Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Халхын дөрвөн хан цол авсан ньУншсан6,181

Халхын дөрвөн хан Манжийн хаанаас хэргэм цол авахаар хүрч очсон байна. Энэ дөрвөн ханыг орж очмогц ширээ тойруулан суулгаж, олсон хэлхээтэй шүрэн эрих нэг нэгийг барьжээ.

Тэгсэн нэг дэх нь хүзүүндээ углаж, дараах нь чихэндээ өлгөж, гурав дахь нь бугуйндаа зүүж, дөрөв дэх нь:

— Аа би олсоор оосорлуулж, чулуугаар дөнгөлүүлэх болоогүй гэж хэлээд, эвхэж цагариглаад тавьчихжээ.

Дараагаар нь тавьж болохгүй бөмбөгөр ёроолтой шилэн аягатай халуун цай оруулж ирсэнд дөрөв дэх хан цагаригласан эрих дээрээ авч тавиад дажгүй сууж, бусад нь гар хуруугаа халааж сандарцгааж байж гэнэ. Тэгтэл тэд нарын өмнүүр эмээлтэй хазаартай тоглоомын модон морь давхиулсанд, нэг дэх хан «Яасан сайн морь вэ?» гэж, хоёр дахь хан эмээлийг нь ойчих вий гэж түшээд гаргаж, гурав дахь хан эмээлийг нь засаад гаргаж, дөрөв дэх хан:

— Монгол хүн малаа иддэг юм гэж хэлээд эмээлийг нь авч тавиад дотроос нь халуун хоол гаргаж ирээд идэж суужээ. За ингээд «Сайн морь» гэснээр нь «Сайн ноён хан», Түшсэнээр нь «Түшээт хан» зассанаар нь «Засагт хан», эмээлийг нь авч идээ будааг нь гаргаж мэргэн цэцэн ухаан гаргаснаар нь «Цэцэн хан» гэсэн цол хүртээсэн байна.

 Тайлбар: А. П. Беннигсэн, Легенды и сказки центральной Азии. СПб., 1912 гэсэн номдоо «Халхын гарал» («Как произошла Халха») гэсэн нэртэй үүний нэг хувилбарыг оросоор орчуулан гаргажээ.

Эл домгийн зарим хувилбарт Цэцэн ханыг үнэхээр цэцэн мэргэнийг нь турших гэж асуулт асууж сориулахаар хүн явуулсан тухай өгүүлсэн байдаг боловч энэ домгийн бүрэн хувилбарыг мэдэх хүн олдсонгүй.

Халхын гэгээн цэцэн гэж байснаа сүүлдээ «Эрвэгэр цэцэн хан» нэртэй болсон нь гэгээн цолоо Өндөр гэгээнд өгснөөс хойш тийм нэртэй болсон гэж Автай хааны зарим домогт өгүүлсэн байдаг.

 МААЗДБ., 1978, 204 дэх тал.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]