Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Чанамлаас болж бие давхар болсон тул...Уншсан58,347

56 настай Сизара Барбераг Америк даяар андахгүй таних болжээ.

Хүн гэдэг амьтан хачирхалтай. Хэдийгээр энэ дэлхийн бусад амьд төрөлтнөөс оюун ухаанаараа ялгарах боловч хачирхалтай үйлдэл байнга л хийж байх ажгуу.


“Намайг таргалуулсан“ хэмээн сайхан хоолтой заргалдав

 

56 настай Сизара Барбераг Америк даяар андахгүй таних болжээ. Нью-Йоркийн жирийн нэгэн сантехникч энэ хүн дэлхийн рестораны томоохон сүлжээг өөрийнх нь таргалалтад буруутай хэмээн шүүхэд өгчээ. 180 сантиметр өндөртэй тэрээр 120 килограмм жинтэй. Үүнээс гадна тэрээр зүрхний шигдээс хоёр удаа тусч, чихрийн шижнээр өвчилсөн гэнэ. Өргөдөл гаргагчийн нэхэмжлэх мөнгөн дүнг өмгөөлөгч нь тодорхойлох юм. Барберагийн өмгөөлөгчид түүнийг хэдэн сая доллар авна хэмээн найдаж байгаа гэнэ.

 
Тамхийг шүүхэд өгөөд баяжжээ

 

Калифорнийн иргэн Бетти Буллок үзэн яддаг “Филипп Моррис“ компаниа шүүхэд өгөөд ялжээ. Тэрээр энэ компанийн тамхийг 47 жил татсан гэнэ. Хатагтай Буллок уушигны хорт хавдар туссан тул шүүхээс “Филипп Моррис“ компанийг тэтгэмжинд 750.000 доллар, хөрөнгө мөнгөний хохиролд 100.000 доллар, өвчин зовлон амссаных нь төлөө 28 сая долларыг торгууль болгон гаргах тогтоол гаргажээ.

 
Түймрийн даатгалтай эр 24 удаа түймэр тавьж, 24 жилийн ял авчээ

Америкийн нэгэн өмгөөлөгч хайрцаг үнэтэй навчин тамхи аваад тамхи тус бүрээ түймэр гэх мэт гэнэтийн тохиолдлоос сэргийлэх даатгалд даатгуулжээ. Мэдээж тэр тамхиа өөрөө татчихаад, үүнийгээ бага зэргийн түймэрт шатаж дууссан хэмээн гүрийж, даатгалын компанийг тэтгэмж төлөхийг шаардсан байна. Энэ үед даатгалын компани ч шүүхэд давж заалдан, өмгөөлөгчийг санаатай түймэр 24 удаа тавьсан хэмээн буруутгажээ. Ингээд шүүх өмгөөлөгчид хийсэн түймэр болгонд нь нэг жил өгсөн байна. Өмгөөлөгч 24 жилийнхээ зургаан жилийг нь одоогоор эдлээд байгаа гэнэ.

 
“Пиво уугаад азтай болсонгүй“ хэмээн заргалдав

 

Кентаккийн Ричард Овертон гэгч нэгэн орон нутгийн пивоны компанийг худал зар сурталчилгаа явуулсан хэмээн буруутгажээ. Пивоны сурталчилгаанд уусан хүнийг аз жаргалтай, азтай явахыг амладаг байна. Харин Ричард Овертон энэхүү пивог хичнээн уусан ч аз түүнд тохиогоогүй гэнэ. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байна.

 
Кетчуп 42 граммаар дутуу байна гээд, 18 мянган доллар нэхэв

 

Оклахома мужийн Билл, Марши Бойкер нар “Хаинц“–ын савлагаатай кетчүпт 42 грамм дутуу байна хэмээн тус компанийг шүүхэд өгч, 180.000 доллар нэхэмжилжээ.

 
Нөгчсөн нөхрөө сүнс болсон гэж шүүхэд өгөв

 

Мичиган мужийн нэгэн бүсгүй хуучин нөхрөө шүүхэд өгчээ. Тэрээр хуучин нөхрөөсөө ихэд айж байгаа тул түүнээс нэг сая долларын тэтгэмж авах хүсэлтэй байгаа гэнэ. Хамгийн ярвигтай нь түүний нөхөр 2000 онд өөд болсон байжээ.

 
Заавар дээрээ “Талхан дээр түрхэж идэж болохгүй“ гэж бичээгүйгээс болж
жирэмслэв хэмээн заалдав

 

АНУ-ын иргэн нэгэн эмэгтэй чанамал хэлбэртэй жирэмслэлтээс хамгаалах эмийн зааврыг мэдэлгүй, түүнийг талхан дээр түрхэж идсэнээс болж хоёр сая долларын тэтгэмж шаарджээ. Тэрээр өдгөө жирэмсэн бөгөөд үүнийг идэж болохгүй хэмээн заавар дээр бичихээ мартсан үйлдвэрлэгчдийг буруутгаж, шүүхэд өгсөн байна.

 
Өөрийгөө шүүхэд өгсөн иргэнийг Дээд шүүх буруушаав

 

 

Хүн алахыг завдсан Роберт Ли Брок гэгч нэгэн камерт байрлаж байхдаа өөрийгөө шүүхэд өгчээ. Тэрээр өөрийгөө иргэний хууль, шашны итгэл үнэмшлээ зөрчиж, архи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн буруутгасан байна. Тэрээр өргөдөлд ингэж бичжээ. “Хэрэгтэн Роберт Ли Брок архи хэтрүүлэн ууж, Роберт Ли Брок миний биеийг гэмт хэрэг хийхэд хүргэж, шоронд хорилоо. Би дээрх үйлдлээс болж өөртөө таван сая доллар төлөхийг шаардаж байна. Гэхдээ би өдгөө ял эдэлж байгаа тул ажиллаж чадахгүй, мужийн тэтгэмжинд байгаа. Тиймээс энэхүү мөнгийг миний халамжлагч болох мужийн засаг захиргаа төлөх ёстойг шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна“ гэсэн байна. АНУ–ын Дээд шүүх Брокийг хүсэлтийг үл хэрэгсэх тогтоол гаргах гэж 7 хоногийн ажил зарцуулжээ.

 
Авто осолд орсноос болж жирэмсэлжээ

 

Машин дотроо үүлэн борооны ажил хийж байсан хүүхэн залуу хоёр хуримаа хийхээс өөр аргагүй байдалд оржээ. Учир нь бүсгүй жирэмсэн болсон явдалд сүйт залуугаа буруутгасангүй. Харин тэдний машиныг мөргөсөн өөр нэгэн жолоочийг буруутай гэжээ. Гэнэтийн явдлаас болж сүйт залуу нь “тэвчиж чадах“-аа больсноос гэрлэхээсээ өмнө хүүхэд төрүүлэхээс аргагүй болсон гэнэ.

 
Уйланхай зээ хүүгээ шүүхэд өгөв

 

Японы Осака хотын Ио Ичимура хэмээх нэгэн иргэн төрөөд удаагүй бяцхан зээтэйгээ шүүхдэлцжээ. Тэрээр ойр тойрныхныхоо дунд хажиг, муухай ааштайгаараа алдартай нэгэн гэнэ. Тэрээр мэндлээд 5 сар болж буй зээ хүүгээ ямар ч зүйл болоогүй байхад байнга чангаар уйлж охиныг нь (хүүгийн ээж) зовоодог тул шүүхэд зарга мэдүүлжээ. Мэдээж хэрэг ийм утгагүй зарга гаргасныхаа төлөө Ичимураг төрсөн охин нь хаяж оджээ. Харин шүүхээс энэхүү заргыг хянаж үзээд насанд хүрээгүй хүүхдэд ийм хэрэг үүсгэх нь утгагүй хэмээн буцаажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]