязгаарт олон жил үргэлжилсэн гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг Э.Гэрэлчулууны удирдсан тагнуулчид хүнд хэцүү бэрх нөхцөлд амь насаа үл хайрлан ил, далд аргаар тулалдан гагцхүү эх орныхоо тусгаар тогтнол, Монгол түмнийхээ аюулгүй амар тайван амьдралыг хамгаалахын төлөө эр зориг, шантрашгүй зүтгэлээр бааталаг үйлс гавъяа байгуулсан юм.

Зэр зэвсэг агссан харийн цэргийн дайсагнасан түрэмгийлэл, зэрлэг балмадаар аллага, тонуул хийсэн Оспаны дээрэмчдийн учруулсан аюул заналыг ил далд аргаар тэмцсэн тагнуулчдын ажиллагаа ямар их үнэ цэнээр ялалт, амжилт авчирч ирсэн түүхэн үйл хэргийг Монголын ард түмэн бахархан дурсаж байдаг билээ.

Э.Гэрэлчулууны үнэнч итгэлт нөхөд Ц.Уртнасан, Б.Бадам, А.Дүгэр, Х.Сүрэн нар цэл залуу насаа Монгол эх орон, ард түмнийхээ төлөө амь насаа зориулан тэмцэж дайсагнасан түрэмгийллийг зогсоон ялалтын түүхэн гэрч болон мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан юм. Тагнуулчдын тэмцэж, ялан дийлж явсан тэр баатарлаг гавьяаг өнөө үеийнхэн ч мартах ёсгүй билээ.

Түгшүүр, аюул дагуулсан тэр жилүүдэд далд фронтын дайчдаа удирдсан Э.Гэрэлчулуун алдар гавьяатай дайчин цогтой жинхэнэ эх оронч эрэлхэг тагнуулчин байсан юм.

Э.Гэрэлчулууний гавьяа зүтгэлийг үнэлэн “Хүндэт чекист”, Цэргийн хүндэт болон ойн медалиуд, Алтан гадас, Цэргийн гавьяаны болон байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Монгол улсын баатар цол олгуулахаар тодорхойлж байсан ч олгогдоогүй юм. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Э.Гэрэлчулуунд зориулан тагнуулын байгууллага хөрөг баримлыг нь төв байрандаа байрлуулан хүндэтгэл үзүүлж байдаг билээ.

Я.Батсуурь

Сэтгэгдэл 39ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 9. 8:37
Зочин

Тухайн үед энэ Османтай манайхан ая эвийг нь олж аятайхан харьцаж бгаад Шинжаанаа олоод авчихсан бсан бол ч гэж бодохым, лайтай Америк бас л хошуугаа дүрчихсэн байж.

2020, 8 сар 22. 1:14
Зочин

1980-аад оны эхэнд манай хээрийн судалгааны ангид энэ хүн ирж ажиллаж байсан.Зүгээр л улирлын ажилчин байдлаар ирсэн.Хүмүүс Дотоод Яаманд том дарга байсан хүн л гэж жиг жуг ярьдаг байсан.Дуу цөөнтэй,хэр барагын хүнтэй юм ярихгүй,тийм учир битүүлэг хүн хэсэг ажиллаж байгаад л яваад өгсөн.

2018, 4 сар 17. 16:55
Гансүх чо71091874

Нэхий биш БНМАУ-ын баатар Ж.Нэхийт гэдэг юм, заставын дарга дэслэгч С.Санжаа гэдэг хүн уг ажиллагаанд оролцсон байдаг.

2018, 3 сар 16. 23:04
Зочин

ганц хүнийг л магтжээ. Бусад нь юу хийсийн бол

2018, 3 сар 11. 0:59
Зочин

Ene hynii salaand ajil gyitsetgej yavsan hymyysiig bichih heregteishdee gantsaraa gyitsetgene gej iy baiahav .Yahav sain ahalsantai hen ch margahgyi.Tsyg temtsej yavsan daichdiin ner ys baidaggyi.Dyrsdaggyi ni yneheer gomdoltoi baina. Iim tyyh baidag iym yy.

2018, 3 сар 16. 17:19
Зүчи

Миний өвөөгийн түүх бас алга байна.

2018, 1 сар 12. 17:36
Зочин

Босго, тотго гэдэг киног үнэхээр муу хийсэн. Хайран хөрөнгө мөнгө, та нөхөд үзсэн байх, нэн ялангуяа цэргүүдийн зэвсэг тухайлбал буу нь овоо хараагүй , хазаар жолоо нь олс , Тухайн үед манай хилийн цэрэг ийм байгаагүй юм шүү. киноны зөвлөхөөр орсон хүмүүс даанч яавдаа гэмээр шүү Дахин хөрөнгө мөнгө зарж ийм кино бүү хийгээсэй. Эх оронч үзлээр залуу үеэ сургахсан. Орос улсын кино ямар билээ Ахмад үеийхэн хэрхэн эх орныхоо төлөө зүтгэж тэдэнд эх орныг нь хүлээлгэн өгсөн тухай байнга сануулж байдаг шүү дээ

2021, 12 сар 22. 17:30
Зочин

харин тиймээ. Зөвлөхүүд нь үнэн хариуцлагагүй. 1947 оны үеийн хээрийн штаб гэсн чинь орчин үеийн байшин харагддаг, хилийн отрядын дарга хурандаа нь орж ирээд нөхөр бригадын генералд гэчихээд рапорт өгөх гэхчлэн алдаа байхад засвар хийгээгүй.

2017, 9 сар 15. 12:38
Зочиниргэн

Элбэгдоржийн шүтээн америк одоо хүртэл дайн самуун дэгдээж энд тэнд хаглан бутаргасаар байна уул уурхайд хүртэл тэд л эзэн суусаар байна шар пизданууд

2017, 9 сар 15. 10:52
булган

шулмас батүүлээс баатар цолоо авч түүхээ цэвэрлэё.

2017, 9 сар 15. 10:50
po

olson olzoo 1ra awaad bhr n busad n hayj yvsn gdg amerikaas awsan 4say dollaraa hentei h huwaaltsahgui gj bhd n unench nohod n chi mongo haraaad nud chin sohorj gj heleed aluulaad arisaa huuluulj bsn gdg

2016, 11 сар 27. 11:34
Зочинzerrr

Энэ Тагнуул гэдэг чинь зүгээр нэг хүний дедектив үйл ажиллагаагаар явагддаг тохиолдлын баатар шиг маягаар Залуучууд ойлгоод байдаг .Үнэхээр Тагнуул гэдэг чинь Тухай үеийн улс орны нутагт Гадны улсын Төрийн бодлогыг далд аргаар явуулж буй зорилготой үйл ажиллагааны нууц хэлбэрээр явагдах ажиллагаа .Гоминдайн болон Оспаны бэлтгэгдсэн зохион байгуулалттай Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох Монголын Тагнуул,Сөрөг Тагнуулын Ажиллагааг Гэрэлчулуун гэдэг хүн үнэхээр баатарлагаар чадварлаг зохион байгуулж Ажиллаж байсан байна даа. ГЭТЭЛ саяхан Хил хамгаалах байгууллагын тухай олон ангит Кинонд Хилийн салбар дахь Тагнуулчдаа дэндүү гутаан доромжилсон байдлаар үзүүлж харуулж байсан.Тэр киноны Зөвлөх гэж ямар мэдлэг туршлага багатаы хүмүүс вэ гэж анхаарагдсан.ОДОО ЧМонгол улсын хилийн орчинд Гадаадын улс орнуудын зүгээс Тагнах ажиллагаа идэвхижсэн хэвээр байгаа. ТЭДЭНТЭЙ ХАМГИЙН түрүүнд Монголын тагнуулчид л тэмцэнэ дээ.Монголын Тагнуулчид соргог байж Эх орноо хамгаалах үйсэд амжилттай ажиллахыг ерөөе!!!

2016, 11 сар 23. 2:41
Зочин

Арай хилс хэрэг хэрэгт оруулчихаагүй биз?

2016, 11 сар 22. 15:44
Зrrrrrочин

tuhain ued Shinjaanii deeremchin hasaguudiig manaihan tsereg hudulgun nam darval darhaar baisan daanch Gomindaniihan shaltag uusgej buur tom dain bolohoos bolgoomjilj heseg harznah hugatsaand l deeremchid davarch baisan hereg ene hunii huvid baatar er bna

2018, 4 сар 18. 8:20
Зочин

Хагалан бутаргах үйл ажиллагаа ямарч үед явагдаж байдаг, ямар хор уршигтайг түүх харуулж байна.
түүхээс сургамж авах ёстой

2016, 11 сар 22. 14:28
Зочин

нусаа гоожуулж явсан бат-үүлд баатар өгсөн атлаа цусаа гоожуулж явсан Гэрэлчулуунд баатар өгөөгүй нь хачирхалтай. ийм эрэлхэг зоригт хөвүүдэд баатар цолыг нэхэн олгох учиртай.

2021, 12 сар 22. 17:35
Зочин

шударга ёс гэж байдаг бол Бат-үүлээс баатар цолыг нь хураан авч Гэрэлчулуун гуайд өгөх ёстой. Бат-үүл ямар элэнцгийнх баатар байх вэ. Зоригийг нухалцахад оролцсон гэж өгсөн гээд л онигоо байдагш дээ.

2016, 11 сар 22. 12:02
Зочин

Үнэхээрийн мундаг Монголын номер нэг чекист хүн байсан гэсэн гэж би ааваасаа сонссон. Би энэ хүнийг сайн мэднэ хүүхэд байхдаа эхнэр Дарьзав биднийг гэртээ байлгаж хардаг байлаа. Ганц өргөмөл охинтой байсан, түүнээс нь гарсан хүүхэд зээ нараас нь одоо хүн байдаг болов уу холбогдох юмсан

2016, 11 сар 22. 14:34
Зочин

Энэ хүн миний нагац өвөө зээ нар байгаа шүү

2020, 7 сар 4. 21:37
ЗочинБатболд

Уулзмааркбна аак утсаа үлдээнэ үү

2017, 1 сар 18. 23:27
Ярцогт

Америкийн хатгаас явж л байж.

2016, 10 сар 14. 20:48
TTT

Tvvhen hvn bn

2016, 10 сар 13. 17:08
Зочин

Энэ хүний талаар ааваасаа олон удаа сонсож байсан.Эх оронч мундаг тагнуулч байсан гэсээн

2022, 2 сар 8. 16:41
Зочин

Гэрэлчулуунд баатар цол нэхэн олгох нь шударга болно. Улсын баатар цол бол нэхэн олгож болдог ганц цол шүү дээ. Бусад тагнуулчид нь гавъяагаа зохих ёсоор үнэлүүлж чадсан уу, үгүй юу үүнийг ч судлаж тодруулж шагнах ёстой. Эх орноо цусаараа хамгаалсан хүмүүс нас барсан ч гэлээ ард нь эхнэр хүүхдүүд байж л таараа. Тэдэнд нь ч дэмжлэг үзүүлэх л ёстой байх

2016, 10 сар 12. 0:16
Хүрэл

Бадамд МУ -ын баатар нэхэн олгосон.Гэрэлчулуун гэж хүнд ёстой олгомоор юм байна.Нусаа гоожуулаад Батүүл баатар болж байхад цусаа гоожуулсан баатрууд цолоо яагаад авпаггүй билээ.

2016, 10 сар 10. 21:32
Зочин

hasag bish kazak gbl ilii saim baih bolaob uu !? iim tom iim alda bitgii gargasai

2018, 3 сар 13. 12:56
Зочин

Хасаг гэж бичээд сурчихсан нь үнэн. Харин казак гэвэл буруу. Казакууд гэдэг нь Оросын эзэн хааны үед хамжлагат эздээсээ зугтаад хязгаар нутагт очиж суурьшсан хүмүүсийг хэлдэг юм. Сүүлд эзэн хаантайгаа гэрээ байгуулж хязгаар нутгаа хамгаалах болсон, үүнийхээ хариуд хамжлагат биш байх эрхтэй болсон. Донын казакууд, Байгалийн чанадын казакууд гэдэг нь ийм учиртай. 90-ээд онд Орост казакуудын уламжлал сэргэж нийгмийн хэв журмыг сахиулахад тэднийг сайн дураар нь татан оруулж байсан.Чита-Манжуурын хооронд ганзага үүрч байсан хүмүүс гадарлах байх. Харин казах гэвэл хасагууд болно. Казакстан биш Казахстан гэж улс байдаг.

2016, 11 сар 22. 10:21
Зочинөөө

дээр үеээсээ л хасаг гэж бичдэг шүү дээ

2017, 9 сар 15. 13:53
ганбаа

Манайхан казах, казакаа ч ялгахгүй байж хасаг гэж хэлэх дуртай. Үнэндээ казахуудад хасаг цэрэг ч байхгүй, хасаг тэрэг ч байхгүй бидэндтэй адил нүүдэлчид шүү дээ. Хасаг гэдэг нь угтаа Дон хавьцаа нутгалдаг казакууд юм. Харин Монгол Улсын тусгаар тогтнолыг хятадаар хүлээн зөвшөөрүүлэхэд Оспаны оруулсан хувь нэмэр, АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Улаанбаатарт хийсэн айлчлалын талаар манай ахмад дипломатч Болд гуайн Тайваны архивын материалд үндэслэн нийтлал байдгийг уншаарай. Сүүлд Баабар энэ тухай бичсэн нь ч бий.

2018, 9 сар 5. 21:04
Зочин

ганбаа худал бүү түүх зохио.монголыг тусгаар тогтоноход оспаны оруулсан гавьяа гэж бхгүй шүү.түүх гэрчлэнэ.монголчуудыг ѳрлѳж алж амьдаар зүрхийг сугалж амьдаар гал дээр шарж бэлэг эрхтэн огтлож тарчлааж бсан.монгол цэргүүдийн цусыг цэргүүддээ уулгаж" жинэхэн баатар хүн ингэж зоригтой тулалддаг " хэлж бсан. зүгээр одоогоор бол алан хядагч казак түүний цэргүүдийн үлдэгпэл нь одоогийн ѳлгийн казакууд монголчуудын хонзон боддоггүй сэтгэл руу одооч нулимсаар явна

2022, 2 сар 13. 11:22
Канпаа

Монголын тусгаар тогтнолд тэр хасаг оспаны нөлөө гэж юу ч байхгүй. Харин Сталин Монгол улсын тусгаар тогтнолыг Холбоотон гурван гүрний Ялтын уулзалт дээр хүлээн зөвшөөрүүлсэн юм шүү.

2016, 11 сар 24. 4:51
Зочин

Tiim de K useg baihgui baisan bhoor helj chadahgui bsan bhoo

2016, 10 сар 10. 17:54
Зочин

ter badam ,duger ,... nart ni hurtel gavya shagnaliig ni ur huhed ach zee nart ni nehen olgoh yostoi sanagdah yum. MAN-n han bol hezee ch chadahgui chatsga tsarailaad zugtaana da

2016, 10 сар 10. 17:00
ox

ОКОПНЫ Л БАНДИ БАЙНА Ш ДЭЭ.

2017, 1 сар 18. 6:39
Зочин

tsu tsu tsu tusaa ursgaj yavsan gahai hodoodiig ni hamgaalj udiig hurgesen uvug deedsee ingeel yariad suudag maanag mongoloos uur gazar bhgui bh shuu

2016, 11 сар 22. 12:40
Зочин

Гол зохион байгуулалт хийдэг хүнээ окопонд байлгахгүй өөр яах юм бэ

2017, 9 сар 15. 10:53
Зочин

угаасаа мусульманууд мөнгө харвал яаж ч магадгүй хүмүүс дээ гэдгийг Отрар хотын захирагч харуулсан биз дээ

2018, 3 сар 19. 5:40
Зочин

hhe uhaanti hun 1 2 huniig haraad 1 2 terbum humuusiig uneleh ni t1 yum bolov uu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]