Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүүлчийн захидал: Гээгдэн жигшигдсэн тэнэг Гэндэн мөнУншсан45,343

Ийнхүү баригдахаасаа сар гаруйн өмнө буюу 1937 оны 6 сарын 14-нд П.Гэндэн өөрийнх нь албан үүргийг хүлээн авсан Ерөнхий сайд А.Амарт доорхи захидлыг бичсэн аж.

Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг ЗХУ-д удаан хугацааны амралт, эмчилгээнд гэр бүлийнх нь хамт явуулж улмаар 1937 оны 7 сарын 17-ны өдөр Сочи дахь “Кавказская” зочид буудалд байхад нь ЗХУ-ын ДХАК-ын Азов хар тэнгисийн хязгаарын удирдах газрын ажилтан Кабаев нар очин баривчилсан юм. П.Гэндэнд 1932 оноос японы тагнуул болж, түүний даалгавраар ЗХУ-аас улс төр, эдийн засгийн харилцааг таслан японы хараат феодалын улс байгуулах зорилго бүхий алан хядагч бослогын өргөн хүрээтэй байгууллагыг БНМАУ-д байгуулж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн хэрэг тулгасан байдаг.

Ийнхүү баригдахаасаа сар гаруйн өмнө буюу 1937 оны 6 сарын 14-нд П.Гэндэн өөрийнх нь албан үүргийг хүлээн  авсан Ерөнхий сайд А.Амарт доорхи захидлыг бичсэн аж.


"Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд хүндэт нөхөр Амар таны энэ завсарын амрыг эрээд өчүүхэн миний бие та бүхний гүн хамгаалал ба Холбоот Улсын гайхамшигтай өршөөлөөр хязгаар нь үзэгдэхгүй хар далайн захад ямар ч гачигдалгүй хуучин хэвээр гэр бүлийн хамт сууж байгааг сонсгохын ялдамд таны улс төрийн их хэрэг ба бие лагшин хийгээд өрх хотлоор туйлын бат энх төвшин хөгжиж буй бизээ.

Өчүүхэн мунхаг би дөчин хэдэн жил оршсон зах хязгаар нь үзэгдэхгүй их шар тал нутаг ба сэргэлэн шар нар, салхины цэвэр амьсгал болон мөн элэг махны садан салбар хийгээд та их баригчид удирдагчидаас ёслон салсаар нэгэн жил хагас болов. Энэ жил хагасын дотор хоцрогдсон үхээнц дорой би өөрийн орон нутаг ба ах дүү нар хийгээд малын үнэр, аргалын утаа зэргийг үргэлжлэн сэтгэл санаанаас гарахгүй өдөр шөнийн зүүд бодол болон байх юм.

Намайг эргэж албан тушаал горилж байна гэж битгий бодоорой. Намайг анх явуулахдаа нэг жилийн хугацаагаар гэсэн боловч одоо жил хагас болоод байна. Буцая гэхээр буцаахгүй гэх юм. Юуны учир энд байлгаад байгааг мэдмээр байна.

Амралтад сууж буй би байтугай ял хэрэгт холбогдсон хүн ч халдаж үйлдсэн тогтоол тушаалыг сонсохыг хүсдэг, сонсох ч ёстой хэмээн ойлгож явдаг юм. Ёслогч гээгдэн жигшигдсэн тэнэг Гэндэн мөн" гэжээ.

Пэлжидийн Гэндэн нь 1895 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ. Багадаа бусдын л адил адуу мал хариулж өссөн байна.

1922 онд нутагт нь эвлэлийн үүр анх байгуулагдахад гишүүнээр элсч 1924 он хүртэл хошууны эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад 1923 онд МАХН-д гишүүнээр элссэн байна. Улмаар хошууны 1924 оны Ардын Их Хуралд сонгогдож анхны үндсэн хуулийг батлалцаж явжээ. Тэрээр энэ их хуралд маш идэвхитэй оролцож хамгийн олон удаа асуулт асуусан байдаг. Тус хурлаас улсын бага хурлын гишүүдийг сонгож, даргыг нь томилох болоход тухайн үед ардын их хурлыг удирдаж байсан Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж түүнийг санал болгосноор П.Гэндэн улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдож 1928 он хүртэл ажиллажээ.

1928 оноос МАХН -ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1932 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.

1936 онд бүх албан тушаалаасаа огцорч Зөвлөлт Холбоот Улсад амрахаар яваад 1937 оны 7 сарын 10-д эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ. 1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хорьж байсан байна. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан. 1993 онд түүний охин Цэрэндулам амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 10 сар 8. 0:15
Зочин

балингийн цэрэндорж санал болгосон бол тодорхой юм байна доо зунгу бодлого явуулах гэж оролдсон нөхөр л юм байна шдэээээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]