Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

1966 оны үер: Сэргийлэгч нар үертэй тулсан ньУншсан37,214

Энэ удаа өмнөх зууны нэгэн түүхэн үйл явдал, 1966 оны үерийн үеэр цагдан сэргийлэгч нар хэрхэн ажиллаж байсан тухай Ж.Авхиа гуайн дурдатгалаас сэргээн хүргэж байна.

Өнгөрсөн жил 2020 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиосон. Харин энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Манай History.mn (Tolgoilogch.mn) сайтын редакцаас ахмад үеийн хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын ажилтан албан хаагчдын дурсамж, намтраас  уншигчдадаа сэргээн хүргэж тэднийхээ алдар гавьяаг нэхэн сануулсаар ирсэн. Энэ удаа өмнөх зууны нэгэн түүхэн үйл явдал, 1966 оны үерийн үеэр цагдан сэргийлэгч нар хэрхэн ажиллаж байсан тухай Ж.Авхиа гуайн дурдатгалаас сэргээн хүргэж байна.

Өмнөх нийтлэл: 1966 оны үер, Танкийн батальон ба Аюуш хурандаа

1966 оны үер. Нийслэлийн түүхэнд гурван удаагийн үерийн гамшиг тохиолдсон нь 1962, 1966, 1982 онуудад. Эдгээрээс орчин үеийн суурин хотын зэрэгт дөнгөж хүрч явсан Улаанбаатар хот, түүний оршин суугчдын өмнө тулгарсан хамгийн томоохон сорилт, байгалийн гамшиг бол 1966 оны долдугаар сард болсон үер билээ. Тухайн үед Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгатаас авахуулаад Толгойт, Сонсголон хүртэл нэлэнхүйдээ усанд автаж байсан түүхтэй билээ. Улсад үлэмж их хэмжээний хохирол учирч, эрдэнэт хүний амь нас алдагдсан.

Долдугаар сарын 9-нөөс эхэлсэн бороо тасрахгүй байсаар 11-ний өдөр үерийн байдалд хүрч Туул голын дээд эх рүү Хар усан тохой, Улиастай, Баянзүрхийн гүүр орчим а ю у л хамгийн түрүүнд учирч хурандаа Аюуш тэргүүтэй цэрэг армийнхан ард олныг аврахаар амь тэмцэлдэж байхаас хэдхэн мөчийн дараа голын доод бие, Комбинат, 120 мянгат, Яармаг орчимд цагдан сэргийлэх байгуулахынхан Ж.Авхиа нарын дарга нарынхаа удирдлагаар мөн л цаг мөчөөр хэмжүүлэн, аюул осол, ү х э л т э й нүүр тулж байв.

Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яамны Нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Авхиа гуйн дурдатгалаас

...1966 оны Улсын наадмын үеэр Хэнтийн өндөр уулс, Туул, Тэрэлж голын эхээр хэдэн хоног зүсэр бороо орсон учир Туул гол үерлэн Гацууртаас дооших далан эвдэрч, Их тэнгэрийн амны гүүр хойт талаасаа сэтэрч байгаа тухай мэдээг Төв цагдан сэргийлэхийн жижүүр намайг Төв цэнгэлдэх хүрээлэн дээр байхад авчирч өгөв. Би машинтайгаа явж, Их тэнгэрийн амны гүүр дээр очиход, гүүр хойт хэсгээрээ дугуйран нурж байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]