Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хуурамч түүхийг илчлэх нь: Кеннеди Монро нарын тэврэлдэж буй зурагУншсан11,459

АНУ-ын ерөнхийлөгч байсан хүмүүсийн янаг амрагийн явдлын тухай энд тэндгүй л ярих бөгөөд эдгээрээс Билл Клинтон Моника Левински, Жонн Кеннеди Мэрилин Монро нарын явдлын тухай хамгийн их шуугьдаг билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Түүхэн үйл явдлын тухай янз бүрийн хуурамч баримт сүлжээгээр их тарсан байдаг бөгөөд энэ нь олныг хамрах тусмаа үнэн болж хувирсаар байдаг олон тохиолдол бий билээ. Иймэрхүү худал хуурмаг түүхийг илчилсэн цуврал бичихээр төлөвлөж байгаа ба хамгийн эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди болон Мерилин Монро нарын хамтдаа авахуулсан гэх нэгэн зургийн тухай сонирхуулъя.

АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүсийн янаг амрагийн явдлын тухай энд тэндгүй л ярих бөгөөд эдгээрээс Билл Клинтон Моника Левински, Жон Кеннеди Мэрилин Монро нарын явдлын тухай хамгийн их шуугидаг.

Жон Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгч байх үедээ гоо үзэсгэлэнт Мерилин Монротой “учир ургуулж” байснаас болж жүжигчин бүсгүй маань 1962 оны 8-р сарын 3-нд учир битүүлгээр амь насаа алдсан гэж олон хүн үздэг. Энэ тухай янз бүрийн, бүр дэндүү олон таамаг байх бөгөөд Мерилиний үхлийн буруутан нь АНУ-ын тусгай албад, Кеннеди өөрөө, бүр тэргүүн хатагтай Жаклин Кенедийн хийсэн ажил гэх нь ч бий. Энэ бүхний тухай бичиж үзүүлэхдээ доорхи зургийг баталгаа болгон хавсаргаад таамаглаад л байдаг. Тэрийг нь сошиал сүлжээ дэмжин тараагаад.

Жон Кеннеди Мерилин хоёр уулзаж учирдаг байсан нь үнэн боловч тэд олны өмнө янз бүр болох байтугай хамтдаа зэрэгцэн зогсож ч байгаагүй гэнэ. Харин Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн баяр дээр Мерилин Монро очиж дуулахаар болсныг тэргүүн хатагтай Жаклин сонсоод Цагаан ордныг доргитол бужигнуулаад өөрөө нөхрийнхөө тэр баярт очсонгүй. Үүнийг хүлээж байсан аятай Мерилин ч “төрсөн өдрийн мэнд хүргэе” (Happy Birthday Mr. President) дуугаа дэндүү наалинхай дуулж шуугиулсан бичлэг хүртэл бий билээ. Зарим түүхчдийн ярьдгаар бол Диана гүнж нь Мерилин Монрогийн энэ аальгүйтэхийг дууриан өөрийн нөхөр, араар тавьдаг хунтайж Чарьлзийг олны өмнө шившглэхийн тулд төрсөн өдрөөр нь өөр залуутай хэт ойрхон, хэт задгай бүжиглэж байсан гэдэг. Гэхдээ Мерилин болон Кеннедигийн хамт авахуулсан зураг гэж юм байхгүйтэй адил шахам. Байгаа ганц нь энэ.

Энэ зургийг өмнө дурдсан төрсөн өдрийн баярын үед авсан бөгөөд Ерөнхийлөгчийн зурагчин Сесиль Стоутоны хэлснээр бол үүнтэй хамт өөр бас олон зураг авсан боловч хамгаалалтын албаныхан, ХМТ-ныхон элдэв хэл яриа гарч магадгүй гэж болгоомжлон бүх хальс зургийг нь хураан авч устгасан байна. Харин яг энэ зургийн хальсийг угаах гэж тусад нь тавьсан байсан учраас ийнхүү үлдсэн байжээ.

Тухайн цагт Кеннеди, Монрогийн явдлын талаар ид шуугидаг байсан бөгөөд Кеннедигийн нэр хүнд ч улам бүр унаж байсан үе. Дээр нь зөвхөн Монротой “уулздаг” төдийгүй өөр бас бус бүсгүйчүүд ч  нэр холбогдох ба Ерөнхийлөгчийн ах дүү нар ч ялгаагүй дуулиан тарьдаг тийм л үе байж. Удам судраараа хүүхэмсэг нөхдүүд гэж алдаршсан энэ гэр бүлийнхний тухай зовмоор олон яриа гарч байсан ба бүр эцэг Кеннеди нь хүртэл элдвээр бичигддэг байсан гэхээр хамгаалалтын албаныхан ийнхүү соргог хандах нь арга ч үгүй биз.

Харин Ерөнхийлөгч Кеннеди болон Мерилин нарын тэврэлдэж байгаа тэрхүү алдартай, интернетийн элдэв хуудаснаас үл салах зургийн эзэн бол Элисон Жексон хэмээх Английн зурагчин юм. Тэрээр хуурамч фото зургийн мастер ба ийм зургаа маш чанартай хийдэг, зураг нь олны анхаарал татахаар утга учиртай болдгоороо алдартай хүн юм билээ. Элисон Жексон иймэрхүү худал, тавилттай өөр олон янзын “хулхи” зурагны эзэн бөгөөд тэдгээрийн дотор гэр бүлийнхэнтэйгээ цуг сельфи хийж байгаа Английн хатан хаан:

Дунд хуруугаа гаргасан Диана гүнж гэх мэт зургууд байх аж.

 P.S. Интернетийн хамгийн муухай зүйл нь тэрхүү интернет дээр бичигдсэн бүх л юмыг хүмүүс үнэн гэж боддог явдал юм. "Владимир Ильич Ленин"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]